| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0150/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/99 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 2019/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Д.Дуламжав
Хохирогч Б.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг
Шүүгдэгч О.,О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О., О.******* нарт холбогдох эрүүгийн 1836000000129 дугаартай, 178/2018/0150 /Э/ индекстэй хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух байнгын хаягтай, ******* тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******н *******
Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух байнгын хаягтай, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан гэх, тоот регистрийн дугаартай, ******* ******* овогт *******н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.. О.******* нар нь бүлэглэн Ховд аймгийн Ховд сумын ******* багийн Нарийн давааны ам гэх газар 2018 оны 08 сарын 06-ны өдөр хохирогч Б.ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би аав ээж хоёртой аймаг орчихоод буцаад гэртээ очоод байж байтал манай дүү Б. залгаад Б. О.******* ах хоёр хоорондоо зодолдоод О.******* ахын толгойг хагалчихлаа, цус нь тогтохгүй байна, та нар хурдан ир гэсэн.Аав ээж бид гурав буцаад очиход О.******* Б.ы гэр лүү явсан байсан.Б.ы гэрт аав, ээж ах нар нь ирчихсэн байсан.Би Б. руу “ чи яагаад хүний толгой хагалж байгаа юм бэ “ гэж дайраад өшиглөсөн.Тэгэхэд тэнд байсан хүмүүс намайг гэрээс хөөж гаргасан.Б.ы ээж намайг гэртээ оруулаагүй, хэсэг байж байгаад гэртээ оруулахаар нь би уучлалт гуйсан.Би ахыгаа өмөөрөөд Б.ыг нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг / хэргийн 73-р хуудас/
Шүүгдэгч О.*******гийн нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би найз Ж.Нагашбайтай хамт гэртээ архи уугаад байж байтал Б. орж ирсэн. Манайд хоол цай уугаад нэлээд байж байгаад Б. явна гээд гарахаар нь би араас нь Ж.Нагашбайгийн хамт гараад барилдаад тоглож байтал Б. газраас чулуу аваад миний толгой руу цохиод миний толгойг хагалсан.Тэгэхээр нь би уурлаад Б.ы нүүр лүү хэд хэдэн удаа цохисон.Тухайн үед Б. манай гэрээс гарахдаа Ж.Нагашбайгийн мотоциклийн түлхүүрийг аваад гараад явсан байсан.Тэрнээс болж бид хоёр маргасан... гэх мэдүүлэг / хэргийн 71-72-р хуудас/
Хохирогч овогт ын ы / регистрийн дугаартай, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Политехник коллежийн оюутан/ шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...О.******* нь намайг тоглоомоор далимдуулан хэл амаар доромжилж боож дахиж зодсон. Тэгээд би адуугаа туугаад явж байтал мориноосоо бууж намайг боож унагаад, нүүр ам руу алгадсан. Тэгээд би гэртээ ирээд байж байтал нөгөө 3 гэрт эргэж ирсэн. О.*******гийн дүү О. орж ирээд чи зодоон хийлээ гэж надруу дайрч миний идэж байсан хоолыг цацаад миний эрүү, ам руу өшиглөж хэд хэдэн удаа алгадаад миний баруун хөмсөгний дээд тал буюу духны хэсэгт шалбарсан, хамар хугарсан, амьсгал авч болохгүй байгаа доод уруулын дотор тал язарсан, 2 чихний хэнгэрэг цоорсон гэсэн онош тавьсан. О.******* нь чих, толгой, нүүр, эрүү хэсэг рүү зөндөө олон удаа цохиж зодсон юм. О. нь манай гэрт миний хамар луу өшиглөж хугалсан юм....Би гэмтлийнхээ улмаас Улаанбаатар хотод Эм жи жи эмнэлэгт очиж үзүүлээд чихний мэс засалд ороод ирсэн.Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна..." гэх мэдүүлгүүд /хх-ийн 22- дугаар хуудас/
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би малаа хариулж байгаад гэрт ирэхэд О.******* ах Хизат гэдэг хүний хамт архи уугаад сууж байсан. Тэгж байтал адуунаас ирж явна гээд Б. орж ирсэн. Б. орж ирээд цай уугаад О.******* ах нартай ярилцаад сууж байгаад би гадаа гарчихаад ороод ирэх хооронд маргалдаад сууж байсан. Тэгээд Б. адуундаа явна гээд гартал араас нь Ж.Нагашбай, О.******* 2 дагаж гараад О.******* ах Б.ыг барьж аваад тоглож ноцолдоод эхэлсэн.О.******* ах Б.ы нүүр лүү нилээн чанга нэг удаа алгадсан. Б.ы хамраас бага зэрэг цус гарчихсан байсан. О.******* ахын толгойноос бас цус гарчихсан байсан. Б.ын гэрт ирсэн байхад О. ах ирээд Б.ыг зүүн хөлөөрөө нүүрэн тус газар луу нь өшиглөсөн. Б.ы хамраас дахиад цус гарсан байсан...” гэх мэдүүлэг/хэргийн 13-14 дүгээр хуудас/
Гэрч Х.Хазинегийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Би Б., О.******* хоёрыг хооронд нь эвлэрүүлээд сууж байтал О.*******гийн төрсөн дүү О. гаднаас орж ирээд “манай дүүгийн толгойг хагалсан пизда минь чамайг ална” гээд дайрсан. О. таваг шидэж манай хүү Б.ы нүүр лүү өшиглөсөн. Манай хүүгийн хамар амнаас цус алдаж бид нар О.г аваад гарсан...” гэх мэдүүлэг /хэргийн 28-29 дүгээр хуудас/
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн...Ховд аймгийн төвөөс 50-52 км, Ховд сумаас 55-60 км зайд орших О.*******гийн гэрийн гадна зодолдсон гэх газар байв... гэх гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 18-19-р хуудас/
Гэрч С.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...бид хоёр хүүхдээ аваад хүү О.*******гийн гэрт очиход гэртээ байхгүй,ынд очсон гэхээр нь тэднийд очиход А.ын эхнэр Х.Хазине хаалгаа дараад зогсчихсон “ хүүхдүүд хоорондоо учраа олж байх шиг байна” гэж хэлсэн.Биднийг гэрт ороход манай хүү О.*******,манай дүүгийн хүүхдүүд болох Б.,Б.Тойлыбай нар байсан. О.*******гийн нүүрэнд цус байгаагүй,Б.ы нүүр шалбарсан байдалтай аавынхаа дэргэд сууж байсан... гэх мэдүүлэг / хэргийн 30-31-р хуудас/
Гэрч Ж.Нагашбайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... О.*******гийн толгойноос цус гарчихсан,Б.ы нүүр ам гайгүй байсан.Тэр хоёр гэрт орж ирээд Б. О.*******гаас уучлалт гуйгаад “ таны толгой хагарсан байна, та ч гэсэн намайг зод “ гэхэд О.******* Б.ы нүүр лүү хэд хэдэн удаа цохисон.Удалгүй А. орж ирээд Б.ыг аваад явсан.Бид нар араас нь ын гэрт очоод О.******* Б.аас уучлалт гуйгаад цай уугаад сууж байтал гаднаас О.*******гийн дүү О. орж ирээд Б. руу дайраад цохиж аваад өшиглөсөн.Тэгэхээр нь би О.г араас нь тэврээд гэрээс гарсан... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр би хүний машин хөлслөөд аймагт хуриманд суугаад буцаж явтал Б. замд гар өргөөд зогсож байсан. Зогсоод асуухад “ О.******* Б.ыг зодчихлоо” гэж хэлсэн. Бид нар Б.ыг аваад гэртээ ирсэн.Тэгээд байж байтал араас О.*******, Б.,Б.Тойлыбай нар ирээд учраа олоод ярилцаад сууж байтал О. ирээд Б. руу ална гээд дайрсан.Би салгах гэтэл миний суган доогуур Б.ыг өшиглөөд хамрыг нь хугалсан... гэх мэдүүлэг / хэргийн 49-р хуудас/
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн ... Б.ы биед хамар ясны зүүн төгсгөл хэсэгт хугарал, 2 талын дунд чихний хурц улайлт үрэвсэл, сонсгол бууралт, тархи доргилт, хамрын нуруунд 4x2 см цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулд 1x1 см зулгаралт, цүс хүралт, зүүн чамархайн хуйханд ЗхЗсм зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсэгт 0.5х2см, зүүн чихний дээд хэсэгт 1x0.5см, зүүн гарын шуунд 2x1 см тус бүр өнгөц зулгаралтууд гэмтлүүд тогтоогдлоо. Б.ы биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унах үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.ы биед учирсан дээрх гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн өдөр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /хэргийн 52-54 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 464 дугаартай шинжээч нарын... Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн гаргасан 431 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.Хохирогч Б.ы биед учирсан баруун зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол нь хуучин бөгөөд тухайн үед баруун, зүүн, дунд чихний улайлтат үрэвсэл үүссэн байх боломжтой байна.Шинжээч эмч Б.Цэндхүүгийн гаргасан 431 тоот дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой... гэх дүгнэлт / хэргийн 220-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.тай маргалдаж улмаар түүнийг цохисон, О.*******гийн дүү О. нь ахыгаа өмөөрч хохирогч Б.ы хамар хэсэг рүү нь өшиглөсөн үйлдлийн улмаас Б.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******, О. нарыг бүлэглэн хохирогч Б.ы биед хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэж байна.
Иймд шүүгдэгч О., О.******* нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Хохирогч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн эмчилгээний зардал 4.3.850 төгрөг, шатахууны зардал 157.800 төгрөг нийт 4.391.650 төгрөг нэхэмжилж байна гэх боловч шүүхэд ирүүлсэн хохирлын баримтуудыг шинжлээд 2.5.800 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох хэрэгт авагдсан баримтын хэмжээнд 655.850 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба шүүгдэгч О., О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч О.. О.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогч Б.ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шинжээч нарын 492,464 дугаартай дүгнэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэл болгов.
Шүүгдэгч О.. О.******* нар нь анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харьцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/102 тоот О.гийн Ховд аймгийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг, Ховд аймгийн Прокурорын газрын 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/103 тоот шүүгдэгч О.*******гийн Ховд аймгийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг бүхий дансуудыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******н *******, ******* ******* овогт *******н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******н *******, ******* ******* овогт *******н нарыг тус бүрийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.*******, О. нарт оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч О., О.******* нарт мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч О., О.******* нараас хохирлын 655.850 / зургаан зуун тавин таван мянга найман зуун тавин/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж хохирогч Б.д олгосугай.
6.Шүүгдэгч О.*******, О. нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
7.Шүүгдэгч О.*******, О. нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б. нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч О.гийн Ховд аймгийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 450.000 төгрөгийг битүүмжилсэн 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/102 тоот Прокурорын тогтоол, шүүгдэгч О.*******гийн Ховд аймгийн Төрийн банкны тоот дансанд байршуулсан 450.000 төгрөг бүхий дансыг битүүмжилсэн 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 5/103 тоот прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.*******, О. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС