Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 208/МА2024/00067

 

******* **** групп ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00394 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* **** групп ХХК

Хариуцагч *******, ******* ******* ******* ******* ******* ХК нар

Нэхэмжлэлийн шаардлага: *******т холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах тухай

******* ******* ******* ******* ******* ХК-д холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөлийг цуцалж, шугамын таслалт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Сөрөг нэхэмжлэл: Хариуцагч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг /цахим/, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нар /цахим/, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл /цахим/ нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ:

...******* нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ******* ***** групп ХХК-д хандаж Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрших ШТС-59 63кВа 10/0,4кв КТПН дэд станцын тэжээл болох 10кв-н ******* шугамаас салбарлан өөрийн ахуйн хэрэгцээнд ******* хангамж авах хүсэлтийг илэрхийлсэн.

Иргэн *******ын хүсэлтийг ******* ***** Групп ХХК-ийн зүгээс хүлээн авч талууд харилцан тохиролцож 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Цахилгаан дамжуулах агаарын шугам холболтын 21-1011 тоот гэрээ байгуулан иргэн *******т Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрших ШТС-59-н 63 ква 10/0,4ка КТПН дэд станцын тэжээл болох 10кв-н ******* шугамаас салбарлуулан тог өгсөн.

Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан иргэн *******ын төлөх графикт хугацаа дууссан. Тэрээр манай байгууллагын дэд станцаас өнөөдрийг хүртэл тогоо тасралтгүй авч байгаа тул гэрээний дагуу төлөх 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272,950 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* хариу тайлбартаа:

Энэ гэрээнээс болж ******* ***** групп ХХК хэрхэн хохироод байгааг ойлгохгүй байна. Хариуцагчаар ******* ******* ******* ******* ******* ХК байна. Энэ компанид манайх хүлээлгэн өгснөөс хойш ******* ***** групп ХХК-д хамтран ажиллах тухай бичиг хүргүүлсэн байдаг. Энэ манай өмч болсон. *******т хамааралгүй болсон гэж 2022 оны 08 дугаар сард албан тоот хүргүүлсэн байдаг. Хамгийн гол нь ажил хийж байхад хэлж мэдэгдээгүй байж, өнөөдөр 23,000,000 төгрөгийг нэхэмжилж байна вэ гэж урьд нь асууж байсан. Дарамт гэдэг хүсэлт гаргахаас өөр аргагүй байдалд оруулахыг хэлнэ. ******* биш, би өөрөө амьдардаг учраас мэдэж байна. ******* ****** групп ХХК-ийн гэрч гэх хүмүүсийг өмнөх шүүх хуралдаанд асуусан. Тэр хүмүүс ямар ч ойлголтгүй, худлаа ярьж байсан. Эрчим хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэгт хангагч нь хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй гэж заасан байдаг. Тэрнийхээ дагуу бид холбосон. Яагаад гэрээ байгуулъя гэсэн бэ гэхээр айлуудын тогыг салгаад дарамтлаад байсан учраас *******аар дамжуулж, гарын үсэг зуруулсан. Хангагч байхын тулд заавал эрчим хүчний хорооноос тусгай зөвшөөрөл авсан байх ёстойг энэ байгууллага мэддэг байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч маань гэрээн дээр дандаа хангагч гэж биччихсэн байгаа. Энэ байгууллага нь хангагч биш учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа учраас 23,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компанид 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ******* ******* станц ХК-ний зүгээс Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхааны 1-р багт ажиллах Шатахуун түгээгүүрийн ******* хангамж 10/0,4 кВ-гийн трансформатор бүхий дэд станцыг барих 17/247-2014 тоот дугаартай техникийн нөхцөлийг олгосон. Тус техникийн нөхцөлийн дагуу барилга байгууламжийг барьж 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комисс ажиллаж хүлээж авсан байдаг. Улмаар иргэн ******* нь ДСЦТС ХК-иас 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөл гаргуулж авсан байдаг ба манай Шатахуун түгээгүүрийн ******* хангамж 10/0,4кВ-гийн трансформатор бүхий дэд Станцыг барих 17/247-2014 тоот дугаартай техникийн нөхцөлийн дагуу баригдсан барилга байгууламжаас салаалан барилга байгууламжийг барьж 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ГЦ-09/2020 тоот дүгнэлтээр бага зэргийн төвөгшилтэй ангиллын ахуйн хэрэглээний 63/10/0,4 кВ-ын дэд станцын ******* тэжээл болох 10кВ-ын гадна ******* хангамжийг байнгын ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан. Үүний дараа зөвшөөрөл авалгүйгээр техникийн нөхцөл олгосон, ******* шугамын холболт хийсэн асуудлаар 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ДСЦТС ХК, иргэн ******* манай компанийн хооронд гурвалсан уулзалт болж уг уулзалтаар иргэн *******т *******ы техникийн нөхцөл олгохдоо ******* ****** Групп ХХК-иас зөвшөөрөл авсан эсэхийг магадлахгүйгээр олгосон нь ДСЦТС ХК-ийн буруутай үйлдэл байсанд уучлалт хүсээд танай хоёр хоорондоо холболтын гэрээ байгуулах шаардлагатай. Тиймгүй бол иргэн *******т олгосон техникийн нөхцөлөө цуцлахаас өөр аргагүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Тус уулзалтын дараа иргэн ******* нь ******* ****** Групп ХХК-ийн *******-Уул аймаг дахь салбарын даргаар дамжуулан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлтээ гаргасан байдаг. Тухайн хүсэлтийн дагуу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21-1011 тоот Цахилгаан дамжуулах агаарын шугам холболтын гэрээг харилцан тохиролцож байгуулсан боловч иргэн ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байгаа билээ. Улмаар ******* нь тодорхой зөвшилцөлд хүрсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, удаа дараа бусдын хөрөнгөд дур мэдэн халдсан тул манай шугамаас салбарлуулан олгосон ДСЦТС ХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/385- 2019-08 тоот техникийн нөхцөлийг цуцалж, шугамын таслалт хийж өгнө үү хэмээн ДСЦТС ХК-д хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ огт аваагүй байна.

Иймд ДСЦТС ХК-д Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1-р багт байрлах манай компанийн ШТСМ№59-ийн 63/10/0,4кВ-ын дэд станцын ******* тэжээл болох 10кВ-ын ******* эрчим хүчээр шугамаас салбарлуулан олгосон 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөлийг цуцалж шугамын таслалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлдээ:

Иргэн ******* нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Засаг даргын 2013 оны А/194/2013 дугаартай захирамжаар Шаамар сумын 1 дүгээр багт олгогдсон гэр бүлийн хэрэгцээний өмчлөлийн газар дээрээ ******* ******* ******* ******* ******* ХК-иас олгосон 2019.08.19-ний өдрийн 05/385-2019-8 тоот техникийн нөхцөлөөр Барилга байгууламж барих барилгын ажлын 2020.03.31-ний цх- 01/2020 дугаар бүхий зөвшөөрлийн гэрчилгээ авч холбогдох эрх бүхий байгууллагуудаар зураг, төсвийг хийлгэн Нарсан цамхаг ХХК-иар гүйцэтгүүлэн ахуйн хэрэглээний /10/04 кв-ын 63к ВА чадалтай дэд станц 10кВ-ын ЦДАШ / гадна ******* хангамжийн төвөгшилтэй барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах комиссын 2020.05.01-ний өдрийн ГЦ-09/2020 дугаартай дүгнэлтээр ашиглалтад оруулсан болно.

Дэд станцыг барих хугацаанд ******* ****** групп ХХК-ны зүгээс ажлыг эсэргүүцсэн талаар үг яриа гаргаагүй, ямар нэгэн мэдэгдэл зэрэг бичиг баримт ирүүлж байгаагүй. Энэ нь дэд станцыг ашиглалтад орохыг хүлээж өмнөх хэрэглэгчдээс үндэслэлгүй мөнгө төгрөг авч ирсэн үйл ажиллагаагаа манайд явуулах зорилго агуулж байсныг нотолдог. Нэхэмжлэгчийн зүгээс дэд станц 2020.05.01-нд ашиглалтад ороод хэдхэн хонож байхад *******ыг удаа дараа тасалсны улмаас нялх балчир хүүхдүүд хоол ундгүй болох зэрэг янз бүрийн хүндрэл учирч аргагүй хүнд байдалд байсан. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардсан төлбөр төлүүлэх гэрээг байгуулаагүй тул ******* ****** групп ХХК-нь иргэн *******т 2020.08.21-ний 237 дугаартай албан бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд ******* хүчдэлийг холбох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Мөн ДСЦТС ХК-д 2022.05.02-ны 070 дугаартай албан тоотоор хандан *******т олгосон техникийн нөхцөлийг цуцалж, шугамын таслалт хийлгэх хүсэлтийг гаргаж байсан байдаг. Эдгээр байдлын улмаас 2020.09.21-ний өдрийн ******* ****** групп ХХК-д хүсэлт гаргах тухай гэх гар бичмэлийг иргэн *******ын өмнөөс Ц.******* бичиж өгөхөд хүрсэн.

******* ***** групп ХХК-д ДСЦТС ХК-иас 2014.09.18-ны өдөр олгосон техникийн нөхцөлийн 12 дахь Эрчим Хүчний тухай хуулийн дагуу өөрийн тоноглолоос хангагчийн зөвшөөрлөөр шинээр хэрэглэгч нэмж холбуулах үүрэгтэй гэсэн болон Монгол улсын Эрчим Хүчний тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь Хангагч нь хэрэглэгчийн өмчийн шугам, дэд станцаас нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос олгодог ******* эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөлгүй атлаа ******* эрчим хүчээр хангагч хэмээн компаниа тодорхойлж, хэрэглэгч *******т дарамт шахалт үзүүлэн хууль бусаар байгуулсан 2021.1.28-ны Цахилгаан дамжуулах шугам холболтын гэрээгээр 23 сая төгрөг нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй. Иймд ******* хэрэглэгч ******* ***** групп ХХК-ны хууль зөрчиж байгуулсан Цахилгаан дамжуулах шугам холболтын 2021.01.28-ны гэрээг Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх болон 56.1.9 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2014 онд олгосон техникийн нөхцөлийн дагуу хийж гүйцэтгэж, 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр техникийн нөхцөлийг авсан. Өмчлөгчөөс зөвшөөрөл авалгүй техникийн нөхцөл олгосон нь ******* шугамын холболт хийх асуудлаар ******* ******* ******* ******* ******* ХК-д уулзалт хийж хоорондоо зохиц гэж хэлсэн. *******ын гаргасан хүсэлтийн дагуу холболтыг хийсэн. Сөрөг нэхэмжлэлд дурдагдаад байгаа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэж хэлсэн байна. Бид хууль зөрчөөгүй. Хоёр тал сайн дурын үндсэн дээр хуульд заасан шаардлагыг ханган, гэрээг бичгээр байгуулсан. Бидний байгуулсан гэрээ хууль дүрэмд заасны дагуу хийсэн гэрээ. Хүчин төгөлдөр бус гэж тооцох ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй байна. *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00394 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ын /РД: ********/-aac 23,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* **** групп ХХК /РД:*******/-нд олгож, хариуцагч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* монгол групп ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөлийг цуцалж, шугамын таслалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар энэхүү асуудлаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ****** групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 272,950 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ***** групп ХХК-нд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас ******* ****** групп ХХК-ийн дэд станцыг нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгө гэж огт маргаагүй. Шүүхээс Цахилгаан дамжуулах агаарын шугам холболтын гэрээ-г хууль ёсны дагуу хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ хэмээн дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх Хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон тохиолдолд хэлцлийг хийсэн гэж үзнэ, 189 дүгээр зүйлийн 189.2 дахь Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно гэх болон 189.3 дахь Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулсан гэрээ нь эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авснаар хүчин төгөлдөр болно гэх заалтуудыг ноцтой зөрчсөн гэрээ юм. /и/х- 13-15тал/

Уг гэрээнд 1011 гэсэн дугаар байхгүй тул өөр буюу 1011 тоот гэрээ байгаа мэт харагдсан. Мөн гэрээг 2021.01.28-ны өдөр байгуулсан атал гэрээг байгуулагдахаас өмнө буюу 2020 оны 12 сараас хэрэгжиж эхэлсэн нь гэрээний гол нөхцөл хугацааг тохирч байгуулаагүй нь тогтоогддог. Гэрээний 4.2 дахь Хэрэглэгч ******* дамжуулах агаарын шугам ашиглах төлбөр болох 6,000,000 /Зургаан сая/ төгрөгийг Хангагчийн ХААН банкны 5031222910 тоот дансанд төлсний дараагаар 10кв-ын ******* эрчим хүчинд холбогдоно гэх болон 4.4 дэх Хэрэглэгч нь ******* эрчим хүчээ залгуулахаас өмнө хангагчийн дэд станцаас 10кв-ын ******* дамжуулах агаарын шугам ашиглах төлбөр болох 23,000,000 /Хорин гурван сая/ төгрөгийг 3-н үе шаттайгаар 1 /нэг/ удаа төлнө гэжээ.

Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16 дахь Эрчим хүчээр хангагч гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ. Мөн хуулийн 3.1.17 дахь Эрчим хүчний зохицуулалттай хангалт гэж энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос баталж нийтэлсэн тариф /цаашид зохицуулалттай тариф/-аар хэрэглэгчдэд эрчим хүч худалдахыг, 3.1.18 дахь Эрчим хүчний зохицуулалтгүй хангалт гэж гэрээний үнээр хэрэглэгчид эрчим хүч худалдах-ыг хэлнэ гэж тодорхойлжээ. Гэтэл ******* ******** групп ХХК нь Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос эрчим хүчний зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй хуулийн этгээд тул гэрээний дагуу хэрэглэгчдээс мөнгөн төлбөр авах эрхтэй этгээд биш тул шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Эрчим Хүчний Тухай Хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Эрчим Хүчний Зохицуулах Хорооны бүрэн эрхийг тодорхойлохдоо хуулийн 9.1.2 дахь Тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, 9.1.4 Тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифны бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тарифийг хянаж батлах, хэрэглэгчдэд худалдах үнийг тогтоох, индексжүүлэлтийг хэрэгжүүлэх, 9.1.10 дахь Зохицуулалтгүй ханган тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хэрэглэгчтэй байгуулсан гэрээг бүртгэх эрхтэйг хуульчилсан. Дээр дурдсан баримтуудаар:

******* ****** групп ХХК нь эрчим хүчээр зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөлгүй, иргэн *******тай байгуулсан гэрээг Эрчим Хүчний Зохицуулах Хороонд бүртгүүлээгүй, хэрэглэгчээс авах мөнгөн төлбөр буюу үнэ тарифийг хянуулж батлуулаагүй тул ******* ****** групп ХХК-ийг Хангагч гэж үзэх үндэсгүй бөгөөд хэрэглэгчдээс гэрээний дагуу ямар үндэслэл, үнэ тарифаар 23 сая төгрөг болон ******* ****** групп ХХК-ийн ТД Ерөнхийлөгчын 2020.02.07-ны өдөр баталж, хянасан гэх ТТГ дарга , *******ы инженер , нарын гарын үсэг зурагдсан Шатахуун ******* станцны дэд станцаас ******* эрчим хүч түрээслэх үнэ тариф гэсэн баримтаар аж ахуйн нэгжээс 4,000,000 төгрөг эхний удаад авах, таслалт залгалт бүрд 150,000 төгрөг, сар бүр 300,000 төгрөг, хэрэглэгч иргэдээс эхний удаад 1,000,000 төгрөг, таслалт залгалт бүрд 150,000 төгрөг, 200,000 төгрөг сар бүр авахаар үнэ тариф тогтоож, хэрэгжүүлж байсан нь хуралд гэрчээр оролцсон , , , нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд ******* ***** групп ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.

******* ******* Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-иас ******* ****** групп ХХК-д 2014.07.18-ны өдөр олгосон Техникийн нөхцөл-ийн 12 дахь заалтад Эрчим Хүчний Тухай Хуулийн дагуу өөрийн тоноглолоос гэсэн болон Эрчим хүчний Тухай Хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хангагчийн Хангагч нь хэрэглэгчийн өмчийн шугам, дэд станцад нутаг дэвсгэрийн хэтийн төлөвийн үндсэн дээр өөр бусад хэрэглэгчийг нэмж холбох эрхтэй гэсэн заалтуудаар ******* ****** групп ХХК нь хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан болохоос үнэ тарифаар эрхгүй гэж үзэж байна. мөнгөн төлбөр авах эрхгүй гэж үзэж байна.

Шийдвэрт: Эрчим Хүчний тухай Хуулийн 20 дугаар зүйлийн 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, *******... гэж заасны дагуу ******* ***** групп ХХК нь өөрийн дэд Станцад бусад хэрэглэгчийг холбох үүрэгтэй, мөн 2021 оны 01 сарын 28-ны өдрийн гэрээгээр ******* эрчим хүчийг дамжуулж, түгээж төлбөр авах талаар зохицуулаагүй, зөвхөн өөрийн дэд станцаар дамжиж ирсэн эрчим хүчийг холбож дамжуулах үүрэг хүлээсэн тул эрчим хүчний тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч байх шаардлагагүй. Мөн хариуцагч нь ******* эрчим хүчний төлбөрийг гэрээний дагуу *******, ******* Цахилгаан ******* ******* ХК-д төлж байсан талаар тайлбарласан. Иймд хариуцагчийн гэрээ нь Иргэний Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэсэн үндэслэл, үндэслэлгүй байна гэснийг зөвшөөрөхгүй гомдолтой байна.

******* ***** групп ХХК нь эрчим хүчний зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй, Эрчим Хүчний Зохицуулах Хороонд гэрээг бүртгүүлээгүй, хэрэглэгчээс авах үнэ, тарифийг хянуулж батлуулаагүй зэргээр хууль, дүрмээр тогтоосон хэм, хэмжээг зөрчсөн нь нотлогдон тогтоогддог тул хүчин төгөлдөр бус хэлцэл мөн тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 03 сараас эхэлж станц барьж эхэлсэн. Нэхэмжлэгч бид нарыг хууль зөрчсөн гэж үзсэн бол тухайн үед зогсоох арга хэмжээ авах боломж зөндөө байсан. Ашиглалтанд орсноос 7 хоногийн дараанаас ирж тог тасалж эхэлсэн. Энэ гэрээг ******* байгуулаагүй тэр хүсэлтийг арга буюу шахалтаар би бичиж өгсөн. Гэрээг хүч тулгаж хийсэн гэж үзэж байна. Тэгээд ч бид *******ыг авахдаа *******-******* ******* ******* ХК-аас зохих зөвшөөрөл авч байж холболтыг хийсэн. Гэрээний дүнгийн талаар ******* ****** групп ХХК-аас тулгасан учир үнийн дүнг тавсан. Тэгээд гэрээнд заасан бүх хугацаагаар ******* хэрэглээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжинэ гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баатархишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан. Хариуцагчийн зүгээс гомдол гаргаж маргаж байна. Бидний зүгээс тухайн дэд станцыг техникийн даалгаврыг 2014 онд авч улмаар өөрсдийн зардлаар тухайн орон нутагт хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасны дагуу дэд станцыг барьж ашиглалтанд оруулсан. Анхан шатны шүүхээс тухайн станцын өмчлөгч нь хэн юм бэ гэж тодорхойлох шалгаан нөхцөл авагдсан. Хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу манай байгууллагаас гаргаж өгсөн газрын гэрчилгээ болон тухайн эд хөрөнгийг барьсан техникийн нөхцөл, улсын комисс хүлээж авсан дүгнэлт, дэд станцыг барьж ашиглалтанд оруулсан зэргээр нотлогдож байна.

Иргэн *******тай холбоотой хүсэлт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүсэлт гаргасан. Тухайн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг дэвсгэрт байрлах танай өмчлөлийн дэд станцаас ******* шугамын холболт хийлгэх хүсэлттэй байна. Уг хүсэлтийн дагуу төлбөрийн нөхцөлөө өөрөө тодорхойлсон байдаг. Иргэний хуулийн дагуу талууд өөрсдөө хүсэл зоригоо илэрхийлээд иргэний эрх зүйн харилцаанд тэгш эрхийн зарчмаар оролцдог. Төлбөрийн нөхцөлөө өөрөө анх 20,000,000 төгрөг гэж гаргаж ирсэн байдаг. Үүнд 2020 онд 5,000,000 төгрөг, 2021 онд 7,500,000 төгрөг, 2022 онд 7,500,000 төгрөг төлнө гэж хүсэлтээ гаргасан байдаг. Иргэний хуулийн дагуу тайлбарлаад үзэхэд гэрээ байгуулах санал орж ирсэн.

Уг гэрээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан. Үүнээс хойш хүсэлт шийдвэрлэж, талуудын хүсэлтээр болон гэрээнээс нэг зөрүүтэй зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр үнийн дүн өөрчлөгдөх нөхцөл байдал гарч ирсэн. 20,000,000 төгрөг нь 23,000,000 төгрөг болсон.

Манай зүгээс дэд станцыг барьж ашиглалтанд 2014 онд оруулаад 2020 он хүртэл тухайн эзэмшлийн зүйлээ өөрийнхөө хэрэгцээнд тухайн шатахуун ******* станцынхаа үйл ажиллагааг явуулахын тулд шилжүүлсэн. Хүсэлт гарахаас өмнө нэг зүйлийг анхаарах хэрэгтэй гэж үзэж байна. Хүлээлтийг хангахаас өмнө буюу 2019 онд *******т *******-******* ******* ******* станцаас техникийн нөхцөлийг гаргаж өгсөн байдаг. Үүний дагуу ******* ажлаа гүйцэтгээд явж байсан гэх зүйлийг яриад байгаа юм. Маргаан бол *******-******* ******* ******* станцын өмчлөлийн биш байхад бусдын өмчлөлийн дэд станцаас өөр этгээдийг холбуулахдаа яагаад өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй вэ гэж гарсан.

Үүний дагуу *******-******* ******* ******* станцын ХК-ийн ерөнхий инженер Батжаргал гэж хүн болон манай ******* салбарын дарга иргэн *******тай гурвалсан уулзалт хийсэн. Манайд урд өмнө нь ийм маргаан гарч байгаагүй. Танайх хоорондоо тохиролцоод гэрээ байгуулаад яв гэсэн хариуг өгсөн. Уулзалтын дараа ******* хүсэлт өгсөн. *******ын хүсэлтийг манай зүгээс хүлээж аваад гэрээ байгуулаад гарын үсэг өөрөө зурсан. Хамгийн гол нь хохирол хор уршиг яриад байх шиг байна. Энэ дээр яригдахгүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын байгуулсан гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай оролцож байна.

Гэрээний үүргээ биелүүлээч ээ гэж *******т өмнө нь олон удаа хэлсэн. Биелүүлэхгүй байсан учир шүүхэд хандсан. Тусгай зөвшөөрлийг мөн ярьж байна. Эрчим хүчний тухай хуулиар тусгай зөвшөөрлийг зохицуулаад өгчихсөн. Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д Иргэн, хуулийн этгээд байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хүн амын хэвийн амьдралд хохирол учруулахааргүй аргаар зөвхөн өөрийн хэрэгцээг хангах зорилгоор 1.5 МВт хүртэл хүчин чадалтай эрчим хүчний эх үүсвэр, түүний дамжуулах, ******* шугам барих, ашиглахад тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэж заасан байгаа. Үүний дагуу тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэрээ байгуулахад дарамталсан зүйл огт байхгүй. Хүсэлт ирсний дараа тохиролцож гэрээ байгуулсан. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 20,000,000 төгрөг болгож эвлэрэх санал гаргасан хариуцагч татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д заасны дагуу гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагын дагуу иргэн *******т олгосон техникийн нөхцөлийг цуцлаад Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас 2.7 км шугамыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Үүнд 110,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд ******* болоод өөр 7-8 хүний ******* эрчим хүчийг хангах, цаашдаа шинэ суурьших иргэдийн ******* найдвартай хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ажил хийгдсэн гэдгийг хэлээд маргах зүйл байхгүй. Хангагч хэрэглэгч гэсэн зүйл ярьж байна. Манайх хангагч, бид нар ******* ******** групп ХХК болон иргэн *******аас ******* эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг тоолуурын заалтаараа авдаг. Манай зүгээс ******* ******* групп ХХК-ны өмчлөлийн дэд станцаас иргэн *******т техникийн нөхцөл олгож холболт хийлгэсэн тал дээр нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.

Талууд хоорондоо ямар гэрээ хийснийг мэдэхгүй. Тусгай зөвшөөрлийн компани, ******* эрчим хүчийг борлуулаад төлбөр аваад байна гэх асуудлыг ярьж болохгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ, ******* шугам *******г түрээслэх юм уу, ямар байсан уг гэрээний дагуу зүйл яригдана. Энэ дээр эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд манай *******-******* ******* ******* ******* компани нь Сэлэнгэ, *******-Уул, Төв аймагт ******* эрчим хүчийг хангах тусгай эрх бүхий компани гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

2.Нэхэмжлэгч ******* ***** групп ХХК нь хариуцагч *******т холбогдуулан гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-нд холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөлийг цуцалж, шугамын таслалт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан бол хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцсэн байна.

3.Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ****** групп ХХК нь хариуцагч ******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Цахилгаан дамжуулах агаарын шугам холболтын гэрээ байгуулсан байх ба гэрээний тал болох ******* ****** групп ХХК нь гэрээний үүргээ иргэн ******* нь биелүүлээгүй гэж маргадаг бол хариуцагч ******* нь талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчиж байгуулагдсан тул хүчин төгөлдөр бус гэж маргасан байна.

4.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч ******* ***** групп ХХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч *******ын сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлын үндэслэлээ шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж тайлбарласан байна.

5.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэл хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж заасны дагуу давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй боловч нэхэмжлэгчийн хариуцагч *******т холбогдох шаардлагад зохигчдын хооронд үүссэн маргаан, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтад дараах дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгчийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд үүссэн гэрээ хүчин төгөлдөр эсэх талаархи маргаанд хийсэн эрх зүйн дүгнэлт нь талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго, гэрээний агуулга талаас тайлбарласан нь үндэслэл бүхий болсон гэж үзлээ.

Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1 дүгээр багт байрлах ШТС№56-ийн 63/10/0,4кВ-ын дэд станц нь нэхэмжлэгч ******* ****** групп ХХК-ийн өмч болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдсон, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өмчлөгч нь өөрийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь өмчлөгчийн хуулиар олгосон эрх юм.

Хариуцагч ******* нь ******* ******* ******* ******* ******* ХК-аас техникийн нөхцөл авч нэхэмжлэгчийн өмчлөлийн 63/10/0,4кВ-ын дэд станцаас *******ы тэжээл авсан, нэхэмжлэгчийн зүгээс зохих зөвшөөрөл аваагүй гэж удаа дараа ******* эрчим хүчийг тасалж байсан дарамтаас үүдэн аргагүй байдлын улмаас гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргадаг боловч талууд хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчиж хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрчим хүчний тухай 30 дугаар зүйлийн 30.1.10-д *******, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах, 30.1.11-д өөрийн шугам, тоног төхөөрөмжөөр дамжуулан эрчим хүч бусдад дамжуулах, *******, тухайн хангагчаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу авах; гэж заасан бөгөөд энэхүү харилцааг нь Иргэний хуульд заасны дагуу гэрээгээр зохицуулахаар заажээ.

Нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг Шаамар сумын 1 дүгээр багт байрлах ШТС№56-ийн 63/10/0,4кВ-ын дэд станцыг төлбөртэйгөөр ашиглуулахаар хариуцагч *******тай гэрээ байгуулсан байх ба талууд гэрээнийхээ зорилгыг ******* тэжээл болох 10кВ-ын төгсгөлийн тулгуур дээрээс салбарлаж 10кВ-ын ******* эрчим хүчээр иргэн *******ын буюу хэрэглэгчийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Шаамар-6 байрлах өмчийн байшинг хангах, төлбөр бүрдүүлэлтийг хангахад оршино гэж тодорхойлсон байна.

Мөн хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 63/10/0,4КВ-ын дэд станцаас *******ы шугам татаж тодорхой хугацаанд ашигласан үйл баримт тогтоогддог бөгөөд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар гэрээний нэрийг Цахилгаан дамжуулах агаарын шугам холболтын гэрээ гэж тодорхойлсон боловч гэрээний зорилго агуулга талаас нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Хариуцагч ******* нь гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний үнийн дүнгийн талаар маргадаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******аас гэрээ байгуулах тухай хүсэлтийг нэхэмжлэгчид илгээхдээ 20,000,000 төгрөг төлөх үнийн саналыг хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс хариуцагчийн ирүүлсэн гэрээний үнийн саналыг ямар үндэслэлээр хүлээн аваагүй талаар гэрээнд тусгаагүй, нэхэмжлэгч гэрээний дүнг хэрхэн тогтоож 23,000,000 төгрөг болгосон талаараа шүүхэд нотлоогүй байна.

Түүнчлэн талууд гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулсан боловч талуудын хооронд үүссэн маргааны улмаас гэрээний хугацаа мөрдөгдөөгүй, нэхэмжлэгчээс хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед гэрээний үнийн саналыг 20,000,000 төгрөг болгохыг зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан зохигчийн хооронд 2021 оны 01 сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний үнийн дүнг 20,000,000 төгрөг байхаар тогтоож, гэрээний 4.4 дэх хэсэгт заасан 2020 онд төлөх 6,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан үеэс буюу 2021 оноос эхлэн хариуцагчид үүрэг үүссэн гэж тооцон нэхэмжлэгчийн шаардлагаас хасаж, хариуцагч *******аас эд хөрөнгө ашигласан хугацааны буюу 2021, 2022 оны төлбөр нийт 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5.Нэхэмжлэгч ******* ****** групп ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас өмчлөгчийн эд хөрөнгө захиран зарцуулах хуулиар олгосон эрхэд халдан иргэн *******т 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 05/385-2019-08 тоот техникийн нөхцөл олгосон үйлдлээ хүлээн зөвшөөрч зохигчдын хооронд 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

6. Хариуцагч *******ын сөрөг шаардлагын тухайд:

Хариуцагч ******* нь сөрөг шаардлагаа ******* ******** групп ХХК нь компанийн үйл ажиллагаанаас өөр эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөлгүй атлаа хариуцагчтай байгуулсан хэлцэлд эрчим хүчээр хангагч гэж тодорхойлж, дарамт шахалт үзүүлэн гэрээ байгуулсан тул талуудын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүхээс сөрөг шаардлагын талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн байх ба Эрчим хүчний тухай хуульд зааснаар нэхэмжлэгч ******* ******* групп ХХК нь өөрийн өмчлөлийн дэд станцад бусад хэрэглэгчийг холбох үүрэгтэй байхаар заасан боловч ийнхүү холбохдоо эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй тул хариуцагч *******тай эд хөрөнгөө тодорхой хугацаагаар ашиглуулахаар гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний нэршилээс үл шалтгаалж гэрээний зорилго, агуулга талаас нь зохигчдын хооронд байгуулсан гэрээг шүүх тайлбарлаж хэрэглэсэн нь хуулийн үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн гомдол хангагдсан хэмжээгээр тооцон давж заалдах гомдолд урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжаас 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 148/ШШ2024/00394 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 101 дүгээр зүйлийн 101.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт *******ын аас /РД:******/-aac 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ****** групп ХХК /РД:********/-нд олгож нэхэмжлэгчийн шаардлагаас 9,000,000 /есөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг:

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* ****** групп ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343,150 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 227,950 төгрөг, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ХК-наас улсын тэмдэгтийн хураамжид 34,100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* групп ХХК-нд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн гомдол хангагдсан хэмжээгээр тооцон давж заалдах гомдолд урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжаас 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

 

 

ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ

 ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА

Г.ДАВААРЕНЧИН