Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2024/01839

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2024/03333 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Y-2204016865 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Э/40 байр, 65 тоот хаягт байршилтай, 64.6 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч А.Баярмагнай, охин Н.Нархан, Н.Энэрэл, хүү Н.Бат-Ирээдүй, охин Н.Намуун нарын өмчлөлд, эрхийн улсын бүртгэлийн Y-2204026849 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/,Энхтайваны өргөн чөлөө гудамж, 70 байр 44 тоот хаягт байршилтай, 41.29 м.кв талбайтай, нэг өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө, 35-22 УБИ улсын дугаартай, Дэлика Ди5 /Delica D5/ маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хариуцагч М.Насанбуянгийн өмчлөлд тус тус үлдээж, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Эрэл 40 байрны зүүн талд байрлах зөөврийн байгууламж /ТҮЦ-ний үйл ажиллагаа явуулдаг/, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл, Цалам төвийн урд автобусны буудлын хажууд байрлах, зөөврийн байгууламж /ТҮЦ-ний үйл ажиллагаа явуулдаг/ тус бүрийг хариуцагч М.Насанбуянгийн эзэмшил, ашиглалтад үлдээж, нэхэмжлэгч А.Баярмагнайгаас 28,333,333 төгрөг гаргуулан хариуцагч М.Насанбуянд, хариуцагч М.Насанбуянгаас 135,475,761 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Баярмагнайд тус тус олгосугай. гэж өөрчлөн,

Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Баярмагнайгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,033,550 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Насанбуянгаас 70,200 төгрөг, улсын төсвөөс илүү төлөгдсөн 1,963,350 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.Баярмагнайд буцаан олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369,170 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

 

Ч.ЦЭНД