Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 0240

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00240

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамж, 152 тоотод оршин суух, 64 настай, эмэгтэй, Долоогоон овгийн Баньдхүүгийн Нансалмаа /РД:ЧД52020486/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 12 гудамжны 235 тоотод оршин суух, 44 настай, эмэгтэй, Зөөлөө овгийн Цэвээнсүрэнгийн Баярмаа /РД:ХЗ72043061/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан,  хариуцагч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Нансалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Нансалмаа надаас Ц.Баярмаа нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр         2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Ц.Баярмаа нь зээл болон хүүд 1 000 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд зээлээ буцаан төлөхийг шаардсан боловч, төлөхгүй байна.

Иймд Ц.Баярмаагаас зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, зээлийн хүү алданги 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Баярмаа нь Б.Нансалмаагаас 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 2 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Ц.Баярмаа нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм.  

Шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх явцад хариуцагч Ц.Баярмаатай   харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгөө 1 000 000 төгрөгөөс багасгаж, үлдэх 2 000 000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар

- 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг,

- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг,

- 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхантай харилцан тохиролцсоны үндсэн дээр  нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгөө 1 000 000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2 000 000 төгрөгийг миний бие нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд тохиролцсон хуваарийн дагуу төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Нансалмаа нь хариуцагч Ц.Баярмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох болох 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан, хариуцагч Ц.Баярмаа нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 3 000 000 төгрөгөө 1 000 000 төгрөгөөс багасгаж, үлдэх 2 000 000 төгрөгийг хэсэгчилсэн байдлаар

- 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг,

- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг,

- 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа болох нь зохигчдын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 18 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Нансалмаа нь шүүхэд төлөөлөх, нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх, татгалзах, эвлэрэх эрхийг тус тус Т.Батсайханд итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 3 тал/

 

Нэхэмжлэгч Б.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан нь дээрх  итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй гэж үзнэ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан, хариуцуагч Ц.Баярмаа нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон

 

                                                                                                       ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Нансалмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батсайхан, хариуцагч Ц.Баярмаа нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох 2 000 000 /хоёр сая/ төгрөгийг хэсэгчилсэн байдлаар

- 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 200 000 төгрөг,

- 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 400 000 төгрөг,

- 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 500 000 төгрөг,

- 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6 дах заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.Нансалмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Б.Нансалмаад тус тус олгосугай.

            3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                          Ж.ЦЭНГЭЛ