| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 183/2017/00230/И |
| Дугаар | 210/МА2024/01773 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2024/01773
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, Д.*******, Д.******* нарт холбогдох
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ******* ХХК
Зээлийн гэрээний үүрэг болон барьцааны эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбогдох зардал нийт 38,708,606,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн,
2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу төлсөн 9,392,230,046 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчийн болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Э.*******, хариуцагч бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Д.*******, хариуцагч нарын өмгөөлөгч Б.*******, Ч.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ******* ХХК нь ******* ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1470003318 дугаартай зээлийн гэрээ байгуулан 7,800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 1 жилийн 20,4 хувийн хүүтэй, мөн өдрийн ЗГ5001246504 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 3,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 1 жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, дараа жил нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ЗГ1470006004 дугаартай зээлийн гэрээ байгуулж 2,000,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 жилийн 20,4 хувийн хүүтэй тус тус зээлж авсан.
1.2. Талууд үүргийн гүйцэтгэлийн хангах арга болгон барьцааны болон ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141, Их тойруу хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилга, мөн газар эзэмших эрхийн хамт, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, ,, үйлдвэрлэл үйлчилгээний барилгыг газар эзэмших эрхийн хамт тус тус барьцаалсан.
1.3. ******* ХК нь 2017 оны 1 дүгээр сард нэхэмжлэл гаргаж, эвлэрсэн боловч тус эвлэрэл нь шүүхээр орж хүчин төгөлдөр бус болсон. Эвлэрлийн гэрээтэй холбоотойгоор бид Хан-Уул дүүрэгт байрлах 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгсөн боловч Улсын дээд шүүхийн шийдвэрээр барьцааны эрхийг сэргээж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулан хэрэгжүүл гэсэн шийдвэр гарсан. Шүүхийн маргаан нилээн удсан, энэ хугацаанд зээл бодитойгоор төлбөр төлөгдөөгүй учраас Банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.
1.4. Дээрх хугацаанд шүүхийн маргаан удааширч, энэ хугацаанд зээлийн төлбөрийг хариуцагчаас бодитойгоор төлөөгүй учраас Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн. Иймд 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар ЗГ1470003318 дугаартай 7,800,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээл 7,550,000,000 төгрөг, хүү 12,368,016,986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,473,603,397 төгрөг нийт 22,391,620,384 төгрөг,
ЗГ5001246504 дугаартай 3,000,000,000 төгрөгийн зээлийн шугамын гэрээний үлдэгдэл 3,000,000,000 төгрөг, хуримтлагдсан хүү 5,005,148,051 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,001,029,610 төгрөг нийт 9,006,177,661 төгрөг,
ЗГ1470006004 дугаартай 2,000,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үлдэгдэл нь 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 1,993,301,204 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар хуримтлагдсан хүү 3,273,120,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654,624,144 төгрөг нийт 5,921,046,069 төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 37,318,844,114 төгрөг шаардаж байна.
1.5. Мөн хариуцагч нартай тохиролцож, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулснаар дэлгүүрийн барилга болон газар эзэмших эрх ******* ХК-д 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр шилжсэн. Улсын Дээд шүүхийн тогтоол гарснаар дээрх хөрөнгийн өмчлөх эрхийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр буцаан шилжүүлсэн. Энэ хугацааны барилгатай холбоотой гаргасан зардалд үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын төлбөр, мөн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ хариуцагчийн өмнөөс үл хөдлөх хөрөнгийн 2%-ийн татварт төлсөн 232,000,000 төгрөг нийт 989,091,553 төгрөгийг төлсөн. Үүнд газрын төлбөр 13,759,220 төгрөг орсон байгаа. Үүнээс гадна тус үл хөдлөх хөрөнгийн цахилгааны төлбөр 79,618,632 төгрөг, дулаан ашиглалтын төлбөр 142,592,880 төгрөг, харуул хамгаалалтын зардал 164,700,000 төгрөг нийт 1,389,762,285 төгрөгийн зардал гарсан.
Иймд хариуцагч нараас нийт 38,708,606,399 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.
2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд үндсэн зээлийн авсан мөнгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч нарын зөвшөөрч байгаа үнийн дүн нийт 13,405,082,548 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 2024 он хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү болон үйл ажиллагааны зардал гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2022 онд батлагдсан Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжилсэн. Хуульд зааснаар зээлийн гэрээ цуцлагдсанаас хойшхи хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх боломжгүй.
2.2. Түүнчлэн, зээлийн гэрээний 1.1.7-д зааснаар зээлийн гэрээний хугацаа шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дуусаагүй байсан. Талууд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээг цуцалж дуусгавар болгосон. 1 дүгээр хавтаст хэргийн 70-р хуудсанд авагдсан ******* ХК-ийн зээлийн гэрээг цуцалсан талаарх албан бичигт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т зээлийн гэрээний 5.1.1 дэх хэсэгт зааснаар ЗГ1470003318, ЗГ5001246504 дугаартай зээлийн гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дуусгавар болгон цуцалж, 13,427,528,300 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй байна гэх мэдэгдэлийг ирүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 39-44 хуудаст 3 зээлийн гэрээ болон мэдэгдэлтэй холбоотойгоор дансыг хааж, зарлага гаргах эрхийг зогсоосон. 3 дугаар хавтаст хэргийн 180 дугаар хуудсанд 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Эдгээр баримтаар зээлийн гэрээ цуцлагдсан болох нь хангалттай тогтоогдсон.
2.3. Зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш яагаад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэж үзэж байгаа вэ гэхээр Улсын дээд шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар тайлбарт зээлийн гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах хоёрын ялгааг тайлбарласан. Нэхэмжлэлийн анх гаргасан шаардлага, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн өгсөн мэдэгдлээр гэрээ цуцлагдсан. Банк барьцааны хөрөнгийг өөртөө шилжүүлж авч ашиглаж байсан ба энэ хугацаанд хүү болон нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй.
2.4. Мөн харуул хамгаалалт, газар, цахилгааны төлбөрийг төлөхгүй. Банкны ашиглаж байсан хугацааны төлбөрийг хариуцагч төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13,405,082,548 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. Хариуцагч нь Худалдаа хөгжлийн банкнаас жилийн 18.4 хувийн хүүтэй зээл авч ашиглаж байсан. Ашиглаад явж байтал ******* ХК-иас Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас жилийн 3%-ийн бага хүүтэй зээл авч өгөх боломж байгаа учраас зээлээ манай банк руу шилжүүлчих гэх саналыг тавьсан.
*******ны хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээллийг интернэтээр дамжуулан, *******ны цахим сайтаас судалж үзэхэд тухайн үед Европын сэргээн босголт хөгжлийн банк нь *******ны хувьцаа эзэмшигч байсан. Ингээд хэвийн төлөлтэй явж байсан 18.4%-ийн 4 жилийн хугацаатай Худалдаа хөгжлийн банк ХК-иас авсан зээлээ 20.4%-ийн өндөр хүүтэй зээл рүү шилжүүлсэн.
Гэтэл 2016 оныг дуустал *******ны удирдлагуудын хэлж, ярьж байсан шиг бага хүүтэй зээл Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас орж ирээгүй, эсрэгээрээ өндөр хүүтэй зээлийг сар бүр төлсөөр эцэст нь компани санхүүгийн хүнд байдалд орж зарим саруудад зээлийн эргэн төлөлт доголдолтой болж эхэлсэн.
3.2. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******наас зээлийн гэрээнүүдийг цуцалж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад ******* ХК-ийн зүгээс Монгол Улс ФАТФ-ийн саарал жагсаалтад орсонтой холбогдуулан, санхүүгийн хяналт шалгалт хийгдэж байгаа тул чанаргүй зээлийн хэмжээгээ багасгах шаардлагатай байна. Тиймээс барьцаа хөрөнгүүдээ түр ******* ХК-ийн нэр дээр шилжүүлээд буцаагаад Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас зээлийн санхүүжилт орж ирэхээр зээлийг чинь шийдээд, хөрөнгүүдийг чинь буцаагаад өгнө гэсний дагуу шилжүүлж өгсөн. Энэ нь худлаа гэдэг нь тогтоогдож, 2018 оноос 2023 он хүртэл 5 жилийн хугацаанд шүүхээр явж, хөрөнгөө шилжүүлж аваад зээлийн маргаан үргэлжлээд явж байна.
3.3. Иймд талуудын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1470003318 дугаартай гэрээ, 7,800,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ5001246504 дугаартай гэрээ, 3,000,000,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 дугаартай гэрээ, 2,000,000,000 төгрөг, зээлийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоны үр дагавар буюу ******* ХК-д төлсөн 9,392,230,046 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
4.1. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 40 дугаартай ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлын тогтоолд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, хүүхдийн дэлгүүрийн барилгыг ашиглалтад оруулахад шаардагдаж буй 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг ******* ХК-иас зээлээр авахыг зөвшөөрсөн, зээлийн гэрээнд компанийг төлөөлж Д.*******ыг томилсугай гэсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаар тогтоолд манай компани үйл ажиллагаа явуулахад эргэлтийн хөрөнгө болон барилгын хөрөнгө 10.8 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа тул та бүхэн манай компанийн үйл ажиллагааг дэмжиж 10.8 тэрбум зээлийг жилийг 20.4%-ийн хүүтэй, 5 жилийн хугацаатай олгож өгнө үү гэдэг хүсэлтийг ******* ХХК-ийн захирал Д.******* гаргасан. Мөн хувь нийлүүлэгчдийн шийдвэрээр ******* ХХК нь эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор ******* ХК-иас 2 тэрбум төгрөгийг зээлээр авах шийдвэр гарсан байдаг.
Хариуцагч зээл авъя гэснийн дагуу манай банкнаас зээлийг олгосон бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээг хүсэл зоригоо илэрхийлж хийсэн, хүчин төгөлдөр, гэрээг хууран мэхэлж хийсэн зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
5.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлэх шаардлагагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор манай компанийн нэр дээр байгаа 3 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэл нь 2023 оны Улсын дээд шүүхийн тогтоолоор 2014, 2015 онд байгуулагдаж байсан барьцааны гэрээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл 2014, 2015 оны барьцааны гэрээний дагуу шаардлага гаргасан гэж ойлгож байна.
Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээ заавал бичгээр байгуулж, заавал бүртгүүлэх ёстой. Хэлцлийнхээ шаардлагыг хангаж байж хүчин төгөлдөр болно. Магадгүй тухайн 2014, 2015 онд хүчинтэй байсан байх, гэхдээ энэ гэрээний дагуу шаардах эрх дуусгавар болсон.
Учир нь 2017 онд нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, түүний дараа барьцааны хөрөнгө гэж буй хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн бүртгэл хийгдсэн. Үүний дагуу ******* ХХК нь ******* ХХК-тай худалдах, худалдах авах, газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлүүдийг хийж, улсын бүртгэлд бүртгүүлж, гуравдагч этгээдийн нэр дээр өмчлөх болон эзэмших эрх шилжсэн.
5.2. Улсын дээд шүүхийн тогтоолоор эрхийг сэргээлээ гээд улсын бүртгэлд ******* ХК-ийн зээлийн барьцаанд барьцаа бүртгэлтэй гэдэг асуудал яригдах боломжгүй. Тиймээс энэ шаардлага үндэслэлгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйл өмчлөх эрхийг шударгаар олж авах, үнэхээр өмчлөх биш болохыг мэдэж байгаад авсан бол өөр хэрэг, гэтэл мэдэх боломжгүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон өөрсдийнх нь тайлбараар нотлогдож байгаа. 2023 онд Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан тиймээс мэдэх боломжгүй юм. Учир нь 2023 он хүртэл эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр байсан. Иймд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу манай компани нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан.
Энэ шударгаар олж авсан үйл баримтыг Улсын дээд шүүхийн тогтоолоор өөрчилж шаардах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас манай компанитай холбогдох нэр бүхий 3 үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч ******* ХХК, Д.******* нараас 17,234,954,227 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,473,652,172 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж , Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж ,, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаяг байршилтай нэгж талбарын дугаартай, 3411 м.кв газар эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаартай Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 1230 м.кв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ******* ХХК-д холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, энэ гэрээний дагуу төлсөн 9,392,230,046 төгрөгийг буцаан гаргуулах ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,016,885 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, Д.******* нараас 86,332,721 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-иас 47,119,100 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаартай шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын бусад зардалд 1,389,762,285 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
7.1. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2023/00141 тогтоолоор зохигчийн хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Нөхцөл тохирох гэрээ /зээлийн төлбөрт тооцон шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдах нөхцөлтэй/-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарт Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу хаягт байрлах 8140 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, үйлчилгээний зориулалттай 1230 м.кв газрын эзэмших эрхийн хамтаар буцаан шилжүүлсэн. Мөн уг тогтоолоор эдгээр үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийн барьцааг сэргээсэн.
7.2. Шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон тохиолдолд уг хэлцэл нь хийсэн үеэсээ эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, талууд хэлцэл хийхээс өмнөх байдалд шилжих үр дагавар үүсдэг бөгөөд дээрх тохиолдолд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө, газар эзэмших эрх нь зээлийн барьцааны зүйл бөгөөд хариуцагч нарын өмч, эзэмшилд байна. Нэгэнт хариуцагч нарын өмч, эзэмшил тул түүнтэй холбоотой зайлшгүй гарах зардлыг хариуцагч нар хариуцах үүрэгтэй. Эдгээр зардлыг нэхэмжлэгч Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй.
7.3. Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 001/XT2023/00141 тогтоолоор хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосон Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу эд хөрөнгө худалдаж байгаа худалдагч ******* ХХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 16 дугаар зүйлийн 16.3.3, 17 дугаар зүйлийн 17.2.5-т тус тус заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татварт 232,000,000 төгрөг төлөх байсан боловч уг татварыг нэхэмжлэгч ******* ХК төлсөн. Энэ талаар хариуцагч нар маргадаггүй, шүүх хуралдааны тэмдэглэлд ч энэ талаар цөөнгүй удаа туссан байдаг.
7.4. Мөн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь буцаан шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 757,091,553 төгрөг, газрын төлбөрт 13,759,220 төгрөг, цахилгааны төлбөрт 79,618,632 төгрөг, дулаан ашиглалтын төлбөрт 142,592,880 төгрөг, харуул хамгаалалтын зардалд 164,700,000 төгрөг, нийт 1,389,762,285 төгрөгийн бодит зардал нэхэмжлэгчээс гарсан. Энэ нь хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхтэй холбоотой зайлшгүй төлөх өр төлбөр бөгөөд хариуцагч үүнийг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын бусад зардалд 1,389,762,285 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох агуулга бүхий өөрчлөлт оруулж өгнө үү.
8. Хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 351470003318 тоот зээлийн гэрээ, 305001246504 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу нийтдээ 17,234,954,227 төгрөгийг ******* ХХК болон иргэн Д.******* нараас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ 3Г1470006004 тоот зээлийн гэрээг цуцлагдаагүй гэж үзэн тус гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Харин талуудын хооронд байгуулсан 3Г1470006004 тоот зээлийн гэрээ цуцлагдаагүй буюу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,993,301,204 төгрөг, хүү 3,273,120,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 654,624,144 төгрөг, нийт 5,921,046,069 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан 3Г1470006004 тоот зээлийн гэрээ цуцлагдсан болох нь дараах байдлаар тогтоогдоно. Тухайлбал,
а. Нэхэмжлэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл ЗГ1470003318, 3Г5001246504 дугаартай зээлийн гэрээнүүд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр цуцлагдсан, энэ талаарх мэдэгдлийг ******* ХХК-д өгсөн гээд ЗГ1470006004 тоот зээлийн гэрээний хугацаа мөн дууссан гэжээ.
Ингээд дээрх гурван зээлийн гэрээнүүдийн /3Г1470006004 тоот гэрээг оролцуулан/ үндсэн төлбөр, хүүгийн тооцооллыг хийсэн бөгөөд дээрх гурван зээлийн гэрээний дагуу нийтдээ 14,459,148,992 төгрөгийн хохирол 2017 оны 01 сарын 13-ны байдлаар учраад байгаа тул тус төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Үүнээс харвал зээлийн гэрээнүүд нэгэнт цуцлагдсан тул хохирол гаргуулахаар шаардсан болох нь тодорхой байна.
б. ******* ХК-иас ******* ХХК-д өгсөн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 9/426 дугаартай гэрээ цуцалсан талаар мэдэгдэлд ...Харилцагч та Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээ цуцалснаас учирсан хохиролд ЗГ1470003318, ЗГ5001246504, ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийн дагуу төлөх бүх төлбөрөө 2016 оны 9 дүгээр сарын 15-ны дотор бүрэн төлж барагдуулна уу. Энэхүү албан бичгийг үйлдэх өдрийн байдлаар нийт зээлийн төлбөрийг харуулбал ЗГ1470006004 гэрээний нийт төлбөл зохих дүн 2,113,620,141 төгрөг, нийт гурван гэрээний төлбөр 13,427,528,300 төгрөг гэжээ. Үүнээс харвал ЗГ1470006004 тоот зээлийн гэрээ мөн цуцлагдсан болох нь тодорхой байна.
в. Дээрх гурван зээлийн гэрээг цуцалсан тул гэрээний дагуу ******* ХХК-ийн *******анд эзэмшдэг дансны зарлагын хөдөлгөөнийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар хааж, дансны дугаарыг өөрчилсөн байна. Үүнээс харвал зээлийн гэрээ нэгэнт цуцлагдсан тул харилцагчийн зээлийн дансыг хаасан болох нь харагдаж байна.
г. Түүнчлэн, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбарууддаа удаа дараа дээрх зээлийн гэрээнүүд цуцлагдаж, дуусгавар болсон талаар дурдсаар ирсэн юм. Тухайлбал, 2017 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд Зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалж байсан талаар баримтуудыг гаргаж өгье гэж хэлэв.
д. Тухайн зээлийн гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж хүчингүй болж хэрэг дахин сэргэмэгц нэхэмжлэгч ******* ХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2 тэрбум төгрөг болгон багасгасан. /2022 оны 03-р сарын 14-ний өдөр/
Үүний дараа ******* ХХК болон иргэн Д.******* нарын барьцаалсан барьцааны хөрөнгө болох их дэлгүүрийн барилгыг газрын хамт шилжүүлэн авахын тулд ******* ХК-аас боловсруулсан дөрвөн гэрээ /Нөхцөл тохирох гэрээ, Эвлэрлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газрын эрх шилжүүлэх гэрээ/ хууль бус болох нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 210/МА2023/00791 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 00141 дугаар тогтоолоор тогтоогдох үед нэхэмжлэлийн шаардлагаа дахин ихэсгэсэн байна.
Улсын дээд шүүхээс хууль зөрчсөн гэрээнүүдийг хүчингүй болгохоос өмнө огт хүү, нэмэгдүүлсэн хүүг ******* ХК нэхэмжилж байгаагүй гэдэг нь зээлийн гэрээнүүд цуцлагдсан болохыг нэхэмжлэгч өөрсдөө хүлээн зөвшөөрч, мэдэж байсны илэрхийлэл юм.
Дээрх байдлаар талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд, тэр дундаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээ цуцлагдсан болох нь хангалттай тогтоогдож байхад зээлийн гэрээ цуцлагдаагүй байсан гэж үзэн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 8 жилийн хугацаанд хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдэрлэсэн нь үндэслэлгүй.
8.2. Зээлийн гэрээнүүдийн дагуу барьцаалсан Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах их дэлгүүрийн барилгыг ******* ХК нь 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дөрвөн гэрээний /Нөхцөл тохирох гэрээ, Эвлэрлийн гэрээ, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газрын эрх шилжүүлэх гэрээ/ дагуу шилжүүлэн аваад Улсын дээд шүүхээс тус гэрээнүүдийг хууль бус болохыг тогтоож, ******* ХХК-д буцаан шилжүүлэн өгөх хүртэл ашигласан бөгөөд 2023 оны 11 сард хариуцагч нарт буцаан шилжүүлж өгсөн. Ингэхдээ доторх эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг бүгдийг нь авч ашигласнаас гадна барилгын тоноглол /лифт, шат зэрэг/, засал чимэглэлийг бүхэлд нь эвдэж сүйтгэн их хэмжээний хохирлыг хариуцагчид учруулж, барьцааны хөрөнгийн чанар, үнэ цэнийг унагаасан.
Гэтэл энэ хугацаанд хариуцагч нарт учирсан хохирол дээр нэмээд зээлийн гэрээнээс хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, илтэд үндэслэлгүй шийдвэр болжээ. ******* ХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас ******* ХХК сүүлийн найман жилд өөрийн хөрөнгийг ашиглах боломжгүй байсан, харин эсрэгээрээ нэхэмжлэгч тухайн хөрөнгийг ашиглах байдлаар хөрөнгөжиж байсныг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
8.3. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан ЗГ1470006004 тоот зээлийн гэрээний дагуу 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх төлөх үндсэн хүү 3,273,120,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 654,624,144 төгрөг, нийтдээ 3,927,744,865 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
9.1. Анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэхдээ хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
Анхан шатны шүүхээс ******* ХК болон ******* ХХК, Д.*******, Д.******* нарын хооронд 2017-2023 оны хооронд маргаан шийдвэрлэгдэж байх хугацаанд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж , Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, 3411 м.кв газар эзэмших эрх ******* ХХК-д шилжсэн байх бөгөөд Монгол улсын дээд шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолоор өмнөх барьцааны гэрээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул хариуцагч нар нь төлбөрөө сайн дураараа биелүүлэхүй тохиолдолд дээрх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Ийнхүү гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгөөр бусдын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь илтэд алдаатай байхаас гадна хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн талаар дүгнэлт хийгээгүй байна.
9.2. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 114 дүгээр зүйлээр өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан буюу эдийн засгийн харилцааны баталгаат байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтуудыг хуульчилж өгсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс өмчлөх эрхийг шударгаар, хуулийн дагуу олж авсан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг хөндсөн шийдвэр гаргахдаа дээрх хуулийн зохицуулалтуудыг огт хэрэглээгүй, энэ талаар үнэлэлт дүгнэлт хийсэнгүй.
******* ХХК-ийн хувьд дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны 10 дугаар сард шилжүүлэн авсан бөгөөд авах үедээ холбогдох лавлагаа, мэдээллүүдийг сайтар шалгаж, ямар нэг эрхийн зөрчилгүй хөрөнгүүд худалдан авсан.
Хариуцагч ******* ХХК, Д.******* нараас үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар эзэмших эрхийг шилжүүлэн авахдаа эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолтыг Улсын бүртгэлийн байгууллагаас авч шалгасан байдаг. Лавлагаагаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах ,, үл хөдлөх хөрөнгүүд нь бүгд 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр Капитрон банкны барьцаанд бүртгэлтэй байсан бөгөөд барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэлийг хийлгэж 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн болно.
Мөн маргаан бүхий Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах 3411 м.кв талбай бүхий газар эзэмших эрх нь мөн Капитрон банкны барьцаанд бүртгэлтэй байсан ба барьцааны гэрээг дуусгавар болгох бүртгэлийг хийлгэж газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.
Ийнхүү дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авах үедээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авахад үл хөдлөх эд хөрөнгүүд, газар эзэмших эрхийн гэрчилгээг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан ямар нэг шүүхийн шийдвэр, хориг байгаагүй болно.
Өмчлөх эрхийг олж авч байгаа этгээд холбогдох улсын бүртгэлийг шалгаж шийдвэрээ гаргах бөгөөд улсын бүртгэлд байгаа тэмдэглэлийг буруу ташаа байсан ч Иргэний хуулийн 109.3-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцох эрхтэй юм.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн дүгнэсэн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шүүхийн маргаантай үүссэн эсэхийг мэдээгүй, мэдэх боломжгүй байснаас гадна тэр маргаан нь гуравдагч этгээдийн шударгаар олж авсан өмчлөх эрхтэй хамааралгүй маргаан байсан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 109.3, 114.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд ******* ХХК-ийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.
9.3. 2023 оны Улсын дээд шүүхийн тогтоолтой нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн маргаанд нэхэмжлэгч нар (******* ХХК, Д.*******, Д.*******) нь нэхэмжлэлийн шаардлагаа 2017.03.29-ний өдрийн нөхцөл тохирох гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, эвлэрлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 15141 Их тойруу гудамж, од байрлах, 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5-р хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай газар эзэмших эрхийг тус тус нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-ийн даалгуулах, банкны үнэлгээчин Д.Шагжийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний хуудсыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг ******* ХХК-д даалгуулах гэж тодорхойлж, энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх хэргийг гурван шатаар шийдвэрлэсэн байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэдэг. Гэтэл анхан шатны шүүхээс Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.06.27-ны өдрийн 001/XT2023/00414 тогтоолоор ******* ХХК болон ******* ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн. Тиймээс тус барьцааны гэрээний дагуу гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө нь барьцааны зүйл болно гэсэн дүгнэлтийг хийсэн.
Дээд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, 6-р хороолол, 15141 Их тойруу гудамж, од байрлах, 8140 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай Ү- дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, 5-p хороонд байршилтай, 1230 м.кв талбайтай газар эзэмших эрхийн хүрээнд барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулж дүгнэлт хийлгүйгээр тухайн үед байгуулагдаж байсан барьцааны гэрээ сэргэсэн тул гэдэг ерөнхий дүгнэлтийг хийж, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн талаар огт дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Мөн тухайн үед барьцаалагч байсан буюу ******* нь барьцааны зүйл болох гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдээс татгалзаж, барьцааны гэрээ дуусгавар болгох бүртгэлийг хийлгэсэн, тухайн бүртгэл хийгдснээс хойш тухайн эд хөрөнгүүдийг өөр банкны барьцаанд бүртгэх, барьцаа дуусгавар болгох бүртгэлүүд хийгдэж, дараа дараагийн эрх зүйн үр дагаваруудыг үүсгэсэн байдаг.
Энэ тохиолдолд гуравдагч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд нь барьцааны зүйл байх боломжтой эсэх талаарх дүгнэлтийг огт хийсэнгүй. Иргэний хуульд зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Гуравдагч этгээдийн зүгээс өөрийн хөрөнгийг барьцааны зүйл болгож, барьцааны гэрээ байгуулсан зүйл байхгүй.
Иргэний эрх зүйн харилцаанд өмчлөгчийн эрхийг тэргүүн ээлжинд хамгаалах зарчимтай. Гэтэл өмчлөгчийн ямар ч зөвшөөрөлгүй, өмчлөгчтэй байгуулсан гэрээгүйгээр хөрөнгийг нь бусдын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.
Иргэний хуулиар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох ч энэ тохиолдолд өмчлөгч нь өөрийн хөрөнгийг бусдын үүргийг гүйцэтгэлийг хангах барьцаанд тавихыг зөвшөөрч, холбогдох гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байхыг шаардана.
Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 183/ШШ2024/02912 дугаартай шийдвэрийн 2 дахь хэсэгт гуравдагч этгээд ******* ХХК-ийн өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгүүд, газар эзэмших эрхтэй холбоотой хэсгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.
10. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:
10.1. Талуудын хооронд хийсэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээ, нөхцөл тохирох гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон нь хэрэгт авагдсан. Улсын дээд шүүхийн тогтоол давж заалдах шатны шүүхийн магадлал, анхан шатны шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсанаар ямар гэрээ байгуулагдсан хэдий хугацаанд яагаад хүчин төгөлдөр бусд тооцогдсон гэдэг нь тодорхой байдаг.
10.2. Гарах зардал гэдэг нь ашиглаж байсан үеийн төлөх зардал гэж ойлгосон. Зардлыг хэмнэх замаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэгт энэ хугацаанд зардлыг хэмнэх биш нэхэмжлэгчийн тодорхойлсноор 13,000,000,000 төгрөгийн зээлийг зориулалтаар нь ашиглаж чадахгүй, уг зээлээр барьсан үл хөдлөх эд хөрөнгө, зээлээр оруулсан бүх бизнесийг банкны хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн буюу хариуцагч нар тэмдэгтийн хураамж төлж чадахааргүй хүнд байдалд орсон.
Уг зардалд татварт 232,000,000 төгрөг, ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө 35,000,000,000 төгрөгийн өртөгтэй үүнийг 11,600,000,000 төгрөгт тооцож улсын бүртгэлд худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж авахдаа уг компаниар татварыг төлүүлээгүй, татвар төлөхийг тухайн үед мэдээгүй, шүүх шийдвэр гарсан өдөр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан байдаг. Ийм учраас гарсан зардлуудыг манай зүгээс хариуцах боломжгүй энэ талаар шүүхээс тодорхой дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
11. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
11.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн эрх зүйн харилцааг маш нарийн зөв олж харсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн гэрээний хугацаа дууссан, нөгөө 2 гэрээний хувьд хугацаа дуусаагүй бөгөөд гэрээний үүргийн зөрчил байсан учраас цуцалсан гэх агуулгаар албан бичигт ялгаатай байдлаар дурдсан.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар зээлийн харилцаа нь зээл төлөгдөж дуусах хүртэл үргэлжлэх бөгөөд зээлийг төлж дуусах хүртэл зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцох хууль зүйн үндэслэлтэй.
11.2. 2017 онд гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдрийг болтол зээлийн төлбөрийг төлүүлж чадаагүй байгаа бөгөөд тухайн үед зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар тохирч эвлэрлийн гэрээ болон бусад гэрээнүүдийг байгуулж, уг гэрээнүүдээр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн боловч хариуцагч талаас эвлэрлийн гэрээ, бусад гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шүүхийн маргаан явж байсантай холбоотойгоор бодит байдалд уг хөрөнгөд хөдөлгөөн хийх боломжгүй байсан.
11.3. Гомдолд хугацаа дуусгавар болж, зээлийг ашиглаж чадаагүй 2017 онд хөрөнгийг өгсөн гэдэг. Хариуцагч тал зээлийг хангалттай ашигласан бөгөөд хөрөнгө шилжүүлж авсантай холбоотой зээлийг ашиглаж чадаагүй, зээлийн гэрээ байгуулагдан зээл олгосон ч эвлэрлийг хүчингүй болгосонтой холбоотой зээлийг ашиглаж чадаагүй гэдэг нь үндэслэлгүй. Иймд хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
12. Зохигчийн давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс тайлбар гаргаагүй.
13. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
13.1. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн тал нь энэ эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн эвлэрлээ хүчингүй болгох, цуцлах гээд маргаад явж байгаа талаараа худалдан авагч талд мэдээлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Гуравдагч этгээдийн хувьд барьцаа хөрөнгийг *******наас биш, банкинд барьцаалсан байсан хөрөнгийн барьцааг буцааж сэргээлгэхээр эвлэрлээ цуцлуулахаар маргаж байсан хариуцагч талаас хохирол шаардах ёстой гэж үзэж байна.
13.2. Улсын Дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр бөгөөд энэ шийдвэртэй маргах боломжгүй. Энэ шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан байсан барьцааны гэрээний эрхийг сэргээсэн. Ингэснээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болж байгаа тул гуравдагч этгээдийн гомдол үндэслэлгүй.
14. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
14.1. Гуравдагч этгээдийн гомдлыг дэмжиж байна. Гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг сэргээж гуравдагч этгээдийн хүндрүүлэхгүй байгаасай гэж хүсэж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг тус тус хангаж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч ******* ХХК, Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,318,844,114 төгрөг, барьцааны хөрөнгийн ашиглалтад, хамгаалалт, татвартай холбогдон гарсан зардалд 1,389,762,285 төгрөг нийт 38,708,606,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасныг хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу төлсөн 9,392,230,046 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр маргаж буй хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг олж авсан гэжээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Талууд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ1470003318 тоот зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 7,800,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, үндсэн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, ******* ХХК нь зээл, хүүгийн төлбөр төлөх, уг зээлийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, /1хх-ийн 7-11 дүгээр тал/
2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ЗГ5001246504 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, ******* ХК нь 3,000,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, ******* ХХК нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх, /1хх-ийн 13-16 дугаар тал/
2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ1470006004 тоот зээлийн гэрээ байгуулж, ******* ХК нь 2,000,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, ******* ХХК нь зээл, хүүгийн төлбөр төлөх, зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1хх-ийн 18-20 дугаар тал/
3.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХХК болон ******* ХХК, Д.******* нар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр БГ1470003318, БГ1470003318-01, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр БГ1470006004-01 тоот барьцааны болон ипотекийн гэрээнүүдийг тус тус байгуулж, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 154/0104 дугаарт бүртгэлтэй, 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, уг хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо ТЭЦ-3 баруун талд байршилтай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 3,411 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 377.4 мкв талбай бүхий 3 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгыг тус тус барьцаалсан. /1хх-ийн 29-33, 50-51, 7хх-ийн 246-250, 8хх-ийн 1-7 дугаар тал/
3.3. Дээрх барьцааны гэрээний дагуу барьцааны эрхэд бүртгэлтэй Д.*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 377.4 мкв талбай бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд дахин хэмжилт хийлгэсэн үндэслэлээр 560.2 мкв талбайтай болох, 3 ширхэг хөрөнгийг тус бүрээр нь улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу барилга тус бүрт хаяг олгож, ,, хаягт байршилтай 276.9 мкв, 163.6 мкв, 119.7 мкв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болохыг бүртгэсэн, улмаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийг ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж, 2016 оны 1 дүгээр сарын 06, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр тус тус гэрчилгээ олгосон байна. /5хх-ийн 142-159, 168-189, 212-224, 1хх-ийн 46-48 дугаар тал/
3.4. Улмаар, барьцаа хөрөнгийн бүртгэл дээрх байдлаар өөрчлөгдсөнтэй холбогдуулан талууд 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр БИ1470003318-02 тоот баталгаат ипотекийн гэрээ байгуулж, ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай, 276.9 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай, 163.6 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай, 119.7 м.кв талбайтай үйлдвэрлэл-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Их тойруу хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалжээ. /1хх-ийн 23-28, 5хх-156-163,
3.5. Түүнчлэн, 2014 оны 11 дүгээр сарын 18, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК болон Д.******* нар батлан даалтын гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.******* нь ******* ХХК зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж чадна гэдгийг баталж, гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд банкны шаардснаар зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. /1хх-ийн 35-36 дугаар тал/
3.6. Хариуцагч нар дээрх 3 зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан ба ******* ХХК болон ******* ХХК, Д.******* нар 2017.03.29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 13,940,000,000 төгрөгөөс хариуцагч ******* ХХК нь 11,600,000,000 төгрөгийг барьцааны гэрээний зүйл болох Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 154/0104 дугаарт бүртгэлтэй, 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, уг хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус ******* ХХК-д шилжүүлэх байдлаар төлөх, үлдсэн 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болох ,, хаягт байршилтай барилга болон газар эзэмших эрхийг барьцааны эрхээс чөлөөлөхөөр талууд тохирсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. /1хх-ийн 79-80 дугаар тал/
Улмаар хариуцагч ******* ХХК нь дээрх эвлэрлийг хүчингүйд тооцуулж, эвлэрлийг батласан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүхэд гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.06-ны өдрийн 183/ШТ2022/00025 дугаар тогтоолоор тус шүүхийн шүүгчийн 2017.03.30-ны өдрийн 183/ШШ2017/00724 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгожээ. /3хх-ийн 74 дүгээр тал/
3.7. Мөн дээрх эвлэрлийн гэрээг байгуулахаас өмнө ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Нөхцөл тохирох гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 8,140.7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 154/0104 дугаар бүхий 1,230 м.кв эзэмших эрхтэй газрыг зээлийн гэрээний дагуу 13,940,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг талуудын хоорондох худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээр буюу 11,600,000,000 төгрөгөөр тооцож төлөх, банк 2017.12.30-ны өдрийг хүртэлх хугацаанд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, энэ хугацаа өнгөрснөөс хойш худалдагч буцаан худалдан авах хүсэл зоригоос татгалзсанд тооцож, банк хөрөнгийг захиран зарцуулах, энэ хугацаа хүртэл хөрөнгийн эзэмшил, ашиглалт нэхэмжлэгч нарт хадгалагдаж холбогдох зардлыг төлөхөөр тохиролцсон, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхдээ ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд 2017.03.29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу өмчлөх эрх ******* ХХК-д шилжсэн, түүнчлэн ******* ХХК болон Д.*******, Д.******* нар 2017.03.29-ний өдөр газар эзэмших эрхийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөл бүхий Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулсан үйл баримт тогтоогдсон.
3.8. ******* ХХК, Д.*******, Д.******* нар нь 2017.03.29-ний өдрийн эвлэрлийн гэрээ, Нөхцөл тохирох гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 154/0104 дугаарт бүртгэлтэй, 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, уг хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг ******* ХХК-д холбогдуулан гаргасан байх ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.16-ны өдрийн 181/ШШ2023/00216 дугаар шийдвэрээр дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.04.14-ний өдрийн 210/МА2023/00791 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 154/0104 дугаарт бүртгэлтэй, 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхийг Д.*******, Д.******* нарын эзэмшилд, Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Их тойруу гудамж, хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн өмчлөлд тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ. /6хх-ийн 64-71 дугаар тал/
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.06.27-ны өдрийн 001/ХТ2023/00141 дугаартай тогтоолоор дээрх магадлалд өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2017.03.29-ний өдрийн Нөхцөл тохирох гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Эвлэрлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсгийг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн байгуулсан барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн байна. /6хх-ийн 72-83 дугаар тал/
3.9. Талууд дээрх гэрээнүүдийг байгуулсан болон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлийн үлдэгдэл төлбөрийн асуудлаар маргаагүй, харин 3 зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, тус гэрээнүүд цуцлагдаж, хугацаанаас өмнө дуусгавар болсон эсэх, барьцаа хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбогдон гарсан зардлыг хэн хариуцах асуудлаар маргажээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч зарим барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварыг эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан хугацааны зардалд оруулан тооцож, хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Энэхүү гэрээгээр хариуцагч ******* ХХК нь сар бүр тогтсон хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон байх ба ийнхүү тохирсон хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй, энэхүү зөрчлийг арилгах талаар нэхэмжлэгч тал удаа дараа мэдэгдэж байсан талаараа дурдаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээнүүдийг цуцлаж байгааг мэдэгджээ. /1хх-ийн 70 дугаар тал/
Гэрээний үүргийн дээрх зөрчлийн улмаас ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцласанаар хариуцагч нь зээлийн гэрээ цуцлагдах хүртэл буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүхийн дүгнэж, ЗГ1470003318 тоот гэрээний үүрэгт 8,046,249,522 төгрөг, ЗГ5001246504 тоот гэрээний үүрэгт 3,267,658,636 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ шийдэлд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийхгүй байх нь талуудын зарчимд нийцнэ.
4.2. Харин ЗГ1470006004 тоот зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх ба энэ талаар гэрээ цуцлах тухай мэдэгдэлд тусгаж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний хугацаа 114 хоногоор хэтэрсэн, энэ хүртэл хугацааны зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 2,113,620,141 төгрөгийг 2016.09.15-ны дотор төлөхийг мэдэгдсэн, хариуцагч дээрх гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.
Нэгэнт хугацаа дууссан зээлийн гэрээг цуцлах ойлголт хууль зүйн хувьд байх боломжгүй тул ЗГ1470006004 тоот зээлийн гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон.
Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамааран банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
Нөгөө талаар, гэрээний 1.6, 4.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн байна.
Анхан шатны шүүх дээрх зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,993,301,204 төгрөг, 2016.05.10-2024.05.26-ны өдөр хүртэл хэтэрсэн хугацааны хүүд 3,273,120,271 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 654,624,144 төгрөг нийт 5,921,046,069 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус нийцжээ.
Иймд энэ талаар гаргасан хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхино.
4.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь батлан даалтын гэрээний үүрэг гүйцэтгэгчийн хувиар хариуцагч Д.*******д 3 зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байх ба энэ хүрээнд шүүхээс 3 зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцуулж шийдвэрлэсэнд хариуцагч Д.******* гомдол гаргаагүй тул талуудын зарчмыг үндэслэн энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй.
4.4. Талууд дээрх маргаан бүхий 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 13,940,000,000 төгрөгөөр тогтоож, үүнээс 11,600,000,000 төгрөгийг барьцааны зүйл болох Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол, 15141 Их тойруу хаягт байршилтай 1,230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрх, 8,140.7 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус ******* ХХК-д шилжүүлэх байдлаар төлж, үлдсэн 2,340,000,000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохирч, 2017.03.29-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээг байгуулахаас өмнө талууд дээрх барьцааны зүйлийн талаар Нөхцөл тохирох гэрээ, Эзэмших эрхтэй газар шилжүүлэх гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан ба талуудын хооронд байгуулагдсан дээрх 4 гэрээ Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй байна.
Мөн дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр буюу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023.06.27-ны өдрийн 001/ХТ2023/00141 дугаартай тогтоолоор Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2014.11.18, 2015.11.05-ны өдөр ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээг хэвээр үлдээж, сэргээхийг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэжээ. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ хэвээр байгаа тул уг гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжтой эсэхийг тогтоох нь хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай.
Талуудын байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан байх тул гэрээ хүчин төгөлдөр, энэ асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, хаягт байршилтай газар эзэмших эрх болон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.
4.5. Харин бусад барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, ,, хаягт байршилтай 3 ширхэг үйлчилгээний зориулалттай барилга болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөхөөр талууд 2017.03.29-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр тохирсны дагуу барьцааны эрхээс чөлөөлсөн. /5хх-ийн 228-230 дугаар тал/
Ийнхүү барьцаанаас чөлөөлсний дараа од байршилтай 276.9м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөн 582.07м.кв талбайтай болсон үндэслэлээр 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шинээр гэрчилгээ гаргуулж авсан байна. /5хх-ийн 232-249 дүгээр тал/
Улмаар, ******* ХХК нь Капитрон банк ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан байх ба тухайн гэрээгээр дээрх 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /6хх-ийн 9-27, 7хх-ийн 61-65 дугаар тал/
******* ХХК-ийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дээрх зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр Капитрон банк ХХК-ийн хүсэлтээр маргаан бүхий 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлж, эдгээр хөрөнгүүдийн өмчлөх, эзэмших эрхийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлж ******* ХХК-д 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 2018.10.04-ний өдөр, газар эзэмших эрхийн гэрчилгээ 2022.06.27-ны өдөр тус тус олгосон үйл баримт тогтоогдож байна. /4хх-ийн 231-250, 5хх-14-29, 6хх-ийн 143-146 дугаар тал/
Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох хууль зүйн фактын нэг хэлбэр нь хэлцэл бөгөөд энэхүү хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан.
Түүнчлэн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэжээ.
Иймд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, ,, хаягт байршилтай 3 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтад тус тус нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газар эзэмших эрхийг ******* ХХК-д шилжүүлэх үед хариуцагч ******* ХХК болон Д.******* нарын өмчлөх болон эзэмших эрхэд бүртгэлтэй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ тохиолдолд өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авсан ******* ХХК-ийн үйлдэл нь улсын бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцэж байх тул тус компанийг дээрх хөрөнгийн эрхийг шударгаар олж аваагүй гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээр тайлбарласнаар хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, ,, хаягт байршилтай 3 ширхэг үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөх эрх болон газар эзэмших эрхэд холбогдох барьцааны гэрээний үүргээ биелүүлэх бодит боломж байхгүй, үүргийн гүйцэтгэл боломжгүй болсон байх тул дээрх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ. Энэ талаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гомдол хангагдана.
4.6. Хэдийгээр талуудын байгуулсан барьцааны хөрөнгийн өмчлөх болон эзэмших эрхийг шилжүүлэх үндэслэл болсон гэрээнүүд хүчин төгөлдөр бус боловч эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгийг мэдэлдээ авч, эзэмшиж, ашиглаж байсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшил үүссэн гэж үзнэ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байсантай холбогдон гарсан зардлыг төлөх үүрэгтэй бөгөөд уг төлбөр нь буцаан шаардах шаардлагад хамаарахгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн татвар болон газрын төлбөр, цахилгаан, дулааны төлбөр, харуул хамгаалалтын зардал гэх нийт 1,157,762,285 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.
Харин дээрх зардалд үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны татварт төлсөн 232,000,000 төгрөгийг оруулан тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсон.
Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжих үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын 2 хувийн татварыг хариуцагч ******* ХХК төлөх үүрэгтэй ба уг төлбөрийг ******* ХК төлсөн болох нь хэргийн 6хх-ийн 101 дүгээр талд авагдсан төлбөрийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.
Уг төлбөрийг төлөх үндэслэл болсон хэлцэл талуудын хэн алиных нь хүсэл зоригийн дагуу хийгдсэн боловч хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох нь хожим шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тул тухайн хэлцэлтэй холбогдон гарсан үр дагаврыг тэдний хэн алинд нь адил хэмжээгээр хариуцуулах нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл, гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд талууд гэрээ байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч энэ нь хуулийн хүрээнд байх, ийнхүү байгуулсан гэрээний агуулга, үр дагаврыг аж ахуй эрхлэгчийн хувьд хэн аль нь мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан гэж үзнэ.
Иймд хариуцагч нараас үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны орлогын 2 хувийн татварт төлсөн 232,000,000 төгрөгийн тал хувь болох 116,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 116,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зарим гомдол хангагдсан гэж үзнэ.
5. Сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 3 зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болох үндэслэл аль аль нь тогтоогдоогүй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ талаар хариуцагч тал гомдол гаргаагүй байх тул дээрх шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
6. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 17,234,954,227 төгрөг, барьцааны хөрөнгөтэй холбогдон гарсан зардалд 116,000,000 төгрөг нийт 17,350,954,227 төгрөг гаргуулж, үлдэх 21,357,652,172 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, 17070 гудамж, ,, хаягт байршилтай 3 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээнэ.
Нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалт болон баримталсан хуулийн зүйл, хэсэгт зохих өөрчлөлт орно.
7. Мөн анхан шатны шүүхээс хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул шүүхийн шийдвэрээс зөвшөөрөөгүй хэсэг болох 3,927,744,865 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 19,796,675 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт нийцнэ.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг тус тус хангаж, хариуцагч ******* ХХК-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/02912 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 17,234,954,227 гэснийг 17,350,954,227 гэж, ...21,473,652,172 гэснийг 21,357,652,172 гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай 276.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлдвэр-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай 163.6 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлдвэр-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /17070/ гудамж, хаягт байршилтай 119.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлдвэр-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс байршилтай, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаар , худалдаа, үйлчилгээний зориулалттай 3,411 м.кв газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо байршилтай, 1,230 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай газрын эзэмших эрх, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 15141 Их тойруу гудамж, хаягт байршилтай, 8,140.7 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж,
3 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан тус тус үндэслэлгүй тул ******* ХК-д холбогдох 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1470003318, ЗГ5001246504 тоот зээлийн гэрээ, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ1470006004 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээний дагуу төлсөн 9,392,230,046 төгрөгийг буцаан гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 194,016,885 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК, Д.*******, Д.******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 86,982,921 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 47,119,100 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн найруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 7,106,762 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлсөн 280,800 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч ******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжид 19,796,675 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.ГАНДИЙМАА