Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04426

 

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2016/04426

Улаанбаатар хот

 

                 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 7/1, Мандал оффист оршин байгаа Мандалженерал даатгал ХХК /РД-5473489/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 52 дугаар байр, 118 тоотод оршин суух, эмэгтэй, Бага Монгол овогт Болдбаатарын Мишээл /РД-УШ94071721/-д холбогдох

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 79.070 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мандалженерал даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Мишээл нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Мобиком корпораци ХХК-тай 20214937 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99696553 дугаар авч ашигласан бөгөөд 2013 оны 02-3 дугаар сарын төлбөр 44,713 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг нь хязгаарласан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.11-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үүргийн үнийн дүнгээс өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар төлөөгүй, өр төлбөр нь 44,713 төгрөг, алданги 22,356 төгрөг, нийт 67,070 төгрөг болсон байна.

Мандалженерал даатгал ХХК нь Мобиком корпораци ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу манай компаниас нөхөн төлбөрт 44,713 төгрөг хүлээн авсан.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

Иймд хариуцагчаас 67,070 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан материалыг нотариатаар батлуулахад 12,000 төгрөгийн зардал гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг 12,000 төгрөгөөр нэмэгдүүлж нэхэмжилж байна.

Нэмэгдүүлсэн шаардлагын тэмдэгтийн хураамж нь шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамжид шингэсэн болно гэжээ.

Хариуцагч Б.Мишээл шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мандал женерал даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 79,070 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан болно гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мандалженерал даатгал ХХК нь хариуцагч Б.Мишээлээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 79,070 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 79,070 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Мишээлээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Мандалженерал даатгал ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мандалженерал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Мишээлд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Мишээлээс улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Мандалженерал даатгал ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД