| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/04161/И |
| Дугаар | 102/ШШ2016/04410 |
| Огноо | 2016-06-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2016/04410
| 2016 оны 06 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/04410 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцны подвальд оршин байгаа Түшээ СӨХ-ны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 70 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 106б-119 тоотод оршин суух, Хотхойд овогт Самбуудашийн Мөнхтуяа /РД-ДЮ82020769/-д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт 943,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Түшээ СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Оршин суугч С.Мөнхтуяа нь 2012 оны 6 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох 47 сарын төлбөр 943,500 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 970,964 төгрөгийг С.Мөнхтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь С.Мөнхтуяагаас нийт 970,694 төгрөг нэхэмжилснээс 50 хувь буюу 485,347 төгрөгөөс нь татгалзаж үлдэх 485,347 төгрөгийг С.Мөнхтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулав гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь хариуцагч С.Мөнхтуяагаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 970,694 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 970,694 төгрөгийн 485,347 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 485,347 төгрөгийг С.Мөнхтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13,597 төгрөг, хариуцагч С.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 13,597 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Мөнхтуяад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 970,694 төгрөгийн 485,347 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 485,347 төгрөгийг С.Мөнхтуяа нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Түшээ СӨХ-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,194 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 13,597 төгрөг, хариуцагч С.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 13,597 төгрөгийг тус тус гаргуулан Түшээ СӨХ-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |