Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2017/0010

 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Н.Бүнчинсүрэнгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Боловсрол соёл, урлагийн газрын дарга нарт холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, намайг урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 8000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500000 төгрөг, нийт 508000 төгрөгийг төрөөс гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 69 дугаартай тушаалаар, Боловсрол соёлын салбарын тайлан хариуцсан санхүүгийн мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Тухайн албан тушаалд 2015 оны 10 сар хүртэл, тасралтгүй 9 жил ажилласан ба 2015 оны 09 сарын 30-ны өдрийн 48 дугаартай тушаалаар, хуулийн дагуу, жирэмсэний болон амаржсаны чөлөө авсан.

Ингээд би хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж, эргэж ажилдаа орох хүсэлт гаргахад Аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамжаар, Аймгийн боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор Боловсролын салбарын төсвийг Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн, хэрэв Боловсролын салбарын төсвийг, Боловсрол соёл, урлагийн газарт шилжүүлбэл төсвийн мэргэжилтний албан тушаалын орон тоо хадгалагдаж байгаа тул уг ажлын байранд томилох боломжтой гэсэн хариуг өгсөн. Энэ хариу ирснээр би миний орон тоо, цалингийн санг төрийн сан руу шилжүүлсэн гэсэн Засаг даргын захирамж гарсан гэдгийг мэдсэн болно.

Миний бие нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 106.2-т Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл, ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасны дагуу намайг ажилд буцаан авахгүй байгаад гомдолтой байна. Намайг ажилд буцаан аваагүйн улмаас цалингаараа хохирч байгаа, мөн энэ асуудлыг хууль ёсны дагуу шийдүүлэхийн тулд холбогдох байгууллагад нь хандахад тодорхой хохирол гарч байгаа юм.

Энэ хохирлыг Захиргааны Ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1,101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу төрөөс гаргуулах хүсэлттэй байна. Энэ талаар дараахи шаардлагуудыг гаргаж Баянхонгор аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 12 сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, намайг урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын тайлан хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд буцаан тогтоолгох; ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх, тухайн захирамжийн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 8 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500 000 төгрөг, нийт 508 000 төгрөгийг төрөөс гаргуулах, тухайн асуудлыг шийдвэрлэх ажиллагаанд, миний бие нь бага насны хүүхэдтэй тул энэ ажилд биечлэн оролцоод байж чадахгүй тул хуульзүйн туслалцаа авч өмгөөлөгчөөр Н.Энхжаргалыг оролцуулахаар тохирсон тул энэхүү асуудлыг шийдвэрлэх хуралдаан болон бусад асуудалд Н.Энхжаргалыг оролцуулж өгнө үү гэх гомдлыг өгсөн юм. Гэтэл гомдол өгсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй, миний асуудлыг 2017 оны 02 сарын 10-ны өдөр авч хэлэлцээд "Ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн атлаа "өөр ажлаар хангахыг Боловсрол, соёл, урлагын газрын дарга /М.Мөнхбат/-д даалгасугай гэжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 02 сарын 10-ны өдрийн №05 дугаар өөр ажлаар хангах тухай тогтоолын "өөр ажлаар хангах" гэснийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Баянхонгор аймгийн Боловсрол, соёлын газарт минй орон тоо, цалин байгаа талаар эрхэлсэн яам нь мэдэгдсэн, мөн цалингийн сан нь ч гэсэн байсаар байхад Баянхонгор аймгийн боловсрол соёлын газар болон Баянхонгор аймгийн Засаг дарга нь намайг ажилд авахгүй, миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна.

Иймд: Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах,

Намайг урьд ажиллаж байсан Боловсрол, соёлын газрын салбарын төсөв хариуцсан санхүүгийн мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох;

Ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 11 сарын 04-ны өдрөөс хйош өнөөдрийг хүртэл цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэх,

Тухайн захирамж болон ажилд буцаан оруулаагүйн улмаас надад учирсан хохирол болох нотариатын зардал 8 000 төгрөг, хууль зүйн туслалцааны хөлс 500 000 төгрөг, нийт 508 000 төгрөгийг төрөөс гаргуулах гэсэд нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Миний бие нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 506 тоот захирамжийг хүчингүй болгох тухай, ажилд буцааж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж байсан. Хэргийн материалтай танилцах явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын өдрийн А/65 тоот захирамжаар миний эрхэлж байсан ажлын орон тоо болох төсвийн мэргэжилтэн гэх ажлын байрыг хасч баталж тогтоосон нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Тус захирамжийн хавсралтаар Боловсрол соёл, урлагийн газрын бүтцийг тогтоохдоо аймгийн Засаг дарга нь хуулинд заасан эрхээ хэтрүүлж хууль бус захирамж гаргажээ. Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01сарын 24-ний өдрийн А/65 тоот захирамж нь хууль бус тул хүчингүй болгож өгч миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Миний бие нь Баянхонгор аймгийн Боловсрол, Соёл, урлагын газарт холбогдуулан өмнө нь эрхэлж байсан ажилд буцаан тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан билээ.Тус нэхэмжлэлтэй хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж байх хугацаанд Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/65 тоот захирамж гарсан бөгөөд тус захирамжийн хавсралтаар миний ажиллаж байсан орон тоог хасч улмаар миний орон тоон дээр өөр ажил албан тушаал гаргасан байсан тул зус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага өмнө нь гаргасан билээ.

Гэтэл тус захирамжийг үндэслэн Баянхонгор аймгийн Боловсрол, Соёл, Урлагын газрын даргын 2017 оны 01 сарын 02-ны өдрийн 01 тоот "Бүтэц орон тоо батлах, цалин шинэчлэн тогтоох тухай" тушаалаар миний ажлын байрыг ажилчдын орон тоонд баталсан байдаг. Улмаар 2017 оны 01 сарын 24-ны өдрийн №04 тоот "Боловсрол, Соёл, Урлагийн газрын бүтэц, орон тоог шинэчлэх тухай" тушаалыг дахин гаргаж миний ажлын байр болох "Төсвийн мэргэжилтэн" гэх ажлын байрыг хасч баталсан нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлын байраа сонгох, ажлаар хангагдах тухай эрхийг минь зөрчсөн.Мөн Боловсролын тухай хуульд зааснаар тухайн асуудлыг хариуцсан яам нь Аймгийн Боловсролын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах ёстой байтал Аймгийн Засаг дарга тухайн асуудлыг баталсан нь хууль бус байхад тухайн Захирамжийг үндэслэн миний орон тоог өөрчилж, хассан нь миний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн тушаалыг гаргахдаа ямар үндэслэлээр, яагаад төсвийн мэргэжилтэн гэх орон тоог хассан нь ойлгомжгүй. Энэ тушаалыг би өмнөх шүүх хуралдаан дээр хэргийг материалтай танилцаж байхдаа мэдсэн юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дараахи байдлаар нэмэгдүүлж байна.

Үүнд:1. Баянхонгор аймгийн "Боловсрол, Соёл, Урлагын газрын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн №24 тоот тушаалыг хүчингүй болгуулах,

2. Намайг ажилд авахгүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох гэсэн байдлаар нэхэмжлэлийншаардлагыг нэмэгдүүлж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 сарын 21-ний өдрийн 506 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, боловсрол соёлынгазрын төсвийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгож, 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Би 2015 оны 09 сарын 30-ны өдрөөс эхлэж жирэмсний амралт авч,х 2015 оны 11 сарын 04-нд хүүхэд төрүүлсэн. 2016 оны 11 сарын 04-ний өдөр ажилдаа эргэж орох тухай хүсэлт гаргасан боловч Боловсрол соёлын газар нь чиний ажлын байрыг Баянхонгор аймгийн Төрийн сан руу шилжүүлсэн тул ажлаар хангах боломжгүй гэсэн учраас Баянхонгор аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2016 оны 12 сарын 14-ний өдөр хүсэлт гаргасан. Үүний дагуу 2017 оны 02 сарын 10-ны өдөр өөр ажлаар хангах тухай хариу албан бичиг ирсэн. Тэгээд 2017 оны 02 сарын 13-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт гаргасан гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Иргэн Н.Бүнчинсүрэнгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжпэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна.

1.Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/315 дугаар тушаалаар батлагдсан “Аймаг, нийслэлийн боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ын 3.1-т “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална” гэж заажээ.

Аймгийн Засаг даргын 2015 оны 506 дугаар захирамжаар аймгийн боловсролын салбарын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хэрэгжилтийг сайжруулах, аймгийн нэгдсэн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор Боловсролын салбарын төсвийн мэргэжилтний ажпын чиг үүргийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн.

Боловсрол, соёл, урлагийн газраас Н.Бүнчинсүрэнтэй хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгоогүй бөгөөд “Хөдөлмөрийн тухай” хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т байгууллагын үндсэн ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцож ажил олгогч төлнө” гэж заасны дагуу холбогдох тооцоог хийж байгаа болно.

“Хөдөлмөрийн тухай” хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Хүүхэд асрах чөлөө 2/уссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь = асагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” заасны дагуу өөр ажилд томилуулахаар хэд хэдэн байгууллагад санал хүргүүлсэн.

Н.Бүнчинсүрэнд хэд хэдэн ажлын байр санал болгосон хэдий ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.

З.Н.Бүнчинсүрэн нь ажиллаж байх хугацаандаа төсвийн төслийг хүлээн авах, хянах шатанд дотоод хяналтыг сулруулж, шаардлага хангаагүй төсөл хүлээн авсан, багш ажиллагсдад тэтгэмж олгох болзол, нөхцөлийг хангасан эсэхийг нотлох баримтыг бүрдүүлэлгүй төсөвт тусган, санхүүжилт хийж хариуцсан ажилдаа хариуцлагагүй хандаж санхүүгийн зөрчил гаргаж ажиллаж байсан.

Иймд иргэн Н.Бүнчинсүрэнгээс ирүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэн нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар захирамжийг хүчингүй болгуулах агуулга бүхий нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь Н.Бүчинсүрэнгийн эрх ашигт шууд нөлөөлөөгүй бөгөөд Боловсрол соёл, урлагийн газрын бүтэц орон тоог буруу тогтоосон эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл тухайн байгууллага өөрөө нэхэмжлэл гаргаж эрхээ сэргээлгэх бөгөөд энэ тохиолдолд Н.Бүнчинсүрэн эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд байх болно.

2. Аймгийн Засаг даргын хувьд Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 16 дугаар зүйлийн 16.5-т заасны дагуу аймгийн Боловсрол соёл урлагийн газрын бүтэц орон тоог тогтоох эрх олгогдсон байна. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Бүнчинсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргажбайна.Төсвийн гүйцэтгэлийг сайжруулах аймгийн нэгдсэн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор Аймгийн засаг даргын 506 дугаар захирамжаар боловсролын салбарын төсвийн мэргэжилтний ажпын чиг үүргийг ЗДТГ-ын санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлсэн байдаг.Иймд төсвийн мэргэжилтний ажлын үндсэн чиг үүрэг нь Боловсрол соёл урлагийн газарт хамаарахгүй болсон тул ажлын байраар хангах боломжгүй байна.Боловсрол соёл урлагийн газар нь “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 46-р зүйлийн 46.3-т зааснаар Н.Бүнчинсүрэнд ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг цалин хөлсний доод хэмжээгээр тооцон олгож байгаа болно гэжээ.

Хариуцагч аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэнгийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай” өргөдөлд “Хэргийн материалтай танилцах явцад Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/65 тоот захирамжаар миний эрхэлж байсан ажлын орон тоо болох “төсвийн мэргэжилтэн" гэх ажпын байрыг хасч баталж тогтоолгосон нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/65 тоот захирамж нь хууль бус тул хүчингүй болгож миний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү” гэж нэхэмжпэлийн шаардлагыг ихэсгэсэн нь үндэслэлгүй байгаа тул хүлээн авах боломжгүй юм. Учир нь:

Нэг.Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 заалтад “...аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. БСШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/315 “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ыг хавсралтаар баталсан байдаг. Энэхүү журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба журмын 3.1-д        “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”

3.2-д “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно” гэж заасны дагуу Боловсролын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд тэдгээрийн үндсэн чиг үүргийг холбогдох хуулийн дагуу баталсан ба эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй.

Хоёр. Н.Бүнчинсүрэн нь хариуцсан ажилдаа ноцтой дутагдал гаргасан нь аудитын дүгнэлтээр батлагдсан тул түүнийг өмнөх ажилд нь авах боломжгүй ба өөр байгууллагад мэргэжпээрээ ажиллах саналыг удаа дараа тавьж байгаа нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүйг батална гэжээ.

Хариуцагч аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай” өргөдөлд “Баянхонгор аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн №24 тушаалыг хүчингүй болгуулах, намайг ажилд авахгүй байгаа үйлдэл нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох” гэж нэхэмжпэлийн шаардлагыг ихэсгэсэн нь зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь:Нэг. Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 заалтад“...аймаг, нийслэлийн боловсролын газрын ажиллах журмыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална” гэж заасан. БСШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/315 “Журам шинэчлэн батлах тухай” тушаалаар “Аймаг, нийслэлийн Боловсролын газрын үлгэрчилсэн журам”-ыг хавсралтаар баталсан байдаг. Энэхүү журам нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба журмын 3.1-д “Газар нь энэхүү журамд заасан бүрэн эрх, мэргэжил, арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан зохион байгуулалтын бүтцийн нэгжтэй байна. Зохион байгуулалтын бүтцийн нэгжийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална”

3.2-т “Газарт эрх бүхий байгууллагаас баталсан орон тооны хязгаарт багтсан дарга, мэргэжилтэн, үйлчилгээний ажилтан ажиллана. Газрын орон тоог Төсвийн тухай хуульд зааснаар тогтооно”

3.3-т “Газрын дарга нь бусад хууль тогтоомжид заасны дагуу байгууллагын дарга. төсвийн шууд захирагчийн хэрэгжүүлэх чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллана” гэж заасны дагуу Боловсролын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд тэдгээрийн үндсэн чиг үүргийг холбогдох хуулийн дагуу баталсан ба эрх мэдлээ хэтрүүлсэн асуудал байхгүй.

Хоёр.Н.Бүнчинсүрэн нь хариуцсан ажилдаа ноцтой дутагдал гаргасан нь аудитын дүгнэлтээр батлагдсан тул түүнийг өмнөх ажилд нь авах боломжгүй ба өөр байгууллагад мэргэжлээрээ ажиллах саналыг удаа дараа тавьж байгаа нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүйг батална гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна.

1.Нэхэмжлэлийн шаардлага нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэж байгаа 506 дугаар захирамж нь 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гарсан. Түүнээс хойш 1 жил 6, 7 сарын хугацаа өнгөрсөн учраас хуульд зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Н.Бүнчинсүрэнгийн хувьд мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Яагаад гэхээр 07 сард Аудитын хорооны тогтоол гарч, 08 дугаар сард арга хэжээ авагдаад, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны үед ажилдаа эргэж орж, 2015 оны 09 сарын 30-ны өдрөөс жирэмсний амралтаа авсан байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 506 дугаартай захирамж гараад, Н.Бүнчинсүрэнгийн ажлын чиг үүрэг шилжсэн. Тийм учраас өөрт холбоотой флаш, бусад зүйлүүдээ шилжүүлж өг гээд, ажил хүлээлцэх 506 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Санхүү төрийн хэлтсийн дарга н.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ ажлыг хүлээлцэх байсан. Тэр үед н.Байгалмаа мэргэжилтний хувьд өвчтэй байсан. н.Самбуунямд Н.Бүнчинсүрэн нь өөрийн хэрэглэж байсан файл, флашаа хүлээлгэж өгсөн байдаг. Үүнийг н.Самбууням сайн мэдэж байгаа. Хэрвээ Н.Бүнчинсүрэн өөрийнхөө үргэлжлүүлээд хийж байсан файл, бичиг баримтаа өгөөгүй бол энэ ажил цааш үргэлжилэх боломжгүй. н.Самбуунямд хүлээлгэж өгсөн учраас Боловсрол соёлын газрын төсөв, төлөвлөгөө бүх зүйл 2016 ондоо бүтэн хийгдсэн.

2. 506 тоот захирамж нь Засаг даргын эрх хэмжээний асуудалд бүрэн хэмжээгээр багтаж байгаа. Яагаад гэхээр Аймаг, нийслэлийн боловсролын газрын төрөлжүүлсэн журамд байдаг. Газар нь энэ журамд бүрэн эрх, мэргэжил арга зүйн удирдлагыг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан зохион байгуулалтын бүтэцтэй байна. Энэ бүтцийг аймаг, нийслэлийн Засаг дарга батална гэсэн эрхтэй. Тэгэхээр яах аргагүй Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд уг захирамжийг гаргасан.

3. Энэ бүтэц орон тоог 2015 оны 09 дүгээр сард авсан боловч 2016 онд уг бүтэц орон тоо тухайн байгууллагтаа орон тоо нь байсан, зөвхөн чиг үүрэг нь шилжсэн. Чиг үүрэг нь шилжихээр энэ хүний байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаагүй. Одоо ч цуцлагдаагүй, хэвээрээ байгаа. Нэгэнт байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчинтөгөлдөр байгаа учраас Н.Бүнчинсүрэнг ажлаар хангах нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар Баянхонгор аймаг дахь Боловсрол соёл, урлагын газарт байгаа. Түүнийг Төрийн албаны зөвлөлөөөс Боловсрол соёлын газрыг хуульд заасан үүргээ хэрэгжүүл гэдэг шаардлагыг өгсөн байна. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэр зөв юм. Үнэхээр Боловсрол соёл, урлагын газар байх ёстой орон тоог танайх шилжүүлж авлаа гэсэн бол Боловсрол соёлын газарт өөрт нь гомдол гаргах эрх нээлттэй байгаа. Яагаад гэхээр тэр байгууллагын бүтэц орон тооноос, орон тоо, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа учраас нэгдүгээрт Боловсрол соёлын газрын эрх ашиг хөндөгдөнө. Харин Н.Бүнчинсүрэнгийн эрх ашиг гуравдагч этгээдийн хэмжээнд хөндөгдөж байна. Тэгэхээр 506 дугаар захирамжийг шууд хүчингүй болгуулахаар шаардах эрх нь Н.Бүнчинсүрэнд байна уу, үгүй юу гэдгийг эндээс харах ёстой. Боловсролын соёлын газрыг нэхэмжлэгч Н.Бүнчинсүрэнгийн хувьд хариуцагчаар татсан нь Засаг даргын 506 дугаар захирамжийн үр дагавар биш. Зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ажлаар хангах ёстой гэдгээр хариуцагчаар татсан байх гэж ойлгож байна. Н.Бүнчинсүрэнгийн ажлын чиг үүргийг шилжүүлэхдээ яг бүтэц, орон тоотой нь аваагүй. Зөвхөн чиг үүргийг нь явуулсан учраас чиг үүрэг нь тухайн үе төсвийн мэргэжилтэн хийж байсан н.Байгалмаад чиг үүрэг нь нэмэгдэж очсон. н.Байгалмаа 10дугаар сард мөн жирэмсний амралтаа авсан учраас оронд нь н.Даваабат гэж залуу н.Байгалмаагийн ажилд томилогдож орж ирэхдээ, үйл ажиллагааг давхар хийж явсан. Тэгэхээр энэ дээр яг бүтэн орон тоогоороо шилжээгүй. Зөвхөн чиг үүрэг нь Баянхонгор аймгийн төсвийн мэргэжилтэн дээр давхар хувиарлагдаж очсон гэсэн үг. Засаг даргын өөрийнх нь эрх хэмжээний асуудал учраас уг захрамжийг бид буруу гэж үзэх үндэслэл байхгүй. Тэр үед Боловсрол соёлын газраас ч ашиг зөрчигдлөө гомдол гараагүй, Н.Бүнчинсүрэн ч тэр үедээ гомдол гаргаагүй. Ажилгүй байсан хугацааны цалингийн тухайд цалингийн тодорхойлолт ирээгүй байсан. Мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын бичилт хийлгэх зүйл нь Засаг даргад хамаарахгүй. Яагаад гэхээр Н.Бүнчинсүрэнг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан нь Баянхонгор аймаг дахь Боловсрол соёлын газарт байгаа учраас уг нэхэмжлэлийн шаардлага нь Боловсрол соёлын газартай хамаатай гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Нотариатаар батлуусан хууль зүйн туслалцааны хөлсний тухайд, тухайн хүн өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах гэж өөрөө хүсч өмгөөлөөгчтэйгөө харилцан тохиролцож хууль зүйн туслалцаа авч байгаа учраас мөн шаардлагыг гаргуулах үндэслэл байхгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Баянхонгор аймаг дахь Боловсрол соёлын газрын тухайд Н.Бүнчинсүрэнг ямар нэгэн байдлаар ажлаар хангах байгаа.

1-рт: Цаг хугацааны зүйл харагдаад байгаа.

2-рт: Аймгийн 3, 4 дүгээр цэцэрлэг, номын сангийн нягтлан 0,5 буюу нэг газарт хамсаруулж өгч байсан. Үүнийг бие даасан нягтлан болгох гэж байгаа учраас тэр талаар санал тавьсан байдаг. Санхүү төрийн хэлтэс нь бүх албан байгууллагуудын нягтланг Санхүү төрийн хэлтсийн даргатайгаа зөвшилцөж томилно гэсэн хуулийн заалт бий. Түүгээр зөвшилцөж Н.Бүнчинсүрэнг томилно гэх санал тавихад хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Боловсрол соёлын газрын дарга аймгийн Засаг даргын Тамгын газарт Аудитын газарт Н.Бүнчинсүрэн томилуулах талаар санал тавьсан. Тэгэнгүүт Аудит нь нөгөө 2015 оны Аудитын хорооны зөрчилтэй баримтыг үзүүлж, томилох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Н.Бүнчинсүрэнгийн гол зорилго нь Аудит руу орох санаа байгаа. Одоо Боловсрол соёлын газрын дарга юу гэж байна гэхээр, орон тоо гарвал боломжит орон тоон дээр, мэргэжлийн дагуу ажлаас хална гэж хэлсэн. Аймгийн Заса даргын хувьд нэгэнт Н.Бүнчинсүрэнг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан биш учраас Санхүү төрийн сангийн хэлтэс рүү ямар нэгэн ажил, орон тоо гарах юм бол ажилд орох боломжоор хангах шаардлагыг тавьсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Бүнчинсүрэн нь төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т ... “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ.”...гэж зааснаар төрийн жинхэнэ албан хаагч болох нь Монгол улсын Төрийн албан хаагчийн 2014 оны 3 дугаар сарын 5-ы өдрийн тангараг ,Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 22-ны үр дүнгийн гэрээ ,2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Боловсролсоёлын газрын төсөв санхүү хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Н.Бүнчинсүрэн нь Баянхонгор аймгийн Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 48 дугаар “Н.Бүнчинсүрэнд жирэмсний болон амаржсаны амралт олгох” тухай тушаалаар жирэмсний амралт авсан ба 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эрхэлж байсан ажилдаа орохоор Баянхонгор аймгийн Боловсрол,соёл урлагын газрын дарга М.Мөнхбатад гаргасан өргөдөл гаргаж байжээ.

Баянхонгор аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах” тухай захирамжаар Н.Бүнчинсүрэнгийн эрхэлж байсан Боловсрол соёлын газрын төсвийн мэргэжилтний ажлын чиг үүргийг Баянхонгор амйгийн засаг даргын тамгын газарт шилжүүлэн ажиллуулах болсон бөгөөд уг орон тоог боловсрол соёлын газарт үлдээсэн байна . Энэ нь Боловсрол соёл, газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар “ Бүтэц ,орон тоо, цалин, шинэчлэн тогтоох “тухай, Боловсрол соёл, урлагын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 41 дүгээр “Боловсрол соёл, урлагын газрын бүтэц ,орон тоог, шинэчлэх “тухай ,Боловсрол соёл, урлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр “Бүтэц ,орон тоо, цалин шинэчлэн тогтоох “тухай Боловсрол соёл, урлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Боловсрол соёл, урлагын газрын бүтэц ,орон тоог, шинэчлэх “тухай тушаалаар тогтоогдож байна.

Мөн уг ажлын байрны чиг үүргийг шилжүүлсэн авсантай холбогдуулан Баянхонгор амйгийн засаг даргын тамгын газарт төсөв хариуцсан орон тоо нэмэгдээгүй болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар “Албан хаагчдын орон тоо ,цалинг шинэчлэн тогтоох” тухай тушаал Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаар“Албан хаагчдын орон тоо ,цалинг шинэчлэн тогтоох” тухай тушаалаар тогтоогдож байна.

Хариуцагч аймгийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: Баянхонгор аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах” тухай захирамжийг Н.Бүнчинсүрэнгийн мэдэж байсан . Учир нь энэ захирамжийг гарахад нэхэмжлэгч жирэмсний амралтаа аваагүй байсан, уг захирамжаар ажил хүлээлцэх комисст өөрөө орсон байсан, тухайн үед ажиллаж байсан төрийн сангийн мэргэжилтэн, нэхэмжлэгчид ажлын чиг үүргийг чинь шилжүүлж авч байгаа шүү гэж хэлсэн байдаг” гэх тайлбарыг шүүхэд гаргаж маргаж байгаа боловч нэхэмжлэгч уг захирамжийг мэдээгүй болох нь “уг ажил хүлээлцэх комисс тухайн үедээ ажиллаагүй юм билээ, комисст орсон Байгалмаа нь жирэмсний амраллтай байсан, ганцхан Самбууням гэдэг мэргэжилтэн байсан учраас нэхэмжлэгчид хэлээд ажлынх нь бичиг баримт,компьютерийн файлыг авсан байдаг ,ажил хүлээлцсэн акт байхгүй “гэх тайлбар болон 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Засаг Даргын Тамгын газрын ирсэн ,явсан бичгийн бүртгэл, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Боловсрол, соёл урлагийн газрын ирсэн, явсан бичгийн бүртгэлд хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мэргэжилтэн Самбуунямыг гэрчээр асуух хүсэлт гаргасан боловч шүүх дээрх нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэрчийг асуух хүсэлтийг хангахгүй захирамж гаргасан бөгөөд уг захирамжинд хэргийн оролцогч нар гомдол гаргаагүй болно.

Баянхонгор аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах” тухай захирамжийг гаргахдаа Боловсрол ,соёлын газрын бүтцийг өөрчилсөн байх боловч төсвийн байгууллагын төсвийн байгууллагын бүтэц,орон тооны жишиг хязгаарыг сангийн сайд тогтоодог болохыг Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т ...”төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтооно”... гэж заасан байх тул Засаг дарга өөрт байхгүй эрх, хэмжээг хэтрүүлэн захирамж гаргажээ гэж дүгнэлээ.

Мөн уг захирамжийг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь заалтыг баримталсан байдаг. Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т ...”Энэ хуулийн 39.1-д заасан гэрээгээр тусгай зориулалтын шилжүүлэг хүлээн авсан төсвийн төвлөрүүлэн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга байна.”...,39 дүгээр зүйлийн 39.1-т ...”Энэ хуулийн 14.1.6, 14.1.8-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэлийн Засаг даргатай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг улсын төсөв батлагдсанаас хойш ажлын 14 өдрийн дотор байгуулна.”...гэж заасан байх бөгөөд Боловсрол соёлын газрын бүтцийг өөрчлөх эрхийг тусгайлан гэрээгээр шилжүүлэн авсан эсэхийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Банхнгор аймгийн засаг даргын тамгын газрын ирсэн явсан бичгийн бүртгэл, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын бичиг баримтанд үзлэг хийхэд эрх ,шилжүүлэн авсан гэрээ хэлцэл байхгүй байв . Мөн тус захирамжинд Төсвийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт ...”Төсвийн төвлөрүүлэн захирагч нь түүнд харьяалагдах төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”...15.4.1 дэх хэсэгт...”төсвийн ерөнхийлөн захирагчийн энэ хуулийн 14.2.2, 14.2.3, 14.2.5, 14.2.8–д заасан болон төсвийн шууд захирагчийн энэ хуулийн 16.5-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх,”...15.4.2....”энэ хуулийн 14.2.8-д заасан тайланг нэгтгэн харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэх.”...гэж заасан байх бөгөөд хуулийн аль заалтыг, аль хэсгийг баримталсан нь тодорхой бус байна.

Нэхэмжлэгчийг ажилдаа эргэж орох өргөдлөө өгсний дараа 2017 оны Баянхонгор аймгийн засаг даргын захирамж 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар “Боловсрол соёл урлагийн газрын бүтцийн нэгж, чиг үүргийг батлах” тухай захирамж гаргасан байх бөгөөд уг захирамжийг үндэслэн Боловсрол соёл урлагйийн газрын дарга Боловсрол соёл, урлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Боловсрол соёл, урлагын газрын бүтэц ,орон тоог, шинэчлэх “тухай тушаал гаргаж төсвийн мэргэжилтний орон тоог орон тоог хасч шийдвэрлэсэн нь Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т ...”төсвийн зарлагын норм, норматив болон төсвийн байгууллагын бүтцийн болон орон тооны жишиг, хязгаарыг тогтооно гэж заасан хуулийн заалтыг зөрчиж эх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглсэн байна . Иймд Баянхонгор аймгийн засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах” тухай, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар Боловсрол соёл урлагийн газрын бүтцийн нэгж чиг үүргийг батлах тухай, Боловсрол соёл урлагйийн газрын дарга Боловсрол соёл, урлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Боловсрол соёл, урлагын газрын бүтэц, орон тоог, шинэчлэх “тухай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна .

Баянхонгор аймгийн Боловсрол соёл урлагын газрын дарга нь Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын Хуульзүйн хэлтсийн дарга Уранчимэгт Баянхонгор аймгийн Боловсрол соёл урлагын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 101 дугаар “Хүсэлт хүргүүлэх” тухай албан бичгээр итгэмжлэл олгосон боловч 2017 оны 5 дугаар сарын .. өдрийн шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Уранчимэг нь Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3дахь хэсэгт ...“Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчинтөгөлдөр бус байна.”...гэж зааснаар төлөөлөгчөө татгалзсан бөгөөд хариуцагч М.Мөнхбат нь шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй,шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин 6819792 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаарлага гаргасан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу түүний ажилгүй байсан хугацааны буюу 6819792 төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас гаргуулж, Н.Бүнчинсүрэнд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, хуульзүйн боловсролгүй, хуулийн зөвлөгөө авах шаардлага нь түүнийг ажлаас чөлөөлсөнтэй шууд холбоотой, хариуцагч тал эрх мэдэлтэй , хуульзүйн зөвлөгөө авах хуульзүйн мэргэшсэн хэлтэстэй зэргийг харгалзан үзэж хуульзүйн туслалцаа авсан хөлс 1500000 төгрөгийг хуульзүйн туслалцаа үзүүлэх гэрээнд үндэслэж хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т зааснаар Баянхонгор аймгийн засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 506 дугаар “Бүтцэд өөрчлөлт оруулах” тухай ,2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/65 дугаар Боловсрол соёл урлагйийн газрын бүтцийн нэгж чиг үүргийг батлах тухай захирамж,Боловсрол соёл урлагйийн газрын дарга Боловсрол соёл, урлагын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Боловсрол соёл, урлагын газрын бүтэц ,орон тоог, шинэчлэх “тухай тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 6819792 төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас гаргуулан Н.Бүнчинсүрэнд олгож, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газарт даалгасугай.

3.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар нэхэмжлэгч 1500000 төгрөгийг нэхэмжилсэн ба 850000 төгрөгийг Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газраас, 850000 төгрөгийг Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас тус тус гаргуулж, Н.Бүнчинсүрэнд олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ