Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04351

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2016/04351

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энгельс гудамж, ЭНГ 8 дугаар байр, 28 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт Сэмбээжавын Туул /ЦЗ710719096/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 9-8 тоотод оршин суух, эрэгтэй, Хэрлэүд овогт Гиванямын Бат /РД-ЧЛ79040113/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Туул, хариуцагч Г.Бат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Г.Баттай 2005 онд танилцаж, 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тухайн үед би 2 хүүхэдтэй байсан бөгөөд бидний дундаас 2007 оны 11 дүгээр сард хүү Б.Хэрлэн төрсөн.

Бид хэрүүл хийгээд байдаггүй ч гэсэн үзэл бодол, бие биедээ тавих шаардлага зөрүүтэйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон.

Сүүлийн үед бид хоорондоо харьцахаа байж, дотно харьцаагүй болсон учир ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн.

Хүү Б.Хэрлэнг аавынх нь асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Хүүгээ аваад явах чадвартай гэж үзсэн бөгөөд хүүгээ 2 талаас нь харж хандаж явахаар тохирсон.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Бат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Туултай 2005 онд танилцаж, улмаар 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж амьдралаа холбосон.

Бидний гэр бүл болох үед С.Туул 2 хүүхэдтэй байсан бөгөөд бага хүү Б.Хэрлэн 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэндэлснээр бид 3 хүүхэдтэй болж, тавуулаа амьдарч байсан. 3 хүүхэд гурвуулаа надаар овоглох болсон.

Бидний хувьд эд хөрөнгө, санхүүгийн маргаан, гэр бүлийн ба хүүхдийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа зэрэг таагүй харилцаа үгүй боловч зан байдал, үзэл бодол, харилцааны хувьд нийцэхгүй байсан учраас хөндийрч эхэлсэн. Бид 3 жилийн өмнөөс л гэрлэлтээ цуцлуулах тухай ярилцаж байсан.

Бид шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандаж, эвлэрч хамт амьдрахыг хичээсэн боловч бие биенийгээ ойлгож, хамт амьдрах боломжгүй гэдгээ ойлгосон.

Би гэрлэлтээ цуцлах гэж байгаа учраас С.Туулаас хүү Б.Хэрлэнг өөрийн асрамжид байлгах талаар гуйхад С.Туул зөвшөөрсөн. Тиймээс бидний гэрлэлтийг цуцалж өгөхийг хүсч байна. Бид гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн цаашдаа эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгэж, хариуцлагаа хүлээж, тусалж дэмжээд явах болно

С.Туулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Туул нь Г.Батаас гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргадаггүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд С.Туул, Г.Бат нар 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ мөн оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Хэрлэн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсөний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-5 дугаар тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оны 02 дугаар сараас тус тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-4 дүгээр тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн /цаашид хуулийн гэх/ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Бага хүү Б.Хэрлэн 8 настай, эцгийн асрамжид эрүүл бойжиж байх бөгөөд гэрлэгчдийн хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүг эцгийн асрамжид үлдээж, Г.Бат нь эх С.Туулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан С.Туулд олгов.

Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигин овогт Сэмбээжавын Туул, хариуцагч Хэрлэүд овогт Гиванямын Бат нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу хүү Б.Хэрлэнг эцэг Г.Батын асрамжид үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.Батаас 70.200 төгрөг гаргуулан С.Туулд буцаан олгосугай.

5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД