| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00361/И |
| Дугаар | 130/ШШ2016/00411 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 130/ШШ2016/00411
Зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суух, утас ******, РД:*************, М овогт Мийн Хн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух, утас ************, регистрийн дугаар **************Х овогт Сийн Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 6 дугаар 14-ний
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч М.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нүүрс авч ирж өгөхөөр Х банкаар дамжуулан 1200000 /нэг сая хоёр зуун мянган / төгрөг бэлэн авсан бөгөөд одоо хүртэл уг мөнгийг эргэж төлөхгүй нүүрсээ авчирж өгөөгүй юм. Би өгсөн мөнгө болон уг мөнгийг асууж ирсэн таксины, өөрийн машинаар ирсэн мөнгө, аймаг дотор такси барьж гэрт нь очсон таксины мөнгө, нотариатын 10000 төгрөг, нийт 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг С.Ааас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Х, хариуцагч С.А нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд: С.А нь С.Хгаас нэхэмжилсэн 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөс 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, М.Х С.Ааас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг авч, илүү нэхэмжилсэн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг дахин нэхэмжлэхгүй болж эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
М.Хн нэхэмжлэлтэй, С.Ат холбогдох 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч М.Х, хариуцагч С.А нар хоорондоо сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээгээ бичгээр байгуулсан байна.
Нэхэмжлэгч М.Х, хариуцагч С.А нарын хооронд байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Эвлэрлийн гэрээнд: С.А нь С.Хгаас нэхэмжилсэн 1400000 /нэг сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөс 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг төлж өгөхөөр болж, М.Х С.Ааас 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг авч, илүү нэхэмжилсэн 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг дахин нэхэмжлэхгүй болж, хоорондоо эвлэрсэн тул энэ хэргийн зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33350 төгрөгийн тал болох 16675 /арван зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас, 16675 /арван зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг хариуцагч С.Ааас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-ийг баримтлан хариуцагч С.А нь 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг нэхэмжлэгч М.Хд бүрэн төлж өгөхөөр болж, нэхэмжлэгч М.Х нь 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хариуцагч С.Ааас дахин нэхэмжлэхгүй болж нэхэмжлэгч М.Х, хариуцагч С.А нар хоорондоо эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М.Хн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33350 төгрөгийн тал болох 16675 /арван зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас, 16675 /арван зургаан мянга зургаан зуун далан таван/ төгрөгийг хариуцагч С.Ааас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Хд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч С.А сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК