| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2019/0440/Э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2019-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Н.Нарангэрэл,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж-ийн Б-д холбогдох эрүүгийн 181018760455 дугаартай, 187/2019/0440/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .........оны ....дугаар сарын .......-ны өдөр Орхон аймгийн .... суманд төрсөн, .......настай, эрэгтэй, ......боловсролтой, ........ мэргэжилтэй, .........ажилтай, ам бүл ............. хамт, Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, .........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Ж-ийн Б /РД:................../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хан богд” амралтын газарт хамт ажилладаг Э.Т-тай маргалдан улмаар түүнийг зодож тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсэгт цус хуралт, доод уруулд цус хуралт, шарх, цээж, 2 гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хан богд” амралтын газарт хамт ажилладаг Э.Т-тай маргалдан улмаар түүнийг зодож тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсэгт цус хуралт, доод уруулд цус хуралт, шарх, цээж, 2 гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Шүүгдэгч Ж.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйл байхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б ыг шинэ жилд авч яваагүй гэх мэтийн зүйл яриад агсам тавих гэхээр нь тайвшруулж унтуулж хэвтүүлж байх үед ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/
3. Гэрч Г.Я-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг харсан чинь Б босчихсон Тулгатай заамдалцаад зогсож байсан. ...Би гүйж очоод Тулгыг нь цааш түлхсэн чинь намайг зайлуулж түлхчихээд Б руу дайрахад нь Б Тулгын нүүр лүү 2-3 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/
4. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гантулга, Б бид хоёр бие биенийгээ заамдчихсан зогсож байхаар нь очиж салгаад юу болсон талаар асуухад Б намайг зүгээр унтаж байх үед Гантулга нуруунд өшиглөсөн учир би босож ирээд Гантулгыг ганц удаа цохьсон гэсэн тайлбар өгч байсан. ...Би урьдын мэдүүлэгт Б ыг зодсон хүнийг Э.Гантулга гэж нэрийг нь андуурч мэдүүлэг өгсөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/
5. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Э.Т-ын биед учирсан тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын төвгөр хэсэгт цус хуралт, доод уруулд цус хуралт, шарх зэрэг нь тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цээж 2 гарын шуунд зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-36/
6. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9800/-ний дүгнэлт:
-Э.Т-ын биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсэгт цус хуралт, доод уруулд цус хуралт, шарх, цээж, 2 гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
-Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 38/
7. Шүүгдэгч Ж.Б ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай “Их өсөх” ХХК-ийн ажилчид Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан богд амралтын газрын зүүн талд ой модон дотор салхинд гараад хоол идээд архи уугаад нойр хүрээд байхаар нь унтаж байх үед жолооч ажилтай Э.Тулга араас нүүрэн тус газар өшиглөж сэрээсэн учир уур хүрээд босож ирээд Э.Т-ын нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж зодсон, энэ үед хажууд хамт байсан хүмүүс салгасан юм. ...Би согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Э.Тулга гэдэг хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. ...Тулга бид хоёр зууралдаж байгаад салах үед Э.Т-ын цээж, 2 гарын шуунд зулгаралт гэмтэл учирсан байх, би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49, 53/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Б нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№9800/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хан богд” амралтын газарт хамт ажилладаг Э.Т-тай маргалдан улмаар түүнийг зодож тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хацрын төвгөр хэсэгт цус хуралт, доод уруулд цус хуралт, шарх, цээж, 2 гарын шуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.Б ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Э.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Их өсөх” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д улсын яллагчийн санал болгосон 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.
Мөн шүүгдэгч Ж.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Ж.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж-ийн Б ыг 450 /дөрвөн зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Ж.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ж.Б-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР