| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03544/И |
| Дугаар | 102/ШШ2016/04472 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/04472
| 2016 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 102/ШШ2016/04472 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж-42, өөрийн байранд оршин байгаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москвагийн гудамж, Эндлесс төвийн 202 тоотод оршин байгаа ТЭЗҮ ХХК-д холбогдох
Тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,177,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа, хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус нийгэмлэг нь ТЭЗҮ ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ТГ/15/025 тоот тээвэрлэлтийн тооцооны тухай гэрээ байгуулж, УБТЗ нь Олон-Овоо өртөөнөөс Хөтөл өртөө хүртэл 20,000 тонн нүүрс тээвэрлэх, харин ТЭЗҮ ХХК нь нүүрсний тээврийн хөлсний төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан.
ТГ/15/025 тоот гэрээний 2.1-д зааснаар тээвэрлүүлэгч тал болох ТЭЗҮ ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс мөн сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд төмөр замаар нийт 118 вагон нүүрсийг Олон-Овоо өртөөнөөс Хөтөл рүү тээвэрлүүлсэн боловч одоог хүртэл тээврийн хөлс болох 130,177,400 төгрөгийг төлөөгүй байна.
УБТЗ-ын зүгээс хөлсийг төлөх талаар хариуцагч компанид 3 удаа албан тоотоор хандсан бөгөөд талуудын нягтлан бодогч нар 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тээвэрлэлтийн хөлсийг тооцоо тулган баталгаажуулж, Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн.
Гэрээний 2.2-т заасан алданги нь нэхэмжилж буй үнийн дүнд ороогүй байгаа бөгөөд ТЭЗҮ ХХК-иас тээврийн хөлс 130,177,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ТЭЗҮ ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын гаргасан ТЭЗҮ ХХК-иас тээврийн хөлсний төлбөр 130,177,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ТГ/15/025 тоот Тээвэрлэлтийн тооцооны тухай гэрээ байгуулж, Улаанбаатар төмөр зам нь Олон-Овоо өртөөнөөс Хөтөл өртөө хүртэл 20,000 тонн нүүрс тээвэрлэх, харин ТЭЗҮ ХХК нь нүүрсний тээврийн хөлсний төлбөрийг төлөхөөр тохиролцсон билээ.
Гэтэл манай компани нь тээврийн хөлсөө төлөөгүйн улмаас ХНН Улаанбаатар төмөр зам шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тухайн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад манай компанийн зүгээс ХНН Улаанбаатар төмөр замд хандан төлбөр тооцоог барагдуулах талаар гаргасан 2016/21 тоот хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТТ/16/015 тоот Тооцоо барагдуулах тухай гэрээ байгуулагдсан.
Компанийн гүйцэтгэх захирал Ш.Алтангэрэлийн Улаанбаатар төмөр замтай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ТГ/15/025 тоот Тээвэрлэлтийн тооцооны тухай гэрээ болон 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТТ/16/015 тоот Тооцоо барагдуулах тухай гэрээнүүдийг бүхэлд нь ТЭЗҮ ХХК-ийн захирал Г.Нандинцог би хүлээн зөвшөөрч байгаа болно.
Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд эвлэрч гэрээ байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Өөр тайлбаргүй гэв.
Шүүх хэргийн оролцогчдын хүсэлт, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь ТЭЗҮ ХХК-иас тээвэрлэлтийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 130,177,400 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч ТЭЗҮ ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Шүүх, хариуцагч ТЭЗҮ ХХК-ийн дээрх зөвшөөрлийг Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалсан эрх, ашгийг хөндөөгүй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, болгон, мөн зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 808,837 төгрөгийг , хариуцагч ТЭЗҮ ХХК-иас уг мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэхэмжлэлтэй, ТЭЗҮ ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч компанийн, нэхэмжлэлийн шаардлага болох 130,177,400 /нэг зуун гучин сая нэг зуун далан долоон мянга дөрвөн зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар 808,837 төгрөгийг , хариуцагч ТЭЗҮ ХХК-иас 808,837 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |