Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01863

 

 

2024 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01863

 

Д ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Д д холбогдох,

 

***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, Д ХХК -д хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Д ХХК нь П.Д тэй 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01/17 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 117,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тохиолдолд орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр гарган өгөхөөр тохиролцсон.

1.2. Талууд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр харилцан тохиролцож хэлцэл байгуулсан бөгөөд уг хэлцлээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор гэрээний үнийн дүнгийн 30 хувийн үлдэгдэл төлбөр болох 34,000,000 төгрөгийг төлөх, уг хугацаанд урьдчилгаа төлбөрийг төлөөгүй тохиолдолд гэрээний зүйл болох 3 өрөө орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлж урьдчилгаа төлбөрөөс төлсөн 4,000,000 төгрөгийг амьдарсан хугацааны сарын түрээсэнд тооцохоор харилцан тохиролцож хэлцэл байгуулсан.

1.3. П.Д нь гэрээ байгуулсан өдөр 4,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүйн сацуу уг орон сууцанд өдрийг хүртэл амьдарч байгаа ба орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан боловч ямар нэг шалтаг, шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Мөн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/03 дугаартай мэдэгдлээр иргэн П.Д д гэрээ цуцалсан талаар мэдэгдэж 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцалсантай холбогдуулан ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж нэхэмжлэгч Д ХХК -д хүлээлгэн өгөхийг хариуцагч П.Д д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтууд нь бодит байдалд нийцээгүй байна.

Миний бие нь Д ХХК -ийн захирал Ц.Г тэй орон сууц захиалгын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоот орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаанд 4,000,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлж, тус орон сууцанд нүүж орсон.

2.2. Үүнээс хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 9,400,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Мөн тус орон сууцанд нүүж ороход 2015, 2016 онуудын ашиглалтын зардал 2,730,000 төгрөгийг огт төлөөгүй байсныг төлж барагдуулсан болно.

2.3. Тус орон сууцанд орсон даруй буюу 2017 оны 5 дугаар сард төлбөрийг барагдуулахаар Улаанбаатар хотын банкинд, 2018 оны 11 дүгээр сард Х банкинд тус тус ипотекийн зээл хүсэж, хүсэлтийг өгсөн боловч тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Д ХХК нь гаргаж өгөөгүйгээс тус зээлийн хүсэлтүүд цуцлагдсан.

2.4. Орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК -д олгосон байх ба энэ талаар П.Д д огт мэдэгдээгүй, гэрээгээ биелүүлэх талаар ярилцаагүй атлаа 5 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

2.5. Д ХХК нь гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоо дуусмагц үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээлгэн өгнө, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлцлээр хүлээсэн ипотекийн зээлэнд шаардлагатай бичиг баримтуудыг компанийн зүгээс гаргаж өгнө гэсэн үүргээ биелүүлээгүйгээс энэ нөхцөл байдал үүссэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

3.1. П.Д нь Д ХХК -тай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж, П.Д гийн зүгээс тус орон сууцны үнийн дүнгийн 30 хувь буюу 34,000,000 төгрөгийг төлөх, Д ХХК буюу захирал Ц.Г нь ипотекийн зээл гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхөөр тохиролцсон.

3.2. П.Д 46,400,000 төгрөгийг төлж барагдуулсан байхад Д ХХК нь тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөлгүй байсаар П.Д гийн удаа дараагийн ипотекийн зээл хүссэн өргөдөл, хүсэлт цуцлагдсан. Улаанбаатар хотын банк, Хас банк зэрэг банкуудад ипотекийн зээлийн хүсэлт өгсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь тус орон сууцны өмчлөгчөөр Б.А гэдэг хүн улсын бүртгэлд бүртгүүлсэнтэй холбоотой байсныг сүүлд мэдсэн.

3.3. Одоо Д ХХК нь орон сууцыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж авсан байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ харилцан биелүүлэхэд саад болох зүйлгүй болсон гэж үзэж байна.

Иймд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-д заасны дагуу ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг Д ХХК -д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

4.1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй. Учир нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь худалдан авсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд орон сууцны үнийг бүрэн төлөөгүй, төлөх талаар хугацааг хангалттай олгосон.

4.2. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийн 1 дэх заалтыг үндэслэл болгосон. Д ХХК -ийн зүгээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлээс хойш буюу 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр П.Д д хандаж мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд уг мэдэгдэлд 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийн заалтууд биелэгдээгүй, орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдсан талаар мэдэгдсэн.

4.3. Уг мэдэгдлийг П.Д нь хүлээн авч гарын үсэг зурсан. Эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууц нь өнөөдрийн байдлаар Д ХХК -ийн өмчлөлд бүртэлтэй байгаа ба П.Д д уг орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч П.Д д холбогдох ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах 65 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д ХХК -д хүлээлгэн өгөхийг даалгах тухай Д ХХК -ийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан хэлцлийн 1-д заасны дагуу ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичгийг хариуцагч П.Д д гаргаж өгөхийг нэхэмжлэгч Д ХХК -д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д ХХК -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч П.Д гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 742,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д ХХК -иас 742,950 төгрөг гаргуулан хариуцагч П.Д д олгож шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, биелэгдэх боломжгүй, үндсэн нэхэмжлэлд хамааралгүй шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6.2. П.Д нь 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хэлцлийн дагуу төлбөр төлөөгүй тул Д ХХК -аас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 01/03 дугаартай мэдэгдлээр П.Д д гэрээ цуцалсан талаар мэдэгдэж 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцыг чөлөөлж өгөхийг мэдэгдсэн ба уг мэдэгдлийг П.Д нь хүлээн авч ямар нэг хариу өгөөгүй тул орон сууц захиалгын гэрээ 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр цуцлагдсан гэж үзэхээр байна.

П.Д нь гэрээ цуцалсны дараа 42,400,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын захирлын дансанд шилжүүлсэн ба энэ нь гэрээ цуцлагдсанаас хойш хийгдсэн төлбөр тул П.Д нь уг мөнгийг буцаан авах эрх нээлттэй. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээ цуцлагдаж талуудын гэрээний үүрэг мөн адил дуусгавар болсон, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байна.

6.3. Шүүхээс маргаан бүхий орон сууцыг Б.А ийн өмчлөлд шилжсэн байсан нь П.Д г гэрээний үүргээ биелээгүйд буруутгах боломжгүй гэх агуулгатай дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Д ХХК -аас 2021 онд П.Д д холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууц Б.А ийн өмчлөлд шилжсэнийг хэн аль мэдсэн, П.Д нь 2017 оноос 2021 он хүртэл хугацаанд хэлцлээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хангалттай хугацаа байсан гэж үзэж байгаа тул шүүхийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

6.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлагын үндэслэлээ 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хэлцлийн 1 дэх заалтаар тодорхойлсон. Уг хэлцлийн 1 дэх заалтад захиалагч нь буюу П.Д нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 34,000,000 төгрөгийг төлсөн тохиолдолд компанийн зүгээс ипотекийн зээл гаргахад шаардлагатай бичиг баримтыг гарган өгөхөөр тохиролцсон. Хариуцагч нь өөрөө үүргээ биелүүлээгүй атал нэхэмжлэгчээс уг хэлцлийг үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй гэж үзэж байна.

6.5. Учир нь П.Д г ипотекийн зээл авахад ямар бичиг баримт шаардлагатай эсэхийг Д ХХК бус түүний зээлийг судлах банк шийдвэрлэх асуудал юм. Мөн Д ХХК -аас зээл авахад шаардлагатай ямар ямар баримтыг шаардаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь 147 дугаар байрны *** тоот орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байхад хариуцагч нь 145 дугаар байрны ипотекийн зээл гаргахад шаардлагатай баримт бичиг шаардаж байгаа нь ойлгомжгүй байгаа ба шаардлагаа тодруулж өгөхийг хүссэн, шүүх ч, хариуцагч ч сөрөг шаардлагаа тодруулж өгөөгүй ба 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дугаартай шийдвэр биелэгдэх боломжтой эсэхэд эргэлзэж байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Талуудын хооронд байгуулагдсан хэлцлээр 30 хувийн төлбөрийг урьдчилан төлөөд үлдэх төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр харилцан тохиролцсон. Банкны зээлээр төлбөрийг төлөхийн тулд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шаардлагатай болсон учир нэхэмжлэгчээс удаа дараа шаардахад өгөөгүй.

7.2. Гэтэл 2020 оны 10 сард гуравдагч этгээд нэхэмжлэгч талын зөвшөөрөлгүйгээр гэрчилгээг гаргаж авсан талаарх маргаан гарсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний маргаантай асуудал шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлэхээс түр татгалзах эрх хариуцагчид байсан. Талуудын хооронд байгуулсан хэлцлээр урьдчилгаа төлбөр төлөх хугацааг хариуцагч 1 сар хүртэлх хугацаагаар хэтрүүлсэн нь үүргийн ялимгүй зөрчил гэж үзнэ.

7.3. Д ХХК -ийн захирал гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгсний дараа гэрээний урьдчилгаа төлбөрийг хүлээж авсан ба сүүлд 2019 оны 9 дүгээр сард 3,000,000 төгрөгийг мөн хүлээж авснаар гэрээний харилцаа үргэлжилсэн нь хавтас хэрэгт авагдсан үзлэгийн баримтаар нотлогдоно. Талуудын хооронд үүссэн бодит байдлыг шүүх анхаарч үзэх ёстой. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б.А гэх хүн хуурамчаар бичиг баримтыг үйлдэж орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан болох нь тогтоогдож, Д ХХК -ийн нэр дээр өмчлөх эрх шилжсэнээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх боломжтой болсон.

7.4. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 34,000,000 төгрөгийг төлөх ёстой боловч 52,130,000 төгрөгийг төлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үлдэгдэл төлбөрөө төлөх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй учир өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч П.Д д холбогдуулан ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, Д ХХК -д хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Д ХХК , П.Д нарын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01/17 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ-гээр гүйцэтгэгч Д ХХК нь ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, *** дугаар байр, *** тоот од байршилтай, 65 м.кв талбай бүхий орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, төлбөр тооцоо дуусмагц үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримтыг шилжүүлэх, захиалагч П.Д нь орон сууцны үнэ 117,000,000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-7-11/

 

4. П.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг бэлнээр төлж, 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тухайн орон сууцыг эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбараар тогтоогджээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлон гэрээний хүчин төгөлдөр байдалд зөв дүгнэлт хийсэн.

 

6. Харин талуудын маргаанд хамааралгүй нотлох баримтуудыг үндэслэн түүнийг хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйд буруутгах боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

6.1. Тодруулбал, Д ХХК нь ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот орон сууцыг П.Д гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 101/ШЗ2021/05653 дугаартай захирамж гарган ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн Б.А өөртөө шилжүүлэн авсан гэх асуудал нь гэмт хэрэг эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул шүүх уг орон сууцтай холбоотой асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-14-16/

6.2. Д ХХК -ийн захирал Ц.Г-ийн гаргасан Б.А гэгч 2016 онд Д ХХК -ийн өмч ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хуурамч баримт үйлдэн шилжүүлсэн авсан гэх гомдлоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгасан, мөн дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 234 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх-17/

6.3. Мөн Д ХХК нь Б.А т холбогдуулан ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/2663 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 сарын 23-ны өдрийн 210/МА2022/01793 дугаар магадлалаар Д ХХК -ийг ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэжээ. /хх-80-91/ Энэ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, 147 дугаар байрны *** тоот орон сууц нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Д ХХК -ийн өмчлөлд бүртгэсэн. /хх-80-94/

Эдгээр нотлох баримтууд нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргаанд хамааралгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосны улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулан дүгнэж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

7. Хариуцагч П.Д гэрээгээр тогтоосон үүрэг гүйцэтгэх өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний үүргээс 4,000,000 төгрөг төлсөн байна.

 

8. Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч П.Д тэй 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хэлцэл нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр захиалагч П.Д 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор захиалгын гэрээний урьдчилгаанд дутуу 34,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Урьдчилгаа төлөгдсөн тохиолдолд ипотекийн зээлэнд шаардлагатай бичиг баримтуудыг компанийн зүгээс гаргаж өгнө. Урьдчилгаа төлж барагдуулаагүй тохиолдолд захиалагч нь ***** дүүрэг, ** дугаар хороо, Нарны зам, 147 дугаар байрны *** тоот орон сууцыг 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр үл маргах журмаар чөлөөлнө. Захиалагч нь 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ***** дүүрэг, ** дугаар хороо, Нарны зам, 147 дугаар байрны *** тоот од амьдарсан сар тутамд түрээсэнд 1,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Нийт 12 сар амьдарсан. Үүнд ашиглалтын зардал /СӨХ төлбөр, цахилгаан, цэвэр бохир ус, дулаан, интернет, кабель, тв/ ороогүй гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх-12/

 

9.Хариуцагч П.Д нь гэрээнд заасан 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 34,000,000 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч Д ХХК -аас 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл өгсөн байна. /хх-13/

 

10. Хэргийн 118-123 дахь талд авагдсан Улаанбаатар хотын банкны депозит дансны харилцагчийн хуулга, Х**** банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар хариуцагч П.Д гэрээ цуцлах тухай мэдэгдэл өгснөөс хойш 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 9,400,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлсөн болох нь тогтоогдсон.

 

11. Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсан тул гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулж, төлсөн төлбөрийг буцаан шилжүүлнэ гэж тайлбарлажээ.

 

12. Дээрхээс дүгнэвэл, талуудын байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн гэрээгээр хариуцагчид үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй байна.

13. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзжээ. Үүнтэй холбогдон мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг талуудад үүсчээ.

14. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 205.1-д заасан үүргийг гэрээний талууд биечлэн, нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй тул хариуцагч П.Д гийн эзэмшлээс ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцыг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Д ХХК -аас 49,400,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

15. Хариуцагч П.Д нь ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь хариуцагч П.Д худалдах, худалдан авах гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч Д ХХК нь гэрээнээс татгалзсан хууль зүйн үндэслэлийн талаар дээр дүгнэсэн. Иймээс, ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2024/03291 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** хотхон, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, 65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч Д ХХК -д хүлээлгэн өгөхийг хариуцагч П.Д д даалгаж, нэхэмжлэгч Д ХХК -аас 49,400,000 төгрөг гаргуулан хариуцагч П.Д д олгож, хариуцагч П.Д гийн нэхэмжлэгч Д ХХК -д холбогдуулан гаргасан ***** дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** гудамж, *** дугаар байр, *** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаарт бүртгэлтэй орон сууцны ипотекийн зээл гаргуулахад шаардлагатай баримт бичиг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгч Д ХХК -аас 742,950 төгрөг гаргуулан хариуцагч П.Д д олгосугай. гэснийг хариуцагч П.Д гээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д ХХК -д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Ч.ЦЭНД