| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2020/00951/И |
| Дугаар | 210/МА2024/01805 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/01805
|
|
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 2*******-ны өдрийн 183/ШШ2024/028******* дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын 14.******* гэснийг 14.6 гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.******* дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ын амьдарч буй ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* тоот үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай. гэж тус тус өөрчлөн,
Тогтоох хэсгийн ******* дахь заалтыг Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* , хүү ******* нарын өмчлөлд ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 4 өрөө орон сууцыг үлдээж, хариуцагч ******* аас 231,418,03******* төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* од олгосугай. гэж өөрчлөн найруулж,
Тогтоох хэсгийн 7 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч ******* аас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1,96*******,02******* төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* од, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* од, 1,894,82******* төгрөгийг гаргуулж хариуцагч ******* д тус тус буцаан олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,24*******,180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД