Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04537

 

 

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/04537

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Гурвалжин-2 төвийн 406 тоотод оршин байгаа Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, мөн сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус банк бус санхүүгийн байгууллагаас Л.Энхмаа нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сая төгрөгийг 3 сарын хугацаатай, 3,9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн барьцаанд Л.Энхмаа нь өөрийн өмчлөлийн автомашинаа барьцаалсан.

2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд зээлдэгч нь зээлээ төлөөгүй учир барьцаа хөрөнгөөр зээлийг барагдуулах гэхэд өөрөө олдохгүй байгаагийн улмаас шилжилт хөдөлгөөн хийж болохгүй байна.

Л.Энхмаагийн түрээслэн амьдарч буй хаягаар болон иргэний үнэмлэх дээр бүртгэлтэй хаягаар нь очиход байхгүй байсан.

Иймд Л.Энхмааг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоож өгнө үү.

Анкетэд байгаа утсаар холбогдоход тийм хүн мэдэхгүй гэсэн хариу өгдөг.

Л.Энхмаа нь 95930407, 95930704 гэсэн дугаарын утас эзэмшдэг, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 3 дугаар хороо, 31-8-17 тоотыг түрээсэлж амьдардаг байсан. Хүүхэд нь 69 дүгээр сургуульд сурдаг учир очиж уулзахад ээж надтай уулздаггүй, энд байхгүй гэсэн хариу өгдөг гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК нь Л.Энхмааг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрын хаягийг тогтоолгох хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Л.Энхмаа нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох, мөн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна. /хх-7-11 дүгээр тал/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Тайван овогт Лувсангийн Энхмаа /РД-СГ76040705/-ыг эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар Тахарын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгаж, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Л.Энхмаа нь 95930407, 95930704 гэсэн дугаарын утас эзэмшдэг, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 3 дугаар хороо, 31-8-17 тоотыг түрээсэлж амьдардаг байсан, мөн түүний албан ёсны бүртгэлтэй хаяг нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамжны 569ё тоот болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Тайван овогт Лувсангийн Энхмаа /РД-СГ76040705/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Тахрын Ерөнхий газрын Мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газарт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагаа явуулахыг даалгасугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  4.Л.Энхмаа нь 95930407, 95930704 гэсэн дугаарын утас эзэмшдэг, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 3 дугаар хороо, 31-8-17 тоотыг түрээсэлж амьдардаг байсан, мөн түүний албан ёсны бүртгэлтэй хаяг нь Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 49 дүгээр гудамжны 569ё тоот болохыг дурдсугай.

  5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД