Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 410

 

 

  

 

 

 

 

 

 

 

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,     

улсын яллагч Н.Пүрэвтогтох,    

хохирогч П.Энхбаяр,         

шүүгдэгч Д.О , түүний өмгөөлөгч Г.Тамир /ҮД:2571/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас А овогт Д  О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810000000863 дугаартай 187/2019/0401/Э индекстэй хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн, ........... оны ..... дугаар сарын ........-ны өдөр Завхан  аймагт төрсөн, .......настай, эрэгтэй, ..... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -.......... хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо ............. оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Д  О  /РД:................../

 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Шүүгдэгч Д.О  нь “Д.О ” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүмүүсийн шалгалтын оноог тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн В.Т 2018 оны 04 дүгээр 27-ны өдөр 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5100168124 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2. “Бямбасүрэн Цэдэн Иш” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүний шалгалтын оноог тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Л.Э-оос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5023444604 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

3. Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Б.Б 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд 400.000 төгрөгийг өөрийн 5100168124 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

4. Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Б.Э 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5100168124 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

5. Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Г.Т 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 250.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200.000 төгрөгийг нийт 450.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5100168124 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан ,

6. Герман улс руу урилга гаргаж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Ж.Т 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5023444604 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

7. Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Ц.Б 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 250.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5100168124 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан

8. Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Т.Б-аас 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлүүлэн авч залилсан,

9. Солонгос улс руу явах хэлний шалгалтыг тэнцүүлнэ, оноо нэмнэ гэж зар тави цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Х.Пүрэвсүрэнгээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 6 дугаар сарын 03-ны хооронд урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг цувуулан өөрийн хаан банкны 5023444604 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

10. Солонгос улс руу явах хэлний шалгалтыг тэнцүүлнэ, оноо нэмнэ гэж зар тави цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Ц.Ж-оос 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр урьдчилгаа гэж 200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5100168124 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

11. Солонгос улс руу явах хэлний шалгалтыг тэнцүүлнэ, оноо нэмнэ гэж зар тави цахим хэрэгсэл ашиглан бусдыг хуурч иргэн Р.Б-ээс 2018 оны 04 дугээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 1.395.000 төгрөгийг өөрийн дансанд тус тус шилжүүлэн авч залилсан, 

12. “Амгалан Пунцагдаш” гэх фэйсбүүк хаягнаас Герман улс руу урилга 1 хүнд явуулна, чатаар холбогдоод мэдээлэл аваарай гэх зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймагт оршин суух иргэн П.Э  700.000 төгрөгийг залилсан авч,

13.  “Амгалан Пунцагдаш” гэх фэйсбүүк хаягаар Герман улс руу урилга гаргана гэж зар тавин цахим хэрэгсэл ашиглан иргэн Б.О Герман улс руу 3, жилийн хугацаагаар гэрээгээр ажиллуулах урилга байгаа гэж хуурч, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 11-ний хооронд өөрийн Хаан банкны 5023444604 данс руу нийт 3.300.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ын 41 тоотод оршин суух иргэн Г.С фэйсбүүкээр харьцаж Герман улсын виз гаргана гэж цахим хэрэгсэл ашиглан хуурч өөрийн 2023444604 дугарын дансаар 600.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 9.295.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэл цэхэд: Шүүгдэгч Д.О  2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд нийт 14 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт “Д.О ” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүмүүсийн шалгалтын оноог тэнцүүлж өгнө, “Бямбасүрэн Цэдэн Иш” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүний шалгалтын оноог тэнцүүлж өгнө, Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө, Герман улс руу урилга гаргаж өгнө, Солонгос улс руу явах хэлний шалгалтыг тэнцүүлнэ, оноо нэмнэ, Герман улсын виз гаргана,  “Амгалан Пунцагдаш” гэх фэйсбүүк хаягнаас Герман улс руу урилга 1 хүнд явуулна, чатаар холбогдоод мэдээлэл аваарай гэх зэргээр төөрөгдүүлэн хуурч мэхлэн В.Т-д 500.000 төгрөгийн, Л.Э-д 200.000 төгрөгийн, Б.Б-д 400.000 төгрөгийн, Б.Э-т 200.000 төгрөгийн, Г.Т-д 450.000 төгрөгийн, Ж.Т-д 400.000 төгрөгийн, Ц.Б 250.000 төгрөгийн, Т.Б-т 200.000 төгрөгийн, Х.П 500.000 төгрөгийн, Ц.Ж 200.000 төгрөгийн, Р.Б-ээс 1.395.000 төгрөгийн, П.Э  700.000 төгрөгийн, Б.О 3.300.000 төгрөгийн, Г6С 600.000 төгрөгийн буюу бусдад нийт 9.295.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

1. Шүүгдэгч Д.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сараас хойш бусдыг хуурч мөнгө олж байсан. 4 сарын хугацаанд хоригдохдоо өөрийгөө буруу зүйл хийсэн гэдгээ ухаарч ойлгосон. Би хохирогч нараас уучлалт гуйж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч П.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 8 дугаар сард 7 цагийн үед Facebook дээр Германы виз гаргана гэсэн зар байсан. Тэгээд би жолооч хийдэг, банкны зээлтэй тул Герман явъя гээд энэ хүнд итгээд 700.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлчихээд орой 10 цагийн үед энэ хүнийг залилан хийдэг гээд Facebook-д тавьсан байхыг олж харсан. Тэгээд 10-аад хоногийн дараа Говьсүмбэр аймгийн цагдаад гомдлоо өгсөн. Хохирол төлбөрөө төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

3. Хохирогч В.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн бирж дээр очиж Солонгос хэлний шалгалт өгөөд 70 оноо авсан байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн “Ваанчиг Тогосмаа” гэсэн фейсбүүкээр орж байтал “Амгалан Пунцагдаш” гэсэн фейсбүүкийн хаягтай хүн Солонгос Улс явах шалгалтанд унасан хүмүүст оноог нь ахиулж өгнө гээд зар тавьсан байхаар нь би чат бичсэн юм. Тэгээд чат бичиж байхад 1.000.000 төгрөгөөр шалгалтанд тэнцүүлж өгнө хэлэхээр нь би 2018 оны 04 дүгээр 27-ны өдөр өөрийнхөө 5057296788 дугаарын данснаас 5100168124 дугаарын данс руу төгрөг Хаан банкны салбар дээр очиж шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5/  

            4. Хохирогч Л.Э  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хохирогч Л.Э  манай дүү Өлзийтогтох нь Солонгос Улс руу гэрээний ажилтнаар явахаар бүртгүүлсэн байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Солонгос хэлний шалгалт өгөөд тэнцээгүй юм. Өлзийтогтох 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр над руу залгаад Солонгос хэлний шалгалтанд тэнцүүлээд өгье гээд фейсбүүкээр зар яваад байна, холбогдож үзлээ, найдвартай гэж байна гээд над руу 5023444604 дугаарын дансыг өгөөд 200.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь би өөрийн 5007131316 данснаас шилжүүлсэн. Тэгээд шалгалтанд тэнцээгүй гэж шалгалтаа өгсний дараа мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/

            5. Хохирогч Б.Б-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай найз Эрдэнэбилэг над руу залгаад Ш.Отгонсүрэн гэдэг фейсбүүк хаягтай хүн Солонгос улс руу явуулах шалгалтанд тэнцүүлж өгнө гэж хэлсэн би уг фейсбүүк хаягтай эрэгтэйд 200.000 төгрөг шилжүүлсэн гэхээр нь би ч бас Солонгос улс руу явуулах шалгалтанд тэнцмээр байна гээд Ш.Отгонсүрэн гэдэг фейсбүүк хаягтай хүний 5100168124 дугаарын данс руу 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ээж Даариймаагийн 5076136211 дугаарын данснаас 200.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр аав Банзрагчийн 5022301166 дугаарын данснаас 200.000 төгрөг тус тусөгсөн. Тэгээд эргэж холбогдохыг хүлээсэн боловч надад болон манай найз Эрдэнэбилэг хоёрт хариу хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63/  

           6. Хохирогч Б.Э-ийн   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн Big Btbd фэйсбүүк хаягнаас фэйсбүүк ороод мэдээлэл үзээд байж байхад Ш.Отгонсүрэн гэдэг фэйсбүүкийн хаягтай хүн миний мессенжер лүү маргааш Солонгос хэлний шалгалтанд орох хүн байна уу, шалгалтанд асуудалгүй тэнцүүлж өгнө гэж мессеж ирэхээр нь яаж тэнцүүлэхийн бэ гэж асуухад шалгалтын комисст цуг сууж байгаа хүн байна гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд нийт 500.000 төгрөг өгчихөө урьдчилгаа 200.000 төгрөг өгчиж болно гэж хэлэхээр нь дүн гарсаны дараа нь 500.000 төгрөг өгч болохгүй юу гэж асуухад болохгүй ээ ноднин хүмүүст хулхидуулсан гэж хэлсэн. Тэгээд чамд яаж итгэх юм гэж хэлэхэд надад материалаа өгсөн 4 хүн байна гээд нэг хүний шалгалтанд орох бичиг харуулсан. Тэгээд надад 5100168124 дугаарын дансаа өгөхөд би өөрийнхөө Чингис хаан банкны дугаартай данснаас 200.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 02-нь өдөр 21 цаг 45 минутанд шилжүүлэхэд Давхай О  гэдэг хүний данс гарч ир> байсан. Тэгээд би шалгалтынхаа хариуг хүлээсэн боловч ямар нэгэн сураг чимээ гараагүй...Ш.Отгонсүрэн гэдэг фэйсбүүкийн хаягнаас надтай харьцаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82/  

          7. Хохирогч Г.Т-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 04 дүгээр сарын ихээр манай хамаатны охин Рэнцэндорж овогтой Батгэрэл над руу фэйсбүүкийн чатаар Ш.Отгонсүрэн гэдэг фэйсбүүкийн хаягтай хүн Солонгос улс руу явуулах шалгалтанд тэнцүүлж өгнө гээд зар тавьсан та яриад үзэх үү гэж асуугаад надад 88225516 дугаарыг өгөхөөр нь Ш.Отгонсүрэн гэдэг хүн рүү залгаж ярихад нэг эрэгтэй хүн аваад өөрийгөө Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд ажилдаг хүн байна гэж танилцуулсан ба эхний шалгалтан дээр чинь тэнцүүлээд өгье  250.000 төгрөг өгчих, харин дараагийн шалгалтанд тэнцүүлэхэд 200.000 төгрөг хэрэгтэй бүх шалгалтыг чинь тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр Ш.Отгонсүрэн гэдэг фэйсбүүкийн хаягтай хүн надад 5100168124 дугаарын данс өгөхөөр нь 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 5015288723 дугаарын данснаас 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Эхний өгөх шалгалтан дээр өөрөө орчих гэж хэлсэн ба тэгээд би эхний өгөх шалгалтандаа тэнцээд байж байхад Ш.Отгонсүрэн гэдэг хүн надруу 88225516 дугаараас залгаад би эхний шалгалтандаа тэнцсэн байна. Дараагийн шалгалтанд ороход хүмүүсийн нэрийг оруулах гээд байна 800.000 төгрөг шилжүүлчих гээд хэлэхээр нь би юу гэж 800.000 төгрөгийг шилжүүлэхийн гээд мөнгө хэрэгтэй болсон 200.000 шилжүүллээ гээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өөрийн 5015288723 дугаарын данснаас 5100168124 дугаарын дансруу шилжүүлсэн. Тэрнээс хойш утсаа авахаа болиод сүүлдээ утас нь холбогдохоо больсон..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98/    

          8. Хохирогч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өөрийн “Tuugii tuul” нэртэй фэйсбүүкийн хаягаар ороод мэдээллүүдтэй танилцаж байх үед “Амгалан Пунцагдаш" нэртэй фэйсбүүкийн хаягтай хүн өөрийн фэйсбүүкийн хаяган дээр Герман луу гэрээтэй гарган гэж зар тавьсан байхаар нь мессенжер хаяг руу нь гэрээгээр урилга гаргаж өгөх үү гэж асуухад манайх Германд амьдардаг, Германд нарийн боовны үйлдвэртэй, өөрийнхөө үйлдвэрт монголоос 2-3 хүн ажиллуулах гэсэн юм гэхээр нь яаж урилга авах вэ гэж асуухад эхний ээлжинд төгрөг өгчих гэхээр нь урилгаа харж байж үлдэгдэл мөнгөө өгнө гээд өөрийнхөө 5047159244 тоот “Хаан” банкны дансаар 5023444604 дугаарын данс руу 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 400.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Тэгээд би 14 хоногийн дараа “Амгалан Пунцагдаш” гэх хүний хаягаар хүмүүсийг залилуулсан гэж сэрэмжлүүлэг ирснийг хараад залилуулсанаа мэдсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 114/  

          9. Хохирогч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Солонгос улс руу явуулах шалгалт өгөөд унасан байсан юм. Тэгээд тэнцэх ямар арга байна гээд шалгалтандаа унасныхаа дараа өөрийн фэйсбүүкийн “Батцэцэг Батцэцэг” гэх хаягаараа фэйсбүүк дээр тавьсан мэдээллийг үзэж байхад “Амгалан Пунцагдаш”  гэх хаягаараа фэйсбүүкийн хаягтай хүн Солонгос улс руу шалгалтанд тэнцүүлж өгнө гэсэн зар тавьсан байхаар нь би уг фэйсбүүкийн хаягтай хүн рүү өөрийн мессенжер хаягнаасаа шалгалтанд унасан хүнийг гаргалах уу гэж мессеж бичихэд “Би Германд байдаг хүн л дээ Герман дахь Монголын элчинд ажилладаг юм, Монголд байгаа элчингүүдэд нөлөөлж болноо гэж хэлэхээр нь хэдээр аргалах вэ гэж асуухад 500.000 төгрөг өгөхөд болно гэж хэлсэн. Тэгээд би яг итгэлтэй биз дээ гээд удаа дараа асууж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн 5016187279 дугаарын Хаан банкны данснаас “Амгалан Пунцагдаш”  фэйсбүүкийн хаягтай хүний өгсөн 5100168124 дугаартай Давхай овогтой О  гэсэн хүний данс руу 250.000 төгрөгийг интернэт банкаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо “Шинэ-Өргөө” хороололд байдаг ахындаа байхдаа шилжүүлсэн. ...2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хариугаа авах гээд фэйсбүүк рүү нь чат бичихэд миний фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103-131/

          10. Хохирогч Т.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 04 дүгээр сард өөрийн фейсбүүкийн хаягаар орж, мэдээлэл үзэж байх үед “Пунцаг Даш” гэсэн фейсбүүкийн хаягтай хүн Солонгос улс руу явуулахад шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байхаар нь яаж тэнцүүлэх юм бэ гэж бичихэд, би Солонгосын элчинд ажилладаг хүн таньдаг, шалгалт дуусаад оноог чинь автоматаар тэнцүүлж өгнө гэхээр нь 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн данснаас интернет банкаар өгсөн данс руу нь 200.000 төгрөг шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 150/   

          11. Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр фейсбүүкээр Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн групп руу ороход Цэдэн-Иш Бямбасүрэн гэх фейсбүүкийн хаягтай хүн Солонгос улсад гэрээгээр ажиллах шалгалтанд тэнцүүлнэ оноо нэмнэ гэсэн зарын дагуу мессенжерээр чат бичиж холбогдоход шалгалтанд тэнцүүлэхэд нийт төлбөр нь 2 сая төгрөг, урьдчилгаа 500.000 төгрөг, үлдэгдэл 1.500.000 төгрөгийг шалгалтын дараа авна гэж хэлсэн. Тэгээд бүртгэлтийн код, утасны дугаараа явуулчих гэж хэлсэн. Тэгээд би бүртгэлтийн дугаар болон утасны дугаараа явуулсан. Тэгээд эхний ээлжинд 100.000 төгрөг аваад бүртгэлээ баталгаажуулна гээд надад Хаан банкны 5023444604 тоот дансыг өгсөн. Тэгээд би уг данс руу 100.000 төгрөг шилжүүлсэн, дараа нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183/

          12. Хохирогч Ц.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би өнөөдөр 11 цагаас Солонгос улс руу явуулах шалгалт өгөөд уначихлаа. Цог-Очирын Жамьяндорж гэж байгаа 55 авсан гэж хэлэхэд хараадхая гээд миний шалгалт өгсөн кодыг над руу явуулсан. Тэгээд тэр хүн 500.000 төгрөг өгчих 200, 300-иар хувааж өгч болно гэж хэлсэн. Тэгээд шалгалтын дүн 5 сарын сүүлээр гарна гээд 5100168124 дугаарын дансыг над руу өгсөн ба явуулах утган дээр нь зээл гээд биччих гэж хэлэхээр нь би шалгалт өгсөн код болох 50401715 дугаарын утган дээр нь бичээд өөрийн 5127132143 дугаарын данснаас Ш.Отгонсүрэн фэйсбүүк хаягтай хүнээс надад өгсөн данс руу 200.000 төгрөгийг интернет банкаар шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 240-241/

          13. Хохирогч Р.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Би 2018 оны 04 дүгээр сард өөрийн фейсбүүкийн хаягаар орж, мэдээлэл үзэж байх үед Ш.Отгонсүрэн гэсэн фейсбүүкийн хаягтай хүн миний фэйсбүүкийн мессенжер лүү Солонгос хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж мессеж илгээсэн байхаар нь яаж тэнцүүлэх юм бэ гэж бичихэд, би Солонгос хэлний шалгалт авдаг хүн байна, чи шалгалтанд ямар оноо авсан ч гэсэн би чиний оноог нэмж өгөөд тэнцүүлнэ гэж хэлсэн. Тэгээд уртдчилгаа мөнгө 250.000 төгрөг өгчих гээд 5100168124 дугаарын Д.О  гэсэн дансаа өгөхөөр нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр интернет банкаар...өөрийн 5811087372 дугаарын данснаас 250.000 төгрөг шилжүүлсэн...Надад учруулсан 1.395.000 төгрөгийг төлж барагдуулчихвал гомдол, санал байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2хх-6-7/

          14. Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шингэний орнууд руу зорчигчдын нэгдсэн грүпп” гэсэн фүппд "Амгалан Пунцагдаш” гэх хаягнаас Герман урилга 1 хүнд явуулна. Чатаар холбогдоод мэдээлэл аваарай гэсэн зар тавьсан байсныг би уншаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед “Амгалан Пунцагдаш” гэх хаяг руу фейсбүүкийн чатаар холбогдсон юм...Тэгээд би өөрийн Хаан банкны 5990384650 дугаарын данснаас 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цаг 45 минутанд Хаан банкны 5023444604 Д.О  гэх хүний данс руу интернет банкаар шилжүүлсэн...Тэгээд би итгээд 700.000 төгрөгөө шилжүүлсэн чинь тэрнээс хойш ямар ч холбоо барихгүйгээр алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2хх-83/   

          15. Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би фэйсбүүк цахим орчинд юм үзээд байж байхад Шингенийн улсуудад виз мэдүүлнэ гэсэн грүпп дотор Герман улс руу урилга гаргаж өгнө гэсэн зарыг “Амгалн Пунцагдаш" нэртэй цахим хаягнаас зар оруулсан байсан. Тэгээд би уг хүний месенжер хаягаар холбогдон мэдээлэл авахад өөрийгөө герман улсын иргэншилтэй болсон, тэндээ жижиг нарийн боовны цехтэй, урилга баталгаатай явуулна гэж итгүүлсэн. Ингээд би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 02 сарын 11-ний өдрийн хооронд 7 удаагийн үйлдлээр 3.300.000 төгрөгийг 5023444604 “Д  О ” гэсэн хүний хаан банкны данс руу шилжүүлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2хх-209/

          16. Хохирогч Г.С-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 20-ны үеэр фэйсбүүкийн грүппт “Амгалан Пунцагдаш” гэсэн криллээр бичсэн хуурамч хаягтай хүн Германы виз найдвартай гаргаж өгнө гэсний дагуу холбогдсон. Ингээд 2018 оны 07 сарын 27-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Өгөөмөр зах дээр байхдаа өөрийн 5405308486 гэсэн данснаас интернэт банкаар 600.000 төгрөгийг 5023344604 гэсэн данс руу шилжүүлсэн. Уг данс О  гэсэн хүний нэр дээр байсан... Шенгиний орнууд руу зорчигдын групп дээр Амгалан Пунцагдашийн профайл зургийг нь тавиад энэ хүнд залилуулав аа гэсэн сэрэмжлүүлэг явж байхаар нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2хх-171-172/

          17. 2017 оны  оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөгчийн Д.О ын Хаан банкны 2100168424 дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /хх-26-27/,

          18. Л.Э  Хаан банкны 5007131316 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-50/,

          19. Хаан банкны 5023444604 дугаартай Д.О ын дансны хуулга /2хх-100, 118/,

          20. Гэрч Ц.П   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Энхбаяр надад... 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед “Амгалан Пунцагдаш” гэх хаягтай хүн Герман урилга 1 хүнд явуулна. Чатаар холбогдоод мэдээлэл аваарай гэсэн зар тавьсан байсныг би уншаад “Амгалан Пунцагдаш” гэх хаяг руу фейсбүүкийн чатаар холбогдсон чинь Германы урилга гаргаж өгөхөөр болоод намайг урьдчилгаа 1 сая төгрөг Хаан банкны 5023444604 Д.О  гэх хүний данс руу интернет банкаар шилжүүлчихсэн чинь ахиж хариу хэлэхгүй, холбоо барихгүй алга болчихлоо гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 2хх-84/

            21. Шүүгдэгч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сард “Амгалан Пунцагдаш” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүст хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавьсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Тогосмаа гэж танилцуулсан “Ваанчиг Тогосмаа” гэсэн цахим хаягтай эмэгтэй чатаар холбогдож зарын дагуу шалгалтанд тэнцүүлэх үү гэж асуухаар нь би тэнцүүлж өгнө гэж хэлээд шалгалтанд тэнцүүлэхэд 1.000.000 төгрөг болно. Одоо урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгхэд тэр эмэгтэй 5057296788 гэсэн данснаас миний 5100168124 дугаарын данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн...Би фейсбүүк үзээд байж байхад шалгалтанд тэнцүүлж өгөх хүн байна уу гэсэн зар их байсан юмаа. Тэгэхээр нь хүмүүсийн энэ байдлыг ашиглан мөнгө олж болох юм байна гэж бодоод анх Ш.Отгонсүрэн гэдэг акаунтыг аваад зар тавьж эхэлсэн. Мөн Бямбасүрэн Цэдэн-Иш, Амгалан Пунцагдаш гэдэг хаягаар зар тавьж байсан. Надад шалгалтанд тэнцүүлж өгдөг найз, таньдаг хүн байхгүй Мөнгө авахдаа шалгалтанд тэнцүүлж өгч чадахгүй гэдгээ мэдэж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17 хуудас/

“...Би фейсбүүк акаунт зардаг группээс “Бямбасүрэн Цэдэн-Иш” гэдэг акаунтыг 5000 нэгжээр худалдан аваад, уг хаягнаас Солонгос улс руу гэрээгээр явах иргэдэд хэлний шалгалтанд тэцүүлж өгнө гэж зар тавьсан. Тэгээд 2018 оны 05 сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, Өлзийтогтох гэж хүн над руу холбогдоод шалгалтанд тэнцүүлж өгч чадах уу гэж асуухаар нь би асуудалгүй тэнцүүлж өгнө, урьдчилгаа 200.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Тэгээд өөрийн Хаан банкний 5023444604 дугаарын дансыг өгсөн. Тэгээд 2018 оны 05 сарын 22-ны өдөр 5007131316 дугаарын данснаас Өлзийтогтох гэсэн утгатай 200.000 төгрөгний орлого миний данс руу орсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 54 хуудас/

"...Би фейсбүүк акаунт зардаг группээс Ш.Отгонсүрэн гэдэг акаунтыг 5000 нэгжээр худалдан аваад, уг хаягнаас Солонгос улс руу гэрээгээр явах иргэдэд хэлний шалгалтанд тэцүүлж өгнө гэж зар тавьж эхэлсэн. Тэгээд 2018 оны 04 сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд зарын дагуу холбогдсон Баярнэмэх гэдэг хүнээс 2 удаагийн үйлдлээр нийт 400.000 төгрөгийг өөрийн 5100168124 дугаарын данс руу шилжүүлэн авсан. Мөнгө авахдаа би Баярнэмэхийг хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж хуурч авсан юмаа. Уг мөнгөөр би ойр зуур хэрэглээд дууссан...” гэсзн мэдүүлэг /хх-ийн 73 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Ш.Отгонсүрэн” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүст хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Эрдэнэбилэг гэж танилцуулсан хүн чатаар холбогдож зарын дагуу шалгалтанд тэнцүүлэх үү гэж асуухаар нь би тэнцүүлж өгнө, би өөрөө шалгалтын комист ажилдаг хүн байна гэж хэлээд өөрийн 5100168124 дугаарын данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Уг хүн мөнгө шилжүүлэхдээ утган дээр нь Батболд Эрдэнэбилэг гэж бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 91 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Ш.Отгонсүрэн” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүст хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Түвшинжаргал гэж танилцуулсан хүн чатаар холбогдож зарын дагуу шалгалтанд тэнцүүлэх үү гэж асуухаар нь би тэнцүүлж өгнө гэж хэлээд тухайн үед барьж байсан 88225516 дугаарыг өгсөн. Тэгээд уг хүн над руу залгахаар нь би өөрийгөө Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд ажилладаг шалгалтыг чинь асуудалгүй тэнцүүлнэ урьдчилгаа 250.000 төгрөг өгчих гэж хэлээд өөрийн дансаар 250.000 төгрөгийг авсан. Тэгээд хэд хоногийн дараа дахин холбогдоод эхний шалгалтанд чинь тэнцүүлсэн гэж хэлээд 200.000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 107 хуудас/

“…Би 2018 оны 08 дугаар сард “Амгалан Пунцаг” гэдэг цахим хаягаар Герман улс руу явах урилга явуулна гэж зар тавьсан байсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Туул гэж танилцуулсан хүн чатаар холбогдож Герман улс руу гэрээгээр урилга гаргаж өгөх үү? гэж асуухад нь манайх Германд байдаг, би өөрөө энд нарийн боовны үйлдвэртэй, үйлдвэртээ Монголоос 2-3 хүн авна, урилга явуулна гэж хэлээд өөрийн 5023444604 дугаарын данс руу уг хүнээс

  1. төгрөгийг урьдчилгаа гэж шилжүүлэн авч залилсан...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 122 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Амгалан Пунцагдаш” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүсийн шалгалтыг тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байсан. Тэгээд 04 сарын 04-ны өдөр “Батцэцэг Батцэцэг” гэсэн хаягнаас шалгалтанд унасан хүн аргалах уу гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө Германд байдаг, элчинд ажилдаг хүн Монголд байгаа элчингүүдэд нөлөөлж чадна гэж хэлсэн. Тэгээд тухайн хүний кодыг нь авч байгаад Хөдөлмөр халамжийн сайт руу орж хархад 2018 оны 06 сарын 11-ны өдөр шалгалтын хариу гарна тэр үед тэнцүүлээд өгье гэж хэлсэн. Тэгээд тэр хүн миний 5100168124 дугаарын данс руу 2018 оны 04 сарын 19-ны өдөр 250.000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх- ийн 141 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Амгалан Пунцагдаш” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүст хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө гэж зар тавьсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Балжинямбаатар гэж танилцуулсан эрэгтэй хүн чатаар холбогдож зарын дагуу шалгалтанд тэнцүүлэх үү гэж асуухаар нь би тэнцүүлж өгнө, би Солонгосын элчинд ажилдаг хүнийг таньдаг, шалгалт дуусгаад оноог чинь автоматаар нэмнэ гэж хэлээд 04 сарын 15-ны өдөр өөрийн данс руу уг хүнээс 200.000 төгрөг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 160 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Ш.Отгонсүрэн” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүсийн шалгалтыг тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байсан. Тэгээд 04 сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Жамъяндорж гэж танилцуулсан хүн чатаар холбогдоод би шалгалтандаа 55 оноо авсан гэж хэлээд шалгалтанд тэнцүүлж өгч чадах уу? гэхээр нь би Хөдөлмөр халамжийн сайт руу ороод тухайн хүнийг кодоор нь хайгаад хэзээ шалгалтанд орох, хэдэн оноо авсан талаар бүгдийг нь харсан. Тэгээд нөгөө хүндээ хандаж урьдчилгаа 200.000 төгрөг өгчих тэнцүүлээд өгье гэж хэлээд өөрийн 5100168124 данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 248 хуудас/

“...Би 2018 оны 04 дүгээр сард “Ш.Отгонсүрэн” гэдэг цахим хаягаар Солонгос улс руу гэрээгээр явах хүмүүсийн шалгалтыг тэнцүүлж өгнө гэж зар тавьсан байсан. Тухайн сард яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна өөрийгөө Батгэрэл гэж танилцуулсан хүн чатаар холбогдож зарын дагуу шалгалтанд тэнцүүлэх үү гэж асуухаар нь би тэнцүүлж өгнө, би өөрөө шалгалт авдаг хүн нь байгаа юм гэж хэлээд 2018 оны 4 сараас 5 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр нийт 1.395.000 төгрөгийг өөрийн 5100168124 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 19 хуудас/  

“...Би тэр хүн Германы урилга явуулна гэж хэлээд тэр хүнээс урилганы мөнгө гэж 700.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5023444604 гэсэн данс руу хийлгэж авсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 118 хуудас/

“…2018 оны 04 сарын үеэс надад мөнгөний хэрэг гараад Герман улсын визний урилга явуулна гэж хуурамч фейсбүүк хаягаар зар тавиад хүмүүс холбогдхоор нь өөрийн хаана банкний 5023444604 гэсэн дансаа өгч мөнгө авдаг байсан. Харин энэ эмэгтэйгээс зарын дагуу орж ирхээр нь Герман улсын визний урилга явуулна гэж хэлээд эхний ээлжинд 600.000 төгрөг урилганд зарцуулна гэж хэлээд өөрийнхөө Хаан банкний дансаар хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг/2 хх-ийн 193 хуудас/

“... Би Амгалан Пунцагдаш гэсэн хуурамч хаягаар фейсбүүкийн Шенгэний орнууд руу виз хүсэгчдийн группэд Герман улсын урилга явуулна гэж зар тавьсан. Ингээд 2019 оны 01 сарын 11-ний өдөр Бат гэсэн цахим хаягнаас өөрийгөө Отгонбат гэж танилцуулсан эрэгтэй хүн над руу чатаар холбогдоод урилга авъя гэсэн. Би түүнд болно гэж хэлээд эхлээд 1.200.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5023444604 дугаарын дансаар авсан. Үүний дараа урилганы мөнгө гэж 1.650.000 төгрөг, мөн урилганы мэдээлэл авна гэж 300.000 төгрөг, цагны мөнгө 150.000 төгрөг нийт 3.300.000 төгрөгийг залилан авсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 230 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Д.О  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.О  2018 оны 4 дүгээр сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд нийт 14 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарт “Д.О ” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүмүүсийн шалгалтын оноог тэнцүүлж өгнө, “Бямбасүрэн Цэдэн Иш” гэх фейсбүүк хаягнаас Солонгос Улс явах хүний шалгалтын оноог тэнцүүлж өгнө, Солонгос улс руу явах хэлний шалгалтанд тэнцүүлж өгнө, Герман улс руу урилга гаргаж өгнө, Солонгос улс руу явах хэлний шалгалтыг тэнцүүлнэ, оноо нэмнэ, Герман улсын виз гаргана, “Амгалан Пунцагдаш” гэх фэйсбүүк хаягнаас Герман улс руу урилга 1 хүнд явуулна, чатаар холбогдоод мэдээлэл аваарай гэх зэргээр төөрөгдүүлэн хуурч мэхлэн В.Т-д 500.000 төгрөгийн, Л.Э-д 200.000 төгрөгийн, Б.Б-д 400.000 төгрөгийн, Б.Э-т 200.000 төгрөгийн, Г.Т-д 450.000 төгрөгийн, Ж.Т-д 400.000 төгрөгийн, Ц.Б 250.000 төгрөгийн, Т.Б-т 200.000 төгрөгийн, Х.П 500.000 төгрөгийн, Ц.Ж 200.000 төгрөгийн, Р.Б-ээс 1.395.000 төгрөгийн, П.Э  700.000 төгрөгийн, Б.О 3.300.000 төгрөгийн, Г6С 600.000 төгрөгийн буюу бусдад нийт 9.295.000 төгрөгийн хохирол учруулсныг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.     

Иймд шүүгдэгч Д.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.    

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, мөн түүний хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч В.Тогосмаад 500.000 төгрөг, Б.Б-д 200.000 төгрөг, Б.Э-т 200.000 төгрөг, Ц.Б 250.000 төгрөг нийт 1.150.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдэл 200.000 төгрөгийг Л.Э-д , 200.000 төгрөгийг Б.Б-д , 450.000 төгрөгийг Г.Т-д , 400.000 төгрөгийг Ж.Т-д , 200.000 төгрөгийг Б-т , 500.000 төгрөгийг Х.П-д , 200.000 төгрөгийг Ц.Ж-д , 1.395.000 төгрөгийг Р.Б-д , 700.000 төгрөгийг П.Э-т , 3.300.000 төгрөгийг П.О-д , 600.000 төгрөгийг Г.С-т тус тус төлж барагдуулаагүй, уг хохирлын мөнгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, түүний хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эгч нарын хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь зохимжтой гэж үзлээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.    

            Шүүгдэгч Д.О ыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршиг, хувийн байдал, хохирогч  нарт нийт 1.150.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан хэдий ч хохирогч нарын хохирол, хор уршгийг арилгах талаар өөрийн зүгээс санаачилага гаргаагүй, дийлэнх хохирол буюу 200.000 төгрөгийг Л.Э-д , 200.000 төгрөгийг Б.Б-д , 450.000 төгрөгийг Г.Т-д , 400.000 төгрөгийг Ж.Т-д , 200.000 төгрөгийг Б-т , 500.000 төгрөгийг Х.П-д , 200.000 төгрөгийг Ц.Ж-д , 1.395.000 төгрөгийг Р.Б-д , 700.000 төгрөгийг П.Э-т , 3.300.000 төгрөгийг П.О-д , 600.000 төгрөгийг Г.С-т тус тус төлж барагдуулаагүй зэргийг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцов.                         

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасны дагуу шүүгдэгч Д.О  нь 1.150.000 төгрөгийг хохирогч нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Д.О аас 200.000 төгрөгийг гаргуулж Л.Э-д , 200.000 төгрөгийг гаргуулж Б.Б-д , 450.000 төгрөгийг гаргуулж Г.Т-д , 400.000 төгрөгийг гаргуулж Ж.Т-д , 200.000 төгрөгийг гаргуулж Б-т , 500.000 төгрөгийг гаргуулж Х.П-д , 200.000 төгрөгийг гаргуулж Ц.Ж-д , 1.395.000 төгрөгийг гаргуулж Р.Б-д , 700.000 төгрөгийг гаргуулж П.Э-т , 3.300.000 төгрөгийг гаргуулж П.О-д , 600.000 төгрөгийг гаргуулж Г.С-т тус тус олгохоор шийдвэрлэв.    

Д.О ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч В.Тогосмаад, Б.Баярнэмэх, Б.Эрдэнэбилэг, Ц.Батцэцэг нарт төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч А овогт Д  О-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А овогт Д  О-ыг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О ын эдлэх 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.О ын энэ хэрэгтээ цагдан хоригдсон 109 /нэг зуун ес/  хоногийг түүний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.     

              

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О  нь 1.150.000 төгрөгийг хохирогч нарт төлснийг дурдаж, шүүгдэгч Д.О аас 200.000 төгрөгийг гаргуулж Л.Э-д , 200.000 төгрөгийг гаргуулж Б.Б-д , 450.000 төгрөгийг гаргуулж Г.Т-д , 400.000 төгрөгийг гаргуулж Ж.Т-д , 200.000 төгрөгийг гаргуулж Б-т , 500.000 төгрөгийг гаргуулж Х.П-д , 200.000 төгрөгийг гаргуулж Ц.Ж-д , 1.395.000 төгрөгийг гаргуулж Р.Б-д , 700.000 төгрөгийг гаргуулж П.Э-т , 3.300.000 төгрөгийг гаргуулж П.О-д , 600.000 төгрөгийг гаргуулж Г.С-т тус тус олгосугай.       

 

6. Д.О ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.О ад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР