Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183

 

                                                            Б.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30ы өдрийн 112 дугаар цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар магадлалтай, Б.Бд холбогдох 2030000000241 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батнасангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 25ы өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, ял шийтгэлгүй, Х овогт Бын Б.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30ы өдрийн 112 дугаар цагаатгах тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар  магадлалыг  тус тус хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                           Ч.ХОСБАЯР

                       ШҮҮГЧИД                                                               С.БАТДЭЛГЭР

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                  Б.ЦОГТ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН