Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 350

 

 СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 09 дүгээр

сарын 29-ны өдөр                                  Дугаар   350                                  Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, “Тэмээт” гэх газар нутаглах, /РД:ЛЗ64062665, утасны дугаар: 94695664/, Хатиган овогт Гочоогийн Оюунтүлхүүрийн 

 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр  сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Оюунтүлхүүр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хүсэлт гаргагч Г.Оюунтүлхүүр шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие 1981 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тэжээлийн цехийн туслах ажилчнаар ажилд орж, мөн ондоо Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчийн ажилд орж 1986 оны 9 сарыг дуустал ажилласан. Ингээд 1986 оны 10 сараас 1987 оны 11 сар хүртэл Сүхбаатарын зам нэгдлийн халуун усны үйлчлэгчээр ажиллаж байгаад нэгдэл тарж Хан-Уул компани болоход зочид буудалд үйлчэгчээр ажил орж 1994 оны 11 сараас 1997 оны 5 сар хүртэл зочид буудал, конторын үйлчлэгчээр хавсран ажилласан. Аймгийн архиваас цалингийн лавлагаа авахад 1981-1994 оны цалингийн түүвэр гарч, 1994-1997 оны цалингийн түүвэр олдсонгүй. Энэ нь тэтгэвэр тогтоолгоход хүндрэл учруулж байгаа тул хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагааг үндэслэн миний 1981-1997 он хүртэл Сүхбаатарын зам нэгдэл, Хан-Уул компани, 8 жилийн сургуульд ажиллаж байсныг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч Хатиган овогт Гочоогийн Оюунтүлхүүр нь 1981 оноос 1997 оны 5 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

  Хүсэлт гаргагч Г.Оюунтүлхүүр нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн тэжээлийн цехэд, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын        “ Сүхбаатарын зам” нэгдлийн халуун усны үйлчлэгчээр, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн зочид буудлын жижүүр, үйлчлэгчээр, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Хан-Уул” компаний зочид буудлын үйлчлэгч, конторын цэвэрлэгчээр ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 103/15 тоот архивын лавлагаа, Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 19 тоот тушаал, 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Г.Оюунтүлхүүрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 03-р сарын 11-ний өдрийн 1/189 тоот архивын лавлагаа,  иргэний үнэмлэхийн хуулбар, 

 

-гэрч Амбагай овогт Доржийн Урантогос /РД:ЛЗ66012368/-ын Т.Оюунтүлхүүрийг 1985 оноос эхлэн таньдаг болсон. Нэгдэлд цуг ажиллаж байсан. Г.Оюунтүлхүүр нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1986-1987 оны 11 сар хүртэл халуун усны үйлчлэгч, 1987 оны 12 дугаар сараас 1997 оныг дуустал буудлын үйлчлэгч, конторын цэвэрлэгч, жижүүрээр хавсарч ажиллаж байсан. 1986 оноос өмнө Сүхбаатар сумын сургуульд ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1985 оноос 2008 хүртэл малын эмчээр ажиллаж байсан  гэх мэдүүлэг,

 

-гэрч Хүрлүүд овогт Сэдэдийн Мөнгөнцэцэг /РД:ЛЗ63030361/-ийн Т.Оюунтүлхүүрийг 1981 оноос эхлэн таньдаг болсон. Сүхбаатары сумын сургуульд хамт ажиллаж байсан. Г.Оюунтүлхүүр нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын сургуульд 1981-1986 оныг хүртэл цэвэрлэгчээр, “Сүхбаатарын зам” нэгдэлд 1986-1987 оны хүртэл халуун усны үйлчлэгч, 1987-1997 оныг дуустал буудлын үйлчлэгч, жижүүрээр ажиллаж байсан. Би тухайн үед Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын сургуульд 1981-1993 оныг дуустал цэвэрлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч Г.Оюунтүлхүүр нь  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хатиган овогт Гочоогийн Оюунтүлхүүр нь 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн тэжээлийн цехэд ажилтнаар, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1986 оны 9 дүгээр сарыг дуустал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8 жилийн дунд сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 11 дүгээр сарын 12-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын “Сүхбаатарын зам” нэгдлийн халуун усны үйлчлэгчээр, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус нэгдлийн зочид буудлын жижүүр, үйлчлэгчээр, 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл “Хан-Уул” компаний зочид буудлын үйлчлэгч, конторын цэвэрлэгчээр ажиллаж байсан болохыг тус тус тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Оюунтүлхүүр нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ