Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 0157

 

     

 

 

 

 

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат-2, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайтын 6-84Б тоотод оршин суух, 42 настай, эрэгтэй, Даш-Очирын Баттулга /РД:МФ74041511/-д холбогдох

Эрчим хүч ашигласны төлбөр болох 230 846 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баттулга нь 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны эрчим хүч ашигласны төлбөр болох 230 846 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Д.Баттулгаас 230 846 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 230 846 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч Д.Баттулгад холбогдуулан эрчим хүч ашигласны төлбөр болох 230 846 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 230 846 төгрөгийг хариуцагч Д.Баттулга 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь түүний тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 15 тал/

Иймд хариуцагч Д.Баттулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага болох 230 846 /хоёр зуун гучин мянга найман зуун дөчин зургаан/ төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 05-ны дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Д.Баттулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7575 төгрөгийн 50 хувь болох 3787 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 3787 төгрөг, хариуцагч Д.Баттулгаас 3787 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.

  

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                   

 

 

                                          ШҮҮГЧ                                  Ж.ЦЭНГЭЛ