Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 108

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга

Хохирогч А.М, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр

Шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Дт холбогдох эрүүгийн 1814001150155 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  Ц.Д

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Гэрэлбатыг зодож бие эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч  Ц.Дийн мөрдөн байцаалтад өгсөн

Би 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байхад Б.Б ах манайд ирээд ээжтэй золгоод гаргаж өгсөн архинаас Б.Боо ах 2-3 хундагийг уучихаад бүрэнхий болсон байсан тул би Б.Б ахыг гэр рүү нь дөхүүлж өгөх гээд гарахад Б.Б ах надад ганц шил архи аваад өгье гэхээр нь дэлгүүр ороод 1 шил архи аваад Баянмөнх гэдэг айлд очиж Баянмөнх Б.Б ах бид 3 хувааж уугаад тэднийхээс гараад Б.Б ах нилээн согтсон байсан ба айлаар оръё гэхээр нь Батаа гэх айлд ороод ганц ганц хундага архи уугаад гарч урд гудамжны Бааяа гэх айлд орж Б.Б ах бид 2 хоёр хоёр хундага архи уугаад гарсан. Б.Б ах Бямбадоржтой уулзчихаад гараад гудамжны үзүүр дээр ирж байхад өөдөөс нэг хүн ирээд Б.Б ахыг цохиод унагаасан. Тэгээд нөгөө хүн намайг бас цохиод авахаар нь би тухайн үед халамцуу байсан учир заамдалцаж аваад зөрүүлээд толгой хэсэгт нь цохиж бие биенийгээ ганц нэг цохилцсон. Тэр хүн Д.Гбайсан. Тэгтэл хүн гэрэл тусгаж ирээд боль гээд Ү.Ба ирээд Д.Гэрэлбатыг салгаж аваад би Б.Б ахыг аваад цаашаа явж гэрт нь оруулж өгчихөөд гэртээ харих гээд алхаж байтал Д.Гараас ална аа гээд гүйж ирээд намайг цохих гэхээр нь бултсан чинь Д.Гхариугүй унахаа алдаад эргэж надтай барилцаж авсан. Тэгээд бид 2 дахин зууралдаж ганц нэг цохилцож байгаад болиод гэрт чинь хүргээд өгөх үү гэхэд Д.Гби жаахан суугаадахъя гээд явахгүй байсан. Би осгож үхвээ чи би явлаа шүү гээд яваад гэртээ харьсан. Би хүргэж өгөх санаатай байсан чинь Д.Гнамайг явж бай гэхээр нь зүгээр байх гээд яваад харьсан. Д.Гсууж байсан газраа үлдсэн. Тэрнээс хойш дахиж тааралдаагүй ... Б.Б ах бид 2 юм ярилцаж байгаад Б.Б ах бид 2 гараад Өлзийт сумын урд талын гудамжны үзүүр модон торхон байшингийн хажуу талд Б.Боо ах бид 2 явж байсан чинь нэг хүн орилж ирээд Б.Б ахын толгой хэсэг рүү цохиод бас миний зүүн талын нүд рүү цохиод авсан хартал талийгаач Д.Гбайсан. Д.Гнамайг бариад авахаар нь би зөрүүлж аваад хоолой хэсгийг цамцаар боосон мөн намайг бас боож авсан талийгаач Д.Гбид 2 барилцаж аваад газар унаж бие биенийгээ цохиж байсан. Би Д.Гэрэлбатыг 3 удаа нүүр хамар хэсэгт нь цохиж авсан чинь хамарнаас цус гарсан байсан Б.Б ах бид хоёрыг салгаж авах гээд хажуу талаас татаад байсан гудамжнаас манай сумын Ү.Ба гэх залуу гар шийдэн тусгасан бид нарыг салгасан .... Тухайн үед талийгаач Д.Гнилээн архи уусан согтуу ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208, 85-88/

Хохирогч А.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Шүүгдэгч Ц.Дийг хувь хүний талаасаа мэднэ. Төлөв даруу зантай архи, тамхи хэрэглэдэггүй гэсэн мэдүүлэг өгсөн байна. Шүүгдэгчийг архи уухаараа ямар ааш зантайг нь удаа дараа харж байсан. Миний нөхөрт хохирол учруулах боломжтой гэж үзэж байна. Малын тооллогоор хөдөө ажилтай явж байхад айлд агсан тавьж, надтай цуг явж байсан багийн даргад хүртэл агсан согтуу тавьж байсан. Ер нь зөндөө шүүх цагдаагаар явдаг хувийн байдлын хувьд ийм л хүн. Миний нөхөр одоо амьд байсан өол надад болон үр хүүхдүүд хамаатан садан нартаа маш их тус дэм болдог хүн байсан. Миний нөхрийг үхэлд хүргэсэн нь энэ хүний буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэж байна. гэв

Хохирогч А.Мийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед талийгаач нөхөр Д.Гнь босоод хогоо хаяаад, ус аваад ирье гээд гэрээс гараад явсан тэгтэл ирэхгүй нилээн удаж нэг цагийн дараа гэртээ ирж усаа гэртээ оруулчихаад охиноо үнсчихээд гараад явсан бага зэрэг архи уусан байх шиг харагдаж байсан бөгөөд машинаа унаж яваад 1 цагийн дараа гэртээ ирээд дахин гарах гэхээр нь би машины түлхүүрийг нь аваад машинтай явуулахгүй гэсэн чинь гарч яваад удалгүй орж ирээд гар утсаа нэхээд байхаар нь гар утсыг өгөөгүй дахиад гараад явсан тэрнээс хойш ирэхгүй байж байгаад 18 цагийн үед би гэртээ байж байсан чинь Батхуяг ах над руу утсаар яриад Д.Гнилээн согтсон байна ирж ав гэхээр нь би машинаа асааж Батхуяг ахын гэрийн гадаа очсон чинь Батхуяг ах Р.Гэрэлбатыг гаргаж ирсэн, тэр үед талийгаач Д.Гнилээн согтсон байхаар нь машиндаа суулгаад явж байхад талийгаач Д.Гнь Энхбат, Мягмарсүрэн ахынд ормоор байна гэхээр нь би шууд гэрлүүгээ авч явсан гэртээ очих үед манай 2 охин 2 уулаа уйлаад байж байсан тэгээд гэртээ ороод би хүүхдээ авч байсан чинь талийгаач нөхөр Д.Гнь хромон гутлаа өмсөөд цамцаа солиод 20 цагийн үед гарч яваад эргэж гэртээ орж ирээд нилээн ууртай орж ирээд гэрийн хаалгыг өшиглөөд байснаа жаахан охиныг үнсэж байгаад дахин гараад явсан, тэрнээс хойш гэртээ ирээгүй байж байгаад шөнө 00 цаг өнгөрч байх үед над руу Б.У ярьж Д.Гманайхаас нилээн согтуу гараад явлаа гэхээр нь хүлээгээд байж байсан чинь 10 минутын дараа Б.У дахин залгаад Д.Гах Б.Б, Ц.Д гэх хүнтэй зодоон хийгээд маргалдаад доошоо явчихлаа гэж хэлэхээр нь би 3 хүүхэдтэй гарч чадаагүй, би гэртээ хүлээгээд байж байсан чинь тэр шөнө ирээгүй 01 цагийн үед Ц.Дийн ээж рүү залгаж Ц.Д ирсэн үү гээд асуусан чинь ирээгүй Ц.Дийг Б.Б дагуулаад явсан ирвэл яръя гэсэн, тэгээд тэр шөнө манай нөхөр Д.Ггэртээ ирээгүй, өглөө 08 цаг 10 минутын үед Ц.Дийн ээж нь надруу утсаар яриад Ц.Д гэртээ ирсэнгүй Д.Ггэртээ ирсэн үү гэж надаас асуухаар нь ирээгүй байна гэж хэлсэн, би хүүхдээ хөхүүлээд хэвтэж байсан чинь 2 хүүхэд ирээд хаалга нүдэж байгаад манай гэрт орж ирээд Д.Гах доор хачин хэвтэж байна нэг гуталгүй байна гэж хэлэхээр нь би яваад очтол нөхөр Д.Гнь нас барсан байдалтай хэвтэж байсан. Би хүнтэй маргалдсаныг мэдээгүй хэнтэй архи уусан байсныг мэдээгүй шөнө Б.У нь шөнө 00 цаг өнгөрч байх үед залгаад манайхаас нилээн согтуу гарч явлаа гээд байснаа 10 минутын дараа дахин залгаж Д.Гнь Б.Б, Ц.Дтай зодоо хийгээд байна гэсэн.Талийгаач Д.Гнь орой 20 цагийн үед нилээн согтуу гарч яваад гэртээ орж гараад яваад байсан. Талийгаач нөхөр Д.Гнь сүүлийн үед их архи ууж байгаа юм.Талийгаач нөхөр Д.Гнь гэрээс явах үедээ ямар нэгэн гэмтэл шарх сорви байхгүй гараад явсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/

Гэрч    Ж.Гийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 огны 03 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед би цагдаагийн кабон дотор унтаж байтал гаднаас цонх нүдээд байхаар нь цонхоо онгойлготол Өлзийт сумын сургуулийн багш Баянжаргал хойд гудамжинд нэг хүн дээшээ хараад хэвтэж байна гээд яваад өгсөн ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/

Гэрч    Д.Пийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед би гэртээ унтаж байсан чинь манай гэрийн үүдэн дээр хүмүүс зодоон хийгээд байгаа орилоод байхаар нь гэрээсээ гараад хашааны завсараар харахад миний таньж байгаагаар Б.Б гэх залуу өөр 2 хүнтэй хэрэлдээд байх шиг байсан, наана нэг хүн гэрэл тусгаад явж байсан бөгөөд тэр гэрэл тусгаад явж байсан хүн нь манай хажуу талын айлын хүн болох Ү.Ба гэх залуу байсан намайг хашааны завсараар харах үед Б.Б нь 2 хүнтэй маргалдаж хэрэлдээд байсан бөгөөд гудамж өгсөөд яваад өгсөн би гэрлүү орсон. Би шөнө хашааны завсараар харахад миний таньж байгаагаар Б.Б гэх хүн 2 хүнтэй хэрэлдээд байсан бөгөөд би зодоо хийхийг нь хараагүй. Гэрэл тусгаад явж байсан Ү.Ба нь гэрлүүгээ явж байгаа харагдсан, нөгөө Б. Болд нь 2 хүнтэй хойшоо явж байгаа харагдсан тэгээд би гэрлүүгээ ороод унтаад өгсөн би нөгөө 2 хүнийг хэн байсан талаар таниагүй. Тухайн үед 00:30 минутын үед би гэрээс гараад хашааны завсараар харсан юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

Гэрч    Ү.Бын мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн үед талийгаач Д.Гнь архи уусан орж ирээд Энхээгийнд ороод Пүрэв эгчийнхээр ороод ирлээ гэсэн. Ах нь Говь руу явж ажил хийх гэж байгаа амралтын өдрөөр гарч ирлээ ажлын өдрөөр хүүхдээ гэртээ хардаг гэж ярьж байсан бөгөөд тал 0.75 гр-ийн Архи гэсэн нэртэй архи байхаар нь гаргаж өгсөн чинь тэр архинаас 3 рункийг татсан байсан. Манай эхнэр Б.У нь Д.Гахыг одоо гэртээ харьж амар гээд хэлсэн чинь явахаар болсон би Д.Гахыг хашааны гадаа гаргаж өгөх үед 00:20 минут болж байсан. Би талийгаач Д.Гахыг одоо харьж амар гээд явуулах гэсэн чинь явахүй гээд хашааны гадаа суугаад байсан, эхнэр Б.У гэрээс гарч ирээд Д.Гах явахгүй байна уу А.М эгч рүү утсаар яръя гээд эхнэртэйгээ цуг орсон, хашааны гадаа талийгаач Д.Гах суугаад үлдсэн, талийгаачийн эхнэр А.М рүү утсаар ярьж Д.Гах нь манайд архи уусан согтуу явахгүй гээд байна гэж ярьсан би гэрээс гараад хаалга түгжих гэтэл гадаа хүмүүс зодоон хийгээд байгаа чимээ гараад байхаар нь би хашааны хаалга дээгүүр харсан чинь 3 хүн зодоо хийгээд байх шиг байхаар нь буцаж гэртээ орж гар чийдэн аваад гэрийн урд талд байх модон торхон байшингийн зүүн талд очсон чинь талийгаач Д.Гнь гаднах куртикээ тайлаад хаясан талийгаач Д.Гнь Ц.Дтай зууралдсан байхаар нь би яагаад зодоо хийгээд байгаа юм гээд салсан. Тэгээд Ц.Д, Б.Б нар нь торхон байшин тойроод явсан, талийгаач Д.Гнь зүүн талдаа бага зэргийн шалбарсан шархтай байхаар нь би одоо явж амар гээд хэлсэн чинь талийгаач Д.Гнь Ц.Д, Б.Б нарын араас явж байгаа харагдсан би гэрлүүгээ орсон, эхнэр Б.У нь дахин талийгаач Д.Гэрэлбатын эхнэр лүү утсаар ярьж талийгаач Д.Гэрэлбатыг манай үүдэн дээр Ц.Д, Б.Б ах нартай зодоон хийсэн талаар хэлчихээд эхнэр бид 2 унтах гээд хэвтэж байх үед талийгаач Д.Гэрэлбатын эхнэр А.М манай эхнэр лүү залгаад нэг хүний дугаар авсан тэгээд эхнэр бид 2 унтаад өгсөн.Талийгаач Д.Гнь манайд орж ирэх үедээ ганцаараа орж ирсэн бөгөөд бага зэргийн согтолтой орж ирсэн. Манайд орж ирээд 20 орчим граммын хундагаар 3 рунк архи уусан байсан манайхаас согтолт нь гайгүй гарсан. Манай гэрт талийгаач нь орж ирэх үед биедээ ямар шарх гэмтэлгүй зүгээр байсан. Талийгаач нь манайд орж ирэх үедээ хүнтэй маргалдсан талаар юу ч яриагүй. Намайг талийгаач Д.Гэрэлбатыг гаргаж өгөх үед ямар ч хүн байгаагүй Д.Гах ганцаараа манай хашааны үүдэн дээр суугаад үлдсэн юм. Намайг гэрээс гарч ирээд Торхон байшингийн хажууд очиход талийгаач Д.Гэрэлбаттай Б.Б, Ц.Д нар зууралдсан байхаар нь яагаад зодоо хийгээд байгаа гэсэн чинь салсан Б.Б, Ц.Д нар яваад өгсөн би талийгаач Д.Гэрэлбатыг харьж амар гэсэн чинь Б.Б, Ц.Д нарын араас явж байгаа харагдсан би гэртээ орсон.Талийгаач Д.Гнь хар өнгийн куртикээ тайлсан газар хэвтэж байсан зүүн талын шанаа хэсэгт бага зэргийн зулгарсан шархтай байсан хувцас нь нил шороо болсон байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80/

Гэрч Б.Уийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цагийн талийгаач Д.Гнь архи уусан согтуу орж ирээд бид нартай мэнд мэндээд нөхөр Ү.Ба цагаан сараас үлдсэн 0.75 гр-ийн хэмжээтэй жаахан архи байхаар нь талийгаач Д.Гэрэлбатад гаргаж өгч байгаа харагдсан, 20-30 граммын рункээр хийж өгч байгаа харагдсан хэр хэмжээгээр уусаныг би мэдээгүй, талийгаач Д.Гнь телевизор хараад сууж байсан 00 цаг 10 минутын үед нөхөр Ү.Ба талийгаач Д.Гэрэлбатыг гаргаж өгөхөөр цуг гарсан, би араас нь бие засах гээд гадаа гартал хашааны үүдэн дээр тапийгаач Д.Ггазар суусан хажууд манай нөхөр Ү.Ба зогсож байхаар нь би нөхөртөө Р.Гэрэлбат ахын гэр ойрхон юм чинь гэртээ харьчих байлгүй гээд би талийгаач Д.Гахад одоо харьж амар гээд хэлсэн чинь юм хэлээгүй би нөхөр Ү.Быг аваад гэрлүүгээ ороод талийгаач Р.Гэрэлбатын эхнэр А.М рүү утсаар ярьж Д.Гах 22 цагийн үед манайд орж ирээд архи уугаад одоо гараад явсан гэж хэлсэн чинь эхнэр нь за за одоо хүрээд ирэх байлгүй гэж байсан, тэгээд манай нөхөр гадаа гарч галаа түлэх гээд нүүрс авах гээд гараад буцаж орж ирээд Д.Гахтай хүмүүс зодоо хийгээд байх шиг байна би гарчихаад ирье гээд гар чийдэн аваад гарсан хэсэг хугацааны дараа манай нөхөр Ү.Ба орж ирэхээр нь би асуусан чинь Д.Гахтай Б.Б, Ц.Д нартай зодоо хийж байна, би салгаад явуулчихлаа тэгтэл Б.Б, Ц.Д нарын араас Д.Гах алхаад явж байна гэж ярихаар нь би талийгаач Д.Гэрэлбатын эхнэр лүү утсаар ярьж Д.Гахтай Б.Б, Ц.Д нартай зодоо хийгээд цус гойжсон байна гэж утсаар хэлсэн, нөхөр бид 2 унтах гээд хэвтэж байсан чинь талийгаач Д.Гэрэлбатын эхнэр А.М надруу утсаар яриад Ганболд, Есөн-Эрдэнэ гэх хүмүүсийг утасны дугаарыг өгөөч гэхээр нь би Ганболдын утасны дугаарыг өгсөн, тэгээд нөхөр бид 2 унтаад өгсөн. Тэгтэл маргааш нь гудамжинд Д.Гах нас барсан байсан. Д.Гнь манайд 22 цагийн үед ганцааараа орж ирсэн согтолт нь гайгүй байх шиг харагдаж байсан. Манайд 0.75 гр-ийн Архи нэртэй архинаас бага зэрэг уусан манайхаас гарах үед согтол нь гайгүй байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/

Гэрч Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн

Би Д.Гэрэлбатыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Д.Гирээд намайг ирээд цохиод унагаасан. Би газар унасан чинь Д.Гэрэлбат, Ц.Д руу дайраад Ц.Дтай зууралдаж ноцолдсон. Тухайн үед би сааталд орсон. Тухайн үед Ц.Д Д.Гхоёр хэн нь хэнийгээ хаана нь яаж цохисныг хараагүй. Ямарч байсан ноцолдож зууралдсан ба харанхуй шөнө болсон болохоор сайн харагдаагүй, тэгж байтал удалгүй гэрэл тусгасан хүн ирсэн чинь тэр хүн нь Ү.Ба байсан ба Д.Гэрэлбатыг Баттулга аваад хоцорч Ц.Д бид 2 салж яваад намайг Ц.Д гэрт хүргэж өгчихөөд буцсан. Би гэртээ үлдээд унтсан. Ц.Д бид хоёрыг явж байхад Д.Гирж Ц.Дтай ноцолддог газар нь Р.Гэрэлбатын нас барсан газраас өөр газар юм. Харин Д.Гэрэлбатын нас барсан газраар орой нь би Ц.Дийнд очих гэж байхдаа тэр газраар нь явж байсан юм ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

Гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө цагийн нь тодорхой санахгүй байна бид нар унтчихсан байсан. Бид нар 23 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвтсэн, хэвтэснээс нилээн хойш ирсэн. Гэрийн хаалгандаа юм хавчуулаад хаасан байсан бөгөөд хадам аав шууд ирэхдээ Ц.Д ахтай хамт ирсэн, тэр хадамыг гэрт оруулж өгөөд ямар нэг зүйл ярилгүйгээр буцаад гарч явсан. Маргааш өглөө утас дуугараад байсан, утсыг нь аваагүй, тэгэхэд хашааны хаалга нүдээд байсан, дараа нь гэрийн хаалга нүдээд байсан манай нөхөр нээгээд өгөхөд сумын хэсгийн төлөөлөгч Намжилдорж цагдаа нар орж ирээд хадам аавыг дагуулаад гарсан ... хадам аав орж ирээд л унтаад өгсөн, би өөрөө ор засаж унтуулсан бөгөөд түүний бие ямар нэгэн гэмтэл байгаагүй. Хувцас хунар нь ч гэсэн шороо тоос болсон зүйл байгаагүй. Хадам бор саарал өнгийн куртиктэй, гар хийцийн үстэй дотортой, арзгар ултай түрийтэй гуталтай байсан ... аав согтуу байсан, гэхдээ ухаан мэдрэлээ алдаад хөл дээрээ тогтож чадахгүй хүртэл байдалтай байгаагүй, орж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр унтсан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-155/

Гэрч Ж.Цийн мөрдөн байцаалтад өгсөн

2018 оны 03 дугаар сарын 03 ны өдөр би аймгийн төвд ирж хүүхэд хараад байж байтал 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай хүү Мөнхдалай “аавыг цагдаа нар өнөө өглөө гэрээс аваад явлаа энд хэрэг төвөг гарсан байна гэхээр нь би тэр өдрөө Өлзийт сум руу явсан. Ингээд суманд очиход Д.Гнас барсан байсан ... Би нөхөртэйгээ тэр өдрөө буюу 2018 оны 03 дугаар сарын 04 ны орой уулзсан, тэгээд нөхрөөсөө болсон асуудлын талаар асуухад өчигдөр би Ц.Дтай ямаа малын асуудлаар уулзахаар очсон, Ц.Дтай архи уусан, нилээн орой гэр рүүгээ Ц.Дтай хамт явж байгаад торхон байшингийн дэргэд Ү.Бын ойролцоо Д.Гэрэлбаттай тааралдсан, Ц.Д тэр 2 муудалцаад барилцаж аваад дээр доороо ороод байсан үед гар чийдэнтэй хүн ирсэн тэр нь Ү.Ба байсан. Ц.Д бид 2 манай гэр рүү явсан, харин Д.ГҮ.Батай хоцорсон ...Гэртээ ирэхэд манай бэр Мөнхдалай, хүү Мөнхтогтох нар орондоо унтахаар орсон байсан. Өглөө хаалга цохиод онгойлгоод өгөхөд цагдаа нар байсан бөгөөд Гэрэлбатыг нас барсан гэж хэлсэн гэж нөхөр маань надад хэлсэн ... Би нөхрийгөө чи Д.Гэрэлбаттай маргалдсан зодолдсон уу гэхэд тэр үгүй намайг цохиж унагаасан, харин Ц.Д хөгшин хүн цохьлоо гээд Д.Гэрэлбаттай барилцаад авсан гэж хэлсэн. Харин манай нөхрийн биед ил харагдах шарх шалбархай бэртэл гэмтэл байгаагү...Талийгаач Д.Гэрэлбатын эхнэр А.М нь ажил явдлынхаа үед намайг хэрэг учрал болох үед гэртээ байсан гэж буруу ойлгосон бололтой хүмүүст Ж.Ц багш гэртээ байсан гэсэн, байсан мөртлөө тоохгүй нөхрийг нь цагдаа аваад явахад хараад л хоцорсон гэж дам яриа ярьсан байхаар нь би түүнийг буруу ойлгосон юм байна гэж бодсон ... Ажил явдал болсноос хэд хоногийн дараа өдрийг нь тодорхой санахгүй байна цэцэрлэг, сургууль хоёрын дунд гудамжинд талийгаачийн эхнэр А.Мтэй тааралдаад ёстой баларсан юм болсон байна, тухайн цаг хугацаанд эгч нь айлын хүүхэд харахаар аймгийн төв рүү явсан байсан, болсон асуудлыг сонсоод л аймгаас ирсэн. Ц.Д манай нөхрийг гэрт хүргэж ирээд явсан гэж хүүхдүүд хэлсэн, буцаж явах замдаа талийгаачтай тааралдсан гэж хэлснээс өөр юм хэлээгүй ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-159/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай шинжээчийн

1. Талийгаач Д.Гэрэлбатын биед дух, хамар, чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй болно.

5. Талийгаачийн цус, ходооны шингэнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2,6 хувийн промилли, ходоодны шингэнд 2,8 хувийн промили спирт илэрсэн ба энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна.

6. Талийгаач Д.Гэрэлбатын цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчинтэй гэхээр шинж тэмдэг тогтоогдсонгүй.

7. Талийгаачийн биед үүссэн гэмтлүүдийг бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн болон өөрөө өөртөө учруулсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.

8. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-148/    

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 024 дугаартай шинжээчийн

1. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

2. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гутлын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэж байгаа бөгөөд 3 өөр төрөл загварын гутлын улны мөрүүд байна.

3. Уг гутлын мөрүүд хагас урт түрийтэй өвлийн 1, хагас урт түрийтэй хавар намрын 1, урт түрийтэй 1 ширхэг гутлуудын улын хээгээр үүсгэгдсэн мөр байна.

4. Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гутлын улны мөр болон иргэн Цэнд-Аюушийн Данзанхуяг, Бүдийн Болд нараас хураан авч хүргүүлсэн гутлын улны мөрүүдтэй хэлбэр, хэмжээ, элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-166/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай

2.1. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №18 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2.2 Талийгаачийн цогцост дух, хамар, зүүн чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт, зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

2.3,2.8 Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэнээс үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.

2.4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2.5. Дээрх гэмтлүүд нь үхэлд нөлөөлөхгүй болно.

2.6. Талийгаач нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчтөй байсан байна.

2.7. Дээрх өвчин нь үхэлд хүргээгүй байна.

2.8. Талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 187-192/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / 204/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэр зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-16/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-35/, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай /1-р хх-ийн 37-39, 40-41/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 42-43, 44-45/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 48-52/, эд мөрийн баримт хураан авах тухай /1-р хх-ийн 54-60/, шүүгдэгч Ц.Дийн хувийн байдлын талаар Баянхоногр аймгийн Өлзийт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018.04.02-ны өдрийн №110 тоот тодорхойлолт /1 хх-ийн 209/, иргэний үнэмлэхний лавлагаа, хуулбар /1 хх-ийн 221, 222/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / 1-р хх-ийн 214/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 220/, албаны шалгалтын материал /2-р хх-ийн 22-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Дт нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Гэрэлбатыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч  Ц.Дийн ... гудамжны үзүүр дээр ирж байхад өөдөөс нэг хүн ирээд Б.Б ахыг цохиод унагаасан. Тэгээд нөгөө хүн намайг бас цохиод авахаар нь би тухайн үед халамцуу байсан учир заамдалцаж аваад зөрүүлээд толгой хэсэгт нь цохиж бие биенийгээ ганц нэг цохилцсон. Тэр хүн Д.Гбайсан. Ү.Ба ирээд Д.Гэрэлбатыг салгаж аваад би Б.Б ахыг аваад цаашаа явж гэрт нь оруулж өгчихөөд гэртээ харих гээд алхаж байтал Д.Гараас ална аа гээд гүйж ирээд намайг цохих гэхээр нь бултсан чинь Д.Гхариугүй унахаа алдаад эргэж надтай барилцаж авсан. Тэгээд бид 2 дахин зууралдаж ганц нэг цохилцож байгаад болиод Д.Гби жаахан суугаадахъя гээд явахгүй байсан.... би Д.Гэрэлбатыг 3 удаа нүүр хамар хэсэгт нь цохиж авсан чинь хамарнаас цус гарсан байсан ... Тухайн үед талийгаач Д.Гнилээн архи уусан согтуу ирсэн, ...Би Д.Гэрэлбатын толгой нүүр, хамар хэсэгт 4 удаа цохиж авсан намайг цохиж авснаас болж Д.Гэрэлбатын хамарнаас цус гарсан байсан.Тухайн үед талийгаач Д.Гэрэлбаттай барилцаж аваад бие биенийхээ хоолойг цамцаар боож авсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208, 85-88/

хохирогч А.Мийн ... Б.У дахин залгаад Д.Гах Б.Б, Ц.Д гэх хүнтэй зодоон хийгээд маргалдаад доошоо явчихлаа гэж хэлсэн,... тэр шөнө манай нөхөр Д.Ггэртээ ирээгү, талийгаач Д.Гнь орой 20 цагийн үед нилээн согтуу гарч яваад гэртээ орж гараад яваад байсан, талийгаач Д.Гнь гэрээс явах үедээ ямар нэгэн гэмтэл шарх сорви байхгүй гараад явсан .... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-66/

гэрч    Д.Пийн          ... гэрээсээ гараад хашааны завсараар харахад Б.Боо гэх хүн 2 хүнтэй хэрэлдээд байсан бөгөөд би зодоо хийхийг нь хараагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 76-77/

гэрч    Ү.Бын .... би хашааны хаалга дээгүүр харсан чинь 3 хүн зодоо хийгээд байхаар нь гар чийдэн аваад гэрийн урд талд байх модон торхон байшингийн зүүн талд очсон чинь талийгаач Д.Гнь гаднах куртикээ тайлаад хаясан талийгаач Д.Гнь Ц.Дтай зууралдсан байхаар нь салсан тэгээд Данзанхуяг, Болд нар нь торхон байшин тойроод явсан, талийгаач Д.Гнь зүүн талдаа бага зэргийн шалбарсан шархтай байсан,... би талийгаач Д.Гнь Ц.Д, Б.Б нарын араас явж байгаа харагдсан,...манай гэрт талийгаач нь орж ирэх үед биедээ ямар шарх гэмтэлгүй зүгээр байсан, хүнтэй маргалдсан талаар юу ч яриагүй ... Талийгаач Д.Гнь хар өнгийн куртикээ тайлсан газар хэвтэж байсан зүүн талын шанаа хэсэгт бага зэргийн зулгарсан шархтай байсан хувцас нь нил шороо болсон байсан ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-80/

 гэрч Б.Уийн ... би талийгаач Д.Гэрэлбатын эхнэр лүү утсаар ярьж Д.Гахтай Б.Боо, Ц.Д нартай зодоо хийгээд цус гойжсон байна гэж утсаар хэлсэн,... Д.Гнь манайд 22 цагийн үед ганцааараа орж ирсэн согтолт нь гайгүй харагдаж байсан.... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-83/

гэрч Б.Бын ... Би Д.Гэрэлбатыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Д.Гирээд намайг ирээд цохиод унагаасан. Би газар унасан чинь Д.Гэрэлбат, Ц.Д руу дайраад Ц.Дтай зууралдаж ноцолдсон,...Ц.Д Д.Гхоёр хэн нь хэнийгээ хаана нь яаж цохисныг хараагүй. Ямарч байсан ноцолдож зууралдсан ба харанхуй шөнө болсон болохоор сайн харагдаагүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

гэрч Э.Мгийн ... хадам аав шууд ирэхдээ Ц.Д ахтай хамт ирсэн,... хадам аав орж ирээд л унтаад өгсөн, би өөрөө ор засаж унтуулсан бөгөөд түүний бие ямар нэгэн гэмтэл байгаагүй. Хувцас хунар нь ч гэсэн шороо тоос болсон зүйл байгаагүй. Хадам бор саарал өнгийн куртиктэй, гар хийцийн үстэй дортортой, арзгар ултай түрийтэй гутайлтай байсан ... аав согтуу байсан, гэхдээ ухаан мэдрэлээ алдаад хөл дээрээ тогтож чадахгүй хүртэл байдалтай байгаагүй, орж ирээд ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр унтсан ... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-155/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай ... Талийгаач Д.Гэрэлбатын биед дух, хамар, чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлийн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,...талийгаач нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 143-148/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 024 дугаартай .... Хэрэг учралын газраас бэхжүүлэн авсан гутлын улмны мөр болон иргэн Цэнд-Аюушийн Данзанхуяг, Бүдийн Болд нараас хураан авч хүргүүлсэн гутлын улны мөрүүдтэй хэлбэр, хэмжээ, элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 157-166/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай ... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №18 тоот дүгнэлт үндэслэлтэй байна ... Талийгаачийн цогцост дух, хамар, зүүн чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт, зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ .... талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 187-192/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Д нь Д.Гэрэлбатын толгой хэсэгт цохих, хоолойг нь боох зэрэг түүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан хохихогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ц.Дийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ц.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.     

Шүүгдэгч Ц.Д нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Ц.Д хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хэдий ч шүүх, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдов.

Шүүгдэгч Ц.Дийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “....хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах...” гэмт хэрэгт тоологдох хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болсон байна.

Тодруулбал: Уг гэмт хэрэг нь 2018 оны 03 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө үйлдэгдсэн, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар дуусгавар болж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэмт хэргийн ангилал тодорхойлсон мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэгт хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 заалтад заасан “....энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн....”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно...” гэж заасан ба “....гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй үндэслэл болохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааж хуульчилсан байна.

Иймд Ц.Дт дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч Ц.Дагзанхуягт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.

Хохирогч А.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад нэхэмжлэлийн шаардлага болох хашаа байшин, малчин, цалингийн зээлд 29.302.006 төгрөг, амь хохирогчийн оршуулгатай холбогдсон зардалд 6.282.260 төгрөг нийт 35.584.266 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2-т ... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно..., гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 5-т ... шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно... гэж тус тус заасан бөгөөд хохирогч А.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжилсэн ХААН банкнаас хашаа байшин, малчин, цалингийн зээлийг өөрийн хувийн хэрэгцээнд зориулж авсан, мөн шүүгдэгч Ц.Дийн гэмт хэргийн үйлдлийн улмаас амь хохирогч Д.Гэрэлбатад хөнгөн хохирол учирсан байх тул амь хохирогч Д.Гэрэлбатын оршуулгатай холбогдсон зардалд 6.282.260 төгрөг нэхэмжилсэнийг гэмт хэргийг улмаас учирсан хохиролд орж тооцогдохгүй болно.

Хохирогчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.... Д.Гнь гэртээ харих боломжгүй, хүнд согтолттой, хөлдөх аюултай, мөн гэмтэлтэй гэдгийг мэдсэн байж хүйтэнд орхин явсан нь хохирогчийг нам хэмийн осголтоос болж амь насаа алдах аюулд хүргэсэн тул хэргийн мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч Ц.Дт холбогдэх эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн... хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 488 дугаартай ... Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №18 тоот дүгнэлт үндэслэлтэй байна ... Талийгаачийн цогцост дух, хамар, зүүн чих, чамархай, эрүү, хүзүү, мөр, бугалга, шуу, тохой, бугуй, хуруу, өвдөг, шилбэ, тавхайд зулгаралт, зовхи, шуу, өвдөгт цус хуралт, зовхи, хацар, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ .... талийгаач нь нам хэмийн үйлчлэлээр осгож нас баржээ ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 187-192/ гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.Дийн үйлдлийн улмаас амь хохирогчийн биед бэртэл гэмтэл авсан бусдын туслалцаа, асрамж шаардлагатай талаар шинжээчийн дүгнэлд дурдагдаагүй, амь хохирогчийг аюултай байдалд орхиж явсан, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ц.Дийн 1 хос, 2 ширхэг хагас түрийтэй гутал, Б.Бын 1 хос, 2 ширхэг хагас дотоод гутал, хар өнгийн куртик, хромон гутал зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгав.

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Ц.Дийн эзэмшлийн ... гар утас...-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу дээрх зүйлсийг шүүгдэгч Ц.Дт буцаан олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийтийнхөн овогт Ц.Д хохирогчийг бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ц.Дт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.7-т зааснаар хохироргч А.Мийг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хашаа байшин, малчин, цалингийн зээлд 29.302.006 төгрөг, амь хохирогчийг оршуулгын зардал болох 6.282.260 төгрөг нийт 35.584.266 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Дт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7-д зааснаар шүүгдэгч Ц.Дт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар Ц.Дийн 1 хос, 2 ширхэг хагас түрийтэй гутал, Б.Бын 1 хос, 2 ширхэг хагас дотоод гутал, хар өнгийн куртик, хромон гутал зэргийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Ц.Дийн эзэмшлийн “..гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Ц.Дт буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.