| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/05720/И |
| Дугаар | 102/ШШ2016/04470 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/04470
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/04470 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байны 34 тоотод оршин суух, эмэгтэй, Бээс овогт Авирмэдийн Отгонцэцэг /РД-ЙП85030803/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн Ард Аюушийн 5 дугаар гудамжны 186 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигон овогт Өлзийбаярын Ууганбаяр /РД-ЙЮ85040174/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Отгонцэцэг нь 2002 онд Ө.Ууганбаяртай танилцан, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Тэдгээрийн дундаас 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин У.Энэрэл төрсөн бөгөөд нөхөр Ө.Ууганбаяр нь 2011 онд Солонгос Улсад ажиллахаар яваад тэндээ өөр гэр бүлтэй болсон.
Тиймээс А.Отгонцэцэг нь 2014 онд гэр бүлтэй болж, сая 5 дугаар сард төрсөн.
Иймд Ө.Ууганбаяраас гэрлэлтээ цуцлуулж, охин У.Энэрэлийг өөрийн асрамжид авах хүсэлтэй байна.
Эвлэрүүлэн зуучлалаар орж, гэрлэгчдийн хэн аль нь өөр амьдралтай болж, эвлэрэн амьдрах боломжгүй гэсэн хүсэлт гаргасны дагуу уг ажиллагааг дуусгавар болгосон байдаг.
Талуудын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй. Хэдийгээр хүүхдийн тэтгэлгийг хуульд заасны дагуу тогтоодог хэдий ч хүүхдийг эх нь өөрөө өсгөх боломжтой гэж үзсэний үндсэн дээр талууд хоорондоо ярилцаад тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тул хүүхдийн эрх зөрчигдөхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ө.Ууганбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дашням шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлд бичигдсэн зүйлийг зөвшөөрч гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа. Хүүхдийн асрамжийн хувьд маргаагүй, ээжийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Отгонцэцэг нь Ө.Ууганбаяраас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрч, маргадаггүй.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд А.Отгонцэцэг, Ө.Ууганбаяр нар 2002 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2007 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин У.Энэрэл төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ зэргээр нотлогдож байна. /хх-8-9 дүгээр тал/
Хариуцагч Ө.Ууганбаяр нь 2011 онд Солонгос Улс явснаас хойш гэрлэгчид тусдаа амьдарсан байх бөгөөд улмаар хэн аль нь өөр амьдрал зохиосны улмаас цаашид хамт амьдрах хүсэлгүй болжээ.
Мөн талуудын, тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалаар орсон эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч А.Отгонцэцэг нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байна. /хх-6 дугаар тал/
Иймээс шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн /цаашид хуулийн гэх/ тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Охин У.Энэрэл одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байхын зэрэгцээ талууд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон байх тул хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар охин Ө.Энэрэлийг эхийнх нь асрамжид үлдээж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан А.Отгонцэцэгт олгохоор шийдвэрлэв.
Шүүх, талуудын хүсэлтийг үндэслэн тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бээс овогт Авирмэдийн Отгонцэцэг, хариуцагч Боржигон овогт Өлзийбаярын Ууганбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу охин У.Энэрэлийг эх А.Отгонцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ө.Ууганбаяраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Отгонцэцэгт буцаан олгосугай.
4.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД