Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 61

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
  2.  Шүүгдэгч *** овгийн ***-гийн ***-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу эрхийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч *** овгийн ***-ы ***-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч *** гүн овгийн ***-ийн ***-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн  23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгчдэгч ***-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. 2015 оны Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч ***-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  5. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
  7. Иргэний хуулийн 497, 498, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч ***-аас 239.845.230 төгрөгийг гаргуулж *** банкинд, иргэний хариуцагч *** банкнаас 4.839.383 төгрөгийг гаргуулж хохирогч *** буюу хууль ёсны төлөөлөгч ***-д, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, 1.655.788 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, 3.877.474 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д тус тус олгож хохирогч ***-ийн нэхэмжилсэн шүүхийн зардал болох 68.250 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.
  8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ***-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч ***-ыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ***-ийн 4.500.000 төгрөгний үнэлгээ бүхий 50 эм хонь, ***-ийн 3.000.000 төгрөгний үнэлгээ бүхий 50 эм ямаа зэргийг шүүгдэгч нарт олгож, шүүгдэгч ***-ын өмчлөлийн 277.824 төгрөгний үнэлгээ бүхий 434.1 м.кв газрыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
  10.  Энэ хэрэгт шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч *** 1 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч *** хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгч *** хохиролд 9.677.800 төгрөгийг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэрч, хохирогч нар шүүхийн зардлаа болон Төрийн банк учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй зэргийг тус тус дурдсугай.
  11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүгдэгч ***-д авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ***-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА