Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 457

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч С.Оюунжаргал, 

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Д-ийн  О  холбогдох эрүүгийн 1903004310254 дугаартай, 187/2019/0447/Э индекстэй хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын .......-ны өдөр Архангай аймгийн ....... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ............ мэргэжилтэй, ам бүл ............... хамт, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн  О  /РД:................/  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд замд Л.С-ын эзэмшлийн “Toyota land Cruizer-100” маркийн 93-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин С.Батбилэг жолоочтой Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч С.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, иргэн И.Н-ын дугуй засварын хаалгыг эвдэж 585.611 төгрөгийн, Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.123.000 төгрөгийн шууд, нийт 4.223.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд замд Л.С-ын эзэмшлийн “Toyota land Cruizer-100” маркийн 93-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа С.Батбилэг жолоочтой Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч С.Д-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, иргэн И.Н-ын дугуй засварын хаалгыг эвдэж 585.611 төгрөгийн, Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.123.000 төгрөгийн шууд, нийт 4.223.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:   

1. Шүүгдэгч Д.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтын бүдүүвч /хх-8-15/

            3. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

            4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс-дүр зургийн шинжилгээний шинжээчийн 2613 дугаартай: “...хар өнгийн автомашин нь зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үед улаан хүрэн өнгийн автомашин эсрэг урсгалаас ирж хар өнгийн автомашины баруун урд кирло, хаалганы хэсгийг уулзвар дээр мөргөж улмаар улаан хүрэн өнгийн тээврийн хэрэгсэл баруун тийш эргэх үйлдэл хийж явган зорчигчийг автомашины урд хэсгээр мөргөж буй үйл явдал дүрслэгдсэн байна...”гэсэн дүгнэлт /хх-121-124/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 5698 дугаартай:

            -С.Д-ын биед тархи доргилт, цээжний зүүн талын 7,8-р хавирга, дал ясны далд хугарал, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, нурууны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

          -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-69/

            6. Хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд би ганцаараа хүүгийнхээ гэрээс автобусанд суугаад төв рүү орох гээд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-н үйлчилгээний төвийн ертөнцийн зүгээр баруун талд нь урдаасаа хойшоогоо чиглэлтэй алхаж явтал түс тас хийх чимээ гарч хоёр машин мөргөлдөж, улмаар улаан өнгийн машин нь орж ирээд намайг мөргөж унагаасан. Тэгээд би хэсэг шоконд орсон нэг ухаан ортол би дугуй засварын хаалганы хажууд дээшээгээ хараад зам дээр хэвтэж байсан. Тэгээд би босох гэтэл босч чадахгүй, биеийн зүүн тал тэр чигээрээ өвдөөд байсан. Ослын улмаас миний биеийн 7,8-р хавирга хугарсан баруун гар талын дал хугарал, тархи доргисон, зүүн хөлийн шагай зөөлөн эдийн гэмтэл тус тус учирсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36/

            7. Иргэний нэхэмжлэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 15 цаг 15 минутаас 40 минутын хооронд би нөхөр Д.Батсайхан, засварчин Д.Бямбадорж нарын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг Жаргалант үйлчилгээний төвийн баруун талд байрлах “Нар-1” дугуй засвар дотор ажил үүргээ гүйцэтгэж байтал гадаа түс тас хийх чимээ гарсан. Энэ дуунаар бид гурав гурвуулаа ажлынхаа байрнаас гартал манай дугуй засварын төмөр хаалгыг улаан өнгийн суудлын машин мөргөчихсөн. Мөн уг машинаас ертөнцийн зүгээр зүүн талд нь нэг эмэгтэй хүн газар хэвтчихсэн ёолоод байж байсан. Мөн 3 уулзвар дээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй хар өнгийн Тоёота Ланд круйзер машин нь зогсож байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-58/

            8. Иргэний нэхэмжлэгч Ц.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд буруутай этгээдээс машиныхаа хохирлыг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/

            9. Иргэний хариуцагч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Машиныхаа хохирлыг Онолбаатараас нэхэмжлэхгүй, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/

            10. Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан / Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.123.000 төгрөгийн шууд, нийт 4.223.000 төгрөгийн хохирол учирсан/ /хх-ийн 29-30/

           11. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-83-90/

           12. Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан ...мөргүүлсэн гражийн хаалганы хохирол нийт 585.611 төгрөг.. /хх-97-117/

           13. Шүүгдэгч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 134/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Д.О нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Криминалистикийн шинжилгээний газрын гэрэл зураг, дүрс-дүр зургийн шинжилгээний шинжээчийн 2613 дугаартай дүгнэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№5698/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.О нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19 дүгээр үйлчилгээний төвийн хойд замд Л.С-ын эзэмшлийн “Toyota land Cruizer-100” маркийн 93-96 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа С.Батбилэг жолоочтой Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас явган зорчигч С.Д-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд нь биед тархи доргилт, цээжний зүүн талын 7,8-р хавирга, дал ясны далд хугарал, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, нурууны зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, иргэн И.Н-ын дугуй засварын хаалгыг эвдэж 585.611 төгрөгийн, Toyota Corolla Rumion маркын 63-23 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.123.000 төгрөгийн шууд, нийт 4.223.000 төгрөгийн хохирол тус тус учруулж автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

          Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.О-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч С.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал байхгүй...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 150/, иргэний нэхэмжлэгч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.../ гэсэн хүсэлт /хх-148/, иргэний хариуцагч Л.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хохирлыг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/ гэсэн /хх-149/, түүний хувийн байдал /...44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Баярбатад улсын яллагчийн санал болгосон 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Д.О  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.              

Шүүгдэгч Д.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

            1. Шүүгдэгч Б овогт Д-ийн  О-ыг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.О  оногдуулсан 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Д.О  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.О  сануулсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.О  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР