Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04306

 

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2016/04306

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байрны 132 тоотод оршин суух, Орхид овогт Түмэндэмбэрэлийн Батмөнх /РД-ИМ77102915/-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Батмөнх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Гэрэлмаа нь миний тавьсан зарын дагуу гэрээ хийж хөлсөлж байгаад, байрнаасаа гарах боллоо, манай дүү нөхөртэйгээ байр хөлсөлж сууна гэж байна энэ хоёрыг оруулчих уу гэхээр нь хувиараа бизнес эрхлэх гэх Б.Сарангоотой гэрээ хийж, байраа түрээслүүлсэн. Байрны төлбөрөө төлөхгүй байсан учир очтол хаалгаа онгойлгож өгөөгүйн гадна цонх нь гэрэлгүй байсан.

Хаяг нь олдохгүй, бүртгэлтэй хаяг дээрээ байхгүй байгаа тул Д.Гэрэлмаа, Б.Сарангоо нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.Батмөнх нь Д.Гэрэлмаа, Б.Сарангоо нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Д.Гэрэлмаа, Б.Сарангоо нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШЗ2016/11985 дугаар захирамж, орон сууц хөлслөх гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-5 дугаар хуудас/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Т.Батмөнхийн хүсэлтийг хангаж, Даваагийн Гэрэлмаа /РД-МЕ66072006/, Б.Сарангоо /РД-МЕ88111205/ нарыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Д.Гэрэлмаа нь 99868864, Б.Сарангоо нь 99934161, 95184181 гэсэн дугаар эзэмшдэг, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-04 тоот, Сүхбаатар дүүрэг, 36 дугаар хороо, Бэлхийн 33-05 дугаар гудамжны 91 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй байсан гэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Даваагийн Гэрэлмаа /РД-МЕ66072006/, Б.Сарангоо /РД-МЕ88111205/ нарыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Д.Гэрэлмаа нь 99868864, Б.Сарангоо нь 99934161, 95184181 гэсэн дугаар эзэмшдэг, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10-04 тоот, Сүхбаатар дүүрэг, 36 дугаар хороо, Бэлхийн 33-05 дугаар гудамжны 91 тоотод оршин суудаг гэх бүртгэлтэй байсан гэсэн болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД