| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0150/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 152
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч С.Болорзул
Хохирогч Д.Б
Шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Хэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005480357 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцаад
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, , 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Н.Х
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх булаг” гэх газарт иргэн Д.Бгийн эзэмшлийн 52-16 БНХ улсын дугаартай “Тоёото Веросса” маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, зүүн хойд талын карлон, 4 ханатай гэрийн унь зэрэг эд зүйлийг гэмтээж 440 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Хийн мөрдөн байцаалтад өгсөн
Би гэртээ архийг ганцаараа уусан. Би Болормаагийн гэрт нь ороод түүнд хандаж манай алдагдсан 2 тооны үхрийг танайх авсан, танай хойд талын жалганаас олдсон талаар хүн хэлсэн гэж хэлж тэрнээс болж Д.Б намайг гэрийн униар цохьсон, биед үүссэн гэмтэл бол байгаагүй, тэрлэг урагдаагүй зүгээр байсан, мотоциклио унаад хөдлөөд явсан, машин араас хөдөлж байх шиг байсан, намайг ирж мөргөсөн байх гэж бодож байна, түүнээс хойш юу болсон эсэхийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/
Хохирогч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
Тухайн өдөр, сараа санахгүй байна. Шөнийн 02 цагийн үед Н.Х ирээд хаалга нүүдээд, хаалганы цоож эвдлээд онгойлгоод орж ирсэн. Гэрт орж ирэхдээ агсан тавьж, бид нар руу дайрч үг хэлээр доромжилсон. Бид нарыг гэрээс гарахгүй гээд үүдэн зогсчихоод заазуур барьж авч дайрсан. Гэрийн гадаа гарахад машин руу чулуу шидсэн. Мөн манай хүүхдийг мотоциклиор хөөгөөд байхаар нь би машинаа асаагаад урдуур нь амдаж хүүхдээ машинд суулгаад айл руу явах замд Н.Х мотоцикльтой миний унаж явсан машины урьд хойно гарч явуулахгүй байсан. Би машинаа зогсоохоор чулуу авч шидээд байсан. Н.Х нь миний машиныг мотоцикльтой ирж мөргөөд унасан. Н.Х мотоцикльтой унахаар нь би очиж уулзах гэхээр айгаад байсан учир сүлжээн дээр гарч дуудлага өгсөн. Маргааш өглөө нь саахалт айлын Мөнхөө ах Н.Х тухайн газраа босохгүй хэвтээд байна гэж хэлэхээр цуг очиж үзэхэд Н.Х нь зүгээр ярьж байсан, Н.Х эмнэлэгт дуудахгүй зүгээр байна гэж хэлж байсан гэв.
Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
Н.Х нь манайхтай нэг багт оршин суудаг . Машин дотор манай 13 настай хүүхэд болох Удаанжаргал байсан өөр хүн бол байгаагүй. Манай 13 настай хүүхэд Удаанжаргалыг, Хүрэлсүх мотоцикльтой хөөгөөд байсан юм. Н.Хийн үйлдлээс болж 2 ширхэг унь хугарсан, 1 ширхэгийг нь 100000 төгрөг нийтэд нь 20000 төгрөгөөр үнэлж байна. /4 ханатай гэрийн унь/, Тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг чулуугаар цохиод хагалсан. Гэрийн гадаа байхад нь чулуугаар цохиж хагалсан би өөрөө харж байсан. Одоо тэр чулуу байхгүй. Харин мотоциклиор ирээд мөргөхөд зүүн талын хойд карлон хонхойж, цөмөрсөн байсан. Би өөрөө машины хойд талын салхины шилийг 350000 төгрөгөөр, зүүн хойд талын карлоныг 200000 төгрөгөөр үнэлсэн. Машины шилийг санаатай хагалсан чулуу аваад л машиныг цохисон ... Машин гэрийн хаяанд хөдөлгөөнд оролцоогүй зогсож байсан юм. Н.Х газраас чулуу аваад шидэхэд машины арын шилэнд оносон. Сүлжээнд гарах гээд машинтай явж байхад машины арын шил саржигнаад дуугараад байна гэхээр нь зогсож харахад машины шилийн захын хэсгүүд нь шаржигнаад байсан . Яг ч шил хагарч газарт унаагүй байсан, учир нь машины шил тентэй байсан учир тухайн тенэндээ тогтож үлдсэн. Тус тээврийн хэрэгслийг хэрэг болохоос өмнө л хүнд зарахаар тохироод түүнээс тал мөнгийг нь авсан байсан. Нек нэртэй хүнд зарсан. Н.Х миний машиныг чулуугаар цохихоос өмнө машины арын шил бүтэн байсан. Машины арын шилийг өглөө болохоор скочоор наасан. Н.Хийн барьсан заазуурыг юманд ашиглах гээд хугалаад хаясан одоо байхгүй,...Хэрэг болсон өдрийн маргааш нь машины арын шилийг наах гэхэд скоч олдохгүй байсан учир манайхан Нацагаа гэж дууддаг байсан хүн манай урд талд бага оврын трактор ажиллуулж байхаар нь тэрнээс скоч гуйж аваад машиныхаа шилийг наасан .... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 174-176, 198 /
Гэрч Л.Б мөрдөн байцаалтад өгсөн
Аймагт байх гэртээ унтаж байсан чинь шөнө утас дуугарахаар манай хүүхэд Д.Б залгасан утсаа авахад нилээн сандарсан байдалтай Н.Х ирээд бид нарыг алах гээд байна гэж хэлсэн. Н. Хүрэлсүх манайд согтуу ирсэн бид нарыг ална гээд хөөгөөд байхаар нь айл бараадах гээд явж байсан чинь машины хажуу талаас гэлүү араас нь гэлүү ирж мотоцикльтой мөргөсөн гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 /
Гэрч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
Би Д.Б эгчийн 3 хүүхэд, Болормаа эгч бид хэд унтаж байсан. Тэгсэн гаднаас Н.Х орж ирээд пиздаануудаа, хулгайч нараа гэж хэлээд орилоход бид нар юм хэлээгүй. Тэгсэн Д.Б эгчийн хэвтэж байсан орны хөнжлийг татахад босоод яаж байна гэхэд түүнийг хоёр гараараа боож авахаар нь би тавиулсан юм. Тэгэхэд гэрийн 2 ширхэг унь газарт унасан байсан ба тэдгээрийг гишгэж, өшиглөөд хуглаад хаясан. Мөн үүдний ширээн дээр байсан заазуурыг аваад ална шүү гээд орилоод байж байхад гаднаас нохой орж ирээд түүний тэрлэгнээс зуугаад татахад тэр гэрээс гарсан. Заазуурыг сүрдүүлэх гэж авсан байх тэндээс хэн нэгэнрүү хүргэж эсхүл чиглүүлсэн зүйл байхгүй. Араас нь Д.Б, том хүүхэд нь бид гурав гадаа гарахад Н.Х гэрийн үүдний хэсэгт ална пиздаанууд гээд орилоод зогсож байсан. Тэгсэн тэр өөрийнхөө мотоциклио асааж аваад Болормаа эгчийн том хүүхдийг хөөсөн. Тэгэхээр нь түүний байсан малны хашааны хажуу хэсэгт машинтай очоод тэр бандийг суулгаж аваад явж байхад хажуугаас ирээд мотоциклиороо машиныг мөргөсөн. Тэгэхээр нь бид нар зогсохгүй хэсэг явж байгаад эргээд харахад тэрний мотоцикль нь газарт унасан өөрөө босоод ирсэн орилоод зогсож байсан харагдсан. Бид нарыг үүдэнд гараад машинд суух гэж байхад машины цонхны арын шилийг чулуугаар цохиж хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /
Гэрч Х.Нын мөрдөн байцаалтад өгсөн
Тус дуудлагын дагуу хэргийн газарт очоогүй эвдрэл үүссэн гэх тээврийн хэрэгслийг сумын төвд авчирсан байсан. Тухайн 4 кадр гэрэл зургийг "Сапоп” маркийн гэрэл зургийн аппаратаар би өөрөө бэхжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 /
Гэрч Д.Мягмаржавын мөрдөн байцаалтад өгсөн
гэрт ганцаараа байж байхад Н.Х өөрийнхөө мотоцикльтой ирсэн. Тэр тухайн үед нилээн архи уусан шинжтэй манайд ирээд дуулаад хэсэг надтай ойр зуурын юм ярьж байгаад явсан. Тэр манайхаас гараад Д.Бгийн гэрийг чиглээд явж байгаа харагдсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Д.Б өөрийнхөө машинтай хэдэн хүүхдүүдтэйгээ ирсэн одоо тухайн үед хэн хэн ирсэн, хэдэн цагийн үед байсан эсэхийг санахгүй байна. Надад хандаж Д.Б, Хүрэлсүх бид нарыг хөөж яваад мотоциклиос унчихлаа гэж хэлсэн. Тэгээд би тэд нарыг дагаад Н.Хийн байгаа газарт нь очиход тэр өөрөө газарт хэвтэж байсан ба мотоцикль нь ойролцоогоор 2-3 метрийн зайд хэвтэж байсан. Н.Хийг өргөх гэсэн боловч даагаагүй түүнд хандаж бос гэж хэлэхэд тэр дуугараагүй юм. Тэгэхээр нь гэрлүүгээ яваад тэрлэг авчираад түүнийг хучиж өгсөн. Намайг Н.Х дээр хүргэж өгчихөөд Д.Б яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод унтаад өглөө сэрээд малаа хураагаад явж байхад Н.Х өндийгөөд боссон сууж байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж зүгээр үү гэхэд өөрийнхөө мотоциклийг гараараа заагаад байсан ба би ойлгохдоо мотоциклиор намайг хүргэж өг гээд байгаа болов уу гэж ойлгосон юм. Тэгээд түүний Мөнхбаатарын гэр нь ойрхон байхаар нь тэднийд очоод Мөнхбаатар бид хоёр цуг очсон. Тэгээд Мөнхбаатар түүний мотоциклийг гэрт нь хүргэж өгөхөд Д.Б бас цуг явсан байх. Д.Бгийн машины арын шилийг чулуугаар хаглахаар нь зугтаасан чинь хажуугаас ирээд мотоцикльтой мөргөсөн гэж хэлсэн. Машины арын шил нь хагарсан байсан. Машины хажуу хэсгийг мөргөөд цөмлөөд гэж хэлсэн. Тэр нь болохоор шөнө харагдаагүй, би ч анзаарагүй юм. Мотоциклийн урд талын хамгаалалтын рам нь махийсан, жайжийсан байсан. Хойд юм уу хажуу хэсгээр нь янз бүрийн эвдрэл бол ажиглагдаагүй. Цус болсон толбо бол байгаагүй. Өглөө очиход Н.Хийн нүүр царай гаднах хэсэгт янз бүрийн үүссэн гэмтэл, зулгаралт байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /
Насанд хүрээгүй гэрч Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн
Манай гэрт ээж Болормаа, ах Удаанжаргал, дүү Тоджаргал байсан. Бид нар гэртээ унтаж байсан шөнө У.Хүрлээ гэх ах ганцаараа мотоцикльтой ирсэн, тэр архи уусан байсан, манайд орж ирээд пиздаануудаа гэж орилоод байсан, тэгээд манай гэрийн унийг хугалсан, зуухыг өшиглөсөн, машины шил цохиж хагалсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 59-60 /
Насанд хүрээгүй гэрч Л.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн
Манай гэрт ээж, эгч Нацагсүрэн, дүү бид хэд унтаж байсан. Тэгсэн шөнө нохой хуцаад араас нь удаагүй гэрийн хаалгаар Н.Х ганцаараа орж ирсэн түүний хувьд архи уусан нилээн согтуу байсан. Тэр орж ирснээ пиздаанууд гэж орилоод байхаар нь гэрийнхээ гэрлийг асаасан. Тэгээд ээж өндийхөд түүнийг үхрийн хулгайч нар минь үхэр аваад ир гэж хэлээд хоёр гараараа боогоод гэрийн хана руу шахсан. Тэгэхэд гэрийн хаалга онгорхой байсан ба манай нохой орж ирээд түүнийг тэрлэгнээс нь зуугаад гэрээс гаргасан. Тэгээд гэрээс ээж би Б.Н бид хэд гүйж гарсан. Б.А болохоор үүдний хэсэгт зогсож байсан. Тэгээд Н.Х ах босож ирээд манай машины хойд талын шилийг чулуугаар цохиод хагалсан, машин дотор ээж, Б.Н хоёр суусан байсан би болохоор сууж амжаагүй. Тэгсэн тэр намайг өөрийнхөө мотоцикльтой тойроод хөөгөөд явж байхад ээж машинтай ирээд намайг суулгаж авсан. Миний хувьд машины арын суудал дээр суусан юм. Тэгээд бид хэд саахалт айлын Мягаагийн гэрлүү явж байхад хажуу талаас буюу машины буруу хойд талаас мотоцикльтой ирээд мөргөөд өөрөө газарт ойсон юм. Тэгээд сүлжээнд гараад цагдаа руу дуудлага өгсөн. Тэнд дуудлага өгчихөөд Мягаа ахын гэрлүү очоод түүнийг дагуулаад Н.Х ах дээр очсон тэгэхэд тэр гадаа хэвтэж байсан. Тэгээд Мягаа ах уулзаад байсан харагдсан түүнээс хойш надад мэдэх зүйл алга байна. Манай гэрийн 2 ширхэг унийг хугалсан, машины зарим нэг эд ангиудад эвдрэл үүссэн. Н.Х ах манай гэрт байсан хутгыг барьчихаад орилоод байсан. Тэрнээс яг хэн нэгнийг бол хутгалсан зүйл байхгүй ... Манай ээжийн зүгээс түүнийг гэрийн униар цохисон зүйл байхгүй, Харин Хүрэлсүх манай гэрийг 2 ширхэг унины модыг хугалаад хаясан.Харин Н.Хийн тус унасан 2 ширхэг унины модыг нь хугалж байхыг нь би харсан. Ер нь түүнийг анх орж ирэхэд гэрлийг би асаасан дунд гэрэл нэг удаа тасраад сүүлд дахиад асаасан. Машины шил бүтэн байдаг байсан, тус өдөр Н.Х чулуугаар цохиж хагалсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 173/
Гэрч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн
Би өглөө малруугаа явах гэж байхад Болормаа машинтайгаа ирээд хоёулаа У.Хүрлээ гуайг гэрт хүргэж өгье зав байна уу тэгье гаж хэлээд би түүнтэй цуг явсан. Д.Бтай хөшөөний ёроол гэх газарт Н.Х мотоциклынхоо хажууд ухаантай хэвтэж байсан, тухайн үед ярьж чадахгүй байсан ба дохиогоор гэрийнхээ чиглэл рүү заагаад байсан. Н.Хийг Болормаагийн машинд суулгаж өгөөд Н.Хийн мотоциклийг би өөрөө унаад гэрт нь хүргэж өгчихөөд харьсан. Болормаа надад хэлэхдээ Н.Хийг шөнө надад агсам тавьлаа одоо хээр хэвтэж байгаа гэж хэлсэн. Болормаагийн гэрээс 500 метрийн зайд л байсан байх нарийн хэлж мэдэхгүй байна. Мотоциклийн руль буруу талруугаа далийсан байсан, бусдыг нь бол нарийн сайн ажиглаагүй, ил өөр эвдрэл харагдаагүй. Мотоциклийн руль хазайсан байхыг бодоход урд талаараа очиж мөргөсөн байх магадлалтай. Би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна. Намайг очиход Н.Хийн толгой тархи нүүрнээс цус гарсан зүйл байгаагүй, Болормаагийн хүүхдүүдээс надад тэгж хэлсэн зүйл байхгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 194-196 /
Гэрч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн
2018 оны намар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт трактор ажиллуулж байсан. Тэгээд нэг өглөө намайг машин дотор унтаж байхад нэг хүүхэн ирээд хаалга онгойлгоод надаас скоч аваад эргүүлж авчирч өгсөн. Согтуу хүн ирээд агсам тавиад машины арын шилийг хагалчихлаа скоч байвал өгч байгаа ч гэж скоч аваад машины арын шилийг скочдож харагдсан. Машины шил нь юу юугүй салаад унасан зүйл байгаагүй. /хх- ийн 200-201/
Гэрч Ү.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн
Д.Бг эртнээс таньдаг өөрийнхөө Тоёото Веросса маркийн тээврийн хэрэгслээ зарна гэж хэлсэн. Би урьд нь түүнийг машиныг нь унаж явахад харсан. Тэгээд түүнтэй холбогдоод авахаар болоод Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд очоод түүний машиныг үзээд авах гэсэн боловч тэр өдөртөө амжуулах ажил байна маргааш би өөрөө аймаг руу хүргэж өгье гээд хоцорсон. Тэгээд 2 хоногийн дараа ирснээ тухайн үед нэг хүний нэрийг хэлж байсан ба одоо санахгүй байна тэр хүнийг гэрт нь согтуу ирж агсам тавиад машины шилийг хагалчихлаа гэж хэлсэн. Тэгвэл өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцоод авчихъя гэж хэлээд түүнийг машиныг 3,500,000 төгрөгт худалдан авсан. Түүнээс анх 4000000 төгрөгөөс ярьж байгаад авахаар болоод ярьсан. Түүний машины арын шил нь хагарсан, хойд хэсгийн зарим хэсэг нь хонхойсон байхаар нь 3,500,000 төгрөгөөр авсан. Би нилээн ажиглаж үзсэн тийм ч ил эвдрэл алга байсан. Харин сүүлд түүнийг машинаа аймагт авчрахад нь харсан чинь хойд талын шил нь хагарч бутарсан байсан. Шил нь өөрөө тентэй учир тэр нь дээр бутарсан шил нь наалдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 /
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 578 дугаартай шинжээчийн
1.Д.Бгийн биед зүүн гар, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
2Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй
гэх дүгнэлт /хх-ийн 75-76/
Энх-нахиа ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 233 дугаартай
хохирогч Д.Бгийн 52-16БНХ улсын дугаартай Тоёото Веросса маркийн машины эвдэрсэн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 420.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 81-82/
Энх-нахиа ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай
хохирогч Д.Бгийн эзэмшлийн 4 ханатай гэрийн 2 ширхэг эвдэрсэн унийн зах зээлийн үнэлгээ 20.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 82-83/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 578 дугаартай шинжээчийн
байна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги
нөлөөлөхгүй.
мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6.Н.Хийн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын эрүүл мэндийн төвийн №206 тоот өвчний түүх, амбулаториор эмчлүүлгчийн карт зэргийг харахад тархинд цус хомсролын харвалт, гэмтлийн гаралтай тархины эдийн гэмтэл, баруун талын саа саажилт гэсэн онош, биеийн баруун талд саа саажилт үүссэн байх боловч эдгээр онош, шинж тэмдэг нь багажийн нарийн шинжилгээгээр батлагдаагүй байгаа өвчний болон гэмтлийн шалтгаантай эсэхийг ялган тогтоох боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 165-166/
Шинжээч эмч Б.Баяртогтохын мөрдөн байцаалтад өгсөн
Н.Хийн зүүн хацарт 6х2см хэмжээтэй хүрэн бор өнгийн зулгаралтын оромтой байсан. Үүнийг хэзээ, хэрхэн яаж үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Тухайн зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. №206 дугаартай өвчний түүх болон амбулаторийн эмчлүүлэгчийн карт зэрэгт бичигдсэн оноштой танилцахад тархинд цус хомсрол /хомс, бага гэсэн утгатай/-ийн харвалт гэмтлийн гаралтай тархины эдийн гэмтэл баруун талын саа саажилт гэсэн оноштой байсан ба миний бие үзүүлэгчид бодит үзлэг хийхэд /биед нь/ баруун талын гар, хөл саажилт үүссэн байх боловч дээрх онош нь багажийн нарийн шинжилгээгээр баталгдаагүй учир өвчний эсхүл гэмтлийн улмаас үүссэн эсэхийг ялган тогтоох боломжгүй ... Н.Хийн биед үүссэн баруун талын саа, саажилт нь униар цохиулаад толгойд битүү гэмтэл авсан үед болон машины араас мотоцикльтой явж байгаад мөргөж онхолдох, унах үеэр үүсэх боломжтой ... гэх дүгнэлт /хх-ийн 169-170/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж тогтоол / хх-ийн 3-4/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-ийн 24-40, 42-49, тээврийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 18-22/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-39/, яллагдагч Н.Хийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018.12.15-ны өдрийн №215 тоот тодорхойлолт/ хх-ийн 95/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 100/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 107/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Н.Х нь 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн нутаг “Хөх булаг” гэх газарт иргэн Д.Бгийн эзэмшлийн 52-16 БНХ улсын дугаартай “Тоёото Веросса ” маркийн тээврийн хэрэгслийн хойд салхины шил, зүүн хойд талын карлон, 4 ханатай гэрийн унь зэрэг эд зүйлийг гэмтээж 440000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
шүүгдэгч Н.Хийн ... Д.Б намайг гэрийн униар цохьсон, биед үүссэн гэмтэл бол байгаагүй, тэрлэг урагдаагүй зүгээр байсан, мотоциклио унаад хөдлөөд явсан, машин араас хөдөлж байх шиг байсан, намайг ирж мөргөсөн байх гэж бодож байна ...гэх мэдүүлэг /хх-ийн 65-68/
Хохирогч Д.Бгийн... Н.Хийн үйлдлээс болж 2 ширхэг унь хугарсан, тээврийн хэрэгслийн хойд талын салхины шилийг чулуугаар цохиод хагалсан. Гэрийн гадаа байхад нь чулуугаар цохиж хагалсан би өөрөө харж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44, 174-176, 198 /
гэрч Л.Б ... манай хүүхэд Д.Б нилээн сандарсан байдалтай Н.Х ирээд бид нарыг алах гээд байна гэж хэлсэн. Н. Хүрэлсүх нь машины хажуу талаас гэлүү араас нь гэлүү ирж мотоцикльтой мөргөсөн гэж хэлсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 /
гэрч Б.Нгийн .. Н.Х өөрийнхөө мотоциклио асааж аваад Болормаа эгчийн том хүүхдийг хөөсөн,..тэр бандийг суулгаж аваад явж байхад хажуугаас ирээд мотоциклиороо машиныг мөргөсөн. Тэгэхээр нь бид нар зогсохгүй хэсэг явж байгаад эргээд харахад тэрний мотоцикль нь газарт унасан өөрөө босоод ирсэн орилоод зогсож байсан харагдсан. Бид нарыг үүдэнд гараад машинд суух гэж байхад машины цонхны арын шилийг чулуугаар цохиж хагалсан...гэх мэдүүлэг /хх-ийн 50-52 /
гэрч Х.Нын ... Тус дуудлагын дагуу хэргийн газарт очоогүй эвдрэл үүссэн гэх тээврийн хэрэгслийг сумын төвд авчирсан байсан. Тухайн 4 кадр гэрэл зургийг "Сапоп” маркийн гэрэл зургийн аппаратаар би өөрөө бэхжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 53-55 /
гэрч Д.Мягмаржавын ... Д.Бгийн машины арын шилийг чулуугаар хаглахаар нь зугтаасан чинь хажуугаас ирээд мотоцикльтой мөргөсөн гэж хэлсэн. Машины арын шил нь хагарсан байсан, мотоциклийн урд талын хамгаалалтын рам нь махийсан, жайжийсан байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 /
насанд хүрээгүй гэрч Б.Аын ... шөнө Н.Хүрлээ гэх ах ганцаараа мотоцикльтой ирсэн архи уусан пиздаануудаа гэж орилоод байсан, манай гэрийн унийг хугалсан, зуухыг өшиглөсөн, машины шил цохиж хагалсан... гэх мэдүүлэг /х.х-ийн 59-60 /насанд хүрээгүй гэрч Л.Бги
йн ... Н.Х манай гэрийг 2 ширхэг унины модыг хугалаад хаясан би харсан, түүнийг анх орж ирэхэд гэрлийг би асаасан, машины шил бүтэн байдаг байсан, Н.Х чулуугаар цохиж хагалсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 173/
гэрч Г.Мын ... Н.Хийг шөнө надад агсам тавилаа одоо хээр хэвтэж байгаа гэж хэлсэн, Д.Бгийн гэрээс 500 метрийн зайд л байсан, мотоциклийн руль буруу талруугаа далийсан байсан, мотоциклийн руль хазайсан байхыг бодоход урд талаараа очиж мөргөсөн байх магадлалтай ... гэх мэдүүлэг /хх-ийн 194-196 /
гэрч Г.Нийн ... нэг хүүхэн ирээд хаалга онгойлгоод надаас скоч аваад эргүүлж авчирч өгсөн, согтуу хүн ирээд агсам тавиад машины арын шилийг хагалчихлаа скоч байвал өгч байгаа ч гэж скоч аваад машины арын шилийг скочдож харагдсан ... /хх- ийн 200-201/
гэрч Ү.Нгийн ... тэр хүнийг гэрт нь согтуу ирж агсам тавиад машины шилийг хагалчихлаа гэж хэлсэн, тэгвэл өгөх ёстой мөнгөнөөсөө хасаад тооцоод авчихъя гэж хэлээд түүнийг машиныг 3,500,000 төгрөгт худалдан авсан, анх 4000000 төгрөгнөөс ярьж байгаад авахаар болоод ярьсан,түүний машины арын шил нь хагарсан, хойд хэсгийн зарим хэсэг нь хонхойсон байхаар нь 3,500,000 төгрөгөөр авсан, машины хойд талын шил нь хагарч бутарсан байсан, шил нь өөрөө тентэй учир тэр нь дээр бутарсан шил нь наалдсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 179-180 /
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 578 дугаартай Д.Бгийн биед зүүн гар, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 75-76/
Энх-нахиа ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 233 дугаартай
хохирогч Д.Бгийн 52-16БНХ улсын дугаартай Тоёото Веросса маркийн машины эвдэрсэн эд зүйлийн зах зээлийн үнэлгээ 420.000 төгрөг ... гэх дүгнэлт /хх-ийн 81-82/
Энх-нахиа ХХК-ний 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 275 дугаартай
хохирогч Д.Бгийн эзэмшлийн 4 ханатай гэрийн 2 ширхэг эвдэрсэн унийн зах зээлийн үнэлгээ 20.000 төгрөг гэх дүгнэлт /хх-ийн 82-83/
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 578 дугаартай Н.Хийн биед зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,... эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй ... хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... Н.Хийн архинд цус хомсролын харвалт, гэмтлийн гаралтай тархины эдийн гэмтэл, баруун талын саа саажилт гэсэн онош, биеийн баруун талд саа саажилт үүссэн байх боловч эдгээр онош, шинж тэмдэг нь багажийн нарийн шинжилгээгээр батлагдаагүй байгаа өвчний болон гэмтлийн шалтгаантай эсэхийг ялган тогтоох боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 165-166/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Хийг бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Хийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Х нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Н.Х нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Н.Хийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулав.
Эрүүгийн хуулийн ерөнхй ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т... нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц , жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй... гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Х нь цус харвалтын улмаас биеийн баруун тал нь саа саажилт үүссэн, тэтгэвэрт байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Б.Болормаа нь шүүхийн хэлэлцүүлэгт нэмж шинээр нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага болох Баянхонгор аймагт болон Бөмбөгөр суманд ирж буцсан буюу шатахуун түгээх станцаас авсан бензины зардал 280000 төгрөг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 50000 төгрөг/ хөрөнгийн үнэлгээ/, болон эд хөрөнгө учирсан хохирол 440000 төгрөг, нийт 770000 төгрөгийг шүүгдэгч Х.Хүрэлсүхээс гаргуулж, хохирогч Д.Бд олгож шийдвэрлэлээ
Шүүгдэгч Н.Хийн эзэмшлийн “...мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Зааран овогт Н.Х бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Хийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.Х нь дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу / 450000 / төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 2 сарын хугацаанд сар бүр 225000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Хэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар шүүгдэгч Н.Хээс 770,000 төгрөг гаргуулж , хохирогч Д.Бд олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Хийн эзэмшлийн “... мустанг-5 маркийн мотоцикль...”-ийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Хэд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.