| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/4238/и |
| Дугаар | 0128 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0128
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 182/ШШ2016/00128 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 78-900 тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, Хан Хөхий овгийн Энхболдын Энхцэцэг /РД:ХН79091202/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 125 дугаар байрны 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хансвилл хотхон 103-1202 тоотод түр оршин суух, 34 настай, эрэгтэй, Жаран овгийн Батсайханы Батбаяр /РД:ЦЖ82070611/-т холбогдох
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Энхцэцэг миний бие нь Б.Батбаяртай 2008 оны 01 дүгээр сард танилцаж, дотноссон. Улмаар бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин Э.Хонгорзул төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан ба Б.Батбаяр 2008 оны 2 дугаар сард Турк улс руу явсан.
... Турк руу явснаас хойш бид холбоогүй байж байгаад 2013 оны 09 дүгээр сард хотын төвд таарсан. Тэр үед Б.Батбаярын утасны дугаарыг нь авсан. Б.Батбаяр нь “охин Э.Хонгорзулыг миний хүүхэд мөн ч юм уу, биш ч юм уу” гэдэг. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Миний асрамжинд охин Э.Хонгорзул өсөн торниж байна. Б.Батбаяр нь 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Э.Хонгорзулын эцэг мөн болохыг шүүхийн журмаар тогтоолгож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Б.Батбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан юм. Миний бие нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дурын үндсэн дээр бүрэн хэмжээгээр татгалзаж байна. Иймд зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхцэцэг нь хариуцагч Б.Батбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Энхцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болох нь нэхэмжлэгч Э.Энхцэцэгийн шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /х.х-ийн 33 тал/
Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь хуульд харшлаагүй тул татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Батбаярт холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан Э.Энхцэцэгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Энхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 35 100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Энхцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ