Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/201

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга  О.Өлзийбуян,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түгсүрэнгийн Т.Б холбогдох эрүүгийн 1938003360186 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Ээзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 шил архи, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч 304.500 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч О.Иэзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг хууль бусаар авч 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Ээзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 шил архи, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч 304.500 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч О.Иэзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг хууль бусаар авч 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003360186 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Их-Уул сумын Шивээ багийн нутагт засмал зам дагуу байрладаг ногоон дээвэртэй байшин тааралдахаар нь хаалгыг нь татаж үзэхэд цоожтой байсан тул урд талын вакум цонхыг нь түлхэж дотогш ороод бурхан тахил хийдэг гүнгэрвааны урд байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, 0.75 гр савалгаатай Соёрхол архи 1 шил, 0.5 гр савалгаатай Соёрхол архи 1 шил, Арвай гэсэн бичиглэлтэй архи 2 шил архи, хар өнгийн гадаад үсэгтэй бичиглэлтэй цүнх зэргийг аваад цонхоор нь буцаж гарсан... Хойд талын буланд Даюун нэртэй Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байсан ба би мотоцикпийг хашаанаас нь түлхэж гаргаад мотоциклийг асааж унаад явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

      Хохирогч А.Эмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 02-ны өглөө босоод хоолны газрынхаа ертөнцийн зүгээр чанх ард талд нь байдаг өвлийн байшингаа эргэж тойрох зорилгоор яваад очтол урд талын цонх нь онгойчихсон байдалтай байхаар нь хартал байшин доторх эд зүйл эмх замбараагүй байдалтай, авдар болон шүүгээ зэрэг эд зүйлийг ухаж, доторх эд зүйлсийг гаргаж хаясан байсан...модон авдар дотор 0.75 гр савалгаатай Соёрхол архи 1 шил, 0.5 гр савалгаатай Соёрхол архи 1 шил, 100 гр-ийн савалгаатай Арвай архи 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлс байсан. Надад гомдол санал байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 28-31 дүгээр хуудас/,

      Хохирогч О.Имөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-д үйлдвэрлэсэн Дауюн маркийн мотоциклио хашаанд оруулчихаад байшингийнхаа хойд буланд байрлуулж тавьчихаад өглөө 06 цаг 40 минутын үед босоод гэрээсээ гартал манай хашааны хаалга нээлттэй байхаар нь гайхаад эргэн тойрноо хартал миний мотоцикль байхгүй болчихсон байсан...Манай хашааны гадна иржгэр ултай хүний гутлын мөр үлдсэн байсан... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

      Хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48, 50  дугаар хуудас/,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхний лавлагаа, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолтын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57, 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003360186 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч А.Ээзэмшлийн байшинд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 4 шил архи, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг нь хууль бусаар авч 304.500 төгрөгийн хохирол учруулсан,

 2019 оны 05 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт хохирогч О.Иэзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоциклийг хууль бусаар авч 850.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Т.Бын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч А.Э/хх-ийн 28-31-р хуудас/, хохирогч О.И/хх-ийн 35-38-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-24 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Т.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.Б нь хохирогч А.Эөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 304.500 төгрөгний хохирол учруулсан, хохирогч О.Иөмчлөлийн эд зүйлийг хулгайлж 850.000 төгрөгний хохирол учруулсанаа тус тус нөхөн төлсөн, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь урьд 1993 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар 20.000 төгрөгөөр торгох ялаар, 2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 6 сар хорих ялаар, 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.Б нь 54 настай ам бүл 1, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938003360186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, хар өнгийн цүнх нэг ширхэгийг хохирогч А.Эд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 44 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 1938003360186 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

     1.  Шүүгдэгч Т.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.Б1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бын цагдан хоригдсон 44 /дөчин дөрөв/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

    5. Эрүүгийн 1938003360186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дунд гарын мөнгөн аяга нэг ширхэг, хар өнгийн цүнх нэг ширхэгийг тус тус хохирогч А.Эд буцаан олгохыг шүүгчийн туслах Б.Ууганбаярт даалгасугай.

     6. Эрүүгийн 1938003360186 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь  бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР