| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03687/И |
| Дугаар | 102/ШШ2016/04296 |
| Огноо | 2016-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 102/ШШ2016/04296
| 2016 оны 06 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2016/04296 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Ланд Марк тауэрийн 8 давхарт оршин байгаа Бодь интернэшнл ХХК /РД-2040433/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Хилл саяд ресидэнс байрны 02 тоотод оршин байгаа Велмот ХХК /РД-5211433/-д холбогдох
481,408,768 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, мөн сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, хариуцагч компанийн захирал Н.Баатарцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Велмот ХХК нь Голомт банкнаас 2010, 2014 онд 170,000,000 төгрөгийн, 100,620 ам.долларын зээл авсан байдаг.
Тус зээлийн гэрээний батлан даагчаар Бодь интернэшнл ХХК оролцож батлан даалтын ЗГ/8125000956, ЗГ/8125001751 тоот гэрээг Голомт банктай байгуулсан бөгөөд Велмот ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул Голомт банк нь манай компаниар батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлсэн.
Ингэснээр батлан даалтын гэрээний 3.2.2-т заасны дагуу Голомт банкны шаардах эрх манай компанид шилжсэн.
Велмот ХХК нь Голомт банктай 2010 онд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл 64,461,513 төгрөг, 2014 оны гэрээний 216,947,255.80 төгрөгийг нэхэмжлэгчид одоог хүртэл төлөөгүй байна.
Мөн Бодь интернэшнл ХХК нь Велмот ХХК-ийн өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг, компанийн өр, авлага, үүрэг, хариуцлагын хамт иргэн Н.Дүгэрсүрэнд хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.
Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний үндсэн нөхцөл нь Н.Дүгэрсүрэн, Велмот ХХК-ийн хувьцааг худалдан авч, Бодь интернэшнл ХХК болон түүний хамаарал бүхий компаниудад төлөх өр, төлбөрийг бүрэн хариуцан төлж барагдуулах байсан.
Дээрх гэрээний 3.2.2-т зааснаар хариуцагч компани нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Бодь интернэшнл ХХК, Халх буудайн цацал ХХК, Санзай төв ХХК, Экос ХХК-иудад төлөх 279,558,842 төгрөгийн өр төлбөрөөс 200,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч одоог хүртэл гүйцэтгээгүй байна.
Талууд 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тооцоо нийлж, Велмот ХХК нь Бодь интернэшнл ХХК-д нийт 481,408,768 төгрөгийн өр төлбөртэй болох, төлбөр барагдуулах үүргээ гүйцэтгээгүйг баталгаажуулсан тул тус компаниас уг мөнгийг гаргуулж өгнө үү.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
Хариуцагч Велмот ХХК-ийн захирал Н.Баатарцогт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Велмот ХХК нь 2008 онд Бодь интернэшнл ХХК-ийн охин компаниар байгуулагдсан байдаг. 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр уг компанийг Н.Дүгэрсүрэнд дараах аман болон бичгийн байдлаар гэрээг үзэглэн, 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нотариатаар батлуулсан мөн сарын 10-ны өдөр албан ёсоор хүлээлцсэн.
Ингэхдээ Велмот ХХК-ийн нэр дээр байгаа ЗГ8125001467, ЗГ8125001751 тоот зээлийн гэрээнүүдийн хугацааг сунгаж өгсөн тохиолдолд тус компанийг нэхэмжлэгч компанийн тавьсан нөхцлийн дагуу худалдах-худалдан авахаар тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулсан байдаг.
Үүний дараа иргэн Н.Дүгэрсүрэн нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр надад бэлэглэлийн гэрээгээр Велмот ХХК-ийг хувьцааг 100 хувь шилжүүлсэн. Учир нь Н.Дүгэрсүрэн, Голомт банкинд зээлтэй, зээл авах боломжгүй байсан тул би авахаас өөр аргагүй байсан.
Би тэрбум 600 гаруй сая төгрөгийн өртэй компанийг хүлээж аваад одоогийн байдлаар тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болсон тул гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй байна.
Бодь интернэшнл ХХК нь тохиролцсоны дагуу гэрээний хугацааг сунгаж өгөөгүйн улмаас бид хүүгийн алдагдал хүлээж байгаа. Банкинд хугацаа хэтэрсэн өртэй гэж бүртгэгдсэн. Үүний улмаас манай компани ямар ч ажил, тендерт оролцож чадахаа больсон.
Нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК, манай компанитай хамтарч ажиллавал өр төлбөрийг барагдуулах боломж байгаа.
Бид төлбөрийг тодорхой графикаар төлж барагдуулах хүсэлтэй байгаа бөгөөд хэрвээ энэ саналыг хүлээн авах боломжгүй бол Велмот ХХК-ийг анх ямар байдалтай хүлээж авсан тэр байдлаар нь буцаан хүлээлгэн өгөх саналтай байна.
Манай компанийн хувьд нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлага болох 481,408,768 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Ийм хэмжээний өр төлбөртэй гэдгээ зөвшөөрч маргаагүй гэв.
Шүүх хэргийн оролцогчдын хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК нь Велмот ХХК-иас 481,408,768 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч Велмот ХХК-ийн захирал Г.Баатарцогт нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх, хариуцагч Велмот ХХК-ийн дээрх зөвшөөрлийг Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК нь хариуцагчаас 481,408,768 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд Велмот ХХК нь нэхэмжлэгч талд ийм хэмжээний өр төлбөрийг төлөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, болгон, мөн зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 2,564,990 төгрөгийг , хариуцагч Велмот ХХК-иас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Бодь интернэшнл ХХК-ийн нэхэмжлэлтэй, Велмот ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч Велмот ХХК-ийн, нэхэмжлэлийн шаардлага болох 481,408,768 /дөрвөн зуун наян нэгэн сая дөрвөн зуун найман мянга долоон зуун жаран найман/ төгрөгийг нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 2,564,990 төгрөгийг , хариуцагч Велмот ХХК-иас 2,564,990 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бодь интернэшнл ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД