Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2016/00406

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 2 дугаар багт оршин суух, утас *****, РД:****** Б овогт Ан Мийн хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлтийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ногоочоор 1981 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 24-ний хүртэл ажилласан хугацааг тогтоолгохыг хүсжээ.

Хүсэлт гаргагч А.М шүүхэд гаргасан хүсэлтэд: Миний бие Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ногоочоор 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ний өдөр хүртэл ажилласан. Тухайн үед ажилд орсон, гарсан тушаал аймгийн архиваас олдсон боловч Хөдөлмөрийн дэвтэр үеэрт автаж алга болсон. Иймд Нийгмийн даатгалын байгуулага ажилласан жилийг шүүхээр тогтоолгож ирэхийг зөвлөсөн учир миний хавтаст хэрэгт авагдсан аймгийн архивын лавлагаа, ажилд орсон чөлөөлсөн тушаал, хамт ажилласан хүмүүсийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн дээрх улсад ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А.Мэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хэргийг хүсэлт гаргагчийн эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримтуудыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Хүсэлт гаргагч А.Мийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь, хүсэлт гаргагч :****** дугаартай Б нура овогт Ан М нь Баяннуур сумын Сангийн аж ахуйд ногоочоор 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

-2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 333 дугаартай Баян-Өлгий аймгийн архивын лавлагаанд: 1.Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 46 тоот тушаалаар А.Мийг ногоочиноор авч ажиллуулсан байна. 2.Мөн даргын 1992 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 30 тоот тушаалаар А.Мийг ногоочин үүрэг ажлаас нь чөлөөлж Ж комдпанийн мэдэлд шилжүүлсэн гэсэн байна.

Мөн аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баяннуур сумын Сангийн аж ахуйн даргын 1981 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 46 тоот тушаалд А.Мийг мөн оны 3 дугаар сарын 12-наас эхлэн ногоочноор авч ажиллуулан /ФN:65, ДN:01, ХХ:22/, Ажлаас чөлөөлөх тухай 1992 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 30 тоот тушаалаар аж ахуйн нэгжийн хуулиар Сангийн аж ахуйн нэгжийн задарч дөрвөн компани болж хуваагдсныг үндэслэн 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж шинээр байгуулагдсан компаниудын мэдэлд шилжүүлсэн хүмүүсийн жагсаалтын 26 дугаарт А.Мийн нэр бичигдсэн байна /ФN:65, ДN:01, ХХ:35/

Хүсэлт гаргагч А.Мтэй хамт ажилласан гэх РД:************ Ш.Б, РД:****** Т.К, РД:***********А.Ж нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтод: А.М нь Баяннуур сумын Сангийн аж ахуйн тариа бригадад ногоочиноор 1981 оны 3 дугаар сараас эхлэн 1992 оны 2 дугаар сар хүртэл ажилласан нь үнэн болно. Тэр үед хамт ногоочноор ажиллаж байхад 1992 оноос Жимст компаний болж өөрчлөн байгуулагдсан гэсэн байна.

Иймд хүсэлт гаргагч А.Мийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ногоочоор 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан болохыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан РД:****** Б нура овогт Ан М Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сангийн аж ахуйд ногоочоор 1981 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 10-ны хүртэл ажилласан болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч А.Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК