| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/01079/И |
| Дугаар | 210/МА2024/02135 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2024/02135
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/03903 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 болон 3 дахь заалтыг 2 гэж нэгтгэж, 4, 5, 6, 7, 8 гэсэн дугаарлалтыг 3, 4, 5, 6, 7 гэж өөрчлөн дугаарлаж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Т.Б болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Юмсүрэн нарын хооронд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206079641 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-ухаа хороолол /17121/, архивчдын гудамж, 1060 дугаар байр, 64 тоот хаягт байршилтай, 63.96 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Т.Б ы өмчлөлд үлдээж, хариуцагч Т.Б аас 71,361,862 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц д олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ