Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 0959

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Н.Гэрэлмаа

хохирогч: Г.Б

шүүгдэгч өөрийгөө  өмгөөлж оролцов:

шүүгдэгч: Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан гэмт хэрэгт З овогт Б Б холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1706025620636  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Б Б, 19 оны 7 дугаар  сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 1,  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 оны 5 дугаар сарын 10-нд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  дүгээр байрны  тоотод оршин суух Б.П гэрээс түүний эзэмшлийн  ЛЖ К-4 болон самсунг Жи-2 маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дувсгэрт байрлах орон сууцны засал чимэглэлийн ажил хийж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Б самсунг галахси жи-7 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч 393.370 төгрөгийн хохирол учруулсан ,

          Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор авто угаалгын газарт ажиллаж байхдаа буюу 2019 оны 2 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Э.Т Ай фоне 6 маркийн гар утасыг утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч 248.000 төгрөгийг хохирол, мөн өдөр Молор авто угаалгын газрын текен дээр байсан Э.Т Ай фоне 5 маркийн, иргэн Б.З эзэмшилийн ЛЖ Ж-5 маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар авч 256.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

     Шүүгдэгч   Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

         Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сард гэж санаж байна найз Э уулзаад Сансарын Тунелд байдаг гэрт нь орсон. Гэрт нь бид хоёр л байсан. Хоол идээд архи ууцгаасан. Дараа нь Цж бааранд орсон. Цэ баарнаас гараад тэдний гэрт эргэж орсон. Би тэднийд хэсэг сууж байгаад нэг гар утсаар нь тоглож байгаад ундаа аваад ирий гэж гарахдаа 2 утсыг авч гарсан. Тэгээд хоёр утсыг Монтел дээр 150.000 төгрөгөөр худалдсан гэжээ ./хх-ийн 21/

         Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:2017 оны 9 дүгээр сарын 29-ны орой манай нөхөр Э 19.00 цаг өнгөрч байхад 10-н жилийн найз гэх Б.Б хамт манайд ирээд бид нар хоол хийж идээд унтахаар хэвтсэн. Тэгээд байж байтал Банзрагч гарч ундаа авч уух уу гээд манай нөхөр Б мөнгө өгч гаргасан. Гэтэл Б гарахдаа манай нөхөр бид хоёрын гар утсыг аваад гарчихсан байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан юм. Бидний хулгайд алдагдсан утас нь ЛЖ К-4 маркийн саарал өнгийн гар утас, нэг нь Самсунг Жи-2 маркийн хар өнгийн гар утас байсан. Хоёр утсаа нийт 700.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.  /хх-н 15-19/  

          Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Намайг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  хотхоны барилга дээр ажиллаж байхад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай ажил дээр туслах ажилтнаар өөрийгөө Б гэж танилцуулсан 20 орчим насны эрэгтэй ажилд орсон. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажил дээр байж байхад Б надаас эгчээ утсаа өгөөч хүнтэй яриад өгий гэж хэлж авч яваад эргэж миний утсыг өгөөгүй. Миний утас Самсунг Жи-7 гэсэн маркийн шаргал өнгийн гар утас байсан. Би утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.  /хх-н 109-113/

          Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Молор авто угаалгын газарт шөнийн 02.00 цагт манайх хаагаад нийт 4 угаагч би зохион байгуулагч болохоор хариуцаад үлдэж байгаад орой цэвэрлэгээ хийчихээд бүгд амралтын өрөөнд орж амарсан. Би тухайн үед унтаагүй гар утсаар PUBG тоглож байгаад өглөөний 06.00 цагийн үед манай ажилд ороод удаагүй байсан Б өглөө надаа утсаа өгөөч нэг яриад өгий гэхээр нь би юм бодолгүй өгчихөөд тухайн үед хэсэг зүүрмэглэсэн байсан. Миний дэрэн дор байсан ЛЖ-Жи-5 маркын гар утасыг авчихсан би 8.00 цаг өнгөрөөгөөд сэрээд хартал Б байхгүй гар утас маань мөн байхгүй байхаар нь дотор хяналтын камераа шүүж үзтэл Б байж байгаад хаалгаар гараад гүйгээд зугтаагаад яваад өгсөн бичлэг байсан. Тэгээд цагдаад хандсан юм гэжээ. /хх-н 173-175/

          Хохирогч Б.З мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Молор авто угаалгын газарт ажиллаж байгаад шөнийн 02.00 цагт унтсан. Би өглөө сэртэл миний дэрэн дор байсан ЛЖ ЖИ-5 маркын гар утас алга болсон байсан. Мөн Т Айфоне-6 гар утсыг Б мөн аваад авчихсан байсан. Б ажилд ороод удаагүй байсан юм гэжээ. /хх-н 176-178/

          Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны   үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэж санаж байна баруун дөрвөн замын урд талын автобусны буудал дээр эрэгтэй хүн гар өргөөд зогсож байхаар нь аваад явсан. Тэр залууг зогсоод авахад ёоо ахаа би яг хөлдөж үхлээ хаа байсан яармагаас алхсаар ирлээ гээд машинд суусан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Гартаа нэг шаргал өнгийн Самсунг Галакси Жи -7 маркийн гар утас бариад явж байсан. Гар утасныхаа талаар надад хэлэхдээ манай барилгын даамал цалингаа тавьж чадахгүй гээд энэ гар утсаа надад өгсөн гэж ярьсан. Тэр залуу Теди-1 дээр шөнө гар утас авдаг хүмүүст зарна гээд очиход гар утас авдаг хүмүүс нь байхгүй байсан. Тэгтэл нөгөө залуу намайг гар утсыг худалдан аваач гэж гуйгаад шалаад байсан. Мөн халааснаасаа дахин Самсунг Эс-4 маркийн гар утас гаргаж ирээд энийг бас хамт худалдан аваач гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу нимгэн хувцасласан хөлдөж үхэх гэж байгаа юм шиг л байсан. Надаас гар утсыг аваач би өлсөж байна цангаж байна гээд байхаар нь би 2 гар утсыг нь 110.000 төгрөгөөр худалдан авсан юм. Одоо 2 утас хаана байгааг би мэдэхгүй байна. Би найзтайгаа Дорнод явж байгаад утасаа гээсэн гэжээ. /хх-н 116-117/     

          Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр би гэртээ пейсфүүк ухаад байж байсан чинь манай 10 жилийн ангийн хүүхэд болох Б холбогдоод ажилд өмсчих илүү гутал байна уу гэхээр нь би байхгүй гэсэн чинь хоёулаа уулзах уу гэсэн. Тэгэхээр нь би чи хаана байгаа юм гэхэд МУИС-ийн 2 дээр байна гэхээр нь би Сансар дээр хүрээд ир гэсэн. Ингээд Б Сансарын Хүрмэн эмийн сангийн үүдэнд уулзсан. Бид хоёр уулзсаныхаа дараа манай гэрлүү орсон. Тэр үед манай гэрт надаас өөр хүн байгаагүй юм. Бид хоёр юм ярьж жаахан сууж байгаад Цэ орж ярьж суухаар болсон. Манай хөргөгчинд нэг тал шил архи байсныг бид хоёр хувааж уусан. Тэгээд дараа нь гэрээс гарч Цэ орж архи авч хувааж уусан. 19.00 цагт манай эхнэр ажлаасаа тарсан тул эхнэр бид гурав манай гэрт эргэж орсон. Манай эхнэр хоол хийж байсан. Б бид хоёр унтах гэж байтал манай эхнэр хоол ид гээд бид хоёр хоол идсэн. Манай эхнэр бид хоёр унтах гэж байтал Б ам цангаад байна ундаа авч ууя гэсэн. Манай эхнэр миний өмдний халаасанд байсан 4000 төгрөгийг авч өгсөн. Б гараад явсан тэгээд ирэхгүй 30-д минут болсон. Гэтэл манай эхнэр цэнэглэсэн байсан утас алга байна гэхээр нь бид хоёр хайгаад олоогүй. Гэтэл миний утас ч байхгүй байсан. Ингээд Б манайхаас гарахдаа 2 утас авч явсаныг мэдсэн. Тэгээд цагдаад хандсан. Миний утас бол хар өнгийн Самсунг Галакси Жи-2 гайян маркийн гар утас, хоёр дугаартай. Манай эхнэрийх болохоор саарал өнгийн ЛЖ К-4 маркийн гар утас байсан. Мөн хоёр дугаартай юм. Миний утсыг 360.000 төгрөгөөр, эхнэрийн утсыг 410.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Манай эхнэр бид хоёр Б хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-н тамир дунд сургуулийн 11-а ангийг 2013 онд төгсөж байсан юм. Б тухайн үед манай ангид Улаанбаатар хотоос шилжин ирж байсан юм гэжээ. /хх-н 20-21/

          Гэрч З.Ү мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Б миний төрсөн хүү байгаа юм. Банзрагч айлын том хүүхэд. Доороо 2 дүүтэй. Аавыг нь А гэдэг юм. Би хүүгээ 4 настай байхад А суусан юм. Би Б хүүгээ 2 настай байхад нь салсан юм. Дунд сургуульд сурч байгаад сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Тэгээд гол төлөв барилгын ажилд туслах ажилтнаар ажиллаж байсан. Миний хүү Ц гэдэг охинтой үерхэж байгаад салсан. Түүнээс хойш гэрээсээ эд зүйл хулгайлаад байдаг болсон. 2017 онд СХД-ийн шүүхээр орж баривчлах ялаар шийтгүүлж байсан. Ер нь олон цагдаагийн хэлтэс дээр шалгагдсан байхаа. Зан аашийн хувьд бол зүгээр л хүүхэд байгаа юм. Одоо хаана юу хийж байгааг нь би мэдэхгүй. Гэрээсээ дайжиж зугтаагаад байгаа юм. Гэр бүлийн зүгээс түүнийг ад шоо үзсэн ямар ч зүйл байхгүй гэжээ. /хх-н 22-23/

           Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 118/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 120-121/ самсунг Ж-7 маркийн гар утас- 396.370 төгрөг гэж үнэлжээ.         

          Шинжээч томилж шинжилгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 29/         

          Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: /хх-н 30-31/ хар өнгийн самсунг галахси Ж-2 маркийн гар утас- 108.000 төгрөг, саарал өнгийн ЛЖ К-4 маркийн гар утас- 252.000 төгрөг гэж үнэлжээ.

          Эд зүйлийн үнэлгээ  хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 183/

         Дамно хөрөнгийн үнэлгээний тайланд: / хх-н 181-182/ хуучин хэрэглэж байсан ай фоне 6 маркийн гар утас  248.000, ЛЖ Ж-5 маркийн хуучин хэрэглэж байсан гар утас- 150.000 төгрөг, Ай фоне-5 хуучин хэрэглэж байсан гар утас- 106.000 төгрөг гэж  тус тус үнэлжээ.    

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 32, 122,184/

        Б.Б 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал, шүүгчийн захирамжууд  /хх-н 33-45/

        Б.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68, 185/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 89,186 /, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 72-75/

        Б.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 56-57,135/, прокурорын тогтоол /хх-н 59-60, 123-124,136-137/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 61-65,125, 140-142/

        Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 159 дугаартай прокурорын тогтоол /хх-н 91/ зэрэг болно.

         Б.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1 дүгээр байрны 81 тоотод оршин суух Б.П гэрээс түүний эзэмшлийн  ЛЖ К-4 болон самсунг Жи-2 маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан,

          Хан-уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дувсгэрт байрлах  орон сууцны засал чимэглэлийн ажил хийж байхдаа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.Б самсунг галахси жи-7 маркийн гар утсыг утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч 393.370 төгрөгийн хохирол учруулсан,

          Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Молор авто угаалгын газарт ажиллаж байхдаа буюу 2019 оны 2 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Э.Т Ай фоне 6 маркийн гар утасыг утсаар яриад өгье гэж хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж авч 248.000 төгрөгийг хохирол, мөн өдөр Молор авто угаалгын газрын тек дээр байсан э.Т Ай фоне 5 маркийн, иргэн Б.З эзэмшилийн ЛЖ Ж-5 маркийн гар утаснуудыг нууцаар хууль бусаар авч 256.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн

Дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .... Б гарч ундаа авч уух уу гээд манай нөхөр Б мөнгө өгч гаргасан. Гэтэл Б гарахдаа манай нөхөр бид хоёрын гар утсыг аваад гарчихсан байсан. Тэгээд бид нар цагдаа дуудсан юм. Бидний хулгайд алдагдсан утас нь ЛЖ К-4 маркийн саарал өнгийн гар утас, нэг нь Самсунг Жи-2 маркийн хар өнгийн гар утас байсан. Хоёр утсаа нийт 700.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг  /хх-н 15-19/  

          Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б надаас эгчээ утсаа өгөөч хүнтэй яриад өгий гэж хэлж авч яваад эргэж миний утсыг өгөөгүй. Миний утас Самсунг Жи-7 гэсэн маркийн шаргал өнгийн гар утас байсан. Би утсаа 700.000 төгрөгөөр үнэлж байна гэсэн мэдүүлэг   /хх-н 109-113/

          Хохирогч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Б өглөө надаа утсаа өгөөч нэг яриад өгий гэхээр нь би юм бодолгүй өгчихөөд тухайн үед хэсэг зүүрмэглэсэн байсан. Миний дэрэн дор байсан ЛЖ-Жи-5 маркын гар утасыг авчихсан би 8.00 цаг өнгөрөөгөөд сэрээд хартал Б байхгүй гар утас маань мөн байхгүй байхаар нь дотор хяналтын камераа шүүж үзтэл Б байж байгаад хаалгаар гараад гүйгээд зугтаагаад яваад өгсөн бичлэг байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 173-175/

              Гэрч Ж.А мөрдөн шалгах ажиллагааны   үед  өгсөн ... залууг зогсоод авахад ёоо ахаа би яг хөлдөж үхлээ хаа байсан яармагаас алхсаар ирлээ гээд машинд суусан. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Гартаа нэг шаргал өнгийн Самсунг Галакси Жи -7 маркийн гар утас бариад явж байсан. Гар утасныхаа талаар надад хэлэхдээ манай барилгын даамал цалингаа тавьж чадахгүй гээд энэ гар утсаа надад өгсөн гэж ярьсан. Тэр залуу Теди-1 дээр шөнө гар утас авдаг хүмүүст зарна гээд очиход гар утас авдаг хүмүүс нь байхгүй байсан. Тэгтэл нөгөө залуу намайг гар утсыг худалдан аваач гэж гуйгаад шалаад байсан. Мөн халааснаасаа дахин Самсунг Эс-4 маркийн гар утас гаргаж ирээд энийг бас хамт худалдан аваач гэж хэлсэн. Тухайн үед тэр залуу нимгэн хувцасласан хөлдөж үхэх гэж байгаа юм шиг л байсан. Надаас гар утсыг аваач би өлсөж байна цангаж байна гээд байхаар нь би 2 гар утсыг нь 110.000 төгрөгөөр худалдан авсан юм гэсэн мэдүүлэг  /хх-н 116-117/    

          Шүүгдэгч  Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Би тэднийд хэсэг сууж байгаад нэг гар утсаар нь тоглож байгаад ундаа аваад ирий гэж гарахдаа 2 утсыг авч гарсан. Тэгээд хоёр утсыг Монтел дээр 150.000 төгрөгөөр худалдсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           Б.Б  холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий  болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн  авч залилсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.         

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 360.000 төгрөгийг гаргуулж Б.П, 396.370 төгрөгийг Г.Б, 354.000 төгрөгийг  Э.Т тус тус олгохоор шийдвэрлэв.

   Б.Б 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

           Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З овогт Б Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан  авсан гэмт хэрэг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч урьдын харилцааны явцад бий  болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг шилжүүлэн залилж  авсан гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 6 сарын хугацаагаар хорих  ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 6 сарын хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих  ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан  6 сарын хугацаагаар хорих  ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянгол  дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 28-45 тоотод оршин суудаг /РД: /  Б.Б 360.000 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо  тоотод оршин суух /РД: АЮ/ Б.П, 396.370 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо  тоотод оршин суудаг /РД: /  Г.Б, 354.000 төгрөгийг гаргуулж Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн  тоотод оршин суух /РД:/  Э.Т тус тус олгосугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Б.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН