Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01888

 

 

     

Т ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03116 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А ХХК -д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,399,350,064.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь Т ХХК--тай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/22-30 дугаартай Зээлийн гэрээ болон 04/22-32 дугаартай Батлан даалтын гэрээ тус тус байгуулан 3,000,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,4 хувь, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлийг үйлчилгээний талбайтай, 62 айлын орон сууцны барилгын санхүүжилтэд зарцуулах зориулалтаар ашиглахаар зээлсэн.

1.2. Мөн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/22-31 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж А ХХК нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 1 давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 2 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 3 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 4 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 5 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 6 давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.3. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Төрийн банкны зүгээс 2022 оны 7 дугаар сарын 28, 2022 оны 8 дугаар сарын 15, 2022 оны 9 дүгээр сарын 28, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд тус тус гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн.

1.4. Зээл олгосноос хойш А ХХК нь үндсэн зээлийн төлбөрт огт төлөлт хийгээгүй ба зээлийн хүү 372,869,455.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,554.83 төгрөг, нийт 372,920,010.65 төгрөг төлсөн. 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн хугацаа 490 хоног хэтэрсэн ба үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 389,390,270.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 9,959,794.37 төгрөг, нийт 3,399,350,064.58 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т тус тус заасны дагуу хариуцагч А ХХК -аас 3,399,350,064.58 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. А ХХК нь Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Өлзий гудамжинд байршилтай, нийт 120 айлын 2 орцтой барилгын ажлыг гүйцэтгэж байгаа ба 2024 оны 07 сард дуусган улсын комисст хүлээлгэн өгнө.

2.2. Манай компани үйлчилгээний талбай бүхий 62 айлын орон сууцыг санхүүжүүлэх зорилгоор Төрийн банкнаас 3,000,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаан байхгүй. 372,920,010 төгрөг төлсөн талаар мөн маргахгүй.

2.3. Бидний зүгээс анх төлөвлөж байснаас санхүүжилт дутсан, 120 айлын орон сууцыг 8,000,000,000 төгрөгөөр барьж дуусгасан. Ковидын нөхцөл байдалтай холбоотой барилгын материалын үнэ өссөн, иргэдээс 30 хувь төлөхтэй холбоотой төлбөрөө хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар орон сууцныхаа 70 хувийн захиалга хийсэн, санхүүжилт дутсан зэрэг шалтгаанаас зээлийн гэрээний төлөлтөө хийж чадаагүй.

2.4. Зээлийн гэрээний хугацааг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацааг дуусгах нөхцөлтэй байгуулсан ба зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаандаа төлж дуусгах хүсэлтэй байна.

2.5. 2024 оны 7 дугаар сард барилга ашиглалтанд оруулан худалдан авагчидаа 6 хувийн хүүтэй зээлд хамруулан 70 хувь нь А ХХК -д орох тул санхүүжилт орж ирэхээр зээлээ бүрэн төлөх боломжтой. Уг нэхэмжлэлийг зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан тул нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн 9,959,794 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн талаар маргаан байхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК -аас 3,399,350,064.58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК--д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч А ХХК зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч А ХХК -ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 1 давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 2 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 3 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 4 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 5 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 6 давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХХК--ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,224,900.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК -аас 17,224,900.32 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК--д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар хариуцагч А ХХК -аас 3,339,350,064.58 төгрөгийг гаргуулж Т ХХК--д олгож шийдвэрлэсэнээс нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

А ХХК нь Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Өлзий гудамжинд байрлалтай нийт 120 айлын орон сууцны 62 айлын орон сууцыг санхүүжүүлэх зорилгоор Т ХХК--тай гэрээ байгуулж зээл авсан. Зээлийн гэрээний үүрэгт нийт 372,920,010.65 төгрөгийг төлсөн.

Барилгыг барих явцад Ковидоос үүдэлгэй барилгын материалын үнэ өссөн, иргэдийн худалдан авах чадвар муудсан (30 хувийн урьдчилгаа төлбөрөө бэлэн мөнгөөр биш бартераар хийдэг) зэргээс шалтгаалан санхүүжилт дутсаны улмаас цаг хугацаа алдаж 2024 ондоо багтааж барилгаа улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугадаа 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дуусах нөхцөлтэй тул манай компанийн хувьд зээлийн гэрээний хугацаандаа зээлээ төлж дуусгах хүсэлтэй байсан.

Т ХХК- нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэл гаргасан тул хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох заалтуудад нэмэгдүүлсэн хүүгийн талаар дурдсан. Мөн хариуцагч А ХХК -тай байгуулсан зээлийн гэрээний 2.1.5, 2.2.4, 2.2.7-д нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК- нь хариуцагч А ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,399,350,064.58 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч нь үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, хүү 389,390,270.21 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 9,959,794.37 төгрөгийг нэхэмжлэлийг гэрээний хугацаа дуусахаас өмнө гаргасан тул нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.

3.1. Т ХХК-, А ХХК болон Д.Н нартай 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/22-30 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 3,000,000,000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр баталсан хуваарийн дагуу зээл, түүний хүүг буцаан төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-9-12/

3.2. Т ХХК- нь А ХХК -д 106030084711 тоот зээлийн данс нээн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 500,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 300,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 300,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 300,000,000 төгрөг, нийт 3,000,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон, талууд маргаагүй. /хх-46-47/

3.3. Иймд гэрээний талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх дээрх харилцааг зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдалд хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Т ХХК- нь хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Н гаас зээлийн гэрээний үүрэг шаардаагүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасанд нийцсэн.

 

5. Хариуцагч А ХХК нь гэрээгээр баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны өдөр зээлийн хүү, үндсэн зээл төлөх үүргээ зөрчсөн үйл баримтад талууд маргаангүй. Мөн зээлийн үүргээс 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 10,586,301.4 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24,624,657.5 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,378,8 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 28,998,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 9,100,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 88,913,689.7 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 34,106,301.4 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 3,071.6 төгрөг, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 127,034,055.5 төгрөг, нийт 372,869,455.8 төгрөг төлсөн болохыг хэрэгт авагдсан баримт болох хүү тооцооллын хүснэгт, Т ХХК--ийн зээлийн дансны харилцагчийн хуулга болон зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-8, 46-47/

 

6. Талууд үүргийн зөрчилтэй холбогдон нэмэгдүүлсэн хүү тооцсон үндэслэлийн талаар маргаж байна.

6.1. Зээлийн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцохоор харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

6.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

6.3. Талуудын гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэж, 2.2.1-т Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ гэж тус тус заажээ.

6.4. Нэхэмжлэгч Т ХХК--аас 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 02-02/131 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 04/5542 дугаартай албан бичгээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг тус тус хариуцагч А ХХК -д мэдэгдэж, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 02-02/136 дугаартай албан бичгээр зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгосон байна. /хх-36-38/ Тэрээр үр дүн гараагүйн улмаас нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр 28-ны өдрийн 02-02/190 дугаартай албан бичгээр нэг талын санаачилгаар зээлийн гэрээ цуцлах тухай хариуцагч талд мэдэгдсэнээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсантай холбогдон 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцэж байна.

6.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Барилгыг барих явцад ковидоос үүдэлтэй барилгын материалын үнэ өссөн, иргэдийн худалдан авах чадвар муудсан зэрэг нөхцөлөөс шалтгаалан зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон гэж тайлбарлах боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймээс гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсон гэх хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол хуулийн үндэслэлгүй.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч А ХХК -аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,000,000,000 төгрөг, зээлийн хүү 389,390,270.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,959,794.37 төгрөг, нийт 3,399,350,064.58 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК--д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн. Харин шүүх шаардах эрхэд хамаарахгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь оновчгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг шаардаж буй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэхгүй. Гэхдээ уг алдаа нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарахгүй.

 

8. Нэхэмжлэгч Т ХХК-, хариуцагч А ХХК , тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Н нар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/22-31 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор А ХХК -ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 1 давхар, 306.5 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 2 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 3 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 4 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 5 давхар, 326 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Цайз, *****, ****** гудамж, **** байр, 6 давхар, 196.2 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус барьцаалахаар харилцан тохиролцон, талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /хх-13-35/

8.1. Анхан шатны шүүх хариуцагч А ХХК нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн. Энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

9. Нэхэмжлэгч Т ХХК-, хариуцагч А ХХК , тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.Н нар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 04/22-32 дугаартай Батлан даалтын гэрээ байгуулсан. /хх-19-20/

9.1. Уг гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир тус гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар анхан шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дүгээр зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцжээ.

 

10. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар улсын тэмдэгтийн хуваарилан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн нь мөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2024/03116 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,307 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ч.ЦЭНД