| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/5738/и |
| Дугаар | 0208 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 0208
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил, 48А-11 тоотод оршин суух, 58 настай, эмэгтэй, Жанжан түшээт түн овгийн Алтангэрэлийн Алтанцэцэг /РД:ХВ58031100/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион Оргил, 48А-11 тоотод оршин суух, 29 настай, эрэгтэй, Баян овгийн Баттогтохын Эрдэнэбаатар /РД:ХВ87091518/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 17 дугаар байрны 15 тоотод түр оршин суух, 36 настай, эрэгтэй, Туркминистан улсын иргэн Ровшен Килычев Шаринбоевич /Rowshen Kylychev РД:1TM8005148M4806244/-д холбогдох
Түрээсийн төлбөр, алданги, хохирол болох 7 802 587 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэбаатар миний бие нь Туркминистан улсын иргэн Ровшен Килычев Шаринбоевичтэй 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц түрээслэх, түрээслэх гэрээ байгуулж, А.Алтанцэцэгийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 49А байрны 6 тоот 2 өрөө орон сууцыг 1 сарын 500 ам.доллараар түрээслэхээр болсон юм.
Тухайн үедээ төлбөрөө 2-3 сараар хоцроож төлбөрийг өгч байгаад 2015 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлөхгүй байна. Иймд Ровшен Килычев Шаринбоевичээс 5 сар 28 хоногийн түрээсийн төлбөр 2800 ам.доллар буюу 5 658 884 төгрөг, алданги 853 885 төгрөг, зочны өрөөний шал гэмтээсэн 1 512 292 төгрөг, зочны өрөөний абжур 954 000 төгрөг, хаалганы бариулууд 70 000 төгрөг, СӨХ, цахилгааны төлбөр, интернэт кабелүүд төлбөрүүд 233 798 төгрөг, бусад зардал 35 500 нийт 9 460 429 төгрөг ба Ровшен Килычев Шаринбоевич нь 1 515 772 төгрөгийг төлж барагдуулсныг хасаад одоо нийт 7 802 587 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 7 802 587 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцуагчийн зөвшөөрөлийг баталж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг нь нэхэмжилж байгаа 7 802 587 төгрөгийг төлөхийг маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нарын нэхэмжилсэн түрээсийн гэрээний үүрэг болох 7 802 587 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нь хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичид холбогдуулан түрээсийн төлбөр, алданги, хохирол болох 7 802 587 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлийн шаардлага болох 7 802 587 төгрөгийг хариуцагч Ровшен Килычев Шаринбоевич нь маргахгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа болох нь хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзоригийн тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 57 тал/
Хариуцагч Ровшен Килычев Шаринбоевич өөрийгөө шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эвлэрэх эрхийг М.Хатанзоригт итгэмжлэлээр олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 55-56 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзоригийн хүсэлтийг хүлээн авах үндэстэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Ровшен Килычев Шаринбаевичийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нарын нэхэмжлэлийн шаардлага болох 7 802 587 төгрөг /долоон сая найман зуун хоёр мянга таван зуун наян долоон мянга/-ийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичийн зөвшөөрөлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 070 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ровшен Килычев Шаринбоевичээс 142 070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Алтанцэцэг, Б.Эрдэнэбаатар нарт олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ