| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/3182/и |
| Дугаар | 0156 |
| Огноо | 2016-06-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 0156
|
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат-2, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, ХЛ 12 дугаар байрны 26 тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, Отгонбаярын Пүрэвдорж /РД:ШГ85090518/-д холбогдох
Эрчим хүч ашигласны төлбөр болох 173 636 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
О.Пүрэвдорж нь 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны эрчим хүч ашигласны төлбөр болох 173 636 төгрөгийг төлөөгүй байна. Иймд О.Пүрэвдоржоос 173 636 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч О.Пүрэвдоржид холбогдуулан эрчим хүч ашигласны төлбөр болох 173 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 173 636 төгрөгийг хариуцагч О.Пүрэвдорж төлж биелүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 17-18 тал/
Иймд хариуцагч О.Пүрэвдорж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 173 636 /нэг зуун далан гурван мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөгийг хариуцагч О.Пүрэвдорж төлж биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5859 төгрөгийн 50 хувь болох 2929 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 2929 төгрөг, хариуцагч О.Пүрэвдоржоос 2929 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ