Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04841 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ТБАГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,052,069,343 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...******* ХХК болон сан хоёрын хооронд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 88/2018/З128 тоот зээлийн, 88/2018/Б128 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан 1,400,000,000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээл олгосон. Зээлийн барьцаанд Баянгол дүүрэг ******* хороо, ******* хороолол, ын гудамж, ******* байрлах *******, , А.*******, ******* нарын өмчлөлийн 392 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, байр, 12 тоотод байрлах Ж., Д.*******, ******* нарын өмчлөлийн 67 м.кв талбайтай орон сууц, аймгийн сумын 1-р хороо, 1-р хэсэгт байрлалтай Ж., Д.******* нарын эзэмшлийн Ү- дугаартай, 5321 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүргийн ******* хороонд байрлах *******ын эзэмшлийн 437 м.кв талбайтай газар, аймгийн сумын 1-р хороо, 1-р хэсэгт байрлалтай үйлдвэрийн зориулалтай Ж., Д.******* нарын эзэмшлийн 5321 м.кв газар зэргийг тус тус барьцаалсан байна. Зээлдэгч нь зээл авснаасаа хойш төлөлт хийгээгүй, гэрээний үүргийг зөрчсөн тул 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээг тухай бүрт нь цуцлах, үндсэн зээлийн төлбөр 1,400,000,000 төгрөг, зээлийн хүү 103,865,406 төгрөг, алдангийн төлбөр 361,040,195 төгрөг нийт 1,864,905,601 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэмэгдүүлж зээлийн хүүгийн төлбөр 114,392,843 төгрөг, зээлийн алданги 691,744,467 төгрөг, үндсэн зээл 1,400,000,000 төгрөг нийт 2,052,069,343 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдээр гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэжээ. 

  

2.Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

2018 онд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсантай маргадаггүй. ******* ХХК нь зээл авч, тухайн зээлээрээ зориулалтын дагуу 1000 м.кв талбайд өвлийн хүлэмж барьсан. Үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байхад 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Монгол улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрс түлэхийг хориглосон. Үүнээс болоод өвлийн хүлэмж ажиллах боломжгүй болсон. Мөн хүлэмж барьсан газар дээр Захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсээд тог тасалж, үйл ажиллагаа явуулах нөхцөл хязгаарлагдсан. Тус шүүхийн маргаанд ялагдсан байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зээлийн хүү, алдангийн тооцоолол нь банк, банк бус санхүүгийн байгууллагын тооцооллоор тайлбарлаад байх шиг байна. Энэ нь иргэд хоорондын харилцаа буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдана. Иймд үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

...гуравдагч этгээд Д.******* нь сангийн нэхэмжлэлд дурдсан барьцаа хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч. Хариуцагч ******* ХХК-тай байгуулсан 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлийн дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг санд барьцаалуулахыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон. Уг хамтран ажиллах гэрээний 2.1.2-т ******* ХХК нь жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлийн санхүүжилтээр хүлэмжийн барилгуудыг барьж, ашиглалтад оруулна. Ашиглалтад оруулснаас хойш 6 сарын дотор тухайн барьсан хүлэмжүүдийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж сангийн барьцаанд тавьж, Д.*******гийн өмчлөлийн барьцааны зүйлүүдийг чөлөөлж, барьцааны үүргийг дуусгавар болгох үүрэгтэй байсан. Хамтран ажиллах гэрээнд заасан ******* ХХК-ийн үүрэг өнөөдрийг хүртэл биелэгдээгүй. Үүний улмаас Д.*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа. Эхний ээлжид ******* ХХК гэрээний үүргээ биелүүлж, сангийн зээлийн барьцаанд байгаа хөрөнгүүдийг чөлөөлөх үүргийг биелүүлэх ёстой. Уг үүргээ биелүүлэхгүй тохиолдолд сангаас барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрсдэлтэй байна. Иймд ******* ХХК-тай холбогдуулах үүргээ биелүүлсний дараа сантай холбоотой маргааныг шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьтай байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч хариуцагч ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт  2 052 069 343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэхь хэсэгт заасны дагуу *******, , А.*******, Д.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, , , гудамж хаягт байршилтай, 392 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ж., Д.*******, ******* нарын өмчлөлийн,  эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, , , 12 тоот хаягт байршилтай,  67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж., Д.******* нарын эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,   аймаг, сум, 1 хороо, 1 хэсэгт байрлалтай, 5321 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээий дугаар ,  Баянгол дүүрэг, нд байршилтай, 437 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгө, Ж., Д.******* нарын эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаар , аймаг, сум, 1 хороо, 1 хэсэгт байршилтай, үйлдвэрийн зориулалтай 5321 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 10 418 296, 70200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

...Хариуцагчийн зүгээс зээлийн мөнгөөр зориулалтын дагуу зарцуулж төслөө хэрэгжүүлж байх хугацаанд Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2020 оны 01-сарын 30-ны өдрийн 0101 дугаартай Хилийн боомтыг түр хаах тухай зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 02-р сарын 12-ний өдрийн №62 тоот Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол тус тус зэрэг гарч, Ковид-19 цар тахлын улмаас иргэн, хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаа доголдсон нь нийтэд илэрхий үйл баримт билээ.

Энэ үйл явдал нь манай бизнесийг тойрч гараагүй юм.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2020 оноос Монгол улсын Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хориглож, зөвхөн шахмал түлш түлүүлэх шийдвэр нь өвлийн хүлэмжийн ургамалд шаардлагатай дулааны хангамжийг хангах боломжгүй болгож 2 жил дараалан ургацаа хөлдөөж төлөвлөсөн үйл ажиллагаа доголдсон. Бид уг хүлэмжүүдийн дулааныг хатуу түлш буюу түүхий нүүрс түлж 200 градус хүртэл халуун агаар үлээх зориулалттай, орчин үеийн өндөр хүчин чадалтай зуухаар тоноглосон юм, Гэтэл айл өрхийн дулааны хангамжид зориулагдсан шахмал түлш нь илч муутай, 1000 м.кв талбайтай өвлийн хүлэмжийг халаах боломжгүй, үйлдвэрлэлд туршигдаагүй учир өвөл амьд ургамал тариалж ургац авах, зээлээ эргэн төлөх боломжгүй болсон тул шүүхээс үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

Анхан шатны шүүхээс хариу тайлбарт дурдсан нийтэд илэрхий нөхцөл байдалд үнэлэлт хийгээгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-т заасны дагуу анзыг багасгах эрхээ шүүх хэрэгжүүлсэнгүй.

Хариуцагчийн зүгээс мэдээж зээлийн дүн болох 1,400,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, түүний хүү 114,342,843 төгрөг, анхан шатны шүүхээс тогтоосон алдангийн 10 хувь буюу 53,772,650 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 90 хувийн алданги буюу 483,953,850 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул алдангийн энэ хэмжээг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухайд:

...******* ХХК-д холбогдуулан 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний 2.1.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, сантай байгуулсан 2018.08.09-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаалагдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг ******* ХХК-д даалгах бие даасан шаардлагыг гаргасан юм.

Гэвч анхан шатны шүүх гуравдагч этгээд Д.*******г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа тул бие даасан шаардлага гаргах эрхгүй гэж үзэн гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээж аваагүй.

Улмаар бие даасан шаардлага гаргасан этгээдээр оролцуулах тухай хүсэлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг "******* ХХК-д даалгах бие даасан шаардлагыг дахин шүүхэд гаргасан.

Гэвч тус шүүхийн шүүгчийн 2024.09.24-ний өдрийн 102/Ш32024/18115 дугаартай захирамжаар гуравдагч этгээдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, үндэслэлээ тодорхой тусгаагүй. /хэзээ, хаана, хэнтэй байгуулсан ямар гэрээний үүрэг шаардаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар баримтгүй/ гэж үзэн хүлээж аваагүй.

Улмаар шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж, 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээг нотлох баримтын шаардлага хангуулан өгч уг гэрээний үүргийг шаардаж байгаа талаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулсан боловч мөн л тодорхойгүй үндэслэлээр хүлээж авахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээж авахаас удаа дараа татгалзсан шүүгчийн үйлдэл, шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус заасныг зөрчиж, гуравдагч этгээдийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж, иргэний зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах хуульд заасан эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна.

2. Нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдэд гардуулаагүй, нэхэмжлэлд тайлбар гаргах эрхийг зөрчсөн тухайд:

2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан Зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг 2,052,069,343 төгрөг гаргуулах тухай шаардлагаа өөрчилж, зээлийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг /үндсэн зээл, хүү, алданги/ бүхэлд нь шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн.

Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн оролцогч нарт гардуулах ажиллагааг хийлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хэрэгжүүлэх боломжийг шүүх хязгаарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан байна.

Иймд, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04841 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү

Жич: Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан болно гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчаас ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үйл ажиллагаа зогссон гэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс Засгийн газрын хэд, хэдэн тогтоолыг нотлох баримтаар ирүүлсэн болохоос Засгийн газрын тогтоолоос шалтгаалан хэрхэн ургац алдсан, өвлийн хүлэмж нь хөлдсөн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ямар нэгэн алхам хийгээгүй, нотлох баримтыг шинжлэн судлуулаагүй. Мөн ковид-19 цар тахлыг нийтэд илэрхий нөхцөл байдал гэдэгт хэн ч маргахгүй.

Гэвч цар тахлын нөхцөл байдлын үед тодорхой чиглэлийн үйл ажиллагааг зөвшөөрч байсан бөгөөд хязгаарлалт тогтоогоогүй үйл ажиллагааны чиглэлийг Засгийн газрын тогтоолын хавсралтаар баталсан. Уг хавсралтад хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа хамаарч байсан. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь хүнсний ногооны тариалалт буюу хүлэмжийн ногооны тариалалтын үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд Засгийн газраас гаргасан тогтоолын хавсралтад энэ чиглэлийн үйл ажиллагааг ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед хязгаарлалтад оруулаагүй. Хариуцагчийн зүгээс алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ үйл баримтаар нотлоогүй. Энэ талаар тодорхой тайлбар өгөөгүй гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гуравдагч этгээдийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж гомдолд дурдсан. Үүнд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бие даасан шаардлага гаргасан. Уг шаардлага нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сангийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг ******* ХХК-д даалгах шаардлага байсан. Тухайн шаардлагыг шүүх хүлээж аваагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй гэж үзсэн. Учир нь, ******* ХХК, иргэн Д.******* хоёрын хооронд байгуулагдсан гэрээний шаардлагыг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан болон ******* ХХК-ийн гэрээний шаардлагатай хамт шийдвэрлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн, нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй гэж гомдолд дурдсан. Нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сард гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцлах гэж тодорхойлсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 07 сард гэрээний хугацаа дуусгавар болсон учраас дээрх нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжгүй болсон бөгөөд гэрээ цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзсан. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон гуравч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ТБАГ нь хариуцагч ******* ХХК, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,400,000,000 төгрөг, зээлийн хүү 114,392,843 төгрөг, алданги 537,676,500 төгрөг, нийт 2,052,069,343 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч д холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* ХХК нь алдангийг эс зөвшөөрч маргажээ. /1.х.х-ийн 80/,

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

 

3.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч ******* ХХК, нартай зээлийн гэрээ байгуулж 1,400,000,000 төгрөгийг ******* органик агропарк өвлийн хүлэмж барих зориулалтаар жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор тохирч, зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан /1.х.х-ийн 9-17/,

 

3.2. Улмаар талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар:

А. *******, , А.*******, Д.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, хороо, //, гудамж, хаягт байрлах 392 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

Б. Ж., Д.*******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, хороо, байр, 12 тоот хаягт байрлах 67 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

В. Ж., Д.******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай аймаг, сум, 1 дүгээр багийн нутагт орших, 5,321 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

Г. Ж.ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, аймаг, сум, 1 дүгээр багийн нутагт орших 5,321 м.кв талбайтай газар,

 

Д. *******ын эзэмшлийн нэгж талбарын дугаартай, Баянгол дүүрэг, хороонд орших 437 м.кв талбайтай газрыг тус тус барьцаалжээ. /1.х.х-ийн 18-56/

 

Зохигч нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан татан буугдаж, тус байгууллагын эрх, үүргийг ******* ТБАГ-т шилжсэн үйл баримтын талаар маргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-т тус тус заасан зээлийн болон барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Энэхүү зээлийн гэрээгээр ******* ХХК нь 1,400,000,000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зөвхөн зээлийн хүү төлөх бөгөөд үндсэн зээлийг мөн өдрөөс эхлэн сар бүрийн 20-ы өдөр хүүгийн хамт 30,988,100 төгрөгийг тогтмол төлж 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгах үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдэгч ******* ХХК нь зээлийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул уг компанийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд, нэхэмжлэгч ******* ТБАГ нь хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан зээлийг хугацаанаас нь өмнө шаардсан нь үндэслэлтэй.

 

5. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүрэг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд цуцалж болно гэж зохицуулсан.

 

Хэдийгээр ******* ТБАГ-ын зүгээс дээр дурдсанаар зээлийн гэрээний үүргийг хугацаанаас нь өмнө хариуцагч ******* ХХК-иас нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлага өөрчлөгдсөн байх тул уг шаардлагыг гардуулах ёстой байсан гэсэн гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн авахгүй.

 

Хэргийн нөхцөлөөс үзвэл зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага гэж үзэхгүй буюу энэ нь нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч байх тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.

 

6. Хариуцагч ******* ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,400,000,000 төгрөг болон зээлийн хүү 114,392,843 төгрөгийн тооцооллын талаар маргаагүй, харин алдангийн хэмжээг их байна гэж маргажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан.

 

6.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны сарын 11-ний өдрийн 178 дугаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоолын хавсралтаар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталсан ба уг хавсралтын 2 дугаарт Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагааг хязгаарлалтгүйгээр явуулахаар заажээ. /1.х.х-ийн 211/

 

6.2. Мөн хариуцагч талаас ...Засгийн газраас гаргасан түүхий нүүрсийг хориглож, зөвхөн шахмал түлш түлүүлэх шийдвэр нь өвлийн хүлэмжийн ургамалд шаардлагатай дулааны хангамжийг хангах боломжгүй болгож 2 жил дараалан ургацаа хөлдөөж төлөвлөсөн үйл ажиллагаа доголдсон... гэх, түүнчлэн Ковид-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаанд саад учирсан гэсэн боловч эдгээр татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

6.3. Хэрэгт цугларсан Сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/84 тоот тушаалаар хэвийн зээлийн ангилалд байгаа зээлдэгч нарын зээл төлөлтийг, мөн нийт зээлдэгчийн алдангийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зогсоохоор, 2020 оны сарын 23-ны өдрийн А/373 тоот тушаалаар хэвийн зээлийн ангилалд байгаа зээлдэгчдийн зээл төлөлтийг 2020 оны сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. /2.х.х-ийн 31, 32/

 

Гэвч хариуцагч ******* ХХК-ийн зээл нь хэвийн бус зөрчилтэй зээлийн ангилалд байснаас гадна нэхэмжлэгч ******* ТБАГ нь 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хоорондох алдангийг шаардаагүй байна.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байсан байдал болон зээлийг буцаан төлөхөд тус компаниас шалтгаалахгүй хүндрэл үүссэн эсэх талаарх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж алдангийн хэмжээг бууруулахгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******гийн гаргасан бие даасан шаардлага нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон ******* ХХК, нарын хооронд байгуулагдсан гэрээний маргаантай хамааралгүй, харин ******* ХХК болон Ж., Д.******* нарын хооронд 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний үүргийг шаардаж байгаа тул тухайн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /2.х.х-ийн 27, 28/

 

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалуулсан хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх эсэхийг барьцаалагч ******* ТБАГ нь шийдвэрлэх бөгөөд Д.******* нь ******* ХХК-ийг хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай маргаан нь барьцаалагчид хамааралгүй болно.

 

Иймээс анхан шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээж авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т тус тус заасныг зөрчөөгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах зүйтэй байна.

 

8.1. Талуудын хороонд байгуулсан 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээгээр жилийн 3 хувийн хүүтэй гэж тохиролцсон байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг баримтлаагүй орхигдуулсан байх тул уг заалтыг нэмсэн өөрчлөлт оруулна.

 

8.2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасан.

 

Анхан шатны шүүх эзэмших эрхтэй холбоотой барьцааны хөрөнгөд холбогдох хуулийн заалтыг баримтлаагүй байх тул мөн өөрчлөлт оруулна.

 

Хэдийгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь өмчлөгчид чиглэсэн түүний эрхийг хөндсөн байдаг боловч хамтран өмчлөгч, эзэмшигч *******, , А.******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзжээ. /1.х.х-178, 200/

 

8.3. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй гэж, 1 зүйлийн 117.1-т ...65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

 

Нас барсан этгээд болох Ж.ын эрх залгамжлагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул түүний эзэмшлийн нэгж талбарын дугаартай, аймаг, сум, 1 дүгээр багийн нутагт орших 5,321 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

Хожим дээрх газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргахад энэ магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/04841 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 гэж нэмж,

 

2 дахь заалтыг Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар *******, , А.*******, Д.******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, , , гудамж хаягт байршилтай, 392 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ж., Д.*******, ******* нарын өмчлөлийн,  эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, , , 12 тоот хаягт байршилтай,  67 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ж., Д.******* нарын эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй,   аймаг, сум, 1 хороо, 1 хэсэгт байрлалтай, 5321 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаар ,  Баянгол дүүрэг, нд байршилтай, 437 м.кв талбайтай газар үл хөдлөх хөрөнгүүдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж,

 

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.10-т тус тус зааснаар Ж.ын эзэмшлийн, нэгж талбарын дугаартай, гэрчилгээний дугаар , аймаг, сум, 1 хороо, 1 хэсэгт байршилтай, үйлдвэрийн зориулалтай 5321 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 2,577,720 төгрөг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР