| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0316/и |
| Дугаар | 346 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 346
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2016 оны 09 дүгээр
сарын 28-ны өдөр Дугаар 346 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг “Тэмүүлэл”-ийн 1-3 тоотод оршин суух, /РД:ЛЮ66051709, утасны дугаар:89898965/, Хэрээд овогт Хүрэлбаатарын Амарсанаагийн
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Х.Амарсанаа шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан. Тухай үеийн хөдөлмөрийн дэвтэр байсан боловч 1999 онд гэр орон шатах үед хөдөлмөрийн дэвтэр маань хамт шатсан. Иймд миний ажиллаж байсан үеийн цалингийн түүвэрийг үндэслэн 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Хүсэлт гаргагч Хэрээд овогт Хүрэлбаатарын Амарсанаа нь 1984 оны 7 дугаар сарын 01-нээс 1987 оны 8 дугаар сарыг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Х.Амарсанаа нь 1984 оны 7-р сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт түүний өгсөн тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Сүхбаатар аймгийн архивын тасгийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 306/15 тоот лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар,
-гэрч Сартуул овогт Дашбалбарын Сүхбаатар /РД:ЛЮ57041311/-ын Х.Амарсанаа нь 1984 оноос модон үйлдвэрийн цехэд ажиллаж эхэлсэн. Х.Амарсанаа нь Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн будгийн цехэд будагчнаар 1984 оноос 1987 оныг дуустал ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн даргаар 1984-1991 он хүртэл ажиллаж байсан гэх мэдүүлэг,
-гэрч Монголдов овогт Аюушийн Наранцэцэг /РД:ЛЮ60080821/-ийн, Х.Амарсанаатай 1984 оноос Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт хамт ажиллаж эхэлсэн. Энэ үеэс таньдаг болсон. Х.Амарсанаа нь Сүхбаатар аймгийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар 1984-1990 он хүртэл ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрийн няраваар 1981-1990 он хүртэл ажиллаж байсан болохоор энэ үед ажиллаж байсан талаар сайн мэдэж байна гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд Хэрээд овогт Хүрэлбаатарын Амарсанаа нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч Х.Амарсанаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хэрээд овогт Хүрэлбаатарын Амарсанаа нь 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Гэр ахуйн модон эдлэлийн үйлдвэрт будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Амарсанаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ