Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 111/ШШ2017/0009

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгч Ц.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, М.Ө, гуравдагч этгээд Ч.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.Идэрмөнхийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай Ц.И-ийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, Ц.И намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй болсон буюу 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс хойш ажиллаагүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус актын лмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд төрсөн 52 настай. Эдийн засагч мэргэжилтэй бизнес удирдлагын магистер зэрэгтэй. Төрийн захиргааны албанд 29 жил ажилласан. Ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Аймгийн худалдан авах ажиллагааны алба 2012 онд байгуулагдах үед миний бие хуулийн дагуу төрийн албаны сонгон шалгаруулалтанд оролцон тухайн албан тушаалд тавигдсан шаардлагуудыг хангасан тул эрх бүхий этгээдийн шийдвэрээр тухайн албаны даргаар нь томилогдон ажилласан. Энэ ажилд ажиллахаасаа өмнө би Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын газар Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд тус ажпын байр зарлагдсаны дагуу зохих шалгалтанд орсон нь энэ юм.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай Ц.И-г ажлаас чөлөөлөх тухай аймгийн засаг даргын захирамж гарч, тус захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг захирамжийг хууль зүйн үндэсэлгүй, хэд хэдэн хууль зөрчсөн шийдвэр гэж үзэж байна. Тус захирамжийн үндэслэх хэсэгт дурдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 гэсэн заалт тус хуульд байхгүй, мөн тус хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 –д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөөгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүлийн 27.2.4- д "Төрийн байгууллага татан буугдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртлэх хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно.” гэх заалт нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. Миний өмнө нь эрхэлж байсан Худалдан авах ажиллагааны албаны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэр томьёотойгоор одоогоор хадгалагдаж байгаа юм. Энэ талаар 2016 оны 7 сарын 21-ний өдрийн "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай" хуулиар ч гэсэн тодорхой зохицуулсан.

Засгийн газрын 2016 оны 8 сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар (Худалдан авах ажиллагааны албатай ) гэж заасан боловч орон нутгийн өмчийг аймгийн ИТХ-ийн харъяанд нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж байсан. Худалдан авах ажиллагааны албаны хувьд дарга 1, мэргэжилтэн 3, жолооч 1, нягтлан 1, зрхив бичиг хэргийн эрхлэгч 1, гэсэн долоон орон тоотой үйл ажиллагаа явуулж сайсан бөгөөд миний ажлын байр буюу төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүд хэвээр хадгалагдан үлдсэн байхад уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр чөлөөлж байгаа нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Намайг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахдаа надад ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй, 2016 оны 10 сарын 11-ний өдөр албан ажлынхаа өрөөнд сууж байтал захиргаанд ажиллаж байгаагүй үл таних эмэгтэй надад "Ц.Идэрмөнх гэдэг хүн та мөн үү" гэж асуугаад "мөн" гэтэл "дарга энэ бичгийг өгч байна" гэж хэлээд нэг бичиг өгөөд гарсан. Юун бичиг байгаа талаар задалж үзэхэд намайг ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын захирамж байсан.

Энэ үйл ажиллагаараа аймгийн Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар эрх зөрчиж байгаа шийдвэр гаргаж байгаа бол урьдчилан сонсгох зжиллагаа хийх, миний хувьд тухайн ажлын талаар урьдчилан тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл юм.

Би энэ захирамжийг хүлээн авсаны дараа тухайн захирамжийг эс зөвшөөрч 2016 оны 10 сарын 18-ны өдөр Аймгийн төрийн албаны салбар зөвлөлд хандан тухайн захирамжийг хянуулах тухай гомдол гаргасан боловч одоо болтол надад албан ёсоор хариу мэдэгдээгүй.

Би 2016 оны 11 сарын 18-ны өдөр Төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Дашцэрэнгээс утсаар ярьж асуухад "төрийн албанысалбар зөвлөл хуралдах боломжгүй байгаа, учир нь бүгд түр орлон гүйцэтгэгч нар сайгаа" гэсэн хариуг өгсөн. Энэ хариуг өгснөөс хойш 10 гаран хонож байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандахаас өөр аргагүйд хүрч байна. Иймд дараах нэхэмжпэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох, Ц.Идэрмөнх намайг Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, намайг ажилгүй болсон буюу 2016 оны 10 сарын 11-ны өдрөөс хойш ажиллаагүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, тухайн цалинд ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал, татварын шимтгэлийг нөхөн олгож, холбогдох бичилт хийлгүүлэх, хууль бус захирамж гарсантай холбогдон надад учирсан хохирлыг төрөөс нөхөн төлүүлэх гэсэн шаардлагуудыг тус тус гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч Ц.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянхонгор аймгийн Худалдах, худалдан авах үйл ажиллагааны дарга ажилтай байж байгаад, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг захирамжийг хууль бус гэж үзсэн. Иймд Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргаар томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх, хууль бус актын улмаас учирсан хохирол, өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөгийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Баянхонгор аймгийн Засаг даргын Б/634 дүгээр захирамж нь яагаад хууль зүйн үндэслэлгүй вэ? гэхээр

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтыг баримтлаж, ажлаас чөлөөлсөн нь хуульд огт байхгүй заалт юм. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт заасан сонгон шалгаруулалт зарлаагүй, төрийн байгууллагын эрх бүхий удирдлагуудтай зөвшилцөөгүй.

2. Авилгатай тэмцэх газар болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга .. нар нь Ч.М-ийг Орон нутгийн өмчийн албаны даргаар томилох боломжгүй гэсэн бичгийг ирүүлсэн байдаг.

3. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан төрийн байгууллага татан буугдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Гэтэл байгууллага татан буугдаагүй. Миний ажлын орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн.

4. Ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 29 дүгээр зүйлийн зааснаар захиргааны шийтгэлийн хувийн хэргийг нээгээгүй. Мөн нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримт цуглуулах, сонсон шалгаруулалтын ажиллагаа хийх гэх мэтээр эрх нь зөрчигдөж буй этгээдэд эрхээ хамгаалах боломжийг олгоогүй.

5. Миний бие төрийн байгууллагад 29 жил 3 сар ажилласан, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч юм. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангаагүй. Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчилөх үндэслэл болохгүй гэж заасан. Энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийг хамгаалсан заалт юм. Хуулийн эдгээр заалтуудыг зөрчиж намайг ажлаас чөлөөлөх нэрээр ажлаас халсан. Төрийн албаны тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлөх 3 үндэслэл байдаг. Энэ утгаараа миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан. Миний бие төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд уг баталгаагаар хангагдах ёстой гэж үзэж байна. Миний урьд нь эрхэлж байсан худалдах, худалдан авах үйл ажиллагааны албаны даргын чиг үүрэг хэвээр үлдэж, түүний үндсэн чиг үүрэг нь орон нутгийн өмчийн газрын дарга гэсэн нэр томъёогоор хадгалагдаж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт энэ хуулиар эрх олгосон худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ гэж тодорхой заасан.

Монгол Улсын дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах” тухай 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд, энэ хэсэгт заасан зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн гэдэгт эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинээр бий болгосныг ойлгоно. Мөн хэсэгт заасан төрийн албан хаагчийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид төрийн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, томъёололын хувьд өөрчлөгдсөн, өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ гэж тус тус заасан. Дээрх хууль, Улсын дээд шүүхийн тайлбараас харвал, миний урьд эрхэлж байсан худалдан авах ажиллагааны алба шинэ зохион байгуулалтад орсон ч чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны А/633 дугаар захирамж, хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолтууд зэргээр бүрэн нотлогдоно. Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын эдгээр хуулийг зөрчиж гаргасан шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасан язгуур эрх ашгийг зөрчиж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчин төрийн албаны хуульд захирагдах, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, үл тоомсорлож байна гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газар /Xудалдан авах ажиллагааны албатай/ гэсэн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулахаар хуульчлан тогтоосон.

Тус тогтоолын дагуу аймгийн Засаг даргын А/633 дугаар захирамжаар Орон нутгийн өмчийн газар”-ын бүтэц, орон тоо батлагдаж газрын даргатай нийт 9 оронтоотойгоор үйл ажиллагаа явуулахаар захирамжилсан.

Ц.И нэхэмжлэлийн шаардлагадаа аймгийн Засаг дарга Г.Б-ын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/634 дугаартай “Ц.И-ийг ажпаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулах гэжээ.

1. Захирамжийн огноо зөв боловч дугаарыг буруу бичсэн аймгийн Засаг даргын Б/634 тоот захирамж гараагүй байна.

2. “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015.01.12-ны 08 тоот тогтоолоор Худалдан авах ажиллагааны алба байхаар тогтоосон байсан. Харин Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Аймгийн засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Орон нутгийн өмчийн газартай /Худалдан авах ажиллагааны албатай/ байхаар чиг үүргийн хувьд өөрчлөн байгуулагдсан.

3. Захирамжийн үндэслэх хэсгийн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 гэсэн заалтыг Тамгын газрын албан хаагчийн албан ажпын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас шалтгаалан буруу бичсэн байх тул хариуцлагагүй хандсан албан хаагчид сахилгын арга хэмжээ авсан.

4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30.1.10-д хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, заалттай байхад сонгон шалгаруулалт зарлаагүй холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөөгүй гэсэн байна.

а/ Орон нутгийн өмчийн газар нь Засгийн газрын тогтоолоор шинээр байгуулагдсан тул албан тушаалтны томилгоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдалд байсан.

б/ Аймгийн Засаг даргын 2016 оны Б/635 тоот захирамжаар Ч.М-ийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалт хүртэлх хугацаанд “Орон нутгийн өмчийн газар”-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

5. Төрийн албаны тухай хуулийн 17.5 заасны дагуу төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар 1 дүгээр улиралд сонгон шалгаруулалт явагдана. Энэ сонгон шалгаруулалтад орох нь Ц.И-д нээлтэй байгаа.

6. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжпүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршилага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн эрхийн хүрээнд аймгийн Засаг дарга Б/634 тоот захирамжаар Ч.М-ийг Орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Ц.И-ийн ажиллаж байсан төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан байх тул Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасныг үндэслэн тэтгэлэг олгосон.” гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Ц.И-ийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь заалтыг үндэслэл болгож, түүний баталгааг хангасан. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол гарснаар аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн бүтэцүүдэд өөрчилөлт орж, орон нутгийн өмчийн газар гэж шинээр үүсгэн байгуулагдсан. Үүнээс үүдэн худалдан авах ажиллагааны албаны даргын орон тоо хасагдсан гэж үзсэн. Мөн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 8 дугаар тогтоол, 2006 оны 33 дугаар тогтоолд орон тоо хасагдсан гэдгийг тус тус тайлбарласан. Ц.И нэхэмжлэгчийг тухайн худалдан авах ажиллагааны албан тушаалтнаар ажиллаж байсан туршилгатай хүн гэж өмнөх шүүх хуралдаанд үзсэн. Гэхдээ төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх тухай /2013 оны 134 дүгээр тогтоол/-оор батлагдсан журмын дагуу, Монгол Улсын сангийн сайдын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 6/1754, худалданавахажиллагааны 2014 оныхэрэгжилтийн үнэлгээнд 87 хувьтай үнэлэгдсэн. 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6-1/1331 гэсэн худалдан авах ажиллагааны 2016 оны хэрэгжилтийн үнэлгээнд 68 оноо авч хангалттай гэж үнэлэгдсэн нь үнэлгээг буруу тогтоосон. Журмын дагуу 60-70 оноо авсан бол В буюу дутагдалтай үнэлэгдсэн. Энэ тохиолдолд цаашид менежер ямар арга хэмжээ авах вэ? гэхээр албан тушаалыг бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг чадвар олгох сургалтад хамруулах гэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч Ц.И нь худалдан авах ажиллагааны албаны даргын ажил үүргийг сайн гүйцэтгэсэн гэж үзэхгүй байна гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд Баяхонгор аймгийн Засаг дарга Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэмэгдэн оролцож байна. Анх Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн дэргэд өмчийн ажлын алба байгуулагдаж, аймгийн Засаг даргын захирамжаар Ч.М даргыг томилож ажиллуулж байсан. Бүтцийн өөрчлөлтөөр орон тоо байхгүй болж, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын дэргэд нэг орон тоотой ажилтанг ажиллуулж байсан. Үүнтэй зэрэгцэж Худалдан авах ажиллагааны албыг шинээр Сангийн яамны харъяа болгож, аймаг бүрийн Засаг даргын тамгын газрын дэргэд агентлаг хэлбэрээр байгуулж, түүний даргаар Ц.И анх ажилласан. Ингээд 2 өөр чиг үүрэгтэй байгууллага ажиллаж байсан. Монгол Улсын Засгийн газрын 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын агентлагуудын бүтцийг батлахдаа өөрчилж, орон нутгийн өмчийн газар болгон, түүн дотроо худалдан авах ажиллагааны албыг бий болгож оруулсан. Орон нутгийн өмчийн газар нь давамгайлж байгаа учраас орон нутгийн өмчийн газрын үндсэн суурь тодорхойлолтод түшиглэсэн. Ц.Их даргын ажиллаж байх үеийн худалдан авах ажиллагааны ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго, зорилт худалдан авах ажиллагаатай холбоотой 6 зүйл байдаг. Одоогийн өмчийн албаны даргын ажлын байрны үндсэн зорилт нь 8 зүйл бий. Үүнээс зөвхөн 2 нь худалдан авах ажиллагааны албаны даргын ажлын байрны тодорхойлолт байдаг. Тийм учраас өмчийн газар зайлшгүй бий болсон. Үүнд үндэслэж өмчийн газрын даргыг шинээр томилох шаардлагатай байна. Тиймээс өмчийн газрын даргаар өмнө нь ажиллаж байгаад, өмчийн алба гэж байхгүй болонгуут бүтцийн өөрчлөлтөөр ажлаасаа гарсан хүнийг буцааж томилсон асуудал юм. Нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйлээс анзаарч харахад, Авилгатай тэмцэх газар болон төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргатай холбоотой асуудал нь Ц.И-ийг ажлаас чөлөөлөхтэй холбогдолгүй асуудал гэж харж байна. Худалдан авах ажиллагааны алба нь өөрөө байхгүй болчихоор, энэ хүнийг чөлөөлөх тухай асуудлыг Засаг дарга хэнтэй зөвшилцөх нь тодорхойгүй болж байна. Харин бүтэц чиг үүргээр нь орон нутгийн өмчийн газрын даргын харъяанд оруулсан учраас ямар ч байсан ажлаас нь чөлөөлж, өмчийн газрыг байгуулж, дотор нь худалдан авах ажиллагааны чиг үүргийг оруулсан. Энэ хүн нэхэмжлэлдээ худалдан авах ажиллагааны албаны дарга хийж байсан. Миний ажлын чиг үүрэг энэ дотор орсон байгаа учраас алба байгуулаад, намайг албаны даргаар эсхүл ахлах мэргэжилтнээр тавьж өгнө үү гэсэн шаардлагыг тавьсан бол нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой гэжээ.

Гуравдагч этгээд Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын Засгийн газар, Баянхонгор аймгийн Засаг аргын шийдвэрээр Орон нутгийн өмчийн албаны даргаар томилогдон ажиллаж байсан. Би дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, төрийн албанд 23 жил ажилласан, түүнээс 8 жилд нь удирдах албанд ажилласан учраас энэ ажил үйлчилгээг эрхлэхэд хүндрэлтэй асуудлууд байхгүй байсан. Шинэ бүтэц орон тооны өөрчлөлтөөр худалдан авах ажиллагааны алба, өмчийн алба хоёр нэгдэж, орон нутгийн өмчийн газар болж, түүний даргаар миний бие томилогдон ажиллаж байна. Ер нь өмчийг тендер зарлаж бий болгон орон нутгийн өмчид бүртгэж аваад, түүнийг яаж зарцуулах вэ гэдэг нь худалдах, худалдан авах үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Баянхонгор аймгийн засаг дарга 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А633 дугаар Орон нутгийн өмчийн газрын бүтэц орон тоог батлах тухай захирамж гаргаж, худалдан авах ажиллагааны албыг Орон нутгийн өмчийн газар нэртэй болгон өөрчилж, худалдан авах албаны даргаар ажиллаж байсан Идэрмөнхийг 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А634 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлж, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б635 дугаар захирамжаар Ч.Мөнхцэцэгийг орон нутгийн өмчийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.

Хэргийн ороцогчид Ц.Идэрмөнхөд ажлаас чөлөөлсөн захирамжаа мэдэгдээгүй, хувийн хэрэг нээгээгүй,сонсох ажиллагаа явуулаагүй гэдэгт маргаагүй бөгөөд хэргийн оролцогчдийн шүүхэд гаргасан тайлбараа тогтоогдож байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан ...“Оролцогчийг сонсоно”... ,27 дугаар зүйлд заасан ...“Сонсох ажиллагааг явуулна”... , 29 дүгээр зүйл...”Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөнө ”... гэсэн заалтуудыг зөрчиж захиргааны сонсох ажиллагааг огт явуулаагүй гэж үзлээ.

Хэргийн ороцогчид Ц.Идэрмөнхийг ажлаас чөлөөлөхдөө холбогдох төрийн захиргааны байгууллагатай санал солилцоогүй, зөвшилцөөгүй гэдэгтэй маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашцэрэнгийн санал солилцож зөвшилцөх гэсэн боловч худалдан авах ажиллагааны дээд шатны байгууллага байхгүй болсон учраас шаардлагагүй гэж үзсэн гэсэн тайлбараар тогтоогдож байна. Энэ нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10...”хууль тогтоомжид заасан бол нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлагыг аймаг, нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагатай зөвшилцөн томилох, чөлөөлөх “...гэсэн хуулийн заалтыг зөрчсөн .

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын бүтцэд өөрчлөлт орж, Худалдан авах ажиллагааны алба байхгүй болж, Орон нутгийн өмчийн газар шинээр байгуулагдсан гэх боловч худалдан авах ажилагааны ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Баянхонгор аймгийн засаг даргын даргын 2016 оны 10 дугаар сарын 11 – ний өдрийн А633 дугаар захирамж, 2016 оны 09 дүгээр сарын 08 ны өдрийн,2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ажлын байрны тодорхойлолт,хариуцачгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашцэрэнгийн “Орон нутгийн өмчийн газрын даргын ажлын байрны тодорхойлолтод худалдан авах ажиллагааны чиг үүрэг маш бага байгаа нь үнэн, дийлэнх хэсэг нь өмчийн харилцааны талаарх чиг үүргийг тусгаж өгсөн” гэх шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсгийн ...”төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”...заалтыг зөрчсөн.

Худалдан авах ажиллагааны албыг бүтэц зохион байгуулалтанд оруулж өөрчлөхөөс өмнө Засаг даргын тамгын газарт өмчийн мэргэжилтэн, алба, хэлтэс, газар байгаагүй, тэдгээрийг удирдах албан тушаалтан байгаагүй, харин Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өмч хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан учир Орон нутгийн өмчийн газрын даргаар худалдан авах ажиллагааны албаны дарга Ц.Идэрмөнхийг томилох нь зүйтэй байжээ гэж шүүх үзлээ.

 Төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөхдөө, Төрийн албаны тухай хуулинд заасан төрийн албан хаагчийг чөлөөлөх хуулийн заалтыг огт хэрэглээгүй, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэл болгосон боловч уг хуулинд 24 дүгээр зүйлийн 24.1 гэсэн заалт байхгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Хэргийн ороцогчид Ц.Идэрмөнхийг төрийн жинхэнэ албан хаагч гэдэгт маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 8951460 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаарлага гаргасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 8951460 төгрөгийг Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газраас гаргуулж, Ц.Идэрмөнхөд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, хуульзүйн боловсролгүй, хуулийн зөвлөгөө авах шаардлага нь түүнийг ажлаас чөлөөлсөнтэй шууд холбоотой, хариуцагч тал эрх мэдэлтэй , хуульзүйн зөвлөгөө авах хуульзүйн мэргэшсэн хэлтэстэй зэргийг харгалзан үзэж хуульзүйн туслалцаа авсан хөлс 1500000 төгрөгийг хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 634 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Ц.Идэрмөнхийг Баянхонгор аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын ажил, албан тушаалд тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 8951460/Найман сая есөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун / төгрөгийг нэхэмжлэгч Ц.Идэрмөнхөд олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газарт/-д үүрэг болгосугай.

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас өмгөөлөгчийн хөлс 1500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаасхойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ