| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/5085/и |
| Дугаар | 0122 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0122
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2016/00122
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, Астра бюлдинг төвийн 2 давхарт 202 тоотод байрлах, “Вишнфанд ББСБ” ХХК /РД:2823624/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороо, Дамбадаржаа 45 дугаар гудамжны 22 тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, 42 дугаар байрны 910 тоотод түр оршин суух гэх, 28 настай, эмэгтэй, Тайж овгийн Нацагдоржийн Ойгонзаяа /РД:ИМ88110209/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг болох 2 570 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ойгонзаяа нь “Вишнфанд ББСБ” ХХК-ийн 4 дүгээр салбартай 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 10811110 тоот зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч Н.Ойгонзаяа нь зээлийн графикт заасны дагуу зээлээ төлж байгаад 2016 оны 01 дүгээр сараас зээлээ төлөхөө больсон. Иймд хариуцагч Н.Ойгонзаяагаас үндсэн зээл 2 250 000 төгрөг, зээлийн хүү төлбөрт 320 000 төгрөг, нийт 2 570 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн, хариуцагч Н.Ойгонзаяа нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2 570 000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 770 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК нь хариуцагч Н.Ойгонзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 2 570 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн, хариуцагч Н.Ойгонзаяа нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2 570 000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 770 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн захирал Э.Уянга нь шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхийг Г.Очирсүрэнд итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 4 тал/
Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Очирсүрэн, хариуцагч Н.Ойгонзаяа нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 2 570 000 /хоёр сая таван зуун далан мянган/ төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 770 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 070 төгрөгийн 50 хувь буюу 28 035 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 28 035 төгрөгийг, хариуцагч Н.Ойгонзаяагаас 28 035 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Вишнфанд ББСБ” ХХК-д олгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ