| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0064/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/64 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Б.Хурц,
шүүгдэгч Д.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Олхонууд овогт Д.Ёд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19070013220044 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний үйлдвэрлэлийн менежмент, МАК ХХК-ийн хөндлөн тэргэнцэрийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 10 дугаар гудамж 487 тоот, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Олхонууд овогт Д.Ё.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.Ё нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Налайх дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Налайх хорооллын гадна Б.Эыг эмэгтэй хүнийг цохисон гэх шалтгаанаар баруун чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ёгийн өгсөн: “Тэр өдөр Э гээд залуу ирээд хаалга нүдээд тэгээд гараад үйл явдал их хурдан болоод өнгөрсөн. 2019 оны 3 сарын 09-ний урьд өдөр нь Б гээд хүнтэй гадагшаа яваад тэгээд орой нь хамт юмаа янзлаад тэднийд тооцоо тулгах гээд очоод байж байсан. Тэгсэн хаалга нүдээд Б “гарчаад ирье” гээд явсан. Тэгээд 20-30 минут болсон байх би явах гээд гараад уулзая гээд гарсан чинь Бг цохиод унагааж байсан. Тэгэхээр нь би Э дээр очоод түлхээд цохих гээд хий цохигдоод бид 2 ноцолдсон. Тэгээд Э намайг ална барина гэхээр нь “эрүүлдээ яръя, маргааш болъё” гэсэн. Тэгээд би Эгийн чихийг гэмтээсэн юм шиг байна лээ. Тэгээд цагдаа дээр очоод мэдүүлгүүдээ өгсөн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эын өгсөн: “...2019 оны 3 дугаарсарын 09-нд 23 цагийн орчимд найз Лхагвахоролтой хотоос ирж Шинэ-Налайх хорооллын 4 дүгээр байрны 04 тоотод Гантөмөр ахын гэрт пиво ууж байгаад 00 цаг 50 минутын орчимд тэднийхээс гарч 8 дугаар байрны 50 тоотод Бгийн гэрт очоод хаалгыг нь тогшиход Б гарч ирээд дагуулаад орцноос гарч байрны ард ирээд намайг хөөж би явахгүй гээд муудалцаад намайг яв гээд түлхэхээр нь би зөрүүлээд зүүн хацарт нь алгадаж газар унагаасан. Тэгээд би Бг татаж босгоод байхад нэг залуу гүйж ирээд нүүр рүү цохих гэхээр нь би доош тонгойход толгойн зүүн талд 2 удаа өшиглөсөн, би арагшаа ухрахад намайг толгой дарж баглаж байгаад баруун чихнээс хазаад байхаар нь “чи чих хазаад байна шүү дээ тавьчих л даа” гэж хэлж 2-лаа зууралдаж намайг унагаагаад дээр гараад суучихаад хөдөлгөхгүй байсан. Тэгэхэд Б ирээд намайг Ёндонг татаж холдуулж би босоод гар утсаараа Гантөмөр ахын хүү Тэнгис рүү залгаж “ахын дүү гараад ир, ах нь хүнд зодуулаад байна” гэж хэлсэн. Тэр үед Б “дүүгээ дуудчихлаа, чи хурдан яваа” гэж хэлээд уг залуу зугтаж Тэнгис нэг найзтайгаа байшин тойрч гарч ирээд холоос “яасан бэ ахаа” гэхээр нь “наад залуугаа бариад ав” гэхэд тэр 2 араас нь хөөцөлдөөд алга болсон. Тэгээд би Бтай зогсож байгаад нэг байшин тойрч яваад гэрэлд нь гарахад баруун чихнээс цус гарчихсан куртик, цамц, подволк нэл цус болчихсон, Тэнгис өөдөөс орцноос гарч ирээд “чих чинь тасарчихсан нэг хэсэг нь байхгүй болчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би Налайхын эмнэлэгт ирсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 03-06 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Л.Бгийн өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 09-нд би найз Ёндонтой уулзаж ажил дээрээ юм хийлгэж байгаад шөнө 00:40 цагт гэртээ дөнгөж ороод хувцас хунараа сольчихоод сууж байхад гэрийн хаалгыг нэг хүн тогшихоор нь тавьж өгөхөд Эрхэмбаатар байхаар нь би гарч “хоёулаа гарч ярилцая” гэхэд Ёндонг харчихаад наад залуутай чинь уулзая, гаргаад ир алаад өгье” гэхээр нь “яах юм бэ, дараа уулз” гээд орцноос дагуулаад гарсан. Байрны хойд талаар тойрч ард нь гараад уулзаж “одоо яв” гэхэд “та хоёрыг хоёуланг нь ална чи хэдэн залуутай явдаг янхан бэ” гээд орилоод би яв гээд түлхэж байхад миний зүүн хацар руу алгадаж би газар унасан. Гэтэл Ёндон харсан бололтой гүйж ирээд Эрхэмбаатар руу очсон. Би алгадуулж унаах нэг хэсэг манарсан бололтой босож ирэхэд Ёндон, Эрхэмбаатар 2 хогын савны хажууд газар өнгөрч ноцолдож байгаад Эрхэмбаатар дээр нь гарчихсан ноцолдож байгаа харагдсан. Эрхэмбаатар хүн рүү залгаад “би зодуулчихлаа гараад ир” гэхээр нь Ёндонг “чи одоо яваа наадах чинь хүн дуудчихлаа, одоо бөөн зодоон болох нь” гэж хэлээд Ёндон 7 дугаар байр тойроод зугатаж явахад араас нь 2 залуу хөөж эргэж байгаа харагдсан. Тэр үед Эрхэмбаатар над руу ирээд манай 8 дугаар байрны үүдэнд ирээд “чих халуу оргиод байна яачихав чи хараад өг дөө” гэхээр нь харахад баруун чих нь нэг хэсэг нь байхгүй болчихсон цус хүзүүг нь дагаад урсчихсан куртик нь цус болчихсон байсан ба Ёндонг хазчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 08-09 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Т.Лын өгсөн “...Тэгээд сууж байхад нэг их удалгүй ойролцоогоор 20-иод минутын дараа нэг залуу нь утсаа авч ярьснаа “Э ах 8 дугаар байрны гадаа зодуулсан гэнэ” гээд нөгөө залуугаа дагуулаад гарсан. Би ойролцоогоор 5-7 минутын дараа гарч нэг байшинг тойрч очиход орцны үүдэнд Эрхэмбаатар танихгүй эмэгтэй, миний өмнө харсан 2 залуу дөрөвүүлээ зогсож байсан...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 10 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г.Тийн өгсөн “...Э ах гарч явснаас хойш ойролцоогоор 20 минутын дараа над руу залгаж “ ах нь зодуулчихлаа 8 дугаар байрны хойно хүрээд ир” гэсэн. Манай найз Мөнхтэнгэр бид 2 байрнаас гарч 8 дугаар байрны хавьд ирэхэд цаад байрны хавиас Э ахын дуу хадаж би “Э ахаа гэж орилоод тойроод очиход нэг ах 7 дугаар байр руу гүйж 3 дугаар орц руу орсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 11-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Б.Мийн өгсөн “...Тэнгис утсаа авч ярьснаа “Э ах 8 дугаар байрны гадаа зодуулсан гаръя” гээд бид 2 байрнаас гарч 8 дугаар байрны урд ирэхэд нэг ах 7 дугаар байрны 3 дугаар орц руу гүйж орсон. Бид 2 орц руу ороход нөгөө ах 2 давхарын голын хаалгыг хүчтэй балбаад “туслаарай авраарай” гэж хашгирч бид 2 нөгөө ахын 2 мөрнөөс нь барьж “гарч учраа олъё хүн зодоод байгаа юм уу” гэх үед хаалга нээгдэж халзан ах гарч ирэхэд нөгөө ах гэрт нь мөлхөж орсон...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 13-14 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №08шэ/158 дугаар:
/хх-ийн 30 дугаар тал/
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
/хх-ийн 52 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 47 дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 54 дүгээр тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 55 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд,
/хх-ийн 56-71 дүгээр тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Ё нь 2019 оны 3 дугаар сарын 09-ний орой 23 цагийн орчим Налайх дүүрэг 7 дугаар хороо8 дугаар байрны гадна талд хохирогч Б.Эыг “эмэгтэй хүн Л.Бг цохилоо” гэх шалтгаанаар түүнтэй маргалдан ноцолдох явцдаа баруун чихийг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Д.Ёгийн өгсөн “...Тэгэхээр нь би Э дээр очоод түлхээд цохих гээд хий цохигдоод бид 2 ноцолдсон. Тэгээд Э намайг ална барина гэхээр нь эрүүлдээ яръя, маргааш болъё гэсэн. Тэгээд би Эгийн чихийг гэмтээсэн юм шиг байна лээ...” гэх,
хохирогч Б.Эын “Бг татаж босгоод байхад нэг залуу гүйж ирээд нүүр рүү цохих гэхээр нь би доош тонгойход толгойн зүүн талд 2 удаа өшиглөсөн, би арагшаа ухрахад намайг толгой дарж баглаж байгаад баруун чихнээс хазаад байхаар нь “чи чих хазаад байна шүү дээ тавьчих л даа” гэж хэлж 2-лаа зууралдаж намайг унагаагаад дээр гараад суучихаад хөдөлгөхгүй байсан.” гэх,
гэрч Л.Бгийн “Ёндон, Эрхэмбаатар 2 хогын савны хажууд газар өнгөрч ноцолдож байгаад Эрхэмбаатар дээр нь гарчихсан ноцолдож байгаа харагдсан.
... Тэр үед Эрхэмбаатар над руу ирээд манай 8 дугаар байрны үүдэнд ирээд “чих халуу оргиод байна яачихав чи хараад өг дөө” гэхээр нь харахад баруун чих нь нэг хэсэг нь байхгүй болчихсон цус хүзүүг нь дагаад урсчихсан куртик нь цус болчихсон байсан” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн №08шэ/158 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ёг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч Д.Ёг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Д.Ё нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Д.Ёг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ “...одоогоор надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй, цаашдаа чихээ эмчлүүлэх шаардлагатай...” гэж гэснийг үндэслэн шүүгдэгч Д.Ёг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба харин гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул хохирогч Б.Э нь хохиролтой холбоотойгоор гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Д.Ё нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ