| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/5018/и |
| Дугаар | 0176 |
| Огноо | 2016-06-28 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 0176
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан шинэ хороо, 21 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух, 27 настай, эмэгтэй, Эвийнхэн овгийн Пүрэвдоржийн Солонготуяа /РД:ФА89100626/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-15, “Аэрогеодези” ХХК-ийн байр 409 тоотод байрлах, “Эм Ар И Эм” ХХК /РД:5544955/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж АОС байр 93 тоотод оршин суух гэх, 54 настай, эмэгтэй, Боржигон овгийн Гомбожавын Нарантуяа /РД:НЭ62052008/-д холбогдох
Гэрээний үүрэг болох 3 900 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Солонготуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Солонготуяа миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Эм Ар И Эм” ХХК-ийн Мон зууч агентлагийн “орон сууц хөлслүүлнэ” гэсэн зарын дагуу очиж уулзан, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Ti Hili side residence 9В байрны 74 тоот 2 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, сарын 650 000 төгрөгөөр хөлслөхөөр болж, “Эм Ар И Эм” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, ажилтан Шинэбаяр нартай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан.
Мон зууч компани нь энэ байрыг зуучлаж хөлслүүлэхээр уг байрын өмчлөгч гэх Г.Наррантуяа гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэж байсан ба мөнгийг зуучлаж хөлслүүлснээрээ манай байгууллага авна гэж надаас уг байрны 6 сарын түрээсийн хөлс болох 3 900 000 төгрөгийг авч, байрыг тус зуучлалын газрын ажилтан Шинэбаяр хүлээлгэж өгсөн. Гэтэл уг байранд ороод долоо ч хоноогүй байхад халаалтгүй, улмаар ус нь үе үе тасарч, ус нь ирэхээрээ бөөн зэвтэй ус ирж байсан. Мөн удалгүй тогны мөнгөний өрөө төлөөгүй гэж, тогийг тасалсан. Дээрх байдлуудаас шалтгаалж миний бие нь тухгүй байранд 20 хонож, уг байрыг зуучлагчид буцаан хүлээлгэн өгсөн.
“Эм Ар И Эм” ХХК-иас урьдчилгаанд өгсөн 3 900 000 төгрөгийг буцаан авъя гэхэд “өгнө” гэсээр байгаад өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч “Эм Ар И Эм” ХХК, Г.Нарантуяа нараас 3 900 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунхүү, хариуцагч “Эм Ар И Эм” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, хариуцагч Г.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 3 900 000 төгрөгөө 550 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3 350 00 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 100 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Солонготуяа нь хариуцагч “Эм Ар И Эм” ХХК, Г.Нарантуяа нарт холбогдуулан гэрээний үүрэг болох 3 900 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунхүү, хариуцагч “Эм Ар И Эм” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, хариуцагч Г.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 3 900 000 төгрөгөө 550 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 3 350 00 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 100 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч П.Солонготуяа, хариуцагч Г.Нарантуяа нар нь шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхийг Э.Чулуунхүү, Ц.Ууганбаяр нарт тус тус итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 7, 16 тал/
Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чулуунхүү, хариуцагч “Эм Ар И Эм” ХХК-ийн захирал Ц.Ууганбаяр, хариуцагч Г.Нарантуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ууганбаяр нар харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага болох 3 350 000 /гурван сая гурван зуун тавин мянган/ төгрөгийг хэсэгчилсэн байдлаар
- 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1 150 000 төгрөг,
- 2016 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1 100 000 төгрөг,
- 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1 100 000 төгрөг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч П.Солонготуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77 350 төгрөгийн 50 хувь буюу 38 675 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 38675 төгрөгийг, хариуцагч “Эм Ар И Эм” ХХК, Г.Нарантуяа нараас хувь тэнцүүлэн 34 275 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П.Солонготуяад олгосугай.
4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЦЭНГЭЛ