| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2019/00025/Э |
| Дугаар | 31 |
| Огноо | 2019-04-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.2., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 31
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагч З.Алтансолонго
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Эмчийнхэн овогт Ц ы Ц д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000000019 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Алтай суманд 1978 оны 05 сарын 17-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, Эмчийнхэн овогт Ц ы Ц . /РД: 3/
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Боомын ам” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 52-49 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1а, 3.7а, 23.1, 23.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч 07 сартай А.Гансувдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ш.Амраагийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би эхнэр 4 охинтойгоо амьдардаг, талийгаач миний 4 дэх охин байсан. Ц.Ц миний хадам ах юм. Ц.Ц гийн эхнэр миний төрсөн дүү, аль аль талаасаа бид худууд болдог юм. Надад нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоер базууд учир гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Ц гийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “2019 оны 03 дугаар сарын 15-ны өглөө манай төрсөн эгч Увдалын охин Нансалмаагийн хадаг сүү ирж найр болсон. Найр үдийн 11 цагийн орчим тараад ах дүүгээрээ хэсэг сууж найрласан. Тэгээд гэрлүүгээ явахаар болоод явж байтал мах болон ойр зуурын хүнсний зүйлээ марьсан байсан тул буцаж ирж байгаад тээврийн хэрэгслийн хүчийг сааруулах зорилгоор тормоз гишгэхэд машин замын хажуу руу ороод өнхөрсөн. Дараа нь юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд замын хажууд машин унаад би жолоон дээр байсан. Ухаан орж гадагшаа гарсан. Би машинаас буухад Ц.Урнаа тус тээврийн хэрэгслийн гадна машины хажууд хэвтэж байсан. Манай эхнэр Ш.Уянга машин дотор орилж байхаар нь би очоод гаргаж авсан. Удалгүй эмнэлэгийн машин болон хүмүүс ирж эмнэлэг рүү аваад явсан.
Тухайн үед миний машинд манай эхнэр Ш.Уянга, дүү Ц.Урнаа хүүхэдтэйгээ сууж явсан. Өөр хүн байгаагүй. Би архи уусан байсан Нансалмаагийн хадагны найран дээр архи уусан. Гэхдээ их архи уугаагүй ухаанаа мэдэж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тус өдөр манай хадам эгчийн охин болох Нансалмаагийн хадаг сүү болсон. Тус найр найр 11 цагийн үед дуусаад үйлчилгээ хийсэн хүмүүс болон ах, дүү нар нэг цаг суусан. Гэр хооронд архи тойруулж өгөхөөр нь би 2-3 рунк архи уусан. Тэгээд согтсон байна лээ. Юу болсоныг санахгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэгт аваад ирсэн миний хувцас хунарыг сольж байсан. Тэр үед ухаан орж юу болсон талаар тодруулахад зам тээврийн осол болсон гэж хэлсэн. Би тухайн машинд хэзээ суусан эсэхээ мэдэхгүй байна. Тухайн үед Ц.Ц архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хүмүүс архи өгөхөөр амсаад өгөөд байсан. Би лав харахад архи ихээр ууж харагдаагүй. Энэ машин манай нөхрийн дүү Ц.Отгонтогтохын машин, манай нөхөрт 2019 оны 01 сард бэлгэнд өгсөн. Хавар дуулаарахаар бичиг баримтын янзалж өгөхөөр болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Отгонтогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ц.Ц миний төрсөн ах юм. Тийм учраас машинаа өгсөн. Би өөрөө хавар 5 сард 52-93 ХОҮ улсын дугаартай “Бонго фронтиер” маркийн тээврийн хэрэгсэл авсан. Тэгээд манай ах Ц.Ц олон хүүхэдтэй ахуйн байдал бас тааруу байдаг учир туслах зорилгоор хөдөө гадаа явахад гар хөл хийж хэрэглэж, эдлэж байг гэж бодоод 1 сард машинаа бэлэглэж өгсөн. Одоохондоо хөдөө ажилтай учир нэр дээр нь шилжүүлж чадалгүй явж байна. Зам тээврийн осол гарахаас өмнө манай эгч Ц.Удвалын охин Нансалмаагийн хадаг сүү болсон. Тэр айлд хамт сууж байгаад Ц.Ц хөдөө явна гээд гараад явсан. Хадаг сүү болж байхад Ц.Ц тэр айлд үйлчилгээний ажил хийж яваад байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Урнаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тус өдөр Ц.Удвалынд хадаг сүү ирсэн юм. Хадаг сүүний ажил дуусаад ах дүүгээрээ суусан юм. Тэр өдөр архи дарс ууж байсан дараа нь яаж машинд суусан, яах гэж явсанаа, хаашаа явсанаа ч мэдэхгүй байна. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирж ухаан ороод байж байсан. Тэр үед зам тээврийн осол гарсныг мэдсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Удвалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Тэр өдөр манай охин Нансалмаа хадаг сүү авсан. Ах дүү нар үлдэхээр 0.5 литрийн Соерхол нэртэй архи задалж өгсөн. Тэгээд сүүгээ амсуулаад бүгд гараад явсан. Ц.Ц гаас чи архи уугаагүй биз гэж асуухад би зүгээр байна өөрийгөө мэдэж байна гэж хэлээд машинтайгаа хөдлөөд явсан. Манай гэрээс хөдлөхөд Ц.Ц жолоо барьж, эхнэр Ш.Уянга нь машины урд талд сууж, Ц.Урнаа хүүхдээ тэврээд машины хойд талд суусан. Өөр хүн суугаагүй, Г.Уянга, Ц.Урнаа нар архи уусан халамцуу байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Төмөр-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”...Ц.Ц төлөв даруу зантай, шудрага шулуун, худлаа хэлдэгггүй, хүнтэй маргаад байдаггүй, цайлган сэтгэлтэй, хаяа даралт ихэсдэг ...” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 138 тоот шинжээчийн
1. Ц н биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ц.Ц н биед баруун нүдний баруун дээд хэсэпг 3.2x1 см 5 оёдолтой шарх, духны зүүн дээд хэсэгт 2.3x0.1 см 2 ширхэг оедолтой шарх, зүүн чихний доод хэсэгт 2.7x0.2 см 2 ширхэг оёдолтой шарх, духны дунд хэсэгт 2.1x0.1 см зулгаралт, духны баруун хэсэгт 5.5x4 см, баруун нүдний баруун доод хэсэгт 3x2 см, хамар хэсэгт 4x1.5 см зулгаралтын сорвинууд, зүүн чихний дээд хэсэгт 1.5x1.2 см зулгаралт, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үе хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний хэсэгт 7x6 см цус хуралт, баруун өвдөгний хэсэгт 3x2.5 см гэмтэл тогтоогдлоо.
3. Ц.Ц н биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Ц.Ц н биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Ц.Ц н биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Ц.Ц н биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 сарын 01-ний өдрийн 09 тоот шинжээчийн:
1. А.Гансувдын цогцост гэмтэл тогтоогдлоо.
2. А.Гансувдын цогцост баруун чамархай хэсэгт 2.6x0.8 см, баруун чихний дэлбэнд 1.5x0.7 см зулгаралтууд, баруун чихний дээд хэсэгт 0.8x0.3 см язарсан шарх, бүсэлхийн ар нуруу хэсэгт 1x0.4 см, 0.5x0.3 см, 0.8x0.5 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.
3. А.Гансувдын цогцост учирсан гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. А.Гансувдын цогцост учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. А.Гансувдын цогцост учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой.
6. А.Гансувд нь амьсгал бүтэлтийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 34 тоот шинжээчийн:
1. Ш.Уянгын биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.
2. Ш.Уянгын биенээс авсан гэх шингэн цусанд 2.4 промилли этилийн спирт илэрсэн”
3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 35 тоот шинжээчийн:
1. Ц.Ц гийн биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.
2. Ц.Ц гийн биенээс авсан гэх шингэн цусанд 1.7 промилли этилийн спирт илэрсэн
3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 21-ний өдрийн 36 тоот шинжээчийн:
1. Ц.Урнаагийн биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ.
2. Ц.Урнаагийн биенээс авсан гэх шингэн цусанд 2.3 промилли этилийн спирт илэрсэн
3. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна гэх дүгнэлт,
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 139 тоот шинжээчийн:
1. Ц.Урнаагийн биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ц.Урнаагийн биед хамрын уг хэсэгт 0.6x0.1 см 1 ширхэг оёдолтой шарх, хамрын дунд хэсэгт 2.5x1.5 см зулгаралт, зүүн хацар хэсэгт 4x3.5 см зүүн хөмсөгний дээд хэсэгт 2x1.5 см сорви гэмтэл тогтоогдлоо.
3. Ц.Урнаагийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4.Ц.Урнаагийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Ц.Урнаагийн биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Ц.Урнаагийн биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмарийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт
Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 137 тоот шинжээчийн:
1. Ш.Уянгын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Ш.Уянгын биед анусны нүхний орчим 2x1.5 см шарх, хамар хэсэгт 2.5х2 см цус хуралт, баруун шууны гадна дунд хэсэгт 4x2.5 см, 2 гарын бугалга болон зүүн гарын шууны хэсгээр 4x3.5 см, 3x2.5 см олон тооны цус хуралтууд, бүсэлхийн зүүн ар хэсэгт 6x4 см зулгаралт, нурууны хэсэг 5х3 см, 2x1 см хэмжээтэй олон тооны зулгаралтууд, зүүн өгзөг хэсэгт 2x1см, 1x0.7 см хэмжээтэй олон тооны зулгаралтууд, 2 хөлийн гуяны гадна болон урд хэсэгт 4x3 см, 3x2 см олон тооны цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.
3. Ш.Уянгын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Ш.Уянгын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Ш.Уянгын биед учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн тогтоох журам"-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Ш.Уянгын биед учирсан гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал,
- Гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, тэдгээрийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ц гийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэт тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Боомын ам” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 52-49 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1а, 3.7а, 23.1, 23.8 дахь заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган зорчигч 07 сартай А.Гансувдын амь насыг хохироосон болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 138 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 34, 35, 36, дугаартай, 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 137,139 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Ховд аймгийн булган сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэсийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн дүгнэлт, хохирочгийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амараагийн мэдүүлэг, гэрч Ш.Нэргүй, Ш.Уянга, Ц.Отгонтогтох, Ц.Урнаа, Ц.Удвал, нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Ц нь хэрэг учрал болох үед согтолтын дунд зэрэгтэй байсан нь “Ц.Ц гийн биенээс авсан гэх шингэн цусанд 1.7 промилли этилийн спирт илэрсэн гэх 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглэж, өөрийгөө хянах чадвар буурсан байдал нь зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч Ц.Ц гийн үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж жолоо барьснаар ямар нэгэн хор уршиг учруулж болзошгүйг мэдэх боломжтой байсан боловч хүний амь нас хохироохыг мэдэлгүйгээр үйлдэгдсэнийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Эмчийнхэн овогт Ц ы Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгийн 4.1-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ц гийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ц гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Амараа нь нэхэмжлэх зүйл, гомдол санал
байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ц гийн эзэмшлийн УАЗ-315126 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 26 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эмчийнхэн овогт Ц ы Ц г автотээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Эмчийнхэн овогт Ц ы Ц гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, түүнийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн УАЗ-315126 маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 26 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Шүүгдэгч Ц.Ц гийн 3 регистрийн дугаар бүхий иргэний бичиг баримтыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгч Ц.Ц д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.