| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05201/И |
| Дугаар | 102/ШШ2016/04428 |
| Огноо | 2016-06-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2016/04428
| 2016 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 102/ШШ2016/04428 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Сөүлийн гудамж 7/1, Мандал оффист оршин байгаа Мандалженерал даатгал ХХК /РД-5473489/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 13 дугаар байр, 135 тоотод оршин суух, эмэгтэй, Жалайр овогт Жамцын Энхжаргал /РД-ЧЛ58021962/-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 79,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мандалженерал даатгал ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Энхжаргал нь 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Мобиком корпораци ХХК-тай 20150897 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж 99252810 дугаар авч ашигласан бөгөөд 2013 оны 4-5 дугаар сарын төлбөр 52,950 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг нь хязгаарласан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.11-д хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үүргийн үнийн дүнгээс өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон.
Төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийн байдлаар төлөөгүй өр төлбөр нь 44,713 төгрөг, алданги 52,950 төгрөг, нийт 26,475 төгрөг болсон байна.
Мандалженерал даатгал ХХК нь Мобиком корпораци ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу манай компаниас нөхөн төлбөрт 52,950 төгрөг хүлээн авсан.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иймд хариуцагчаас 79,425 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан хүсэлтдээ: Мандалженерал даатгал ХХК нь Ж.Энхжаргалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 12,000 төгрөгөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Ж.Энхжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Мандал женерал даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 79,425 төгрөгийг бүрэн төлж барагдуулах бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 30,000 төгрөг, 7 дугаар сарын 01-ний өдөр 25,000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 24,425 төгрөгөөр тус тус төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мандалженерал даатгал ХХК нь хариуцагч Ж.Энхжаргалаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 79,425 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага болох 79,425 төгрөгийг хүлээн зөвшөөрч 30,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр 25,000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 24,425 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ж.Энхжаргалын нэхэмжлэлийн шаардлага болох 79,425 төгрөгийн, 30,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр 25,000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 24,425 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Ж.Энхжаргалаас 2,275 төгрөгийг тус тус гаргуулан Мандалженерал даатгал ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Мандалженерал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Энхжаргалд холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 79,425 /далан есөн мянга дөрвөн зуун хорин таван/ төгрөгийн 30,000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, 7 дугаар сарын 01-ний өдөр 25,000 төгрөг, 9 дүгээр сарын 01-ний өдөр 24,425 төгрөгөөр тус тус төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Ж.Энхжаргалаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулан Мандалженерал даатгал ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД