Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04393

 

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/04393

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 51, Старс төв 20 тоотод оршин байгаа Зууны чавхдас ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Зууны чавхдас ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Анхбаяр нь Зууны чавхдас ХХК-иас 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10/03 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 төгрөгийн унаж явах нөхцөлтэйгээр 0537 УНЯ улсын дугаартай Toyota Alphard маркийн автомашиныг барьцаалуулсан зээл авсан.

Б.Анхбаяр зээл авснаас хойш нийт 2,115,500 төгрөг төлсөн ба 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй.

Эхний үед утсаар ярихад удахгүй төлнө гэдэг байсан боловч сүүлдээ утас нь холбогдохгүй, утсаа авахаа байсан.

Гэрийнх нь хаягаар очиход оршин суухаа больсон байх тул Б.Анхбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч компанийн захирал Ш.Болормаа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.Анхбаярыг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг биднийг оролцуулахгүйгээр явуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Зууны чавхдас ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Анхбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байна.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Анхбаяр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн /хуучин нэрээр/ шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШЗ2016/18830 дугаар захирамж, зээлийн гэрээ зэргээр нотлогдож байна. /хх-3-4, 5 дугаар тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Алаг овогт Бийвэлийн Анхбаярыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Б.Анхбаяр нь Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 17 дугаар гудамж, 1 тоотод оршин суудаг байсныг болон 91910415, 96659786 дугаарын утас, эхнэр нь 96032363 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч компанийн Ш.Болормаагийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Алаг овогт Бийвэлийн Анхбаярыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Б.Анхбаяр нь Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, Цахлайн 17 дугаар гудамж, 1 тоотод оршин суудаг байсныг болон 91910415, 96659786 дугаарын утас, эхнэр нь 96032363 дугаарын утас эзэмшдэг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД