Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04392

 

 

 

 

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04392

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-37 тоотын өргөтгөлд оршин байгаа Нэкстгалакси ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Нэкстгалакси ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номинтулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Туул нь 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр караокены тоног төхөөрөмж зээлээр худалдаж авсан боловч зээлээ төлөхгүй байна.

Зээлийн төлбөрийг удаа дараа нэхсэн боловч хугацааг хойшлуулсаар байсан.

Хариуцагч Э.Туул нь одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахад татгалзсан. Тодорхойлсон хаяг дээрээ байхгүй нүүгээд явсан байсан.

Иймд Э.Туулыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү.

Э.Туулын нөхөр болох н.Даваасамбуу нь 96955557 дугаарын утас эзэмшдэг байсан. Анх гэрээ байгуулж байсан утас нь холбогдохгүй байгаа гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Нэкстгалакси ХХК нь Э.Туулыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Э.Туул нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШЗ2016/09611 дугаар захирамж, худалдах-худалдан авах гэрээ, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх, хүлээн авах баримт, зээлийн гэрээний сунгалт, бэлэн мөнгөний орлогын баримт зэргээр нотлогдож байна. /хх-6-7, 8, 9-10, 11, 12 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигон овогт Энхтуяагийн Туул /РД-ХЖ80040902/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Э.Туулын нөхөр н.Даваасамбуу нь 96955557 дугаарын утас эзэмшдэг болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Энхтуяагийн Туул /РД-ХЖ80040902/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Э.Туулын нөхөр н.Даваасамбуу нь 96955557 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД