Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/00036

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 181/ШШ2024/04201 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

******* дүүрэг, ******* хороо, ******* 804 дүгээр байр, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , түүний өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажилласан д холбогдох Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар үүсгэсэн ******* дугаартай хэрэгт миний өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо Будда Виста 804 дүгээр байрны ******* тоот ******* улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг яллагдагч ийн эзэмшлийн яг тус хаяг байранд байрлах 426 тоот 2 давхар 300 м.кв талбай бүхий байртай андууран битүүмжилснээс үүдэн шүүхийн шийдвэрийн дагуу хохирол барагдуулах хөрөнгийн жагсаалтад орсон байна.

******* тоот хэрэгт намайг хамтран шалгасан, гэрчээр мэдүүлэг авсан, иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар тогтоосон, ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан зүйл огт байхгүй бөгөөд ийн үйлдсэн гэмт хэрэгт ямар нэг хамааралгүй юм.

 

Миний өмчлөх эрхийг зөрчин ******* дүүргийн ******* хороо Будда Виста 804 дүгээр байрны ******* тоот ******* улсын бүртгэлийн дугаартай 122 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжлэх тогтоол гарган хураан авах гэж байгаа тул тус хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, тус үл эд хөрөнгийг битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас хасаж чөлөөлж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/626 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/994 дүгээр магадлалаар ын /*******/-ийн өмчлөлийн ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо, гийн тойруу гудамжны байрны 66 тоот орон сууц, ******* улсын бүртгэлийн дугаартай, ******* дүүргийн ******* хороо ******* хотхоны 804-******* тоот орон сууцуудын шилжилт хөдөлгөөн хязгаарласан прокурорын тогтоолуудыг хэвээр үлдээж хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцохоор шийдвэрлэжээ.

Гүйцэтгэх баримт бичгийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авч 23410213 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн эхлүүлсэн.

Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ авагдсан төлбөр төлөгч нь 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш төлбөрийг төлж барагдуулаагүй тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 23410213 дугаар тогтоолоор ы өмгөөлөгч ийг байлцуулан //-ны эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* дүүргийн ******* хороо ******* хотхоны 804-******* тоот орон сууцыг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан болно.

Иймд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул иргэн ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн тайлбар, татгалзлын агуулга:

426 дугаар байр гэж байгаа нь 2022 оны 4 сард ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн байр юм байна. нь ы охин Б.Номинтуултай амьдарч гэр бүл зохиож ы гэр ******* тоотод тусгаарлагдах хүртэл хугацаандаа 426 тоотыг түрээсэлж байсан байна гэсэн байдаг. Тэгэхээр энэ хүн өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үүргийн хувьд энэ мэдээллийг авч танилцсан бол 426 тоот байр нь ийн өмчлөлд очоогүй байр, ******* тоот байранд амьдарч байгаад 2 хүүхдээ гаргаад амьдарч байсан. 2 хүүхэд нь гараад тусдаа гарах шаардлагатай болоод 426 тоотыг түрээсэлж байсан. ******* ХХК-тай гэрээ хийгээд түрээсэлж байсан. Түүнийгээ ХХК-тай гэрээ хийгээд мөнгөө өгсөн гэдэг боловч энэ нь юугаар ч нотлогддоггүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын тайлбар, татгалзлын агуулга:

Хэргийн оролцогч биш, хэрэгт хамааралгүй гэдэг дүгнэлт гаргасан гэсэн. Хэрэв хамааралгүй байсан бол өөрийн ******* тоот байрыг барьцаалаад залилангийн хэрэгт 83 хохирогчтой гэрээ хийсэн. Үүнийг хамааралгүй гэж үзэж байгаа бол ойлгомжгүй байна. Энэ хүн өөрийн өмчийг барьцаалаад 83 хохирогчтой гэрээ хийсэн байхад хамааралгүй гэж нэхэмжлэгч тал хэлж байна. Ямар үндэслэлээр хамааралгүй гэж хэлж байгаа юм бэ, Нэг гэрт амьдарч байсан хүмүүс хамааралгүй болсон байна. Хүргэнтэйгээ нийлээд гэрээ хийснийг хамааралгүй гэж үзэх үндэслэл прокурорт байхгүй. Хамааралтай учраас шүүхийн шийдвэр гарсан гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдох, аймгийн сумын сумын нутаг дэвсгэрт байрлах ын уурхайн баяжуулах үйлдвэр болон ашигт малтмалын дугаартай тусгай зөвшөөрлийг хураах тухай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17281205/157-01, 17281205/157-02 дугаар тогтоолууд, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 17281205 дугаартай тогтоолыг хүчингүй болгох, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/2 дугаартай албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Нэг. Хэргийн үйл баримтад нийцээгүй хууль зүйн дүгнэлт хийсэн тухай:

...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ыг албан ёсоор оролцуулсан, түүнд хэргийн материал танилцуулсан, түүнийг төлбөр төлөгчөөр тогтоосон ямар нэг баримт байхгүй. ы өмгөөлөгч гомдол гаргаад очиход л түүнд эд хөрөнгө битүүмжлэх тогтоол танилцуулсан. Иймд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө процессын алдаатай буюу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. ...шүүхээс хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэх үндэслэлээр тус шийдвэрт хууль бусаар битүүмжлэгдсэн ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь бодит байдалд нийцэхгүй, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарчимд нийцэхгүй, Үндсэн хуульд заасан өмчлөх эрхэд халдсан хууль бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс нь гэмт хэрэг үйлдээгүй, тухайн хэрэгт иргэний хариуцагчаар эсвэл яллагдагчаар татагдсан зүйлгүй, хууль бус эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол, шүүхийн шийдвэрийн алдааг залруулахаар хандсан прокурорын дүгнэлт, эсэргүүцэл, түүнийг шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоол зэргийг гаргуулахыг хүссэн боловч шүүгч удаа дараа хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гаргахдаа эдгээр баримт байгаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан журмыг зөрчсөн, 25.1.3, 25.2.2 дах хэсэгт заасан оролцогчийн эрхийг зөрчсөн.

Мөн хуралдааны үеэр гуравдагч этгээдийн хууль бус шаардлагыг шүүгч хүлээн авч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанаас албадан гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчтэйгөө хуралд оролцох, эрх зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан хууль бус үйлдэл болсон гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 626 дугаар шийдвэрээр ******* дүүргийн ******* хороо, ******* 804 дүгээр байрны ******* тоот орон сууцыг хохиролд тооцуулахаар шийдвэрт заасан учир тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч тал нь маргаан бүхий орон сууцтай холбоотой нэхэмжлэлийг Улсын Ерөнхий прокурор, Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн прокурорын газруудад удаа дараа гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

7.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд гийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна гэв.

 

7.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий орон сууцны тоот нь андуурагдсан гэж тайлбарладаг. Гэтэл 2019 онд тухайн орон сууцанд андуурагдах тоот огт байгаагүй бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь *******т холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* 804 дүгээр байр, ******* тоот хаягт байрлах улсын бүртгэлийн ******* дугаартай хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгох, тус үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 626 дугаартай гүйцэтгэх хуудас бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, битүүмжлэгдсэн шийдвэрийг хүчингүй болгож чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний төлөөлөгч нар хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/06647 тоот захирамжаар ы нэхэмжлэлтэй *******т холбогдох хэрэгт иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт хэргийн материал танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан танилцуулжээ.

 

Улмаар анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар уг хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааныг товложээ.

 

Гэтэл хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04201 тоот шийдвэрээр ы нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлээгүй байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1-д Шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан.

 

Анхан шатны шүүхийн 181/ШШ2024/04201 тоот шийдвэрийн удиртгал хэсэгт ы нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг хэзээ, хаана ямар шүүх шийдвэрлсэн болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчдыг нэрлэн заасан боловч тодорхойлох хэсэгт энэ хэргээс гадна ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, тайлбар, зохигчийн төлөөлөгч гуравдагч этгээд, түүний төлөөлөгчийн тайлбарыг оруулсан байна.

 

Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ы нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлээгүй, харин ХХК-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд хянахад хэргээс гадна шүүхийн шийдвэр мөн адил хамаардаг ба ийнхүү 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2024/04201 тоот шийдвэрээр чухам ямар хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэгч ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр гараагүй байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан эсэхийг нэхэмжлэгчийн гомдлоор хянах боломжгүй юм.

 

6. Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 181/ШШ2024/04201 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР