| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2018/0293/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/207 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар хяналтын прокурор П.Итгэл,
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Хохирогч Ч.Ж-а, Ж.Д-, Ц.Л-, А.Н-, Б.З-, О.Г-,
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-, М.А- нарт холбогдох эрүүгийн 1838006210292 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Т.
Монгол улсын иргэн, М.А.
Шүүгдэгч М.А-, Б.Т- нар нь бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 08-наас 2018 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ё.Б-, Б.Б-, Б.Ж-, Т.О-нарын гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5,998,000 /таван сая есөн зуун ерэн найман мянга/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- М.А- нь нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын ... тоотод орших суух хохирогч Ж.Д-ын байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Ц.Л-гийн байшингийн цонхоор нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.М-ы байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-ийн эзэмшлийн байшинд нэвтрэн, үхрийн 4 хөл мах, өвчүү, 1 ширхэг хонины мах зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.З-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Б.А-ын байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар нэг ширхэг, мөнгөн аяга хоёр ширхэгийг байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух О.Г-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга дөрвөн ширхэг, зэс аяга хоёр ширхэг, хөөрөг нэг ширхэг, хутга нэг ширхэгийг хулгайлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч М.А-, Б.Т- нар нь бүлэглэн, хулгай хийх зорилгоор ... улсын дугаартай автомашин ашиглан Хөвсгөл аймгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Мөрөн сумаас гарч 2018 оны 08 дугаар сарын 08-наас 2018 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ё.Б-, Б.Б-, Б.Ж-, Т.О-нарын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5.998.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 43, 45, 47, 49 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 51-61-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 62-65-р хуудас/,
Ногоон өнгийн их биетэй, улаан хүрэн өнгийн толгойтой хөөрөг 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээрээ Dell гэсэн бичиглэлтэй нөүтбүүк, хар өнгийн залгуурын хамт, толгойгүй бор өнгийн хөөрөг 1 ширхэг, цагаан саарал өнгийн цааны годон гутлыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 69, 72, 76 дугаар хуудас/,
Зэс домбо 1 ширхэг, 42 размерын орос хромон гутал 1 хос, мөнгөн ээмэг нэг хос, мөнгөн аяга 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 79 дүгээр хуудас/,
Шар өнгийн манан хөөрөг 1 ширхэг, 55х32 сантиметрийн хэмжээтэй зурмал бурхан 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 82 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх прокурорын тогтоол /1-р хх-ийн 83 дугаар хуудас/,
Б.З- модон хайрцагтай, ум хар модон нуруутай дэнсийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 89 дүгээр хуудас/,
40х50 сантиметрийн хэмжээтэй даавуун дээр зурсан зурмал бурханыг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 93 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 94-99-р хуудас/,
Хохирогч Ё.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу ажлаар явсан юм. Манай нөхөр 3 хүүхэдтэйгээ хөдөө “Хөх цав” гэдэг газар руу мөн явсан байсан юм. Тэгээд манай нөхөр гэртээ 2018 оны 08 дугаар сарын 11-ний шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд манай жижиг өрөөний хойд талын цонхоор хулгай орж хамаг эд зүйлийг гаргаж хаясан байсан. Манай гэрээс улаан хүрэн өнгийн “Делл” маркийн нөүтбүүк ашиглаж байсан 1.2 сая төгрөгийн үнэтэй, модон хайрцагтай жинлүүр монгол дарханы хэрэглэдэг 30 см урттай байсан хайрцагны хэлбэр загасан хэлбэртэй байсан юм. Би 3-5 сая төгрөгөөр үнэлэх байх гэж бодож байна. Д- гэдэг хүний ХААН банкны виза карт 1 ширхэг, охины түрийвчинд байсан 10.000 төгрөг нэг ширхэгийг авсан байна. ...Би хулгайд алдсан нөүтбүүк, жинлүүр хоёроо хүлээн авсан. Манайхаас хулгайд алдагдсан Sку маркийн гар утас, нөхрийн “ХААН” банкны виза карт, түрийвчинд байсан 10.000 төгрөг зэргийн хохирлыг төлж барагдуулаагүй. Мөн хулгайн хэрэгтэй холбоотойгоор би 5 удаа аймгийн төв рүү өөрийн машинаар орж ирж байгаа. Үүний зардалд 50.000 төгрөгийг нэхэмжилнэ. Ингээд нийт 120.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-108 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байдаг манай байшинд 2018 оны 08 дугаар сарын 08-наас 10-нд шилжих хооронд урд талын цонхны салхивчаар хулгай орсон байсан юм. Манай гэрээс дараах эд зүйлс хулгайлан авсан байсан. Үүнд 1. Эрэгтэй хүний орос хромон гутал 1 ширхэг аваад удаагүй нэг л удаа өмссөн байсан. Үүнийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. 2. Мөнгөн дунд гарын цоо шинэ аяга 120.000 төгрөг тагш нь ногоон өнгөтэй байсан. 3. Бага гарын мөнгөн аяга 1 ширхэг 80.000 төгрөг, шинэ Даваасүрэн гишүүний өгсөн сайд Даваасүрэн бэлэглэв гэсэн бичигтэй. 4. Цагаан саарал өнгийн эмэгтэй хүний цааны годон гутал 1 ширхэг 39 размер байсан, өмсөж хэрэглэж байсан 2 жил болж байсан. 850.000 төгрөгөөр авч байсан. 5. Эртний хийцтэй 5 бүслүүртэй домбо 1 ширхэг үнэлж мэдэхгүй байна. Их цэвэрхэн хадгалсан байсан. 6. Цагаан гоёоны архи 1 ширхэг 18.500 төгрөгний үнэтэй, 7. Соёрхол архи 1 шил, 0,5 литртэй 13.500 төгрөг, 8. Хатагтай дарс 1 шил 0,5 литртэй 8.500 төгрөг, 9. Орос дарс 1 шил 0,5 литртэй 12.500 төгрөг, бөгж цутгамал морин толгойтой байсан хугарчихсан байж магадгүй. Үнэ нь 10.000 төгрөгийн үнэтэй. 11. Эмэгтэй бөгж 2 ширхэг нэг нь том цэцгэн хээтэй шигтгээтэй нь уначихсан байсан юм. ...Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ногоон өнгийн хөөрөг нэг ширхэг, толгойгүй, бор өнгийн эртний хөөрөг нэг ширхэг, гаансны мөнгөн сэтгүүр нэг ширхэг алга болсон талаар мэдүүлээгүй орхисон байна лээ. ...Манайхаас хулгайд алдагдсан жижиг мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй хүний мөнгөн бөгж, гаансны мөнгөн сэтгүүр, 2 шил архи, 2 шил дарс зэрэг эд зүйлүүдийнхээ хохирлыг барагдуулж аваагүй байгаа. Эдгээр зүйлүүдийн шинжээчийн үнэлсэн үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ. Дээр нь Бүрэнтогтох сум, Мөрөн сум хоёрын хооронд 3 удаа явсан. Үүний зардал 120.000 төгрөг нэхэмжилнэ. Баримт байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-120 дугаар хуудас/,
Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 04 дүгээр сард Дорнод аймаг руу ажпаар явсан юм. Манай байшинд 2018 оны 08 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө жижиг өрөөний хойд талын цонхоор хулгай орж хамаг эд зүйлийг гаргаж хаясан байсан юм. Манай гэрээс эмэгтэй хүний мөнгөн бүс 1 ширхэг хэрэглэж байсан, жаахан эдлээгүй удсан байсан ба харласан байдалтай байсан юм. Үүнийг 500.000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн ээмэг эмэгтэй хүний голдоо цагаан шигтгээтэй сорьцын тэмдэгтэй хэл хийцийг нь мэдэхгүй үнэ 50.000 төгрөгний үнэтэй. Мөнгөн ээмэг эмэгтэй хүний хэлбэр хийцийг нь мэдэхгүй байна. Үнэ 50.000 төгрөгөөр авсан байсан юм. ...Манай охин 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ирээд 10-ны өдөр ирэхэд гэрт хулгай орсон байсан юм. Би 10-ны орой гэртээ ирсэн юм. Манай цонхыг автеркаар хөшиж орсон байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125 дугаар хуудас/,
Хохирогч Т.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын төвд байдаг манай байшинд 2018 оны 08 дугаар сарын 08-наас 10-нд шилжих хооронд урд талын цонхны салхивчаар хулгай орсон байсан юм. Манай гэрээс дараах эд зүйлсийг хулгайлан авсан байсан юм. Үүнд: 1. Бага гарын шар манан хөөрөг 6 мөртэй энгийн толгойтой байсан. 4 дэх үе дээрээ хэрэглэж байгаа хөөрөг юм. Хэмжээ нь шүдэнзний хайрцагтай адилхан өндрөөрөө арай өндөр хөөрөг байсан юм. Үүнийг 10.000.000 төгрөгөөр үнэлж байна. 2. Зурмал бурхан хөрөг А4 цааснаас арай томхон байсан. Хатгамал маягаар оёсон байсан юм. Үүнийг 3 сая төгрөгөөр үнэлнэ. 3. Зурмал ГовиЛха бурханы хөрөг цаасны хэмжээнээс арай томхон бүрэн зурмал хөрөг байсан. Дээрхи 2 бурханы хөргийг эвхээд бурханы гуунд хийсэн байсан юм. Дээрхи хөргийг 3.000.000 төгрөгөөр үнэлж байна. 4. Мөнгөн товруу 3 ширхэг байсан 500.000 төгрөгөөр үнэлнэ. 5. 100-тын дэвсгэрт нэг боодол буюу 100 ширхэг 10.000 төгрөг, 50-тын дэвсгэрт 100 ширхэг 5.000 төгрөг, 500-тын дэвсгэрт 30 ширхэг бүгд 15.000 төгрөг, 1000-тын дэвгэрт 20 ширхэг нийтдээ 20.000 төгрөг, 5.000-тын дэвсгэрт 10 ширхэг 50.000 төгрөг, 1.000-тын дэвсгэрт хуучин 50 ширхэг нийтдээ 50.000 төгрөг, 500-тын дэвсгэрт 50 ширхэг нийтдээ 25.000 төгрөг, 6. Хар шигтгээтэй могойн дүрстэй ээмэг 1 ширхэг 30.000 төгрөгөөр авч байсан. 7. Ээмэг сувдан ээмэг 2 ширхэг нэг нь том нөгөөх нь жижиг байсан томыг 20.000 төгрөгөөр жижигийг 15.000 төгрөгөөр тус тус авч байсан.8. Жижигхэн монетон ээмэг 1 ширхэг гурвалжин хэлбэртэй 100.000 төгрөгөөр үнэлнэ. 9. Мөнгөн гинж 3 ширхэг нийлүүлээд 45.000 төгрөгөөр үнэлнэ. Нарийн гинжүүд байсан.10. Унждаг ээмэг дунд хөх шигтгээтэй монгол дээлэн дээр зүүдэг ээмэг байсан, дундаа хоролтой байсан 20.000 төгрөгөөр үнэлнэ. Нийтдээ 16.405.000 төгрөгөөр алдсан эд зүйлээ үнэлж байна. ...Манайх зун болохоор мал дээр гарч зусдаг юм. Сумынхан бол бүгд л үүнийг мэднэ. Манай таамбарын цоожийг эвдээд дотогшоо орж чадаагүй байсан. Тэгээд байшингийн дээврээр дамжаад пийшингийн харалдаа цөмлөөд орсон байсан. Тэгээд гарахдаа хойд талын цонхны жижиг салхивчаар гарч явсан байсан. ...Би өмнөх мэдүүлэгтээ гэрээсээ хулгайд алдагдсан нутгийн чулуугаар хийсэн хар өнгийн их биетэй, ногоон толгойтой их гарын хөөргийг хэлээгүй байна лээ. Уг хөөргийг ямар чулуугаар хийсэн гэдгийг мэдэхгүй. Толгой нь нутгийн ногоон өнгийн чулуу байгаа, уг чулууны нэрийг нь бас мэдэхгүй байна. ...Би хулгайд алдсан даавуун дээр зурсан зурмал бурхан болон хуучны шар манан хөөрөг хоёрыг хүлээн авсан. Бусад зүйлээ хүлээж аваагүй. Мөн хулгайд алдсан зүйлээ лам, бөө зэрэгт үзүүлсэн наашаа цаашаа явсан унааны зардалд нийт 200.000 төгрөг гарсан. Дутуу байгаа зүйлээ дээр нь нэмж нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 130-133 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Бүрэнтогтох сумын төвд байдаг гэрээсээ 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хөдөө “Хөх цав” гэдэд газар руу хүүхдүүд авч явсан. Харин эхнэр Ё.Б- Улаанбаатар хотруу ажпаар явсан юм. Тэгээд гэртээ 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн ар талын жижиг өрөөний салхивчаар хулгай орсон байдалтай авдарнууд онгойлгож дотор нь байсан бүх эд зүйлсийг гаргаж хаясан байдалтай байсан юм. Манай байшингаас улаан хүрэн өнгийн нөүтбүүк, загасан хэлбэртэй хуучны жин хэмжүүр, 10.000 төгрөг, ХААН банкны карт зэрэг зүйлүүд алга болсон байсан юм. Эхнэр 2018 оны 08 дугаар сарын 11-ний орой Улаанбаатараас ирээд ойр хавийн айлд хулгай орсон байна уу мэдье гээд гарсан юм. Ирэхдээ манай ойр айлууд болох Т.О-, Б.Б-, Ж-, А- нарын айлд хулгай орсон байна гэж байсан. Дээрх айлууд ойрхон байрладаг айлууд байсан юм. Б.Б-ын гэрт нэг дугуйн дорцов үлдээгээд явсан байсан гэсэн. Тэр дугуйн дорцов нь манай хашаанд байсан машины багажинд байсан дорцов байсан байна лээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 135 дугаар хуудас/,
Гэрч Х.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08-р сарын хэдний өдөр байсныг одоо санахгүй байна. Ямар ч байсан одоогоос 7-8 хоногийн өмнө байсан санагдана. Миний хувьд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р хороонд байрлах зах дээр комиссын бараа зардаг юм. Ингээд наймаагаа эрхлээд зогсож байтал Б.Т- гэдэг залуу ганцаараа ирээд та гутал худалдаж авахгүй биз гэхээр нь ямар гутал байгаа юм бэ гэхэд цааны годон гутал байгаа гэсэн. Тэгээд би хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа юм бэ гэсэн чинь 350.000 төгрөгөөр гэхээр нь хаана байгаа юм бэ гэсэн чинь энд цайны газарт байгаа гээд бараан дотор байрлах цайны газрыг заасан. Тэгээд би гутлыг нь үзэх гэж очсон чинь хуучин хүн өмсөж байсан юм уу гэмээр гутал байхаар нь авахгүй гээд явсан. Үүний дараа эхнэртэйгээ хамт дахиж ирээд би рашаанд явах гэсэн чинь гуталгүй болчихоод байна танаас нэг гутал зээл авъя гээд надаас нэг ширхэг гутал 30.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь сүүлд өгье гээд улаан хүрэн өнгийн нөүтбүүк барьцаанд тавчихъя гээд надад нэг улаан хүрэн өнгийн нөүтбүүк залгууртай нь хамт үлдээсэн. Тухайн нөүтбүүкээ надад өгөхдөө хар өнгийн цүнхэнд хийчихсэн өгсөн ба тухайн цүнхэн дотор нь ногоон өнгийн хөөрөг байсан. Тэгээд би Б.Т-ээс энэ хөөргөө авахгүй юм уу гэхэд та хадгалж бай, би рашаан явчихаад эргэж ирээд авъя гэхээр нь за тэг тэг гээд явуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-р хуудас/,
Гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Одоогоос 10-аад хоногийн өмнө Б.Т- гэдэг залуу ганцаараа хөөрөг зарна гээд зах дээр явж байхаар нь хөөргийг нь үзээд хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь 500.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгээд мөн даавуун дээр зурсан зурмал бурхан зарна гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь 100.000 төгрөгөөр зарна гээд би хоёр наймаа тохироод би захын ХААН банк орж 600.000 төгрөг авч өгөөд хөөрөг, зурмал бурхан хоёрыг нь авсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлыг маань төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141, 144 дүгээр хуудас/,
Гэрч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 08-наас 10-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багт байрлах манай байшинд хулгай орж миний өмсөж байсан цааны годон гутал, нөхрийн орос хромон гутал, 2 ширхэг мөнгөн аяга, бага гарын ногоон хаш хөөрөг, 5 хэсэг бүслүүртэй эртний хэрэглэж байсан гуулин домбо, 2 шил архи, 2 шил архи дарс зэрэг эд зүйлийг байшингийн урд талын цонхны салхивчаар орж хулгайлан авч явсан байсан. 2018 оны 08 дугаар сарын 08-нд манай дүү Ц- орж ирээд буцахад зүгээр байсан юм. Гадуур сумын төвөөр сураг гаргах санаатай явсан чинь манай гэрээс гадна Ё.Б-, Т.О-, Ж-, А- нарын айлд хулгай орсон байсан. Эдгээр айлууд бүгд ойролцоо нэг гудамжийн хойно, урд байдаг ойрхон байрладаг айлууд байсан. Манай гэрт нэг дугуйн дорцов үлдээгээд явсан байсан. Тэр дугуйн дорцов нь Ё.Б-гийн хашаанд байсан машиных нь багажинд байсан дорцов байсан гэж надтай Ё.Б- утсаар ярьж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 152 дугаар хуудас/,
Гэрч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08-р сарын эхээр намайг зах дээр ажил дээрээ байж байхад 30 гаруй насны, туранхай, шар царайтай залуу ирээд мөнгө зарах гэсэн юм авах уу гэхээр нь үзье гэхэд үйлдвэрийн мөнгөн аяганаас хуулж авсан мөнгө, эмэгтэй хүний мөнгөн бүснээс хуулж авсан мөнгөн толь нэг ширхэг, 2-3 ширхэг мөнгөн бүсний чимэг, морины толгойн дүрслэл бүхий хугарсан эрэгтэй хүний мөнгөн бөгж нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж хоёр ширхэг зэргийг үзүүлж байсан. Тэгээд би эдгээр зүйлийг граммлаж үзэхэд нийт 50 грамм мөнгө болж байхаар нь худалдаж авахаар болоод тэр хүнд 60.000 төгрөг өгсөн. ...Одоо байхгүй ашиглаж болохооргүй хэмхлээд хаячихсан байхаар нь хайлуулаад юм хийгээд бусдад худалдан борлуулсан. ...Мөнгөн бүсний толь нь голдоо жижиг цэнхэр өнгийн шигтгээтэй байсан. Мөнгөн аяганаас хуулж авсан мөнгөн дээр нь содон шинж тэмдэг гэх зүйл байгаагүй. Сайн анзаарч хараагүй. Нэг мөнгөн бөгж нь морины толгой дүрслэлтэй, нэг нь улаан өнгийн шилэн шигтгээтэй, нэг нь жижиг жижиг цагаан шигтгээтэй байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 158 дугаар хуудас/,
Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 08-р сарын дундуур байсан санагдана. Гэхдээ өдрийг нь яг сайн мэдэхгүй байна намайг зах дээр ажпаа хийгээд байж байтал зүс таних залуу орж ирээд дэнс үзүүлээд үүнийг зарах гэсэн юм гэхэд би авахгүй гэхэд тэр залуу надад 5 мянган төгрөг хэрэгтэй байна, чи надад 5 мянган төгрөг өгчих би барьцаанд нь энэ дэнсээ тавьчихъя гэсэн. Тэгээд би тэр залууд 5 мянган төгрөг өгөөд дэнсийг нь аваад үлдсэн. Үүнээс хойш тэр залуу эргэж ирээгүй. Цагдаа ирээд хураагаад аваад явсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 160 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжпэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цааны годон гутал үзүүлээд түүнийгээ 350.000 төгрөгнөөс яриад 250.000 төгрөгөөр зарна гэж байсан. ...Тэгээд хэсэг байж байгаад эхнэрийнхээ хамт орж ирээд надаас 250.000 төгрөг авсан. Миний хувьд хулгайн зүйл биш биз гэж зөндөө олон удаа асуухад үгүй юу гэж тийм юм байхав гээд байсан. Миний хувьд сүүлд эхнэртэйгээ ороод ирэхэд нь арай ч эхнэртэйгээ нийлээд хулгай хийгээд байхгүй байлгүй дээ гэж итгээд худалдаад авчихсан юм. Тэгээд надаас 250.000 төгрөг аваад явсан. ...Гутал худалдаж авсан мөнгөө яаралтай гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжпэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед надад зурмал бурхан зарсан хүн хар өнгийн 89-88 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд надад хадган дээр зурсан зурмал бурхан үзүүлээд ямар ч асуудал байхгүй гэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэсэн чинь 100.000 төгрөгөөр зарна гэсэн. Тэгэхээр нь би тэр хүнд наадах чинь одоо үнэ хүрэхгүй би 50.000 төгрөгөөр авбал авъя гэхэд хэсэг бодож сууж байснаа за тэгвэл тэг тэг гэсэн. Тэгээд би тэр хүнд 50.000 төгрөг өгөөд зурмал бурхныг нь авсан. Тэгээд удалгүй цагдаагийн газраас ярьж байна, таны худалдаж авсан бурхан хулгайн эд зүйл гэхээр нь цагдаа дээр авчирч өгөхөөр болсон. Тэгээд цагдаагийн байгууллагад авчирч өгсөн. ...Би өөрийн бурхан худалдаж авсан 50.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165 дугаар хуудас/,
Хохирогч Ё.Б-гийн Dell маркын нөүтбүүкийг 600.000 төгрөгөөр, модон хайрцагтай жинлүүрийг 80.000 төгрөгөөр, Sky маркын гар утсыг 50.000 төгрөгөөр, нийт 730.000 төгрөгөөр,
Хохирогч Т.О-ы бага гарын 6 бадтай эртний хөөргийг 1.600.000 төгрөгөөр, бурхан багшийн дүрслэл бүхий зурмал бурхныг 150.000 төгрөгөөр, бурхан багшийн дүрслэл бүхий зургийг 100.000 төгрөгөөр, эмээлийн 3 ширхэг мөнгөн товрууг 180.000 төгрөгөөр, 1 хос хар өнгийн шигтгээтэй эмэгтэй хүний ээмгийг 25.000 төгрөгөөр, 1 хос том сувдан ээмгийг 20.000 төгрөгөөр, 1 хос жижиг сувдан ээмгийг 15.000 төгрөгөөр, 1 ширхэг монетон ээмгийг 80.000 төгрөгөөр, 3 ширхэг мөнгөн гинжийг 45.000 төгрөгөөр, 1 хос хөх шигтгээтэй ээмгийг 10.000 төгрөгөөр, 3 ширхэг нарийн мөнгөн гинжийг 45.000 төгрөгөөр, нийт 2.285.000 төгрөгөөр,
Хохирогч Б.Б-ын орос хромон гутлыг 120.000 төгрөгөөр, 1 ширхэг дунд гарын мөнгөн аягыг 120.000 төгрөгөөр, 1 ширхэг бага гарын мөнгөн аягыг 60.000 төгрөгөөр, цааны годон гутлыг 300.000 төгрөгөөр, эртний хийцтэй домбыг 300.000 төгрөгөөр, 1 шил орос дарсыг 12.500 төгрөгөөр, 1 шил “Цагаан гоёо”-ны архийг 18.500 төгрөгөөр, 1 шил “Соёрхол” архийг 13.500 төгрөгөөр, 1 шил “Хатагтай” дарсыг 8.500 төгрөгөөр, 1 ширхэг эрэгтэй мөнгөн бөгжийг 10.000 төгрөгөөр, 2 ширхэг эмэгтэй мөнгөн бөгжийг 20.000 төгрөгөөр, 1 ширхэг ногоон өнгийн, хуванцар толгойтой хөөргийг 30.000 төгрөгөөр, 1 ширхэг гаансны мөнгөн сэтгүүрийг 25.000 төгрөгөөр, 1 ширхэг шар манан хөөргийг 1.500.000 төгрөгөөр, нийт 2.538.000 төгрөгөөр,
Хохирогч Б.Ж-ын мөнгөн бүсийг 200.000 төгрөгөөр, цагаан шигтгээтэй мөнгөн ээмгийг 30.000 төгрөгөөр, мөнгөн ээмгийг 30.000 төгрөгөөр, нийт 260.000 төгрөгөөр, /нийт хохирлын хэмжээг 5.813.000 төгрөгөөр/ үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 166-168-р хуудас/,
Тоyота will маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 7, 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 08-р сарын 08-ны орой байх. ...Би Мөрөн сумын 13-р хороонд гэртээ байж байгаад М.А- рүү өөрийн утсаар залгаад "хөгшөөн манай гэрт ирж хоол ид би гэртээ байна гэсэн. ...Тэгээд би М.А-д хандан "Хөгшөөн чи завтай байна уу, завтай бол хоёулаа ойрхон хөдөө явж, ганц нэг айл ухъя” гэхэд М.А- зөвшөөрөөд хаашаа явах вэ гэхээр нь ...Тэгээд А- бид хоёр хөдөө гарч явах замдаа Гоелогийн хажуу талын дэлгүүрээс нэг хайрцаг тамхи, нэг шил 0,5 литрийн Соёрхол нэртэй архи авсан. ...Тэгээд Бүрэнтогтох сум руу явж байгаад Хилэнтийн гүүр гараад зогсож байгаад нэг шил архиныхаа талыг нь хувааж уусан. Тэгээд нилээн орой харуй бүрий болж байхад Бүрэнтогтох суманд очоод эхний айлдаа орсон. Би эхний айл руу орохынхоо өмнө М.А- хандан "хөгшөөн чи энэ гудамжны үзүүрт зогсож бай" гээд өөрийн эхний хулгай хийсэн айлын арын гудамжны үзүүрт үлдээсэн. Тэгээд би эхний хулгай хийсэн айлынхаа хашааг даваад ороход хашаанд нь нохой байсан. Миний эхний ордог айл урагшаа харсан хоёр, баруун тийшээ харсан нэг, хойд зүгт харсан нэг цонхтой хаалга нь зүүн хойд зүг рүү харсан байсан. Тэгээд би баруунынх нь цонхыг дугуйн дорцовоор хөшиж онгойлгоод байшин дотор орсон. Тэгээд цонхны яг хажуу талд хоёр ширхэг авдар байхаар нь цонхон талын авдарыг нь эхэлж онгойлгоод дотроос улаан хүрэн өнгийн нөүтбүүк нэг ширхэг, хуучны нэг ширхэг дэнс, гал тогооны тавиур дээрээс нь Sку гэсэн бичиглэлтэй цагаан өнгийн хуучин гар утас зэргийг аваад орсон цонхоороо буцаад гарсан. Тэгээд хажуу айлынх нь хашаа руу давж ороод түүгээр дамжиж гараад М.А- дээр очсон. А- тухайн үед машин дотроо сууж байсан бөгөөд би хулгай хийсэн зүйлүүдээ М.А-д өгсөн. Тэгээд би М.А-ийн машины жолоочийн эсрэг талын урд суудал дээр сууж байгаад үлдсэн тал шил архиа М.А-тэй хувааж уусан. Тэгээд арын гудамжаар нь тойроод гудамжны дунд хэсэгт очоод энд зогсож бай гэж М.А-д хэлчихээд машинаас буугаад дахин М.А-д хандан хөгшөөн чи тэр харагдаж байгаа гудамжны үзүүрт очоод зогсож бай гэж хэлэхэд М.А- яваад өгсөн. Тэгээд намайг тухайн гудамжинд алхаж явтал нэг гэрэлгүй эзэнгүй айл харагдахаар нь хашааг нь давж ороод байшин руу нь очиход байшингийн хаалга нь цоожтой, байшингийн хажууд нэг машин зогсож байсан. Тэгээд би хаалгыг нь хөшиж онгойлгох гэснээ болиод хажуу талаар нь тойрсон чинь уг байшингийн дээврийнх нь хаалга онгорхой хажуу талд нь шат тавьчихсан байсан. Тэгээд би дээвэр лүү нь гараад яндангийнх нь хажуу талын цагаан таазных нь банзыг хуу татаж аваад байшин руу орсон. Тэгээд хойморьт нь хоёр ширхэг авдар байсан. Уг хоёр авдар дээр жижиг, бурханы авдар байхаар нь онгойлгоод хоёр ширхэг даавуун бурхан авсан. Мөн авдар дээрээс нь зэс домбо, авдар дотроос нь жижиг болон том хоёр ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг цааны годон гутал, орос хоромон гутал нэг ширхэг, нэг ногоон, нэг бор өнгийн хөөрөг, нэг ширхэг ээмэг, нэг ширхэг бөгж, Алтанговь гэсэн бичиглэлтэй нэг шил архи, Соёрхол нэртэй 0,5 литрийн нэг шил архи зэрэг эд зүйлуүдийг аваад М.А- дээр очсон. Тухайн үед М.А- миний хулгай хийсэн айлын урд талын гудамжны үзүүрт зогсож байсан. Тэгээд би М.А- хандан би юм мартчихаад гараад ирсэн байна найз нь нөгөө айл руугаа буцаж орчихоод ирье гэж хэлээд нөгөө айл руу дахин орж үлдээсэн байсан хоёр шил архи хоёр шил дарсаа эргэж очиж авсан. Тэгээд М.А- дээр буцаж очоод нэг шил архиа задалж хоёулаа хувааж уугаад нилээн хэсэг юм ярьсан. Тухайн үед М.А- надад "би чамайг айл руу орсон хойгуур нэг айл ухчихлаа гэж ярьж байсан. Тухайн үед нь би аан тийм үү гээд орхисон. Тэгээд би М.А-д за одоо болсон, явъя гээд Бүрэнтогтох сумаас хөдөлсөн. Тэгээд би тасарчихсан байсан. Нэг сэрэхэд Хилэнтийн гүүрэн дээр ирчихсэн байхаар нь шууд манай гэрт очно шүү гэж хэлээд тэр чигээрээ давхиад манайд ирээд манай үүдэнд зогсоод нэг шил архиа хувааж уусан. Тэгээд би гэртээ ороод унтсан. М.А- надад эмэгтэй хүний годон гутал нэг ширхэг, нэг ширхэг улаан хүрэн өнгийн нөүтбүүк, ногоон өнгийн хөөрөг нэг ширхэг, толгойгүй бор өнгийн хөөрөг нэг ширхэг, хадган дээр зурсан даавуун бурхан нэг ширхэг, нэг хос мөнгөн ээмэг, нэг ширхэг жижиг мөнгөн аяганаас хуулж авсан мөнгө, нэг ширхэг мөнгөн бүс зэргийг надад үлдээгээд давхиад явсан байсан. Тэгээд би өөрт үлдсэн хулгайн эд зүйлээ зах дээр аваачиж зарсан. Ингэхдээ цааны годон гутлаа нь зах дээр гуанз ажиллуулдаг хүүхэнд 250.000 төгрөгөөр, толгойгүй бор өнгийн хөөрөг, даавуун зурмал бурхан хоёрыг зах дээр ногоо зардаг Г- гэх залууд 600.000 төгрөгөөр зарсан. Нөүтбүүк, ногоон өнгийн хөөрөг хоёрыг комиссын бараа зардаг Оюунбат гэх хүнээс 30.000 төгрөгөөр нэг ширхэг гутал аваад түүнийхээ барьцаанд тавьсан байсан. Дэнсийг нь хойд зах дээр алт мөнгөний дархан хийдэг үл таних залуугаас 5.000 төгрөг зээлж аваад түүнийхээ барьцаанд тавьсан. Жижиг мөнгөн аяганы мөнгийг нь, мөнгөн бүснээс хуулж авсан мөнгөтэй нь нийлүүлээд Түмэннасан гэх хуучны эдлэл авдаг ахад 100.000 төгрөгөөр өгсөн. Миний ярих бүх зүйл үнэн. .... М.А-д орос хоромон гутал нэг ширхэг, зэс домбо нэг ширхэг, зурмал бурхан нэг ширхэг, нэг ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсүүд үлдсэн. ...Хулгай хийх санааг би гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 195-198, 199-200 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих болон залруулах зүйл байна. Би Бүрэнтогтох суманд Б.Т-тэй хамт очоод хоёр айлаас ганцаараа хулгай хийсэн. Би эхний айлынхаа цонхоор ороод толины доод талын тавиур дээрээс эмэгтэй хүний мөнгөн бүс нэг ширхэгийг авсан. Дараагийн хулгай хийсэн айлынхаа мөн цонхоор нь орсон. Тэгээд би тэр айл руу ороод юу авсан гэдгээ одоо санахгүй байна. Төөдөө хулгай хийсэн хоёр айлаасаа юу юу авсан гэж байгаа юм үлдсэн нь миний сүүлд орсон айлаас авсан эд зүйл юм байх. Тухайн үед би нилээн их архи уучихсан согтуу байсан юм. ....Миний машинд зурмал бурхан нэг ширхэг, жижиг шар мана хөөрөг нэг ширхэг, том мөнгөн аяга нэг ширхэг, зэс домбо нэг ширхэг, хоромон гутал нэг ширхэг, нэг боодол зуун төгрөгийн дэвсгэрт, эвхээтэй 50 төгрөгийн дэвсгэр байсан. Тухайн мөнгөнүүд нь нийлээд хэдэн төгрөг болсон талаар нь мэдэхгүй. Ээмэг бөгжнүүдийг яасан талаар мэдэхгүй байна. ....Уг машин манай эмэгтэй дүү М- гэх хүний машин байгаа юм. Уг машиныг М- 2018 оны 07-р сарын сүүлчээр зах дээр алт мөнгөний дархан хийдэг Энхтүвшин гэх залуугаас 2.500.000 төгрөгөөр бодож оронд машин өгч байж авсан юм. Энэ машиныг авахдаа өгсөн Ниссан голера гэх машин нь миний машин байсан бөгөөд би дүүгээ жолоо төгсчихөөр нь бензин бага иддэг машин авч өгнө гээд өөрийн машинаар сольж авч өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205-211 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч Б.Т- М.А- нь нар нь бүлэглэн, согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын ... тоотод орших суух хохирогч Ж.Д-ын байшингийн хаалганы цоожийг автеркаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 12-16 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Д-ын гэрээс хулгайд алдагдсан орчин үеийн хийцийн халтар манан хөөргийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /2-р хх-ийн 20 дугаар хуудас/,
Ёроолдоо морь, нарны дүрслэл бүхий хээ угалзтай орчин цагийн мөнгөн аяга 1 ширхэг, бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, модон гэрийг ширээр бүрсэн, суран оосортой хутганы хуй 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 25 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн цагдаагийн газарт баригдаж ирэхдээ өмсөж явсан ягаан өнгийн үдээр, ягаан өнгийн оруулгатай пүүзийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Миний хувьд нас өндөр болсон тул өөрийн охин Ж.Д-аар асруулан Мөрөн сумын 6-р баг 12-11 тоотод байрлах гэрт нь байдаг юм. ...Тэгээд намайг яваад очиход цагдаа нар ирээд үзлэг хийгээд явлаа гэж байсан бөгөөд манай хүүхдүүд эд зүйлээ янзалчихлаа гээд манай авдарнуудын бүх цүү болон цоож эвдэрсэн байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд миний хэрэглэж байсан хуучны хар халтар манан хөөрөг, нэг ширхэг, хуйтай нарийн болон бүдүүн хос хутга, орчин цагийн мөнгөн аяга нэг ширхэг, маань уншдаг эрхи нэг ширхэг, гадуураа цагаан өнгийн цагны хайрцагтай бурхан багш нэртэй жижиг шавар бурхан, мөн уг хайрцаганд байсан Ногоон дарь эх, Говий лха, Богд нэртэй хуучны зурмал бурхан 3 ширхэг, бэлнээр 750.000 төгрөг, 1 литрийн хэмжээтэй Хятад бичиглэлтэй нэрийг нь мэдэхгүй архи нэг ширхэг, 0,75 литрийн “Шар чингис" нэртэй архи нэг ширхэг, улаан өнгийн цүнх нэг ширхэг зэрэг зүйлүүд алдагдсан. Мөн үүн дээр манай охин эд зүйлүүдээ алдсан байсан. Тэрийгээ тусад нь өөрөө мэдүүлэх байх. ...Хөөрөг, хэт хутга, мөнгөн аяга гурваа хүлээж авсан. ...Хулгайд алдсан эд зүйлүүдийнхээ хохирлыг үнэлгээчний үнэлсэн мөнгөн дүнгээр нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38-39, 41 дүгээр хуудас/,
Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 10-ны 16 цагийн үед 6-12-11 тоотод байрлах гэртээ очиход хашааны жижиг хаалга онгорхой байхаар нь яваад ортол хашааны гадна талын хаалганаас гэрийн хаалга хүртэл цасыг нь шүүрдсэн байсан. ...гэр рүү ороод хартал хүн байхгүй, хоймрын бүх авдар савыг ухаад доторх эд зүйлийг нь бүгдийг нь гаргаад овоолоод хаячихсан, эмх замбараагүй болчихсон байсан. ...эд зүйлээ бүртгэж үзэхэд миний өөрийн ягаан өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн угалзтай монгол гутал, хуванцар толгойтой жижиг шилэн хөөрөг, шар өнгийн савхин ууттай, эмэгтэй хүний өсгий болон түрийтэй хар өнгийн арьсан гутал, миний ээжээс үлдсэн мөнгөн бугуйвч 1 ширхэг, Алдарт эхийн 2-р одон, хүрэн өнгийн нимгэн үйтэн хуаран дээл 1 ширхэг, гялгар уутанд хийсэн байсан хувцас: үүнд эмэгтэй хүний ногоон цэцэгтэй цамц 1 ширхэг, урдуураа чимэглэлтэй ногоон өнгийн плаж, улаан өнгийн богино плаж 1 ширхэг, гурвалжин захтай хагас ханцуйтай цагаан өнгийн цамц 1 ширхэг, нарийн хар даавуун өмд 1 ширхэг, урд энгэртэй гялгар гоёлтой хар өнгийн нимгэн цамц, босоо захтай ханцуйгүй хар өнгийн цамц 1 ширхэг, уг цамцны гадуур өмсдөг урдуураа олон товчтой ханцуйтай хар өнгийн цамц, цагаан өнгийн канттай хар биеийн тамирын өмд 1 ширхэг, урт цэнхэр өнгийн оймс 1 ширхэг, энгэртээ хоёр халаастай хар цоохор өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн майк 1 ширхэг, шар алаг өнгийн биеийн тамирын цамц, футболк зэрэг зүйлүүд алдагдсан. ...хулгайд алдсан эд зүйлээс буцааж олж авсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/,
Гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 сарын 11-ний орой 17 цагийн орчим Далай ээж захын гурилын контейнерийн хажууд алт мөнгөний дарханы ажлын байрандаа байж байхад нэг танихгүй, том малгайтай, нүд хөмсөг сайтай, 25-30 насны залуу орж ирээд нэг хөөрөг үзүүлж намайг худалдаж авах уу гэж хэлсэн. Ямар үнэтэй вэ гэж асуухад 1 сая төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад зарах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр залуу мөнгөний хэрэг болоод байна, толгой тавьж барьвал үнэд хүрэх эд байгаа юм хуучны хөөрөг байгаа юм, одоо мөнгөний хэрэг болоод зарах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэж асуухад бэлэн 600.000 төгрөөр худалдаж ав гэхээр нь би мөнгийг нь мобайл банкаар шилжүүлэн хөөргийг нь авч үлдсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 55-58 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн үед санаж байна. Манай нутгийн М.А- гэх залуу нэлээн халамцуу манайд ирээд “ах юм авах юм уу” гэж надаас асуусан. Тэгээд би нөгөө эд зүйлийг нь үзтэл 1 ширхэг шавар модон гуутай бурхан, 2 ширхэг хутга надад үзүүлсэн. Тэгээд би худалдаж аваагүй явуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 12-р сарын 10-ны өдөр намайг Шинэ-Мөрөн худалдааны төвийн 2 давхарт лангуун дээрээ сууж байхад Б.Т- гэх залуу орж ирээд хуучны жижиг шавар бурхан үзүүлээд 30.000 төгрөгөөр худалдаад авчих гээд байхаар нь авсан. Тэгээд би Улаанбаатар орж машин авах болоод тэр далимдаа Б.Т- гэх залуугаас худалдаж авсан бурханаа Уртцагааны лангуун дээр хуучны эдлэл авдаг хүнд 70.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 71 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Ж-ын 1 ширхэг хуучны халтар манан хөөргийг 500.000 төгрөгөөр, 1 ширхэг модон хуйтай хэт хутгыг 800.000 төгрөгөөр, 1 ширхэг орчин цагийн мөнгөн аягыг 160.000 төгрөгөөр, 1 ширхэг шавар бурханыг 60.000 төгрөгөөр, 1 ширхэг маанийн эрхийг 80.000 төгрөгөөр, 3 ширхэг хуучны жижиг зурмал бурханыг 180.000 төгрөгөөр, 1 литрийн хятад архийг 40.000 төгрөгөөр, 1 шил 0.75 литрийн “Чингис” архийг 25.000 төгрөгөөр, 1 ширхэг улаан өнгийн цүнхийг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг том цагаан цоожийг 8.000 төгрөгөөр, 2 ширхэг дунд зэргийн цоожийг 12.000 төгрөгөөр, 3 ширхэг жижиг цоожийг 12.000 төгрөгөөр, 3 ширхэг авдарын цүүг 12.000 төгрөгөөр, /нийт 1.859.000 төгрөгөөр/,
Хохирогч Ж.Д-ын 1 ширхэг ягаан өнгийн торгон хурган дотортой дээлийг 500.000 төгрөгөөр, 1 хос эмэгтэй угалзтай монгол гутлыг 300.000 төгрөгөөр, 1 ширхэг хуванцар толгойтой эмэгтэй хүний хөөргийг 60.000 төгрөгөөр, 1 хос эмэгтэй хүний түрийтэй савхин гутлыг 100.000 төгрөгөөр, 1 ширхэг мөнгөн бугуйвчийг 80.000 төгрөгөөр, 1 ширхэг Алдарт эхийн 2-р одонг 100.000 төгрөгөөр, 1 ширхэг хүрэн өнгийн үйтэн хуар дээлийг 80.000 төгрөгөөр, 1 ширхэг эмэгтэй хүний ногоон өнгийн цэцэгтэй цамцыг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг урдуураа чимэглэлтэй ногоон өнгийн плажийг 50.000 төгрөгөөр, 1 ширхэг улаан өнгийн богино плажийг 35.000 төгрөгөөр, 1 ширхэг гурвалжин захтай хагас ханцуйтай цагаан өнгийн цамцыг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг хар даавуун өмдийг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг нимгэн хар өмдийг 5.000 төгрөгөөр, 1 ширхэг урд энгэртээ гоёлтой хар өнгийн нимгэн цамцыг 20.000 төгрөгөөр, 1 ширхэг босоо захтай ханцуйгүй хар өнгийн нимгэн цамцыг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг урдаа олон товчтой ханцуйтай хар цамцыг 15.000 төгрөгөөр, 1 ширхэг цагаан өнгийн канттай хар өнгийн биеийн тамирын цамцыг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг цэнхэр өнгийн урт оймсыг 5.000 төгрөгөөр, 1 ширхэг энгэртээ халаастай хар цоохор цамцыг 10.000 төгрөгөөр, 1 ширхэг хар өнгийн майкийг 5.000 төгрөгөөр, 1 ширхэг шар алаг биеийн тамирын цамцыг 15.000 төгрөгөөр, 1 ширхэг футболкыг 10.000 төгрөгөөр /1.440.000 төгрөгөөр/, /нийт хохирлыг 3.299.000 төгрөгөөр/ үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-77-р хуудас/,
Шүүгдэгч М.А-ийн ХААН банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12-р сарын эхээр байсан санагдана. Зах тараад би гэртээ харих гэж захын хойно явж байгаад ...дэлгүүр орж мөнгөө нийлүүлж байгаад 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авч уусан. Тэгээд бид хоёр авсан архиа сумын товчооны хажуугийн садан дотор орж уучихаад би М.А-д хандан хоёулаа нэг айл ухчихуу гэхэд М.А- тэгье гэсэн. Тэгээд бид хоёр сумдын тээврийн товчооны тушаа баруун талын гудамж буюу Мөрөн сумын 6 дугаар багт байрлах ертөнцийн зүгээр хойшоо харсан цэнхэр өнгийн хаалгатай айлын хашаа руу давж орсон. ...Тэгээд М.А- бид хоёр хашаан дотроос нь нарийн төмөр олж аваад түүгээрээ байшингийн цоожийг хөшиж онгойлгосон. Тэгээд байшин руу хоёулаа ороод байшингийн хойморт байсан авдарнуудын цоожийг төмрөөр хөшиж онгойлгоод авдарнуудыг ухаж доторх эд зүйлүүдийг нь гаргаж авсан. ...Тэгээд бид хоёр тэр айлаас эмэгтэй хүний монгол гутал нэг ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл нэг ширхэг, мөнгөн аяга нэг ширхэг, нэг ширхэг хөөрөг, жижиг шавар бурхан, бэлэн 700.000 төгрөг, хоёр шил архи зэрэг зүйлүүд аваад ...хулгай хийсэн архиныхаа нэгийг хувааж уугаад ...хулгай хийсэн 700.000 төгрөгөө яг тэнцүү хувааж аваад жижиг шавар бурханыг аваад ...явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/,
Шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 12-р сарын хэдний өдөр байсан талаар тодорхой сайн санахгүй байна. Би Мөрөн сумын ... тоотод оршин суух өөрийн дүү Э-гийн хашаанд барилгын материал буулгаж өгөөд дуусаад байж байтал Б.Т- над руу залгаад “хөгшин чинь хашааны үүдэнд ирчихсэн байна, гараад ир гэсэн. Тэгэхээр нь гараад очтол Б.Т- ганцаараа “Сэнгүр” нэртэй пиво барьчихсан зогсож байсан. Тэгээд бид хоёр зах орж гуанз ороод хоол авч идээд ганц шил архи авч хувааж уусан. Тэгээд байж байтал Б.Т- надад хандан хөгшөөн энд нэг ой хамгаалагчаар ажиллаж байсан өвгөнийх байгаа, ойрд хүнгүй байгаад байх шиг байна, хоёулаа орье” гэхээр нь би эхэндээ чи өөрөө л ор гэсэн. Тэгээд Б.Т- хашааг нь давж ороод хашааных нь хаалгыг онгойлгож өгөөд бид хоёр хашаа руу нь орсон. Тэгээд Б.Т- байшингийнх нь цоожийг автеркаар хөшиж онгойлгоод бид хоёр байшин руу орсон. Тэгээд Б.Т- байшинд байсан авдарнуудын цоожийг автеркаар хөшиж бүгдийг онгойлсон. Миний хувьд авдранд бараг л хүрээгүй. Тэгээд Б.Т- орны дээд талын авдар дотор байсан хуурай сүүний хайрцагаас бэлэн 600-700 зуун мянган төгрөг авсан. Мөн тэр авдарнуудаас хурган дотортой дээл, монгол гутал, мөнгөн аяга, хуйтай хос хутга, халтар манан хөөрөг,эртний хийцтэй шавар бурхан нэг ширхэг, зурмал бурхан байсан байж магадгүй, нэг шил гадаад нэртэй том архи, 0,75 литрийн “Шар чингис” нэртэй архи авсан. Тэгээд эдгээр зүйлүүдийн улаан өнгийн хоёр ширхэг цүнхэнд хийсэн. Тэгээд байшингаас гараад би байшингаас гарсан мөрөө хашааны хаалга хүртэл нь шүүрдээд, Б.Т- хашааны үүднээс зам ортол шүүрдсэн. Тэгээд бид хоёр тэр хавиас такси аваад “Вайтхаус” нэртэй зочид буудал орж хулгай хийсэн хоёр шил архиныхаа нэгийг нь уусан. Бид хоёрыг архи ууж байхад Б.Т- хулгай хийсэн яг тэнцүү хуваалаа гээд надад 300.000 төгрөг өгсөн. Өөрт нь яг хэдэн төгрөг үлдсэн талаар би мэдэхгүй. Тэгээд бид хоёр “Вайтхаус” зочид буудлаас удалгүй Б.Т- “найз нь гэртээ харьлаа, чи наад цүнхээ юмаа аваад буудалд байж бай, өглөө хөгшин чинь залгая” гээд яваад өгсөн. Би "Вайтхаус” нэртэй буудлын урд зам дээрээс такси аваад “Чингис” зочид буудал орсон. Тэгээд хулгай эд зүйлүүдээ буудлын өрөөнд үлдээчихээд “Эрдэнэс” бааранд орсон. Тэнд нутгийн хүн болох С- гэх залуутай таараад баарнаас гарсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд машин дотор суучихсан явж байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд С-ын машин дотор унтаж байсан бөгөөд эргээд хартал С-ын машины хойд талын суудал дээр нь Б.Т- бид хоёрын хулгай хийсэн мөнгөн аяга, хуйтай хос хутга, монгол гутал зэрэг зүйлүүд байсан. Үстэй дээл байхгүй байсан. Би хулгай хийсэн зүйлүүдээ хэзээ “Чингис” буудлаас очиж авсан гэдгээ санахгүй байгаа. Хөөргийг ямар ч байсан би халаасандаа хийгээд явж байсан юм. Тэгээд тэр өдрөө өдөржингөө ууж явж байгаад нэг сэрсэн чинь танихгүй айлд унтаж байсан. Тэгээд би тэндээсээ шууд гэртээ харьсан. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр билүү би зах орж хулгай хийсэн хөөрөгөө урд зах дотор алт мөнгөний дархан хийдэг ахад үзүүлээд 1 сая төгрөгөнд зарах гэж байгаа юм гэхэд 600.000 төгрөгөөр авъя гэхээр нь за тэг тэг гэхэд зөвшөөрөөд 600.000 төгрөгөө мобайлаар миний “Хаан банк”-ны данс руу шилжүүлсэн. Би одоо өөрийнхөө дансны дугаарыг санахгүй байна. Тэгээд мөнгөөрөө архи уусаар байгаад дуусгасан. Тэгээд маргааш нь билүү, нөгөөдөр нь билүү Ганням байцаагч намайг 4 зам дээр явж байхад дуудаад уулзах хэрэг байна гэхээр нь дагаад цагдаа дээр очсон чинь “чи дахиад хулгай хийгээд яваад юм уу” гэхээр нь эхэндээ үгүй гэсэн чинь миний хулгай хийсэн хөөргийг гаргаж ирээд энэ юун хөөрөг юм бэ гэхээр хулгай хийсэн гэдгээ хүлээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.3. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Ц.Л-гийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон, нэвтрэн орж, эд хөрөнгө хулгайлж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 126 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 02 сарын 28-ны өдрийн 08 цагийн орчим эхнэр хүүхдийнхээ хамтаар Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгой 57-07 тоотод оршин суух гэрээсээ гарсан. Ингээд зах орж ажил дээрээ байж байгаад оройн 18 цагийн орчим эхнэрийнхээ хамт хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ харьсан. Бид нарыг гэртээ харихад манай байшингийн ертөнцийн зүгээр урд талын хоёр цонхны порчик онгорхой байсан бөгөөд гайхаад гэртээ ортол манай авдар сав болон шүүгээ шургуулгыг ухаад хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд авдар дотор байсан сийлбэртэй орчин цагийн ногоон хаш хөөрөг, таамбарт байсан хязаалан үхрийн гуя, хязаалан үхрийн гуяар хийсэн борц зэрэг зүйлүүд алдагдсан байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 дугаар хуудас/,
Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03 сарын 5, 6-ны үеэр Мөрөн сумын 5 дугаар хороо хойд зах дээр явж байтал Мөрөн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баянцагаан барилгын материалын дэлгүүрт манаач хийдэг байсан Т- гэх залуу хөөрөг байна авах уу гэсэн. Та энэ хөөргийг 60.000 төгрөгөөр худалдаж авах уу гэж асуусан. Би хөөргийг хартал ногоон хаш, мөнгөн халбага, мөнгөн нуухтай бөөрөндөө найман морьтой нөгөө бөөрөндөө Чингис хааны сийлбэртэй мөн голыг нь өрөмдсөн ухаагүй том хөөрөг байсан. Би наад хөөргийг чинь худалдаж авахгүй хүнд үзүүлээд өгье гээд хөөргийг нь авсан. 2019 оны 3 сарын 11-ний өдөр надруу залгаад Т- байна ах нь нөгөө хөөргөө авья өөр хүнд зарахаар боллоо гэж надад хэлсэн. Би маргааш нь хөөргийг нь хойд зах дээр аваад очтол Т- байхгүй байсан. Тэр үед би хөөргийг нь хойд зах дээр байрлах алт мөнгөний дарханы газар ороод зарах гэтэл алт мөнгөний дархан гэх залуу миний хулгайд алдагдсан хөөрөг байна гээд надаас зүгээр авсан. ...2019 оны 03 дугаар сард байх намайг зах дээр ...байхад Б.Т- надтай ирж уулзаад хоёр ширхэг хурган дотортой дээл авах уу, хямдхан зарна гэсэн. ...тэгээд би 40.000 төгрөг өгөөд аваад ир гээд явуулсан чинь удалгүй ногоон хурган дотортой хоёр ширхэг үстэй дээл аваад ирсэн. Тэр үстэй дээл нь манайд байгаа. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 140-142 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Л-гийн гэрээс алдагдсан 1 ширхэг ногоон хаш чулуун хөөргийг 60.000 төгрөгөөр, 27 килограмм үхрийн махыг 229.500 төгрөгөөр, 8 килограмм үхрийн борцыг 200.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 20-ны орчим би ...Мөрөн сумын 10 дугаар багийн Хөх толгой гэх газарт эзэнгүй айлын хашаанд архи ууж сууж байгаад би тасраад унтчихсан байсан. ...Тэгээд ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан хашааныхаа нэг талыг тагалсан урагшаа харсан хаалгатай байшин байсан. Тэгээд би тэр байшин руу дөхөөд очсон чинь байшингийнх нь хаалга цоожтой байхаар нь урагшаа харсан нэг цонхны поорчигийг нь хашаан дотор байсан төмрөөр нь хөшиж онгойлгоод дотор нь ороод дотроос нь 4-5 кг борц, жижиг үхрийн гуя, толиных нь тавиур дотроос ногоон өнгийн сийлбэртэй хөөрөг зэргийг аваад байшингаас гарсан. Тэгээд ертөнцийн зүгээр баруун тийш яваад 3 гудамж гараад таксинд суусан. Тэгээд зах урд талаар зогсож түүхий эд авдаг хүмүүс борц махаа нийлүүлээд 60.000 төгрөгөнд өгсөн” /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.4. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.М-ы байшингийн цонхыг бахиар онгойлгож, хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 157 дугаар хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 158-160 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 163-167 дугаар хуудас/,
Хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 19 цаг өнгөрч байхад эхнэр хүүхдийнхээ хамт Мөрөн сумын 9 дүгээр хороонд өөрийн хадам ах аавын гэрт нь оччихоод 21 цагийн орчимд гэртээ ирэхэд гадна таамбарын хаалгыг эвдсэн байсан бөгөөд байшингийн доторх хаалгыг онгойлгож чадаагүй бололтой байсан бөгөөд байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын цонх онгорхой байсан. Тэгээд гэртээ ороод үзэхэд хоймор байсан хоёр ширхэг авдарыг ухаад доторхи эд зүйл хувцасыг гаргаад хаячихсан байсан. Ер нь бүх л өрөөний хамаг юмыг онгичоод хаячихсан байсан. Тэгээд эд зүйлээ бүртгэж үзэхэд хуримаар хамаатан садны хүмүүс өгч байсан дөрвөн ширхэг мөнгөн аяга, миний өөрийн тольтой мөнгөн гинж нэг ширхэг, манай эхнэрийн мөнгөн гинж нэг ширхэг, эхнэрийн хоёр ширхэг мөнгөн бөгж зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хулгайд алдсан бүх зүйлээ хүлээж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 172-175 дугаар хуудас/,
Арван найман насанд хүрээгүй гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Уг ахтай би захын харалдаа айлд очсон. Надад хэлэхдээ ах нь энд мөнгөн аяга тавих гэж байгаа юм гээд нэг айлын хашаа руу орсон. Би хүлээж байтал төд удалгүй гарч ирээд хүн алга одоо онгорхой ломбард байгаа болов уу гэж надаас асуухад нь би Мишээлд нэг ломбард байгаа гэж хэлсэн. Би танд бичиг баримт чинь байгаа юмуу бичиг баримтаар тавина шүү дээ гэхэд надад бичиг баримт байхгүй ахын дүү бичиг баримтаараа тавиад өгчих ах нь 50.000 төгрөгийг нь өгье гэсэн. Би тэгэхээр нь би танд тийм их мөнгө хэрэгтэй байгаа юмууби аавтайгаа ярьж мөнгөөр нь авах уу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Мөрөн сумын 7-р хороонд манай эмээгийн гэрт очсон. Тэнд манай аав ээж хоёр байсан. Тэгээд аав тэр танихгүй ах бид гурав манай гэрт очоод мөнгөн аяга, ээжийн ээмэг хоёрыг Мишээл 2 дэлгүүрт аваачиж аав хүнд мөнгө хэрэгтэй болоод гэж хэлж гуйсаар байгаад 150.000 төгрөгөөр тавьсан. Уг мөнгөөрөө уг ахаас 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй, эмэгтэй мөнгөн гинж, хоёр ширхэг мөнгөн бөгж зэргийг худалдаж авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 181-182 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны хэдэн сарын, хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна. Ямар байсан манай хүү Д.П- нь гэртээ үл таних эрэгтэй хүнтэй ирээд нөхөр бид хоёрт 4 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй змэгтэй хүний мөнгөн гинж, хоёр ширхэг эмэгтэй хүний мөнгөн бөгж зэргийн үзүүлээд “ээж энэ ахад мөнгө хэрэгтэй болоод, ээжийнхээ өгсөн эд зүйлүүдийг зарах гэж байгаа юм байна. Бүгдийг нь нийлүүлээд 150.000 төгрөгөөр зарна гэсэн гэхээр нь би тэр залууд нь та шаардлагатай бол 200.000 төгрөг өгөөд энэ зүйлүүдээ буцааж авч болно шүү гэдгийг нь хэлээд 150.000 төгрөг өгөөд явуулсан. Ингээд сүүлд цагдаа нар ирээд хулгайн эд зүйл авсан байна гэхээр нь тухайн хулгайн эд зүйлүүдийг шууд цагдаад хүлээлгэж егсөн. ...Мөнгөн аяга болон бусад худалдаж авсан 150.000 төгрөгөө эд зүйл зарсан хүнээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 211 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай: “1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар баримтжуулж авсан гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар баримтжуулж авсан гутлын мөр нь иргэн .Б.Т-ийн цагдаад баригдах үедээ өмсөж явсан гэх цагаан өнгийн үдээр, ягаан өнгийн оруулгатай пүүзэн гутлын зүүн хөлийн гутлын улны мөртэй тохирно” гэх дүгнэлт /2-р хх-ийн 184-186 дугаар хуудас/,
Хохирогч Б.М-ы гэрээс хулгайд алдагдсан 1 ширхэг мөнгөн аягыг 160.000 төгрөгөөр, 2 ширхэг мөнгөн аягыг 260.000 төгрөгөөр, 1 ширхэг мөнгөн аягыг 120.000 төгрөгөөр, 1 ширхэг цагаан шигтгээтэй кулонтой эмэгтэй хүний мөнгөн гинжийг 20.000 төгрөгөөр, 1 ширхэг эрэгтэй мөнгөн тольтой мөнгөн гинжийг 60.000 төгрөгөөр, 2 ширхэг цагаан шигтгээтэй эмэгтэй хүний мөнгөн бөгжийг 20.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 03-р сарын 25-ны өдөр би Мөрөн сумын 9-р хороонд Т-гийнд архи ууж байгаад нилээн муудаад байхаар нь Т-гийн гэрээс гараад ...Цалгиун дэлгүүрийн урд талын гудамжаар ороод хойшоо харсан цагаан өнгийн гүйдэг хаалгатай айлын хашааг давж ороод байшингийнх нь хаалган дээр очсон чинь хаалга нь цоожтой байсан.Тэгээд тамборынх нь хаалгыг онгойлгоод тамбор луу нь ороод байшингийнх нь хаалгыг онгойлгох гээд чадахгүй байхаар нь буцаж гараад баруун талынх нь цонхны поорчигийг бахиар онгойлгоод тэр поорчигоор нь явж ороод хамгийн баруун талын авдар цоожтой байхаар нь бахиараа онгойлгоод, авдар дотроос нь 4 ширхэг мөнгөн аяга, тольтой мөнгөн гинж нэг ширхэг, эмэгтэй хүний мөнгөн гинж нэг ширхэг, эмэгтэй хүний бөгж хоёр ширхэг зэргийг аваад байшингаас гараад Цалгиун дэлгүүрийн үүдэнд 1000-ийн мотоцикпийн залуу байхаар нь тэр хүнд 150.000 төгрөгөөр бүгдийг нь зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102, 192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.5. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч, үхрийн 4 хөл мах, өвчүү, 1 ширхэг хонины мах зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 199 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 200-201, 218 дугаар хуудас/,
Хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шиг санагдаж байна ...гэрээ цоожпоод хөдөө гарсан ...10 гаруй хоногийн дараа гэртээ иртэл манай байшингийн хаалга эвдэрсэн. Байшингийн дотор байсан үхрийн 4 хөл мах, 1 үхрийн өвчүү, 1 хонины мах алга болсон байсан ...алдсан махаа 700.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206-209 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай: “...2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургаар баримтжуулан авсан гутлын мөр нь иргэн .Б.Т-ийн цагдаад баригдах үедээ өмсөж явсан гэх ягаан өнгийн оруулгатай пүүзэн гутлын зүүн хөлийн гутлын улны мөртэй тохирно” гэх дүгнэлт /2-р хх-ийн 215-217 дугаар хуудас/,
Хохирогч А.Н-ийн хулгайд алдсан 100 килограмм үхрийн махыг 600.000 төгрөгөөр, 29 килограмм хонины махыг 145.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.6. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-гийн байшингийн таамбарын хаалга, цоожийг эвдэлж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 134 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 135-139-р хуудас/,
Хохирогч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр Б- хөдөө яваад 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай хөрш Н- танай байшингийн түгжээ эвдэж хулгай орсон байна гэж хэлсэн. ...гэртээ ирэхэд таамбарын хаалга, цоож, эвдэрсэн байсан. ...эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, /гинжин хэлбэртэй бөөрөнхий аралтай арлын голд ягаан шигтгээтэй арлынхаа хоёр талаар унжсан гоёлтой, хангарьд дүрстэй, цагаан өнгийн малгайн тэмдэг 1 ширхэг, 65 ширхэг элдсэн хурганы арьс, 25 кг 1 шуудай хорхоо ааруул, эвдээд хийсэн нэг бүтэн хонины мах, тал хонины мах, үхрийн үүц 1 ширхэг, бүтэн адууны задлаад хийсэн үүц 1 ширхэг, үхрийн гуя 1 ширхэг алдсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 144-148 дугаар хуудас/,
Криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн сумын ... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр, гэрэл зургаар баталгаажуулан авсан гутлын мөр нь иргэн Б.Т-ийн цагдаад баригдах үедээ өмсөж явсан гэх цагаан өнгийн үдээр, ягаан өнгийн оруулагатай пүүзэн гутлын зүүн хөлийн гутлын улны мөртэй тохирно” гэх дүгнэлт /3-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
Хохирогч А.Н-гийн гэрээс хулгайд алдагдсан 1 ширхэг мөнгөн бүсийг 500.000 төгрөгөөр, 65 ширхэг хурганы арьсыг 650.000 төгрөгөөр, 27 килограмм хонины махыг 94.500 төгрөгөөр, 1 ширхэг цагаан өнгийн металл малгайн тэмдгийг 10.000 төгрөгөөр, 18 килограмм хорхой ааруулыг 144.000 төгрөгөөр, 25 килограмм үхрийн махыг 100.000 төгрөгөөр, 10 килограмм адууны махыг 35.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167-р хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,
1.7. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.З-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 181 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 182-185 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 186-187 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар 2 ширхэг хурган дотортой дээлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 190-192 дугаар хуудас/,
Хохирогч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед ... тоотод байх өөрийн гэрт эхнэр, эмээ хоёртой ирсэн.Тэгээд байшин руугаа орсон чинь үүдний өрөөний зүүн талын хойморт байдаг 3 ширхэг авдар онгорхой доторх эд зүйлсийг бүгдийг нь гаргаад эмх замбараагүй болгосон, авдар дээр байдаг бурханы дорхонг ухсан байсан, хоймрын өрөөний зүүн буланд байдаг 2 ширхэг авдар ухаад доторх юмнуудыг нь гаргаад эмх замбараагүй болгосон байсан. Тэгээд хоймрын өрөөний баруун таазны буланг нь цоолсон байсан. Цоолсон таазан доор нь 2 ширхэг модон сандал давхарлаж тавьсан байдалтай байсан. ...шар цэцэгтэй хээтэй саарал өнгийн торгон материалтай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, дугуй хээтэй хар торгон материалтай, хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, хуучны мөнгөн унжлагатай шүрэн шигтгээтэй ээмэг хосоороо, эрэгтэй хүний шүрэн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний очиртой мөнгөн бөгж 1 ширхэг алга болсон” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 197-201 дүгээр хуудас/,
Гэрч С.Д.П-доржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 03 дугаар сард байх. ...намайг Мөрөн сумын 7 дугаар багт явж байхад Б.Т- гэх намхан шар царайтай залуу гар өргөж суусан. ...тэгээд би тэр залуугаас мөнгөө авъя гэхэд “та байж бай” гээд хүлээлгээд байсан. ...та энэ бөгжийг авчих гээд бөгж үзүүлээд дүү нь маргааш өглөө мөнгөө өгөөд авчихъя гэхээр нь би Д-т үзүүлчихье, хоёулаа Д-ын тэнд уулзъя гээд буусан. ...тэгээд тэр бөгжийг Д-т үзүүлсэн чинь шигтгээг нь шүр мөн байна гээд 40.000 төгрөгөөр Д-т зараад өөрийнхөө таксинд явсан хөлс болох 9.000 төгрөгийг аваад бусад мөнгийг нь Д- бөгж зарсан оройгоо Б.Т- гэх залууд өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 205 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны хэдэн сарын хэдний өдөр байсныг санахгүй байна. Намайг “Гэгээ” нэртэй алт мөнгөний дарханыхаа газарт ажлаа хийгээд байж байхад Б.Т- буюу Төөдөг гэх залуу орж ирээд хоёр ширхэг мөнгөн бөгж үзүүлээд худалдаж авах уу гэхээр нь би худалдаж аваагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 207 дугаар хуудас/,
Криминалистикийн шинжээч Г.Чулуунбатын 2018 оны 04 дүгээр сарын 12- ны өдрийн 85 дугаартай: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод хийсэн хэргийн газрын үзлэгээр, гэрэл зургаар баталгаажуулан авсан гутлын мөр нь иргэн Б.Т-ээс хураан авсан гэх цагаан өнгийн үдээр ягаан өнгийн оруулагатай пүүзэн гутлын зүүн хөлний өмсгөлийн гутлын улны мөртэй тохирно” гэх дүгнэлт /3-р хх-ийн 213-215-р хуудас/,
2 ширхэг хурган дотортой дээлийг 700.000 төгрөгөөр, 1 хос 200.000 төгрөгөөр, 1 хос шүрэн шигтгээтэй унждаг ээмгийг 200.000 төгрөгөөр, 1 ширхэг хуруу дарам шүрэн шигтгээтэй мөнгөн бөгжийг 250.000 төгрөгөөр, 1 ширхэг очиртой мөнгөн бөгжийг 50.000 төгрөгөөр, /нийт 1.400.000 төгрөгөөр/ үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.8. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр, согтуугаар 2019 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Б.А-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар нэг ширхэг, мөнгөн аяга хоёр ширхэгийг хулгайлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар 5 ширхэг зоостой мөнгөн хазаар 1 ширхэг, “Урчуудын артель Улаанбаатар Октябрийн 50 жилийн ойд” гэх бичиглэлтэй мөнгөн аяга 1 ширхэг, бичиггүй бор хүрээтэй мөнгөн аяга 1 ширхэгийг хураан авсан, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 21-22, 31-33 дугаар хуудас/,
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “....хамгийн сүүлд 2019 оны 01 сарын 27-нд ирж байшингаа шалгаж үзэхэд эд зүйл алга болоогүй байсан. Тэрнээс хойш би гэртээ ирээгүй байж байгаад өнөөдөр хулгай орсон байна гэхээр нь ирж байгаа юм. Би сая гэртээ очоод эд зүйлээ бүртгэж үзэхэд манайд байсан эртний мөнгөн хазаар, дөрвөн ширхэг дунд гарын мөнгөн аяга, авдар дотор байсан нэг шил жак блак гэдэг виски, боодолтой 100 ширхэг шинэ 500 төгрөг буюу нийт 50.000 төгрөг алга болсон байсан. Хоёр мөнгөн аяга нь эртний, хоёр нь сүүлийн үеийн мөнгөн аяга байсан. Нэг жижиг мөнгөн аяганы ёроол дээр нь “урчуудын артел. Улаанбаатар Октябрь 60 бил үү 70 жил гэсэн бичигтэй байгаа. Уг бичигтэй аяга нь дээгүүрээ цагаан мөнгө доогуураа хар мөнгөөр мөнгөлсөн аяга байгаа. Энэ аяга нь эртний аяга байгаа юм. Алдагдсан мөнгөн хазаар нь долоон цэнгийн зоостой, 30 гаруй бүдүүн мөнгөн бүстэй амгайн цагираг нь хуучны гандуу шаргал өнгөтэй байгаа. ...Би мөнгөн хазаар 1 ширхэг, хуучны хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 1 ширхэгийг хүлээж авсан. Одоо дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга дутуу байна” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 38-39, 62-63 дугаар хуудас/,
Гэрч Ө.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тэр айлын эзэн нь Б.А- гэж хүн байдаг бөгөөд тэднийх Цагаан-Уул суманд байдаг юм. Би гэрт нь хулгай орсон талаар тэр дор нь ярьж мэдэгдсэн байгаа. Одоо өөрсдөө ирээд юу алга болсон гэдгээ бүртгэж үзэх байх. Би ямар ч байсан хаалга цонхыг нь түр бэхэлсэн байгаа. Миний мэдэхээр тэднийх дөрвөн мөнгөн аяга, нэг өлгөөтэй мөнгөн хазаар байдаг байсан. Тэр нь сая орж үзэхэд байхгүй байсан. Юу юу алга болсон талаараа өөрсдөө ирж эд зүйлээ бүртгэж үзээд нарийн тодорхой мэдүүлэх байх. Б.А-ынх 2018 оны 11 сараас хойш эзэнгүй байгаа бөгөөд би байнга эргэж тойрдог байсан юм” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 64-65 дугаар хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 02 сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед өөрийн үеэл ах Ө.Д-гийн хамтаар өөрийн төрсөн эгч Б.Б-ын байшинг очиж эргэхээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод очсон. Би хашааг нь даваад ортол хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгээд би байшингийн хаалгыг нь очоод татаж үзэхэд байшингийн хаалга нь онгорхой байсан. Бид хоёр гайхаад байшинд нь ороход том өрөөнд байдаг хоймрын тавилганы хаалга онгорхой, эмээл нь орон дээрээ, эмээлийн тавиур нь газарт унасан, хойд өрөөнд ороход авдарнуудын тагийг нь онгойлгосон, доторхи эд зүйлсийг нь гаргасан байдалтай байсан. Бид хоёр хулгайч орсон байна гэж бодоод миний утсаар Ө.Д- ах цагдаа дуудсан. Дараа нь хүргэн ах А- руу ярьж гэрт нь хулгай орсон талаар мэдэгдсэн. Тэгээд бид хоёр юманд хүрэлгүй цагдаа ирэхийг гадаа гарч хүлээсэн. Би сургуульд байхдаа А- ахынд байдаг байсан болохоор тэднийд байсан эд зүйлийг ер нь мэднэ. А- ахтай утсаар ярихад мөнгөн аяга, мөнгөн хазаар зэрэг эд зүйл нь байсан гэсэн. Сая намайг очиж үзэхэд тэдгээр зүйл нь байхгүй байсан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 67 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжпэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 02 дугаар сарын сүүлээр байх сайн санахгүй байна. Мөрөн сумын 5-р хороонд ажлын байрандаа байж байтал зүс таних Төрөө /Б.Т-/ нь манай ажил дээр ирсэн. Б.Т- хэлэхдээ эгчээ надад мөнгөний шаардлага гараад эдгээр эд зүйлсийг танд барьцаанд тавьчихъя гээд 5 ширхэг зоостой цагаан металл хазаар 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг зэрэг зүйлсийг надад үзүүлсэн. Би хэний эд зүйлс юм гэж асуутал манай ахын эд зүйлс байгаа юм маргааш ирээд авчихна санаа зоволтгүй гээд надаас 250.000 төгрөг аваад явсан. Мөрөн сумын 4-р хороо Баянцагаан барилгын дэлгүүрт ажилладаг байсан. Тэр үеэс нь танина. ...Б.Т-ээс эд зүйл барьцаанд авахдаа өгсөн 250.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 69-70 дугаар хуудас/,
Хохирогч Б.А-ын гэрээс хулгайд алдагдсан 1 ширхэг хуучны хийцтэй 7 цэнгийн зоостой мөнгөн чигжээртэй хазаарыг 450.000 төгрөгөөр, “Октябрийн 50 жилийн ой” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг мөнгөн аягыг 90.000 төгрөгөөр, 2 ширхэг орчин цагийн хийцтэй дунд гарын мөнгөн аягыг 320.000 төгрөгөөр, 1 ширхэг орчин цагийн хийцтэй бага гарын мөнгөн аягыг 130.000 төгрөгөөр, 1 ширхэг Жак блак нэртэй вискийг 50.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /4-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 02-р сарын эхээр байсан санагдана. Өдрийг нь сайн санахгүй байна. Би зах дээр явж байгаад Хийтийн гол нэртэй буудал орж өөрийн найз Цогоо, Цоож нартай 3 шил архи хувааж уусан. Тэгээд би буудлаас 19 цагийн үед ганцаараа гараад Мөрөн сумын 06-р хороонд үйл ажиллагаа эрхэлдэг “Цахир” нэртэй хүнсний дэлгүүр орж 200 граммын архи авч уусан. Би ертөнцийн зүгээр урагшаа уруудаад явж байгаад нэг гудамж руу ороод үзүүрээ хоёр дахь хашаа руу шээгээд зогсож байгаад хашааных нь завсараар харсан чинь байшин нь гэрэлгүй харагдаж байсан. Ингээд тэр айлыг хүнгүй байна гэж бодоод хашаа руу нь явж ороод байшингийнх нь цонхны поорчигийг түлхсэн чинь онгойчихсон. Тэгээд дотор нь ороод авдран дотроос 1 ширхэг мөнгөн хазаар, 2 ширхэг мөнгөн аяга аваад байшингаас гараад тэр оройгоо Ирээдүй зоогийн газрын эзэн Ч-гийн эхнэрт 250.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөөрөө архи уусан” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 94-95 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,
1.9. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сард шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух О.Г-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга дөрвөн ширхэг, зэс аяга хоёр ширхэг, хөөрөг нэг ширхэг, хутга нэг ширхэгийг хулгайлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 15 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар бор өнгийн модон тагштай цагаан өнгийн 1 ширхэг металл аяга, хар өнгийн модон тагштай доод ёроолдоо эвтэй дөрвөн амьтны дүрслэл бүхий цагаан өнгийн металл аяга 1 ширхэг, улаан ягаан өнгийн толгойтой шаргал өнгийн металл нуухтай, шаргал өнгийн металл халбагатай хар өнгийн их биетэй хөөрөг 1 ширхэг, мод, гууль, суран хийцтэй хуйтай, улаан шаргал өнгийн ясан бариултай хос хутга зэргийг хураан авсан, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 25-30 дугаар хуудас/,
Хохирогч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…би гэртээ ирж эд зүйлээ бүртгэж үзэхэд том жижиг нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга, нэг жижиг хөөрөг алдагдсан байсан. Том гарын мөнгөн аяга доороо хангарьд шувууны дүрс цохиж товойлгож гаргасан аяга 250.000 төгрөг, дунд гарын хуучны мөнгөн аяга содон шинж тэмдэггүй, зузаан мөнгөний орцтой 350.000 төгрөг, 2 жижиг мөнгөн хундага “Улсын их хурлын гишүүн Л.Энх-А- дурсгав” гэсэн бичиг тойруулан сийлж бичсэн. Энэ аягыг тус бүрт нь 100.000 төгрөг, сүүлийн үеийн хийцтэй цагаан зэс аяга, том дунд хэмжээтэй тус бүр нь 50.000, 60.000 төгрөгийн үнэтэй, цулгуй хар бор судалгүй, цулгүй шүдэнзний хайрцагнаас бага зэрэг том, сүүлийн үеийн толгойтой хөөрөг 100.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нийтдээ 910.000 төгрөгийн эд зүйл алдагдсан. Хаалга үүд, цоож эд зүйл эвдэж гэмтээсний хохирол гээд ойролцоогоор 1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ хулгайд алдсан хутгаа тэмдэглүүлээгүй орхисон байна лээ. Хостой хутганы тухайд хуучны хийцтэй энгийн хутга байгаа. ...хулгайд алдсан 4 ширхэг мөнгөн аягаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 44-50 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 01-р сарын сүүлээр байх сайн санахгүй байна. Би эхнэр Э-гийн хамт Мөрөн сумын 4-р хороонд гэртээ унтах гэж байтал зүс таних /Төрөө/ Б.Т- манай гэр рүү орж ирсэн. Б.Т- хэлэхдээ надад мөнгө хэрэг болоод байна 4 ширхэг мөнгөн аяга, хэт хутга хар өнгийн хөөрөг зэрэг эд зүйлсийг таньд барьцаанд тавиад маргааш ирээд авъя гэж надад хэлсэн. Би наад эд зүйлс чинь хулгайн эд зүйлс биш биз дээ гэж Б.Т-ээс асуутал хулгайн эд зүйлс биш ээ би Баянцагаан дэлгүүрийн Төрөө ахын дүү шүү дээ гээд надаас 100.000 төгрөг аваад явсан. Түүнээс хойш 2019 оны 02-р сарын эхээр байсан байх би гэртээ байж байтал Б.Т- түүхий эдийн ченж Г-, үл таних нэг залуутай гурвуулаа орж ирээд надад 100.000 төгрөг өгөөд барьцаанд тавьсан эд зүйлээ авсан. 4 ширхэг мөнгөн аяга, бас хөөрөг, хэт хутга зэрэг эд зүйлсийг нь өгсөн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 52 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 2-р сарын эхээр байх одоо сайн санахгүй байна. Би Мөрөн сумын 03-р хороонд гэртээ байж байтал зүс таних Төөдөө буюу Б.Т- манай гэрт ирсэн. Б.Т- нь манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд надад хэлэхдээ Мөрөн сумын 5-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Ирээдүй зоогийн газрын эзэн Ч- түүнд 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг хөөрөг, хэт хутга зэрэг эд зүйлсийг 100.000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Та эдгээр эд зүйлсийг надад аваад өгөөч Улаанбаатар хотоос манай найз Мөрөнд ирэх гэж байгаа юм.Тэр найздаа би зараад танд мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэр өдрөө Б.Т- бид хоёр Ч-гийн гэр болох Мөрөн сумын 4-р хороонд очиж гэрээс нь 2 ширхэг том, жижиг мөнгөн аяга, хос хэт хутга, хар хүрэн өнгийн хөөрөг 1 ширхэг эд зүйлсийг Ч-д 100.000 төгрөг өгч авсан. Уг эд зүйлсийг авсны дараа Б.Т- эдгээр эд зүйлс танд байж байг манай найз ирэхээр би авъя та надаа 20.000 төгрөг өгчих гээд надаас 20.000 төгрөг аваад явсан. 2019 оны 02-р сарын сүүлээр байх би Мөрөн сумын 5-р хороо хүнсний захын хажуухан талд Б.Т-тэй таарсан. Би нөгөө эд зүйлсээ аваач гэж хэлтэл манай найз хотоос ирэхээ больсон та наад эд зүйлсээ ав дүүд нь мөнгө байхгүй гэж хэлээд надаас бас 30.000 төгрөг нэмж авсан. ...Би Б.Т-ээс эд зүйл барьцаанд авахдаа өгсөн 100.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 59-61 дүгээр хуудас/,
Хохирогч О.Г-ийн гэрээс хулгайд алдагдсан орчин цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэгийг 230.000 төгрөгөөр, хуучны хийцтэй мөнгөний орц ихтэй дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг 300.000 төгрөгөөр, орчин цагийн бага гарын 2 ширхэг мөнгөн аягыг 100.000 төгрөгөөр, орчин цагийн дунд гарын цагаан зэс аяга 2 ширхэгийг 70.000 төгрөгөөр, хув толгойтой гуулин нуухтай хуванцар 1 ширхэг хөөргийг 100.000 төгрөгөөр, хуучны хийцтэй хуйтай хос хутга 1 ширхэгийг 150.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /4-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би хоёр л аяга авсан. Энэ хэргийг би өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 95 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын энэхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч М.А-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нар өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Б.Т- дангаараа болон шүүгдэгч М.А-тэй бүлэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
1. Шүүгдэгч М.А-, Б.Т- нар нь бүлэглэн, хулгай хийх зорилгоор ... улсын дугаартай автомашин ашиглан Хөвсгөл аймгийн 2018 оны 08 дугаар сарын 08-ны орой Мөрөн сумаас гарч 2018 оны 08 дугаар сарын 08-наас 2018 оны 08 дугаар сарын 09-нд шилжих шөнө согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух Ё.Б-, Б.Б-, Б.Ж-, Т.О-нарын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 5.998.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 43, 45, 47, 49 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 51-61-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 62-65-р хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 69, 72, 76, 79, 82, 89, 93 дугаар хуудас/, ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх прокурорын тогтоол /1-р хх-ийн 83 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 94-99-р хуудас/, хохирогч Ё.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 104-108 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 114-120 дугаар хуудас/, хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 125 дугаар хуудас/, хохирогч Т.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 130-133 дугаар хуудас/, гэрч Н.Д-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 135 дугаар хуудас/, гэрч Х.Оюунбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139-р хуудас/, гэрч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 141, 144 дүгээр хуудас/, гэрч О.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 152 дугаар хуудас/, гэрч З.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 158 дугаар хуудас/, гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 160 дугаар хуудас/, иргэний нэхэмжпэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 150 дугаар хуудас/, иргэний нэхэмжпэгч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 165 дугаар хуудас/, эд хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 166-168-р хуудас/, Тоyота will маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.800.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 7, 9 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 195-198, 199-200 дугаар хуудас/, шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 205-211 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Б.Т- М.А- нь нар нь бүлэглэн, согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр шунахайн сэдэлтээр Мөрөн сумын ... тоотод орших суух хохирогч Ж.Д-ын байшингийн хаалганы цоожийг автеркаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтрэн орж, эд зүйл хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 10 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 12-16 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 20, 34-24, 31-32 дугаар хуудас/, эд мөрийн баримт хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2-р хх-ийн 25 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогч Ч.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 38-39, 41 дүгээр хуудас/, хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 49-50 дугаар хуудас/, гэрч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 55-58 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 66 дугаар хуудас/, гэрч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 71 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-77-р хуудас/, шүүгдэгч М.А-ийн ХААН банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-ийн 109-110 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/, шүүгдэгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 103-105 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
3. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух иргэн Ц.Л-гийн байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгон, нэвтрэн орж, эд хөрөнгө хулгайлж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 126 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 127-129 дүгээр хуудас/, хохирогч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 135-136 дугаар хуудас/, гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 140-142 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 100-102 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
4. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр согтуугаар, шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.М-ы байшингийн цонхыг бахиар онгойлгож, хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 157 дугаар хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 158-160 дугаар хуудас/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 163-167 дугаар хуудас/, хохирогч Б.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 172-175 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч Д.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 181-182 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 211 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 184-186 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 76-78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 100-102, 192 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
5. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 20-ноос 24-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-ийн эзэмшлийн байшингийн хаалгыг эвдлэн нэвтэрч, үхрийн 4 хөл мах, өвчүү, 1 ширхэг хонины мах зэргийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 199 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 200-201, 218 дугаар хуудас/, хохирогч А.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 206-209 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 215-217 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
6. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух хохирогч А.Н-гийн байшингийн таамбарын хаалга, цоожийг эвдэлж, нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 134 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 135-139-р хуудас/, хохирогч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 144-148 дугаар хуудас/, криминалистикийн ахлах шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167-р хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
7. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Б.З-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-ийн 181 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /3-р хх-ийн 182-185 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 186-187 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар 2 ширхэг хурган дотортой дээлийг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 190-192 дугаар хуудас/, хохирогч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 197-201 дүгээр хуудас/, гэрч С.Д.П-доржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 205 дугаар хуудас/, гэрч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 207 дугаар хуудас/, криминалистикийн шинжээч Г.Чулуунбатын 2018 оны 04 дүгээр сарын 12- ны өдрийн 85 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 213-215-р хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /3-р хх-ийн 167 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
8. Шүүгдэгч Б.Т- нь шунахайн сэдэлтээр, согтуугаар 2019 оны 02 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Б.А-ын байшингийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн хазаар нэг ширхэг, мөнгөн аяга хоёр ширхэгийг хулгайлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4-р хх-ийн 14 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 18-19 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 21-22, 31-33 дугаар хуудас/, хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 38-39, 62-63 дугаар хуудас/, гэрч Ө.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 64-65 дугаар хуудас/, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 67 дугаар хуудас/, иргэний нэхэмжпэгч Т.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 69-70 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /4-р хх-ийн 77-78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 94-95 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,
9. Шүүгдэгч Б.Т- нь 2019 оны 01 дүгээр сард шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ...тоотод оршин суух О.Г-ийн байшинд хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга дөрвөн ширхэг, зэс аяга хоёр ширхэг, хөөрөг нэг ширхэг, хутга нэг ширхэгийг хулгайлж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /4-р хх-ийн 15 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4-р хх-ийн 16-17 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-р хх-ийн 25-30 дугаар хуудас/, хохирогч О.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 44-50 дугаар хуудас/, гэрч Б.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 52 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 59-61 дүгээр хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан /4-р хх-ийн 77-78 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би энэ хэргийг би өөрөө сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн” /4-р хх-ийн 95 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “машин, механизм ашиглаж, хүн байнга амьдрах ...зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “машин, механизм ашиглаж, хүн байнга амьдрах, ...зориулалттай орон байр”-нд цонх, хаалгыг эвдэлж, нэвтрэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээс дүгнэн тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т-ээс хураан авсан гутал нь хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын улны мөртэй шинжээчийн дүгнэлтээр тохирч байгаа нь түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгийг, мөн шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолуудад дурдсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь энэхүү гэмт хэрэгт давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өмнөх гэмт хэргүүдээ үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар согтуугаар ахин дахин хулгай хийж байсан нь энэхүү гэмт хэрэгт мөн адил байшингийн хаалга, цонхыг эвдэлж нэвтэрч үйлдсэнээс харагдана.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын хулгайлах гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд нийт 17.190.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Т-, М.А- нар хохирогч Т.О-д нийт 2.825.000 төгрөгийн хохирол учруулснаас хохирогч Т.О-2018 оны 12 дугаар сарын 17-нд тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Б.Т-ээс 445.000 төгрөгийн тал хувь болох 222.500 төгрөгийг, М.А-, Б.Т- нараас авдарт улаан түрийвчинд байсан шинэ мөнгөн дэвсгэртүүд болох 175.000 төгрөгийг, шатахууны зардал 100.000 төгрөгийг, Б.Т-ээс нийт 410.000 төгрөг 225.500+87.500+100.000. М.А-ээс 187.500 төгрөг. 87.500+100.000. Нийт 597.500 нэхэмжилж, хэрэгт “Нэмэн” ХХК-ийн Бүрэнтогтох ШТС-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-92 16.1 литр шатахууны нэг литрийг 1930 төгрөгөөр, нийт 31.100 төгрөгийн 67-95 ХӨВ гэх баримт, “Нэмэн” ХХК-ийн Бүрэнтогтох ШТС-ын 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А-92 30 литр шатахууны нэг литрийг 1850 төгрөгөөр, нийт 55.500 төгрөгийн 67-95 ХӨВ гэх баримт, “Нэмэн” ХХК-ийн Бүрэнтогтох ШТС-ын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн А-92 30 литр шатахууны нэг литрийг 1930 төгрөгөөр, нийт 57.900 төгрөгийн 67-95 ХӨВ гэх баримт, “Нэмэн” ХХК-ийн Бүрэнтогтох ШТС-ын 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А-92 30 литр шатахууны нэг литрийг 1850 төгрөгөөр, нийт 55.500 төгрөгийн 67-95 ХӨВ гэх баримт, “Нэмэн” ХХК-ийн Бүрэнтогтох ШТС-ын 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-92 16.1 литр шатахууны нэг литрийг 1930 төгрөгөөр, нийт 31.100 төгрөгийн 67-95 ХӨВ гэх баримт /3-р хх-ийн 180-183/-г хэрэгт гаргаж өгсөн байх ба шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад замын зардлын талаарх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, түрийвчинд байсан гэх 175.000 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж, шүүгдэгч Б.Т-ээс 445.000 төгрөгийн тал хувь болох 222.500 төгрөгийг, /Мөнх-Очирын Алтанцэцэгээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төмөрбаатарын Т.О-ы ... дугаарын данс руу 222.500 төгрөг шилжүүлсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3-р хх-ийн 44/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч М.А-ийг хохирогч Т.О-д 222.500 төгрөгийг төлсөн гэж үзэв/. Иймд шүүгдэгч Б.Т-ээс 310.000 төгрөгийг, шүүгдэгч М.А-ээс 87.500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Т.О-д,
Хохирогч Ч.Ж-ад бэлэн 750.000 төгрөг, эд хөрөнгөд 1.859.000 төгрөгийн, нийт 2.609.000 төгрөгийн хохирол учирснаас 1.460.000 төгрөгийн эд зүйлээ хохирогч буцаан авсан, 1.149.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Т-, М.А- нараас тус бүр 574.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж-ад,
Хохирогч Ж.Д-т 1.440.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Б.Т-, М.А- нараас тус бүр 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т,
Шүүгдэгч Б.Т-ээс 600.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Д-т,
Шүүгдэгч Б.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 429.500 төгрөгийг хохирогч Ц.Л-д нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгчээс 429.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Л-д,
Хохирогч Б.М- эд зүйлээ бүрэн хүлээж авсан, шүүгдэгч Б.Т-ээс 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.А-т /3-р хх-ийн 211/,
Шүүгдэгч Б.Т- нь хохирогч А.Н-ид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул 745.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-ид,
Шүүгдэгч Б.Т-ээс 1.533.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д,
Шүүгдэгч Б.Т-ээс 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д,
Шүүгдэгч Б.Т-ээс 370.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т, 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Э-д,
Шүүгдэгч Б.Т-ээс 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-т, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г-од /4-р хх-ийн 59-61/ олгох нь зүйтэй гэж үзэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогч нарт төлбөл зохих8.941.000 төгрөгийнхохирлыг шүүгдэгч Б.Т-, М.А- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Т-ээс 30.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Б-д, 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж-ад, 84.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-т, 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-д, 574.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж-ад, 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т, 429.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Л-д, 745.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-ид, 1.533.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д, 370.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А-т, 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г-т, 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Э-д, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г-од, 600.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Д-т, 30.000 төгрөгийг гаргуулж гэрч Х.Оюунбатад, 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжпэгч Д.Д-д, 25.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжпэгч С.Э-ад, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.А-т,
Шүүгдэгч М.А-ээс 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-д, 574.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж-ад, 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т тус тус олгох нь зүйтэй байна.
Харин хохирогч нар замын зардлын талаар хохирол нэхэмжилсэн боловч хэрэгт энэ
талаарх нотлох баримтгүй, эсхүл хангалтгүй байх тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Т-, М.А- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Т-, М.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Б.Т-ийн дээрх 9 удаагийн үйлдэл, шүүгдэгч М.А-ийн дээрх 2 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч М.А-ийн хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, шүүгдэгч Б.Т-ийн хувьд хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагагүй хандаж байгаа байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Т-эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 7.336.500 төгрөгийг шүүгдэгч Б.Т- нөхөн төлөөгүй, 1.604.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.А- нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “Хулгайлах гэмт хэргийг машин ашиглаж, хүн байнга амьдрах, ...зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь шүүгдэгч Б.Т-эд 4 жил 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.А-д 3 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч М.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Т-эд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Т-, М.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.А-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Т-эд 6 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасныг, шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Д.Содномдоржийн “шүүгдэгч Б.Т-эд хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.А-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл “шүүгдэгч М.А- нь хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж байх боловч 1.604.500 төгрөгийн хохирлыг шүүгдэгч М.А- хохирогч нарт төлж барагдуулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ 2-8 жил ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах”-аар заасан байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч М.А- нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 134 хоног баривчилж, цагдан хоригдсон, шүүгдэгч Б.Т- нь 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 102 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч М.А-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 134 хоногийг хорих ялын 134 хоногоор тооцож, шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 102 хоногийг хорих ялын 102 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Т-эд 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 500.000 төгрөгийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч эрүүгийн 1838006210292 дугаартай хэрэгт шалгагдаж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэн оргон зайлж, таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн байх тул түүний барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд байршуулсан 500.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газрын Төрийн сангийн барьцааны ... дугаарын данснаас гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т-, М.А- нарын хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “Бэрс капитал” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, шүүгдэгч М.А-ийн хохирол төлбөрт оруулан тооцож, илүү гарсан орлогыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Учир нь гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би уг тээврийн хэрэгслийг 2017 оны 01 дүгээр сард “Бэрскапитал” нэртэй авто зээлийн газарт 2.500.000 төгрөгийн барьцаанд тавиад, удаагүй Ууганбаяр гэх хүнтэй машинаар нь сольж байсан. Ингээд удалгүй зээлээ дараад машинаа шилжүүлж өгөх гээд зав болохгүй, худалдаж авсан хүн маань ч шамдуулахгүй байсаар байгаад өдийг хүрсэн байна. Одоо уг тээврийн хэрэгсэл “Бэрскапитал”-н нэр дээр байгаа. ...би зарчихсан болохоор одоо надад ямар ч хамаа байхгүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-2/, гэрч “Бэрс Финанс” банк бус санхүүгийн байгууллагын салбарын эрхлэгч ажилтай, С.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “23-48 ХӨВ улсын дугаартай “Toyota will” маркын тээврийн хэрэгслийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагыг “Бэрскапитал” нэртэй байхад Ч.О- гэх хүн 2.500.000 төгрөгийн барьцаанд тавьсан байна. Ингээд 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр уг зээлийг хаагаад уг тээврийн хэрэгслээ өөрийнхөө нэр дээр болгож авалгүй өдий хүрсэн. Зээлээ хааснаас хойш нэлээд хэд хоногийн дараа Ч.О- гэх хүнээс өөр хүн ирээд энэ машиныг нэр дээрээ шилжүүлж авна гэхээр нь манай байгууллага зөвхөн барьцаанд тавьсан өмчлөгчид нь хүлээлгэж өгнө гээд шилжүүлж өгөөгүй. “... улсын дугаартай “Toyota will” маркын тээврийн хэрэгслийг хураан авч битүүмжилсэн байгаа бөгөөд улсын орлого болгоход танд татгалзах зүйл байна уу” гэх асуултад “Татгалзах зүйл байхгүй. Манайхаас авсан зээлээ Ч.О- гэх хүн бүрэн хаасан“ гэж хариулсан мэдүүлэг /3-р хх-ийн 3-4/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /3-р хх-ийн 9/, шүүгдэгч М.А- шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн автомшин, барьцаанд тавьсан өрийг нь дуусгасан, нэр дээрээ шилжүүлж амжаагүй талаар мэдүүлсэн байх тул уг автомашиныг шүүгдэгч М.Алтгангэрэлийн өмчлөлийнх гэж үзэн, 2.800.000 төгрөгөөр үнэлэгдсэн /3-р хх-ийн 7/, уг автомашиныг М.А-ийн бусдад учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор хураан авч, худалдан борлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Т-, М.А- нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, хүн байнга амьдрах ...зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Т-ийг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.А-ийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-эд оногдуулсан 4 /дөрөв/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч М.А-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногийг хорих ялын 134 /нэг зуун гучин дөрөв/ хоногоор, шүүгдэгч Б.Т-ийн баривчлагдаж, цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг хорих ялын 102 /нэг зуун хоёр/ хоногоор тооцож, эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ээс 30.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ё.Б-д, 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ж- д, 84.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б- т, 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-д, 574.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж- д, 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-т, 429.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Л- д, 745.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н- д, 1.533.500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Н-д, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.З-д, 370.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.А- т, 630.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Г- т, 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Э- д, 100.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Г- д, 600.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Т.Д- т, 30.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.О -д, 125.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Д- д, 25.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжпэгч С.Э- д, 150.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ш.А- т, шүүгдэгч М.А-ээс 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О- д, 574.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Ж-д, 720.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Д-д тус тус олгож, хохирогч нарын замын зардлын талаарх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжилсэн “Бэрс капитал” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийг хураан авч, худалдан борлуулж, шүүгдэгч М.А-ийн хохирол төлбөрт оруулан тооцож, илүү гарсан орлогыг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Т-ийн барьцаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд байршуулсан 500.000 төгрөгийг Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газрын барьцааны Төрийн сангийн ... дугаарын данснаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-, М.А- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ