Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 265

 

           Д.Сүглэгмаад холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                              

прокурор Г.Батбаяр,

хохирогч М.Давааням,

            ялтан Д.Сүглэгмаа, түүний өмгөөлөгч Ц.Алтанцол,  

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Сүглэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Д.Сүглэгмаад холбогдох 2014250003061 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Дашдондогийн Сүглэгмаа, 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 3 дугаар гудамжны 14 тоотод түр оршин суух,

-2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ЙК93021806/;

  Д.Сүглэгмаа нь ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийт Улаанбаатар хотын 5 дүүрэг, 16 аймгийн нэр бүхий 194 иргэнээс шунахайн сэдэлтээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газрын ажилтан байна, Нийслэлийн 365 жилийн ойг тохиолдуулан шагналт тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө...” гэх мэтээр хуурч мэхлэх аргаар бусдын виза карт, гар утсыг ашиглан, нийт 111,855,850 төгрөг буюу онц их хэмжээний хохирлыг бусдад учруулан залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Сүглэгмаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Сүглэгмааг бусдын эд хөрөнгийг залилан мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Д.Сүглэгмаагаас 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жил 1  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Сүглэгмаад оногдуулсан 13 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Д.Сүглэгмаагийн цагдан хоригдсон нийт 347 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар цүнх, цоожтой цүнх, улаан өнгийн нэр тодорхойгүй гар цүнх, “сucci” брэндийн цүнх, улаан өнгийн гар цүнх, бор өнгийн нэр тодорхойгүй гар цүнх, “micheal kors” брэндийн гар цүнх, ”Prada” брэндийн гар цүнх, “micheal kors” брэндийн гар цүнх, бор шаргал жижиг гар цүнх, одтой гар цүнх, цагаан улаан канттай жижиг цүнх, шаргал өнгийн гар цүнх, 1 ширхэг урт залгуур, шаргал метал сувнер морин хуур-1 ширхэг, аяга 1 ширхэг, шагай 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Reomond” брэндийн 6.8 литрийн ус буцалгагч, “Самсунг” загварын 32 инчийн “LCD” зурагт,” Нехт” брэндийн агаар шүүгч, “Кеnwood” брэндийн индүү, “pingхun” брэндийн үсний сэнс, үсний индүү, ”zig zag” үсний индүү зэргийг мөн битүүмжлэгдсэн улаан өнгийн 2 сандалтай буйдан 3 хос, шаргал өнгийн модон шкаф 6 хос, “Самсунг” загварын тоос сорогч, шарагч, будаа агшаагч, угаалгын машин, том угаалагын машин, хувцас хатаагч, унтлагын ор, матрасын хамт 2 хүнийх, хивс, хар өнгийн мөлхөө ширээ, нэр марк нь тодорхойгүй 2 хаалгатай хөргөгч тус бүр 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг, 4 хос сав 1 ком, 5 шүүгээтэй хуванцар хувцасны сав, халуун тогоо, хайруулын таваг, индукцэн плитка, өндөг чанагч, хундаганы ком 2 ширхэг зэргийг хохиролд тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Сүглэгмаагаас Б.Дүгэрсүрэнд 222,300, Б.Гомбосүрэнд 374,600, Н.Нацагт 162,800, Ч.Хоролгаравт 273,200 төгрөгийг, Т.Мөнхзаяад 711,200 төгрөгийг, Г.Баасанжаргалд 430,400 төгрөгийг, С.Энх-Амгаланд 198,400 төгрөгийг, Ч.Эрдэнэцогтод 396,200 төгрөгийг, Д.Хишигтогтоход 276,000 төгрөг, Н.Дуламд 360,000 төгрөг, А.Тунгалагт 710,000 төгрөг, С.Долгорт 253,600, С.Мөнхтуяад 378,000 төгрөг, Б.Хишигдалайд 499,800, Л.Оюунцэцэг 260,000, Б.Цэдэнжавд 300,000, Б.Өлзийжаргалд 667,200, Д.Алтан-Одод 667,200, Б.Амаад 532,800 төгрөг, Д.Ганбатад 567,400 төгрөг, Т.Эрдмаад 388,200, М.Туяацэцэгт 215,400, Х.Энхтогтоход 215,400 төгрөгийг, С.Лхагвасүрэнд 567,000 төгрөг, Д.Хажидмаад 418,200 төгрөгийг, Г.Ариунтуяад 468,900, Т.Дулмаад 432,800, М.Бауыржанд 782,100, С.Делегатад 698,200 төгрөг, Д.Сайлаубектэд 698,200 төгрөгийг, Б.Хаумахад 782,000, М.Тилеужанд 782,000, Д.Ичинноровд 388,200, А.Нямсүрэнд 288,400, Б.Цэндэд 367,000, Р.Даваадуламд 412,800, Н.Мөнхтөрд 611,200, Б.Туяад 418,200, Б.Эрдэнэцэцэгт 970,000, Д.Нарандуламд 412,800, Л.Даариймаад 418,200, Д.Даваасүрэнд 879,600, М.Базарбатад 412,800, Ё.Ганзоригт 711,800, З.Болормаад 455,000, Х.Цэрэндолгорт 312,800, Г.Пүрэвсүрэнд 517,000, Б.Хандмаад 930,000, Т.Амартүвшинд 428,100, В.Дэлгэрсайханд 362,400, Л.Мөнгөнцэцэгт 412,800, Д.Ганчулуунд 324,800 төгрөгийг, Ө.Ариунтунгалагт 524,700, П.Авирмэдэд 548,200, Ш.Түнжинд 412,000 төгрөг, Д.Заяад 244,800, М.Нямдашид 412,400 төгрөг, С.Энэбишид 789,400 төгрөг, Н.Нарантуяад 488,200 төгрөг, Б.Бямбасүрэнд 580,000, Б.Ганжуурт 1,140,000, Ө.Дарьсүрэнд 567,400, Д.Мөнх-Эрдэнэд 438,000, Э.Энхтуяад 182,000, Т.Сарантуяад 840,000, Г.Золжаргалд 468,200, Я.Баттөмөрт 428,000, Б.Цэнддаваад 682,200, Н.Батбаярт 2,271,100, Б.Батхуягт 587,000, Д.Түмэнбаярт 564,100, П.Нямдоржид 480,200, П.Шараад 480,000, У.Наранцэцэгт 480,200, Ю.Баяраад 680,400, Д.Батбаярт 468,000, Б.Гансүхэд 698,200, П.Оюунбилэгт 1,164,400, П.Баасанбатад 582,400, М.Даваанямд 698,200, Ш.Дамдинсүрэнд 582,400, О.Алтангэрэлд 698,200, Б.Батмөнхөд 698,200, У.Пүрэвдоржид 698,200, Н.Эрдэнэбаатарт 678,200, Б.Лхагвабаярт 698,200, Б.Цэрэнтогтоход 578,200, О.Цэрэндоржид 698,200, Д.Түмэн-Өлзийд 500,000, Ж.Дарханбаатарт 512,800, Д.Ганболдод 468,700, Ц.Буянбатад 718,200, Л.Батбаярт 468,700, Д.Цэрэнхандад 588,700, Д.Батмөнхөд 518,700, Ц.Баатарт 582,400, М.Өнөржаргалд 806,400, Б.Эрдэнэцогтод 798,000, Э.Хишигдэлгэрт 678,200, Г.Арвайд 600,000, Н.Эрдэнэбатад 312,400, Ц.Госрондамбад 318,400, Х.Тунгалагтуяад 314,800, Ч.Ууганбаярт 357,800, А.Ганболдод 802,600, С.Солонгод 412,800, У.Гэрэлтуяад 380,000, Я.Цэцэгмаад 480,000, Д.Энхтуяад 377,400, Б.Буджавд 377,400, Б.Түмэнбаярт 377,400, З.Батмэндэд 647,800, Д.Хажидмаад 418,200, Д.Болд-Эрдэнэд 411,800, О.Түмэнжаргалд 2,025,000, Н.Ганбаатарт 607,400, Т.Содномишид 360,000, Х.Дүгэрсүрэнд 367,800, Т.Дашдуламд 412,100, С.Мишигдоржид 277,400, Н.Анхтуяад 277,800, Б.Гандолгорт 368,000, Д.Отгонсүрэнд 344,800, Р.Батгэрэлд 421,800, А.Мягмарсүрэнд 488,800, Ж.Цэндэд 467,800, Н.Даваажавд 743,400, Д.Алтаннараад 548,000, Ц.Эрдэнэхуягт 678,200, Г.Ган-Өлзийд 678,200, П.Лутаад 678,200, Б.Зоригтбаатарт 748,000, Б.Асралд 388,400, Г.Алтанцэцэгт 511,200, У.Жавзмаад 282,600, Г.Мөнхтуяад 96,000, Б.Хүрэлсүхэд 186,400, Л.Шүрэнбатад 278,300, Э.Хадбаатарт 690,200, Д.Эрдэнээд 412,800, Б.Наранбаатарт 328,400, П.Санчирмаад 328,400, Г.Отгонбаярт 714,200, Ч.Ичинхорлоод 601,800+782,100=1,383,900 төгрөгийг, Ө.Отгонцэвээнд 800,000, Р.Энхжаргалд 630,000, Б.Сарантуяад 598,200 төгрөгийг, Ц.Мөнхбатад 782,100, Ш.Өлзийдүүрэнд 624,800, Ц.Цэрэнпагмад 782,100, Ц.Очмаад 671,800, Д.Ууганбаярт 782,100, Х.Оюундарьд 782,700+ 567,400= 1,350,100 төгрөгийг, Д.Энхтөрд 601,800, О.Мөнх-Эрдэнэд 782,100, Д.Дорждуламд 567,800, Б.Энхтуяад 411,200, Р.Түмэндэмбэрэлд 532,400, Ч.Чимэддэлэгт  567,400, Д.Мягмарсүрэнд 578,200, С.Ганзоригт 488,200, Т.Жигжидэд 541,300, Б.Даваасүрэнд 541,300, П.Банзрагчид 698,000, Ц.Гантөмөрт 762,800, Д.Эрдэнэзаяад 567,500, Т.Энхтуяад 601,400, Л.Батмөнхөд 601,400, Т.Бат-Эрдэнэд 412,200, Б.Хандаад 564,700, Н.Анхцэцэг 698,200, Х.Түмэннасанд 592,800, Ч.Отгонцэцэг 700,000, С.Батхуягт 762,800, Д.Оюунцэцэгт 582,400, Х.Нэргүйд 582,400, Ш.Баатаржавд 564,200, Я.Отгонбаатарт 541,800, И.Чулуунбатад 270,900, Ц.Нинад 762,800, С.Баастад 762,800, Б.Пүрэвдоржид 1,355,450, Б.Баттулгад 762,400, Л.Баянцагаанд 698,200, П.Цэрмаад 342,800, Д.Зоригтод 776,100, Д.Уранчимэгт 650,800 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Д.Сүглэгмаад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Ялтан Д.Сүглэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 гэсэн зүйл, хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр ахин шалгуулах хүсэлтэй байна.

1. Нийт үндсэн хохирлыг тогтоолгох. Бусдад учруулсан гэх 111,855,850 төгрөг буюу онц их хэмжээний хохирлыг ганцхан би учруулсан нь тогтоогдоогүй. Дээрх 194 хохирогч дотор мөнгө өгөөгүй хүмүүс хохирогчоор мэдүүлэг өгсөн байдаг. Зарим Засаг дарга нар өөр хүмүүс рүү ярьж нэг нэгнийхээ амнаас сонсож, өөрсдийн дураар данс руу мөнгө хийсэн байсан.

            2.  Хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг шалгуулах. Би 2014 оны 1 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар хүртэл О.Бямбадулам, О.Нямдулам, Г.Ганболд, О.Жанчив нартай нийтийн байр болон орон сууц түрээслэн амьдарч байсан. 2016 оны 1 дүгээр сараас О.Бямбадуламын найз Б.Ариунжаргал, Н.Эрдэнэсүрэн нар ирж хамт амьдарсан. Уг хэргийг бүгдээрээ хамтарч үйлдсэн ба бусдаас авсан мөнгийг хувааж авч байсан.

            3. Утасны билл дээр хамт амьдарч байсан нь нотлогдсоор байтал дээрх хүмүүс бүгд надтай хамт амьдраагүй, удаан уулзаагүй гэж худал мэдүүлсэн. Хэрэг гарсан цаг хугацааны мессеж болон фэйсбүүк мессенжерээр харилцаж байсныг шалгуулах хүсэлтэй байна.

            4. Миний бусдад учруулсан хохирол бол Алтантуул, Нямдулам, Мөнхнаран, Доржсамбуу, Ууганболд, Мөнхзул, Ундаръяа, Солонго нарын дансаар авсан мөнгөнүүд юм. Хамт амьдарч байхдаа авсан мөнгөнүүдийг хувааж хэрэгцээндээ хэрэглэсэн.

            5. Энэ хэрэгт хамтран оролцсон О.Бямбадулам, О.Жанчив, Г.Ганболд, Б.Ариунжаргал, Н.Эрдэнэсүрэн, О.Нямдулам нар нь О.Бямбадуламын Төрийн банкны дансанд орсон 2,287,400 төгрөг, Хаан банкны дансанд орсон 12,852,550 төгрөг, О.Жанчивын Хаан банкны дансанд орсон 1,297,800 төгрөг, 260,200 төгрөг, Г.Ганболдын Хаан банкны дансанд орсон 2,848,800 төгрөг, Н.Эрдэнэсүрэнгийн дансанд 8,113,500 төгрөг, Б.Ариунжаргалын дансанд орсон 6,692,400 төгрөг, мөн 3,089,200 төгрөг, 8,301,500 төгрөг, Г.Ган-Эрдэнийн дансанд 4,764,400 төгрөг болон нийт 48,247,550 төгрөгийг 2015 оны 7, 8, 2016 оны 1-4 дүгээр саруудад авсан.

            6. О.Нямдулам, О.Жанчив, М.Солонго нарыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр татаж мөрдөн байцаах ажиллагаа явуулж байсныг шалгуулах.

            7. О.Нямдулам, О.Жанчив хоёрт Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Гансүх, Сэргэлэнбаатар нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнээр татаж байсан ч уг хэрэгт гэрчээр мэдүүлэг өгүүлсэнд гомдолтой байна.

            8. О.Нямдулам, О.Бямбадулам нарын ээж болон Б.Одсүрэн нь залилан мэхлэх аргаар мөнгө олж байгааг мэдсээр байж удаа дараа хүнээс мөнгө авахуулж, одоо 2 хүүхдээ ав би тусдаа баймаар байна ахиж хүнээс мөнгө авахгүй, надаас холдуул гэхэд нууцаар хоёр охинтойгоо нийлж мөнгө авч байсан.

            9. Ариунжаргал, Эрдэнэсүрэн, Доржсамбуу нар нь О.Бямбадуламын найзууд юм. Эрдэнэсүрэн, Ариунжаргал хоёроос би виза картыг нь өөрөө огт уулзаж авч байгаагүй ба Бямбадулам нь авч мөн банкуудад шинээр виза карт захиалуулж авч ирдэг байсан.

            10. Г.Ган-Эрдэнэ нь миний найз ба манайхаар хааяа ирдэг байсан ч Нямдулам нэг өдөр виза картыг нь авчихсан байсан. Тэгээд Өвөрхангай руу гэр лүүгээ аваад явсан байсан. Би уг картыг аваагүй.

            11. О.Бямбадуламын нөхөр Г.Ганболдоос нэг ч удаа мэдүүлэг аваагүй бөгөөд Ганболд нь уг хэргийг мэдэж байсан хүмүүсээс авсан мөнгийг хамт хувааж авдаг байсан. Хохирогч Д.Энхцэцэгээс 560,000 төгрөг, Б.Сэргэлэнгээс 564,100 төгрөг, Д.Мягмарсүрэнгээс 568,200 төгрөг, Д.Түмэнбаярын 564,100 төгрөг, Ц.Баатарын 582,400 гэх эдгээр мөнгө нь Г.Ганболдын дансанд орсон ба “Да хүрээ” захын Хаан банкнаас паспортоо авсан тэр мөнгөөрөө хуучин машины захаас 7 сая төгрөгөөр машин авсан.

12. Энэ хэрэгт нийт 26 өөр данс хэрэглэж мөнгө авсан байдаг. Үүнээс 3 дансны дугаарыг би мэдэхгүй.

            13. О.Бямбадулам, О.Нямдулам нар нь “Баялаг бүтээгч” нэртэй сэтгүүл, мөн утасны дугааруудыг олж өгч, намайг шахаж шаардаж, мөнгө авхуулаад дараа нь картаа залгиулчихлаа, цагдаа авчихлаа гэх мэтээр хэлж өөрсдөө мөнгөө авдаг болсон байсан.

            14. Нямдулам, Бямбадулам, Жанчив, Ганболд нар нь хүмүүсээс орж ирсэн мөнгийг хувааж авдаг байсан. Манай хүүхдийг хааяа харж өгөөд дараа нь мөнгөтэй болонгуутаа ихэнх мөнгийг хүүхэд харсан гээд авдаг байсан. Мөнгөө дуусахаар мөнгө олъё гээд шахаж шаардаж, дарамталж хүмүүс рүү яриулдаг.   

            15. О.Бямбадулам нь ээжийнхээ цалингийн зээлээр машин авсан гэсэн тул ээж нь 2016 оны 9 сард цалингийн зээл авсан эсэхийг шалгуулах хүсэлтэй байна.

            16. Машинаа засварт өгч байсан засварын газрын эзнийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна.

            17. Би мөрдөн байцаагч Батзулд хохирлоо төлөх талаар хэлэхэд “бүрэн төлж чадахгүй байж яахын, нэгэнт ялтай юм чинь” гээд хүсэлтийг минь хангаж өгдөггүй байсан учраас хохирлоо барагдуулж чадаагүй.  

            18. Хөдөө орон нутгаас нэгтгэж явуулсан хавтаст хэрэгт миний бие мэдүүлэг өгөөгүй бөгөөд бүх хавтаст хэрэгт нэг мэдүүлгийг хуулбарлаж хийсэн байдаг.

            19. Бэлэн мөнгөний машинаас мөнгө авч байгаа хүмүүсийн зургийг баримтжуулахад миний зураг байдаггүй. Виза картуудын эзэд нь өөрсдөө авсан зураг л байдаг.

20. Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын хохирогчид л тогтоогдсон бөгөөд Баян-Өлгий аймгийн үйлдсэн сумдуудаас авсан хохирлыг тогтоогоогүй.

            21. Ховд аймгийн Булган сумын хохирогчийг мөрдөн байцаалтад хэлсэн ч тогтоогоогүй. Мөн сумын иргэдээс мөнгө авсан.

            22. Эдгээр хохирол нь их хэмжээний мөнгө бөгөөд Бямбадулам, Ганболд, Ариунжаргал, Эрдэнэсүрэн нартай хувааж авсан байдаг 2016 оны 2 дугаар сарын сүүлээс 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл авсан мөнгөнүүд юм. Үүнийг ахиж шалгуулж, нэгтгэн шийдвэрлүүлмээр байна.

            23. 2016 оны 9 дүгээр сарын 8-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч нар мөнгө авсан хүний царай төрх болон дуу хоолой, ярианы өнгө нь энэ охин биш өөр хүн гэж бүгд хэлдэг. Мөн О.Бямбадулам болон виза картуудын эздийг хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар шалга гээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч урьдын адил гэрчээр дахин байцаасан байдаг.

            24. О.Бямбадулам, Н.Эрдэнэсүрэн нар нь эргэлтийн бичиг авч ирээд “одоо яана аа, яах уу” гэхэд “яагаад үнэнээ хэлэхгүй байгаа юм бэ” гэсэн. Тэгэхэд “бид хоёр айгаад байсан юм аа, бусдыг нь ирүүлэлгүй, бид хоёр л ирлээ” гэсэн. Эдгээр хүмүүс нь намайг огт танихгүй 2, 3 удаа уулзсан гэдэг нь худлаа юм.

 Миний бие хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд 2 настай хүүхдийг маань надаас өөр харж хандах хүн байхгүй. Иймд миний учруулсан бодит хохирлыг тогтоож, хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг ахиж шалгуулж, өөрийн үйлдэлдээ тохирсон зүйлчлэлээр зүйлчлүүлэхийг хүсэж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”  гэв.   

Өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Сүглэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж авч ашигласан хүмүүс ял завшсан гэж үзэж байна. Хохирлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Миний үйлчлүүлэгчийн учруулаагүй зарим хохирогчийн гомдлуудыг хамтатган шийдвэрлэсэн. Мөн гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийг гэрчээр байцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн. Д.Сүглэгмаагийн давж заалдах гомдолд дурдсан 24 үндэслэлийг бүгдийг нь шалгадаггүй юм гэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг арилгах ёстой гэж үзэж байна. Мөн зарим нэг аймгуудын сумдаар хохирогчоор тогтоогдвол зохих хүмүүс тогтоогдоогүй байна. Дээрх байдлыг нэмж шалгаж, хохирлыг зөв тогтоосны эцэст ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв. 

Хохирогч М.Давааням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг аваад Засаг даргаас хохирол төлүүлэхээр хөөцөлдөнө гэж бодож байна. Манай нутагт надаас өөр 5 хохирогч байгаа. Шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна...” гэв.

Прокурор Г.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Д.Сүглэгмаад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагааг хийгдсэн. Анхан шатны шүүх ялтны өмгөөлөгчийн хүсэлтээр уг хэрэгт хамтран оролцсон гэх хүмүүсийг болон хохирогчоор тогтоогдоогүй хохирогч нарыг нэмж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт Бямбадулам, Эрдэнэсүрэн, Ундаръя нарыг оролцуулж, мэдүүлэг авахад мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтэй ижил мэдүүлэг өгдөг. Ялтан Д.Сүглэгмаа нь 2012 онд “Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан, Нийслэлийн Захирагчийн алба, Монголын Залуучуудын холбооноос ярьж байна” гэх зэргээр хуурч мэхлэн, 30 гаруй хүнийг хохироож, энэ үйлдэлдээ 2 жилийн хорих ял шийтгэл эдэлж байсан. Ялтны эд хөрөнгийн талаарх лавлагааг авахад Д.Сүглэгмаад өөрт оногдсон эд хөрөнгө байдаггүй. Аж ахуйн нэгж байгууллагуудын утасны дугаарыг шошго дээрээс нь авдаг. Мөн зар болон 1950 зэргээс утасны дугаарыг авдаг гэж мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Сүглэгмаа нь “би эрэгтэй хүнээр буюу Жанчив, Ганболд нараар яриулдаг” гэж мэдүүлдэг ч хавтаст хэрэгт авагдсан 194 хохирогч нар бүгд эмэгтэй хүн байсан гэдэг. Д.Сүглэгмааг бэлэн мөнгөний машинаас мөнгө авахдаа өөр хүнээр авахуулдаг. Д.Сүглэгмаа нь 2014 онд анх Ж.Ганболдоор мөнгө авахуулсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс цагдаагийн нэгдсэн сангаар бүх орон нутгийн цагдаагийн нэгжүүд рүү албан тоот явуулж, дээрх үйлдлээр хохирсон иргэд байвал Цагдаагийн байгууллагад яаралтай гомдлоо гаргаж өгнө үү гэсний дагуу нэмж хохирогч нар тогтоогдсон. Хохирогч нэмж тогтоолгоно гэдэг нь хэргийг удаашруулах гэсэн оролдлого гэж үзэж байна. Хэрэв өөр хохирогч байх юм бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлд зааснаар өөр шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжтой. Иймд ялтан Д.Сүглэгмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Сүглэгмаа нь 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч нартай гар утсаар холбогдон “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ярьж байна, сумын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ярьж байна, чуулга уулзалтанд хураамж төлөөд хүн оролцуулах уу, Тэргүүний залуу алтан медалиар ажилтнаа шагнуулах уу, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд танай ажилтнуудыг шагнахаар боллоо, танай аж ахуйн нэгж ямар тоног төхөөрөмж захиалах вэ, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр мах, махан бүтээгдэхүүний, газар тариалан дэмжих чиглэлээр, бууз банш, хэрчсэн гурил хийдэг багц төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгч, бага оврын трактор зэрэг тоног төхөөрөмж үнэгүй ирж байгаа, харин гаалийн татварын 50 хувийг төлөх хэрэгтэй. Энэ данс руу мөнгө хий” гэх мэтээр бодит биш зүйлийг ярьж, хуурч мэхлэх аргаар;

Ховд аймгийн С.Ганзориг, Т.Жигжид, Б.Даваасүрэн, П.Банзрагч, Ц.Гантөмөр, Д.Эрдэнэзаяа, Т.Энхтуяа, Л.Батмөнх, Т.Бат-Эрдэнэ, Б.Хандаа, Н.Анхцэцэг, Х.Түмэннасан, Ч.Отгонцэцэг, С.Батхуяг, Д.Оюунцэцэг, Х.Нэргүй, Ш.Баатаржав, Я.Отгонбаатар, И.Чулуунбат, Ц.Нина, С.Бааст, Б.Пүрэвдорж, Б.Баттулга, Л.Баянцагаан, Д.Зоригт нарын 25 иргэнээс нийт 16,732,950 төгрөг,

Сүхбаатар аймгийн Б.Асрал, Г.Алтанцэцэг, У.Жавзмаа, Г.Мөнхтуяа, Б.Хүрэлсүх, Л.Шүрэнбат, Э.Хадбаатар, Д.Эрдэнэ нарын 8 иргэнээс нийт 2,845,900 төгрөг,

Хэнтий аймгийн С.Мөнхтуяа, Н.Даваажав, Д.Алтаннараа, Ц.Эрдэнэхуяг, Г.Ган-Өлзий, П.Лутаа, Б.Зоригтбаатар нарын 7 иргэнээс нийт 4,712,400 төгрөг,

Архангай аймгийн Б.Хишигдалай, Ч.Эрдэнэцогт, Д.Дорждулам, Б.Энхтуяа, Р.Түмэндэмбэрэл, Ч.Чимэддэлэг, Д.Мягмарсүрэн нарын 7 иргэнээс нийт 3,553,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн А.Тунгалаг, Д.Уранчимэг нарын 2 иргэнээс нийт 1,360,800 төгрөг,

Орхон аймгийн С.Долгор, П.Цэрмаа нарын 2 иргэнээс нийт 594,400 төгрөг,

Дорнод аймгийн Б.Цэдэнжав, Б.Өлзийжаргал, Д.Алтан-Од, Б.Наранбаатар, П.Санчирмаа, Г.Отгонбаяр, Ч.Ичинхорлоо, Ө.Отгонцэвээн, Р.Энхжаргал, Б.Сарантуяа, Ц.Мөнхбат, Ш.Өлзийдүүрэн, Ц.Цэрэнпагма, Ц.Очмаа, Д.Ууганбаяр, Х.Оюундарь, Д.Энхтөр, О.Мөнх-Эрдэнэ нарын 18 иргэнээс нийт 14,169,800 төгрөг,

Баянхонгор аймгийн Б.Амаа, Д.Ганбат, Т.Эрдмаа, М.Туяацэцэг, Х.Энхтогтох, С.Лхагвасүрэн нарын 6 иргэнээс нийт 2,486,400 төгрөг,

Өвөрхангай аймгийн Д.Хажидмаа, Ч.Ууганбаяр, А.Ганболд, Б.Ганболд, С.Солонго, У.Гэрэлтуяа, Я.Цэцэгмаа, Д.Энхтуяа, Б.Буджав, Б.Түмэнбаяр, З.Батмэнд, Д.Болд-Эрдэнэ, О.Түмэнжаргал, Н.Ганбаатар, Х.Дүгэрсүрэн, Т.Дашдулам, Н.Анхтуяа, Б.Гандолгор, Д.Отгонсүрэн, Р.Батгэрэл, А.Мягмарсүрэн, Ж.Цэнд, Т.Содном-Иш, С.Мишигдорж нарын 25 иргэнээс нийт 11,881,900 төгрөг,

Дундговь аймгийн Н.Эрдэнэбат, Ц.Госрондамба, Х.Тунгалагтуяа нарын 3 иргэнээс нийт 949,200 төгрөг,

Төв аймгийн Д.Ичинноров, А.Нямсүрэн, Б.Цэнд, Р.Даваадулам, Н.Мөнхтөр, Б.Туяа, Б.Эрдэнэцэцэг, Б.Нарандулам, Л.Даариймаа, Д.Даваасүрэн, М.Базарбат нарын 11 иргэнээс нийт 5,581,000 төгрөг,

Булган аймгийн Ё.Ганзориг, З.Болормаа, Х.Цэрэндолгор нарын 3 иргэнээс нийт 1,479,600 төгрөг,

Сэлэнгэ аймгийн Г.Пүрэвсүрэн, Б.Хандаа, Т.Амартүвшин нарын 3 иргэнээс 1,993,300 төгрөг,

Хөвсгөл аймгийн Б.Бямбасүрэн, Б.Ганжуур, Ө.Дарьсүрэн, Д.Мөнх-Эрдэнэ, Э.Энхтуяа, Т.Сарантуяа, Г.Золжаргал, Я.Баттөмөр, Н.Цэнддаваа, Н.Батбаяр, Б.Батхуяг, Д.Түмэнбаяр, Д.Энхцэцэг, Б.Оюунгэрэл нарын 14 иргэнээс нийт 10,244,700 төгрөг,

Увс аймгийн П.Нямдорж, П.Шараа, У.Наранцэцэг, Ю.Баяраа, Д.Батбаяр, Б.Гансүх, П.Оюунбилэг, П.Баасанбат, М.Давааням, Ш.Дамдинсүрэн, О.Алтангэрэл, Б.Батмөнх, У.Пүрэвдорж, Н.Эрдэнэбаатар, Б.Лхагвабаяр, Б.Цэрэнтогтох, О.Цэрэндорж, М.Өнөржаргал, Б.Эрдэнэцогт, Э.Хишигдэлгэр нарын 20 иргэнээс нийт 13,365,800 төгрөг,

Завхан аймгийн П.Түмэн-Өлзий, Ж.Дарханбаатар, Д.Ганболд, Ц.Буянбат, Л.Батбаяр, Д.Цэрэнханд, Д.Батмөнх, Г.Арвай, Ц.Баатар нарын 9 иргэнээс нийт 5,130,700 төгрөг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Л.Оюунцэцэг, Ч.Хоролгарав нарын 2 иргэнээс нийт 731,200 төгрөг,

Баянзүрх дүүргийн С.Сувд, Ж.Долгорсүрэн, Б.Дүгэрсүрэн, Г.Ариунтуяа, Т.Дулмаа, М.Бауыржан, С.Делегат, Д.Сайлаубек, Б.Хаумах, М.Тилеужан нарын 10 иргэнээс нийт 5,258,300 төгрөг,

Сүхбаатар дүүргийн Б.Гомбосүрэн, Н.Нацаг нарын 2 иргэнээс нийт 537,400 төгрөг,

Хан-Уул дүүргийн М.Ууганбаяр, Т.Мөнхзаяа, Г.Баасанжаргал, С.Энх-Амгалан, Н.Дулам, Л.Мөнгөнцэцэг, Д.Ганчулуун, Ө.Ариунтунгалаг, П.Авирмэд, Ш.Түнжин, Д.Заяа, М.Нямдаш, Э.Энэбиш, Н.Нарантуяа, В.Дэлгэрсайхан нарын 15 иргэнээс нийт 6,820,900 төгрөг,

Баянгол дүүргийн П.Хишигтогтохоос 276,000 төгрөгийг тус тус бусдын данс ашиглан өөртөө авч залилан мэхэлснээс дээрх нэр бүхий 193 хохирогчид 110,705,650 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрхэн яаж итгэж данс руу нь мөнгө шилжүүлж хохирсон тухайгаа тус тус мэдүүлсэн хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулгууд, ялтан Д.Сүглэгмаагийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч О.Нямдуламын: “... Энэ хүн миний хамгийн сайн найз байгаа юм. Бид хоёр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн бөгөөд 2008 онд би Сүглэгмаагийн сурч байсан ангид шилжиж ороод тэгээд найзалж эхэлсэн. Сүглэгмаагийн ээж нь 2008 онд нас барсан. 10 дугаар ангиа төгсөөд Өвөрхангайн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаад 2012 оны 6 сарын 22-ны өдөр 2 жилийн хорих ял авсан. Түүнээс хойш уулзалдахгүй байж байгаад 2014 оны 1 сард надтай холбоо барихдаа найз нь нэг сүмд байгаа гэж хэлэхээр нь чи найзтайгаа хамт бай гэж хэлээд түүнээс хойш хашаа байшин түрээслэн амьдарч байсан ...Сүглэгмаа миний картыг анх авахдаа манай ах надад мөнгө өгөх гэж байна чи надаа картаа өгөөч гэж хэлээд миний 5561150439 дугаар данстай картыг авсан. Түүнээс хойш Сүглэгмаа өөрөө миний картыг дур мэдэн авч хэрэг хийсэн байсан...” /хх 1-н 20-21/, гэрч О.Бямбадуламын: “... 2015 оны 05 дугаар сарын 10-нд манай эгч Нямдуламтай 10 жилд нэг ангид сурч байсан Сүглэгмаа гэх эмэгтэй “Хөдөөнөөс ах над руу мөнгө явуулах гэсэн юм, чамд хаан банкны карт байна уу” гэхээр нь би байгаа гээд Сүглэгмаад 5561173127 тоот дансны виза картаа өгчихөөд орой нь ярих гэтэл Сүглэгмаагийн гар утас холбогдохгүй байсан. Маргааш нь Сүглэгмаа миний гар утас руу залгаад “виза картыг чинь өгч амжсангүй, тэгж байгаад явуулчихъя” гэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн...” /хх 4-н 53/, гэрч Н.Эрдэнэчимэгийн: “...Би Өвөрхангай аймагт байж байхад буюу 2015 оны 12 дугаар сарын үед Д.Сүглэгмаатай аймагт таарсан. Тэр үед Д.Сүглэгмаа миний ХААН банкны 5561108341 дугаартай АТМ картыг маань аваад мөнгө дансаар чинь авчихаад өгье гэсэн. Тухайн үед би Д.Сүглэгмаад өөрийн данс болон АТМ-ын картыг кодтой нь өгсөн. Тэгээд тэрнээс хойш Д.Сүглэгмаатай уулзаж чадаагүй…” /хх 13-н 195-196/, гэрч Б.Ариунжаргалын: “... Д.Сүглэгмаа манай ресторанд орж ирээд би хүнээс мөнгө авах хэрэгтэй байна дансаа карттайгаа өгчих гэсэн. Тэгэхээр нь би өөрийн Хаан банкны 5034812203 дугаартай дансны АТМ картыг өөрийн овог нэр, регистрийн дугаарыг өгсөн. Тэгээд тэрнээс хойш алга болчихсон...” /хх 13-н 197-198/, гэрч Г.Ундаръяагийн: “... Сүглэгмаа над руу найз нь бичиг баримтаа алдчихлаа, түр хэрэглүүлэх карт байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би өөрийн ХААН банкны 5031107126 данстай картаа өгсөн...” /хх 10-н 154/, гэрч М.Солонгын: “...Сүглэгмаа миний иргэний үнэмлэхний хуулбараар тухайн үед өөрийнх нь бичиг баримт байхгүй байна гэж хэлээд надаар 80807107 гэсэн дугаар авхуулсан юм. Тэгээд миний ХААН банкны виза картыг хүнээс мөнгө авах гэсэн чинь карт хэрэг болоод байна дансны дугаарыг нь өгөөд явуулчих гэж хэлээд миний 5024732453 тоот данстай картыг аваад явсан...” /хх 6-н 24-25/, гэрч О.Жанчивын: “...2014 оны 10 дугаар сарын 21-нд манай найз охин Нямдуламын багын найз болох Сүглэгмаа над руу миний 99778006 дугаар луу 95989084 утаснаас залгаад чамд Хаан банкны данс байна уу гэхээр нь өөрийн 5135497127 тоот дансны дугаараа мессежээр явуулаад мөнгө орохоор нь надаас ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн дараа Сүглэгмаа манай гэрт ирэхээр нь гэрийн ойролцоох Хаан банкны АТМ-д шалгахад миний дансанд 253,600 төгрөг орсон байсан. Тэр мөнгийг аваад Сүглэгмаад шууд өгсөн...” /хх 2-н 246/, гэрч Л.Оюундэлгэрийн: “...Байгууллагын шуурхай хурал дээр Засаг дарга С.Баатар луу Нийслэлийн хөгжлийн бодлогын хэлтсээс Нандинчимэг ярьж байна гээд залгасан. Шуурхай тараад би тэр утас руу нь ямар асуудлаар ярьж байгааг лавласан. Тэгтэл 5 аж ахуйн нэгжид үнэгүй тоног төхөөрөмж өгнө гэсэн ...бид дотроо хуралдаж, сумандаа үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг 4 хүний нэр утсыг өгсөн...” /хх 4-н 165/ гэсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Д.Сүглэгмаад холбогдох эрүүгийн хэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хөдөлбөргүй тогтоогдсон, хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх Д.Сүглэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний хувийн байдал, гэм буруу, үйлдсэн хэргийн шинж чанарт тохирсон байна.

Харин анхан шатны шүүх хохирогч Д.Хажидмаа, А.Тунгалаг нарын хохирлыг давхардуулан тооцож, нийт хохирлын хэмжээг 111,855,850 төгрөгийн хохирол гэж яллах дүгнэлтийн хавсралтаар /хх 15-н 24-40/ буруу дүгнэсэн, ялтны цагдан хоригдсон хоногийг буруу тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.   

Ялтан Д.Сүглэгмаагийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзвэл:

гэрч О.Бямбадуламын “...Д.Сүглэгмаагаас картаа нэхэхээр тэгж байгаад явуулъя, надад байгаа, би хүүхэдтэйгээ хоёулаа болохоор гарч чадахгүй юм гэж хэлдэг...” /хх 4-н 53/, О.Нямдуламын “... Д.Сүглэгмаа шоронгоос гарч ирээд ямар нэгэн банкны карт байхгүй байсан, карт авах гэхээр бичиг баримт байхгүй гээд болоогүй. Түүнээс хойш Д.Сүглэгмаа нь миний картыг хэрэглэж байсан...” /хх 1-н 21/, Т.Ундаръяагийн “...Д.Сүглэгмаа манай Бат-Эрдэнээс очиж миний картыг авсан байсан. Миний утсанд ухаалаг мэдээ үйлчилгээ ирдэг байсан. Мөнгө олон удаа орж гараад байсан...” /хх 4-н 189/, О.Жанчивын “...найз охин Нямдуламын багын найз болох Д.Сүглэгмаа над руу залгаад “чамд Хаан банкны данс байна уу” гэхээр нь өөрийн дансаа мессежээр явуулаад мөнгө орохоор нь надаас ирээд авчих гэж хэлсэн. Миний дансанд 253,600 төгрөг орсон байсныг авч Д.Сүглэгмаад өгсөн...” /хх 2-н 246/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд Д.Сүглэгмаа нь дээрх нэр бүхий хүмүүсийн виза картыг авч залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдож байх тул дээрх нэр бүхий хүмүүсийг энэ хэрэгт хамтран оролцогч гэж үзэж шалгах шаардлагагүй.

 Мөн мөрдөн байцаагчаас эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоолуудыг /хх 1-н 46, 88, 156, 239, 2-н 13, 129, 206, хх 3-н 1, 49, 188, 4-н 42, 176, 213/ үйлдэж, хэрэгт хавсаргасан, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр /хх 1-н 75/, 2014 оны 12 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд /хх 1-н 40/ сэжигтэн, яллагдагчаар гэх мэтээр мөрдөн байцаалтын явцад хэрэг тус бүрт байцаалт авч, ял сонгож, сонсгосон ялыг өөрчлөх буюу нэмэлт оруулах тогтоол, урьд сонсгосон ялыг хүчингүй болгож, шинээр ял өөрчлөн сонсгох тогтоолыг тухай бүр үйлдэж, яллагдагчаар дахин байцаах зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтад хийсэн байх тул мэдүүлгийг хуулбарлан хийсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Д.Сүглэгмаад холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай зарим хохирогч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулан, түүний гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.