Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04510

 

016 оны 06 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04510

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 46 байрны м-18 тоотод оршин суух, эмэгтэй, Цэцэн сартуул овогт Энхбаярын Золжаргал /РД-ХД85110361/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 29-11 тоотод оршин суух, эрэгтэй, Их Монгол овогт Энхбаатарын Хосбаяр /РД-ФА85031115/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Э.Хосбаяртай 2000 онд танилцан, үерхэж байгаад 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Х.Жигүүр төрсөн. 2010 оноос бид хамт амьдрах боломжгүй болсон. Хамтран амьдрах хугацаанд архи уудаг, сэтгэл санааны дарамттай байсны улмаас зан харьцаа таарамжгүй болж, тусдаа амьдрах болсон.

Салснаасаа хойш охины дансанд сар болгон мөнгө хийж байгаа гэсэн боловч хийгээгүй байсан. Тусдаа амьдарснаас хойш охин миний асрамжид байгаа.

Иймд охин Х.Жигүүрт тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Э.Хосбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа тул тэтгэлэг төлөх боломжгүй байна. Ажилтай болтол хойшлуулахыг хүсч байна. Х.Жигүүр нь миний охин мөн болно гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Золжаргал нь Э.Хосбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй, харин хөдөлмөр эрхлээгүй гэх үндэслэлээр хойшлуулахыг хүсдэг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь Гэр бүлийн тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг ба эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д хуульчилж өгчээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараас харахад Э.Золжаргал, Э.Хосбаяр нар 2000 онд танилцан, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2008 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин Х.Жигүүр төрсөн болох нь нотлогдож байна. /хх-1, 8, 16 дугаар тал/

Иймд хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Х.Жигүүрт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Э.Хосбаяраас гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Э.Золжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Э.Золжаргалд буцаан олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Э.Хосбаяр нь шүүх хуралдаанд согтуу ирсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т харшилж байх тул түүнийг шүүх хуралдааны танхимаас гарган, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Х.Жигүүрт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг Э.Хосбаяраас гаргуулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу Э.Золжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан Э.Золжаргалд буцаан олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД