Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 209/МА2024/00097

 

    *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймаг, *******,,,, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулах, 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч ы гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Би Дархан-Уул аймгийн *******ын 5 дугаар баг 3 дугаар байрны тоотод амьдардаг байсан. 2012 оны 04 дүгээр сарын 08-нд миний төрсөн ах ******* нь гэрт ирж *******ийнны тоот байраа сольё гээд арилжааны гэрээнд гарын үсэг зуруулаад, миний иргэний үнэмлэхийн хамт таньдаг нотариатч дээр очиж батлуулна гээд явсан. Тэгээд бүтчихлээ гэхээр нь байраа солилцсон.ны тоот гэрчилгээг ах одоо болтол надад өгөөгүй байна гэдэг. Би ч шаардлага гарахгүй болохоор тоолгүй орхисон. Би ганц бие болохоор ******* 16 дугаар байр 129 тоотод төрсөн эхийн хамт амьдарч байгаа ба төрсөн дүү ыгны тоотод хэсэг хугацаанд байлгасан. Гэтэл миний төрсөн дүү ******* уг байрны эзэмшигч нь гээд ыг албадан гаргуулахаар шүүхэд хандаж шийдүүлсэн байна.

******* нь угны тоот байрны өмчлөгч биш юм. ******* нь 2000 оны эхээр Украйн улс руу яваад олон жил тэндээ гадаад хүнтэй амьдарч, 2 хүүхэдтэй болоод буцаж ирсэн. ах “чи ганцаараа амьдардаг юм чинь ыг танай хаяг дээр бүртгүүлчихье” гэж байсан. Би түр хаягийн бүртгэл хийлгэх юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Тэгсэн чинь ыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уг байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсныг саяхнаас мэдлээ. Арилжааны гэрээ байгуулахдаа намайг нотариатч дээр очуулаагүй, таньдаг хүнээр хийлгэнэ гээд гэрт гарын үсэг зуруулаад явсан юм. Гэтэл ыг хамтран өмчлөгчөөр оруулсан байна. ******* энэ байранд огт амьдарч байгаагүй.

Иймд *******ыг хууль бус өмчлөгчөөр тогтоон, улсын бүртгэлийн гэрчилгээнээс хасалт хийлгэж өгнө үү гэжээ. /х.х-1/

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага: ******* нь төрсөн дүү *******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийж, өөртөө ашиг олсон байна. ******* нь 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ******* 4 дүгээр баг 22 дугаар хороолол 15-р байрны тоот орон сууцны Ү- дугаарын гэрчилгээг өмчлөгч *******т одоо болтол өгөхгүй явж ирлээ. Ингэж гэрээ хийхдээ хамтран өмчлөгч *******ыг Монгол Улсад байхгүй хойгуур нь гарын үсгийг нь хуурамчаар үйлдэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн байна. Иймд уг арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хэлцлээр шилжүүлсэн байрыг харилцан буцааж олгоно уу гэжээ. /х.х-1/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч *******:

...Түүх сөхвөл 1991 онд миний том ах ******* Дархан хотын захиргаанаас өөрт нь хуваарилагдсан *******ын 5 дугаар баг, тоот орон сууцанд орж амьдарч байсан. Тэр үед ЗХУ-ын мэргэжилтнүүд нутаг буцаж тэдний амьдарч байсан орон сууцыг Дархан хотын захиргаа ард иргэддээ хуваарилан өгч байлаа.

Манай том ах ******* хотын захиргаанд хүсэлт гарган хөөцөлдсөний үр дүнд *******ын,ны тоот 2 өрөө орон сууцыг авч тэр байранд нүүж орсон бөгөөд өөрийн сууж байсан 5 дугаар баг, тоот орон сууцаа дүү нартаа өгөхдөө “миний 9 дүү нараас 3 нь тусдаа гараад, 6 дүү аав ээжтэйгээ хамт амьдарч байна. Та хэд аав ээжийнхээ ачааллыг хөнгөлөөд өөрсдийн гэсэн орон байртай болж тусдаа гартлаа энэ байранд амьдарч бай, харин энэ байрыг зарж үрж болохгүй шүү” гэж хэлээд өгч байсан юм. эгчийн гэр бүл, оо ахын гэр бүл, эгчийн гэр бүл бүгд энэ байранд амьдарч байгаад тусдаа гарцгаасан байдаг. 1998-1999 онд орон сууцны хувьчлал явагдах үед 5 дугаар баг, тоотод ах бид хоёр сууж байсан тул бид хоёрын нэр дээр хувьчлагдсан байр юм.

Ах нь 1999 онд Солонгос руу ажиллахаар яваад тэндээ гэмт хэрэгт холбогдон 4 жил шоронд суусан бөгөөд шоронд байх хугацаандаа сэтгэцийн эмгэг өөрчлөлттэй болсон. ах, оо ах хоёр 2006 онд ыг Солонгосын шоронгоос гаргаад Монголд авчран шар хадны эмнэлэгт 3-4 удаа хэвтүүлж эмчлүүлсэн боловч үр дүн өгөөгүй бөгөөд энэ цагаас хойш оюуны хомсдол сэтгэцийн өвчний улмаас ой санамжаа алдаж, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, ойлгож дүгнэх чадваргүй болж байнгын эмчилгээтэй сэтгэцийн эмчийн хяналтад байдаг эрх зүйн чадамжгүй хүн болсон.

...Том ах 2012 онд “4 хүүхэд маань том болоод байраа жаахан томсгохгүй бол болохгүй нь, та хоёртой ах нь байраа сольё” гэж зөвшилцсөний дагуу ах бид хоёр ахтай байраа сольжийнны тоотод шилжин орсон юм.

Би Украйны Донецк хотод түр амьдарч байгаад иргэний дайн дэгдсэний улмаас 2014 онд Монголдоо амьдрахаар ирэхэд *******ыг тоотод суудаг ээж дээр оруулаад эхнэр нар миний өмчлөлийнийнны тоот орон сууцанд амьдарч байсан тул би өөр байр түрээслэн сууж 10 жил амьдарлаа.

Дүү ыг төмөр замын депод өндөр цалинтай ажил хийж байгаа болохоор удахгүй өөрийн гэсэн байртай болоод намайг байранд маань оруулах байх гэж итгэж хүлээсээр байсан. , нар нь өөр байранд нүүж орсон боловч намайг байранд маань оруулалгүй манай байрыг зарж борлуулах гээд тэр нь илэрч зарж болохгүй болонгуут мөнгөний барьцаанд тавиад эхнэрийнхээ дүүг оруулж хууль бус үйлдэл хийсэн учраас би шүүхэд хандан шийдвэрлүүлсэн юм.

... нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлож хүн гүтгэж утгагүй худал зүйл бичсэн нэхэмжлэлийг үйлдэн дахин дахин хууль зөрчин ажил удан чирэгдэл учруулж байгаад ихэд харамсан гутарч байна. Иймд саяхан шүүхээр тогтоогдон эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг тул *******аас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ. /х.х26-28/,

Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******:

Манай гэр бүл Дархан хотын захиргаанаас надад хуваарилан олгосон *******ын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын тоот орон сууцанд 1990 оны 3 дугаар сард эхнэр, 4 хүүхэдтэйгээ нүүж орсон юм.1991 онд мал аж ахуй, худалдаа үйлчилгээний чиглэлээр “Жигүүр” нэртэй хоршоолол байгуулан ажиллаж байхдаа уг 1 давхрын орон сууцаа дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан боловч манай 5 дүү тусдаа байр сууцтай болж гарч амжаагүй, аав ээжийнхээ 2 өрөө сууцанд бөөнөөрөө амьдарч тав тухгүй байсан тул аавынхаа зөвлөсний дагуу ээж, аавынхаа ачааллыг хөнгөлж, туслан дүү нараа байр оронтой болж тусдаа гартал нь эзэмшүүлэхээр шийдэж өөрийн хувийн бизнесээ хойшлуулан 1992 онд манайх өөр байранд нүүж орохдоо өөрийн амьдарч байсан *******ын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын тоот 3 өрөө байраа тэр үед 21 настай байсан дүү *******ын нэр дээр эзэмших ордер нээлгэн дүү нараа суулгасан юм.

1998 оноос манай улсад орон сууцны хувьчлал явагдах үеэр би дүү нартайгаа ярилцаад “одоохондоо , нарын нэр дээр хувьчилж авъя, яваандаа бүгд байр орон сууцтай болохоор ах нь энэ байранд дэлгүүр ажиллуулъя” гэж тохирцгоосны дагуу манай дүү нь дүү тайгаа хамт *******ын 5-р багийн 20 дугаар хорооллын тоот орон сууцыг хувьчилж авах хүсэлтээ аймгийн орон сууц хувьчлах товчоонд бичиж өгсөн.

...2009 онд манай хүүхдүүд том болж том хүү эхнэр хүүхэдтэй болсноор ам бүл нэмэгдэж олуулаа болсон тул би өөрсдийн амьдарч байсан *******ынийн 20 дугаар хорооллынны тоот 2 өрөө орон сууцаа дүү нартайгаа сольж оръё гээд дүү , нартай зөвшилцөн байраа сольж орохоор шийдвэрлэсэн. Тухайн үед Украйнд түр амьдарч байсан дүү Монголд ирсэн байсан тул гэдэг нотариатчид манайх дүү нартайгаа байраа сольж орох гэсэн юм, хүүхдүүд маань ажил төрөл, сургууль соёл гээд зарим нь Дархандаа байхгүй байна, сольж орох байрны өмчлөгч нэг дүү маань Монголд байнга байдаггүй учир ирсэн дээр нь арилжааны гэрээг байгуулаад дараа нь хүүхдүүдээ бөөнд нь авч ирж гэрээгээ баталгаажуулж авах хүсэлтээ хэлэхэд зөвшөөрсөн учир эхнэр , дүү , нарын хамт нотариатч дээр очиж бүгд иргэний үнэмлэхээ канондуулж арилжааны гэрээнд гарын үсэг зурцгаасан. нотариатч бидний байгуулсан гэрээг өөр дээрээ үлдээгээд хүүхдүүдээ увж цувуулалгүй бүгдийг цуг авчирч гэрээгээ баталгаажуулж аваарай гэсэн. Тэр үед 2009 оны зун би Солонгос явах болж виз гарсан тул байраа солих ажлаа хойшлуулахаас аргагүй болоод явсан. 2012 онд хүүхдүүдтэйгээ нотариатч дээр очиж арилжааныхаа гэрээг баталгаажуулж аваад байраа сольсон.

Ингэж бидэнд хууль журмын дагуу Аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс *******ын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын тоот орон сууцыг манай нэр дээр, 20 дугаар хорооллынны тоот 2 өрөө орон сууцыг *******, ******* нарын нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон юм.

...2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр шүүгчийн 135/Ш32024/04629 тоот захирамжаар хангахаас татгалзсан *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч ы 2024 оны 7 сарын 8-ны өдөр гаргасан хүсэлттэй утга нэг нэхэмжлэлийг ын өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх дахин хөндөн байр солилцох асуудал хууль бус болсон мэт арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ах дүүсийн байрыг буцаан олгуулахыг хүссэн нэхэмжлэл шүүхэд гаргасан нь шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, аль болох удаашруулан хугацааг сунжруулах гэсэн арга ядсан арга саам хэрэглэж байгаагийн илрэл гэж үзэж байна. Нэгэнт шүүх хангахаас татгалзсан арилжааны гэрээг хүчингүй болгуулан ах дүүсийн байраа солилцсоныг буцаах гэсэн ы хүсэлттэй утга нэг нэхэмжлэлийг ын нэрээр дахин бичиж шүүхийг будилуулж байгаад хүчингүй болгуулахыг санаархан шүүхэд өгсөн байна гэж үзэж байна.

2012 онд *******ын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын тоот орон сууц болон 20 дугаар хорооллынны тоот орон сууцыг ах дүүс хоорондоо солилцох арилжааны гэрээ байгуулснаас хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн тул иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 76 дугаар зүйлийн 76.4-д зааснаар ын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

нь хууль шүүхийн байгууллагад чирэгдэл учруулж өөрт нь огт хамаагүй хэрэгт оролцон ах , эгч хоёрынхоо маргаантай асуудалд хөндлөнгөөс оролцон асуудлыг дэвэргэн муудалцуулснаас нь ыгаа айлган зодож гэмтээх ч эрсдэлтэй нөхцөл байдал үүсгээд байна.

Иймд энэ маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэж, , нарыг *******ынийн 20 дугаар хорооллынны тоот орон сууцнаас хөөж гаргах гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэрийг цуцалж өгөхийг хүсэж байна.

******* сэтгэцийн өвчний улмаас 2007 оноос хойш шизофрени оноштой группт орж сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг эрх зүйн чадамжгүй хүн болсон юм. *******ын энэ байдлыг ашиглан , нар элдэв шалтаг тоочин худал ярьж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулахыг оролдсон хууль бус үйлдлийг таслан зогсоож хуулийн хариуцлага тооцон арга хэмжээ авч өгнө үү гэжээ. /х.х-26-28/,

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 75 дугаар зүйлийн 75.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан Дархан-Уул аймаг, *******,,, 15 байр, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулах, 2012 оны 04 сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо:

Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар: Анхан шатны шүүх хариуцагч нарыг нэхэмжлэгч *******ыг сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийж өөртөө ашиг олсон гэж байгаа боловч уг гэрээг байгуулах үед эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдохгүй ба харин тус шүүхийн 2024.10.01 өдрийн 135/ШШ2024/01191 дугаартай шийдвэрээр *******ыг эрх зүйн чадамжгүйд тооцсон байх түл арилжааны гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй байсан гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байна гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.6 дугаар заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шийдвэр гаргах үндэслэлээ болгожээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6 дугаар зүйлд сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл гэж заажээ. Гэтэл шүүх энэ заалтыг ойлголгүй, эрх зүйн чадамжгүй байсан гэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж дүгнэжээ. Эрх зүйн чадамжтай байсан, чадамжгүй байсан гэсэн талаар хуульд тусгаагүй. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахаар заасан байдаг. Энэ заалттай андуурч хэрэглэсэн гэж үзэхээр байна.

******* нь анх 1998 оны 12 дугаар 25-ны өдөр аймгийн орон сууц хувьчлах товчоонд орон сууц хувьчилж авах өргөдөл гаргахад *******ыг хамтран өмчлөгчөөр оруулах талаар би бичээгүй, өөр хүн миний өмнөөс бичсэн байна, иймд бичгийн шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлт гаргасан.

Мөн 2012 оны 04 дүгээр сарын 08-ны арилжааны гэрээ байгуулахад ******* нь Монгол улсад байгаагүй, гарыг үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай тул гарын үсэг нь түүнийх мөн эсэхийг шинжилгээ хийлгэж тогтоолгох хүсэлт гаргасан байхад шүүх хангалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /х.х-190/

            5.Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч давж заалдах гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:

            ...******* нь *******ын асран хамгаалагчаар тогтоогдож, Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар хууль ёсны төлөөлөгч болсон тул *******ын эрх зөрчигдсөн тохиолдолд ******* эрх ашгийг нь хамгаалах, аливаа асуудалд төлөөлөх эрхтэй болохоос , нар хууль ёсны төлөөлөгч биш тул *******ыг төлөөлж шүүхэд гомдол гаргах эрхгүй хүмүүс юм.

Мөн 1998 онд буюу 28 жилийн өмнө орон сууц өмчлөх үед ******* нь *******ын нэрийг өргөдөлд бичээгүй, 2012 онд буюу 12 жилийн өмнө ыг байхгүй байх үед арилжааны гэрээ байгуулсан гэх асуудлыг шүүх хянан хэлэлцэх үеэр ******* өөрийн биеэр оролцон мэдүүлэг өгч, ямар ч зөрчил гаргаагүй хууль ёсны дагуу ахтайгаа бид хэлэлцэн тохиролцоод арилжааны гэрээ байгуулан байраа солилцсон гэдгээ нотлон хэлсэн бөгөөд шүүхэд Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаануудаар нотлогдсон, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлээр шүүх ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Иймд ы шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дархан-уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11-р сарын 7-ний өдрийн 135/ШШ2024/01191 тоот шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч ы гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

7.Нэхэмжлэгч ******* нь “Дархан-Уул аймаг, *******,,,, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /х.х-1-2, 1, 26-28, 51-53, 113-115, 117-118, 160/

Хэргээс судлан үзэхэд:

8.Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс Орон сууц ашиглалтын 3 дугаар контортой гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн *******ын 5 дугаар багийн , тоот орон сууцыг орон сууц эзэмших эрхийн бичгийн дагуу эзэмшиж байгаад 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Аймгийн орон сууц хувьчлах товчоонд *******ын хамт өргөдөл гаргаж, гэрчилгээний үнийг төлснөөр Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмчлөгчөөр *******, хамтран өмчлөгчөөр ******* нарыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. / х.х-ийн 69-77/

9.2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ын хамт хариуцагч *******, *******, *******, *******, *******, ******* нартай арилжааны гэрээ байгуулсан бөгөөд уг арилжааны гэрээгээр Дархан-Уул аймгийн *******ын 5 дугаар баг, , тоот орон сууцны өмчлөгч *******, хамтран өмчлөгч ******* нар нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч *******, *******, *******, *******, *******, ******* нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******, 22 дугаар хороолол,ны тоот 2 өрөө орон сууцаар солилцжээ. /х.х-7-11, 78-80/

Ийнхүү 2012 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан арилжааны гэрээний дагуу нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь Дархан-Уул аймаг, *******,,  22 дугаар хороолол,ны тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар нотлогдож байна. /х.х-5-6/

10.Нэхэмжлэгч ******* нь “Дархан-Уул аймаг, *******,,  22 дугаар хороолол,ны тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******ыг миний зөвшөөрөлгүйгээр хууль бусаар уг байрны хамтран өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг сая мэдлээ” гэж маргаж байгаа боловч Дархан-Уул аймгийн Орон сууц хувьчлах товчооны 1999 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаар тогтоолоор өмчлөгчөөр *******, хамтран өмчлөгчөөр ******* нарыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон ба уг хувьчлалыг хууль бус явагдсан эсэх маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш юм.

Маргаж буй орон сууцны өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* бүртгэгдсэн, орон сууцны хувьчлал хууль бусаар явагдсан гэдгийг нотлох баримт байхгүй тул уг орон сууцны өмчлөгч болох ******* нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасны дагуу өөрийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа ын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардах эрхтэй. Энэ талаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр байх тул “Дархан-Уул аймаг, *******,,,, тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээнээс *******ын нэрийг хасуулах” гэх үндсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 11.Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу эрх зүйн чадамжгүйд тооцогдсон боловч сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон үед нь түүний өмчлөлийн орон сууцыг 2 өрөө орон сууцаар сольж авсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6-д заасан хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийж өөртөө ашиг олсон гэж маргажээ.

Гэвч арилжааны гэрээг байгуулах үед эрх зүйн чадамжгүй болохыг тогтоосон нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй бөгөөд арилжааны гэрээ байгуулах үед эрх зүйн чадамжгүй байсан гэсэн үндэслэл үгүйсгэгдэж байх тул 2012 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн арилжааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага мөн үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь *******ыг шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг орон сууцны хамтран өмчлөгч болохыг мэдсэн гэж тайлбар гаргасан боловч Аймгийн өмч хувьчлалын товчоонд өргөдөл гаргаж өгснөөр орон сууцыг хамтран өмчлөх болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй тул уг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

12.Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэн оролцох итгэмжлэлийг т 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 2 жилийн хугацаатай олгосон боловч тус итгэмжлэлийг бусдад олгосон *******ыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 135/ШШ2024/01191 дугаар шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцож, асран хамгаалагчаар төрсөн ах *******г томилсон ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон талаар талууд маргаагүй. /х.х-41, 166-167/

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ.”, 67 дугаар зүйлийн 67.2.3-т “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч ... эрх зүйн бүрэн чадамжгүй болсон бол төлөөлөл дуусгавар болно” гэж тус тус хуульчилсны дагуу 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд болох *******ын нэрийн өмнөөс асран хамгаалагч ******* хэлцэл хийх эрхтэй болж, дуусгавар болсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож байсан нь *******ыг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй болсон байна.

нь *******ыг төлөөлөн иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрхгүй болсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож байсан этгээдийн өмгөөлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гаргасан “...гарын үсгийн шинжилгээ хийлгэх хүсэлт, мөн Хил хамгаалах байгууллагаас хилээр орсон, гарсан лавлагаа авхуулах тухай хүсэлт”-ийг хангахгүй шийдвэрлэж, хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдлыг тогтоож чадахгүйгээр иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нөхцөл байдал үүсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт “иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй” гэж бичсэнийг “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй” гэж өөрчлөх нь зүйтэй.

14.Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 210 дугаартай шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4629 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул энэ талаар шүүхийн шийдвэрт нэмэлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

15.Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч ы зүгээс “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаад улсад зорчиж яваа” гэх үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ бичгээр ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохыг бичгээр хүсвэл шүүх давж заалдах шатны шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх үүрэгтэй.”, 165.2-т “энэ хуулийн 165.1-д заасан этгээд шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.” гэж хуульчилсны дагуу өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШШ2024/01390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

“...иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 210 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 4629 дугаартай шүүгчийн захирамж хэвээр үргэлжлэхийг дурдсугай” гэсэн заалт нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3, 3 дахь заалтыг 4 гэж өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

   

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.МЯГМАРСҮРЭН

                                               

                                   ШҮҮГЧИД                                       Р.ҮҮРИЙНТУЯА

 

                                                                                                 Я.ТУУЛ