| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03144/И |
| Дугаар | 102/ШШ2016/04548 |
| Огноо | 2016-07-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/04548
| 2016 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2016/04548 | Улаанбаатар хот |
Эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж, 19/3 дугаар байрны 501 тоотод оршин байгаа Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, 2д байрны 88 тоотод оршин суух, Алаг адуу овогт Баатарын Дашдэмбэрэл /РД-ИТ56081411/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,791,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэрбиш, Ж.Амгалан, хариуцагч Б.Дашдэмбэрэл, түүний өмгөөлөгч Ч.Ням /шүүхэд төлөөлөх эрх-0097/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ингүүмэл инвест ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дашдэмбэрэл нь 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай ББСБ-аас сарын 5 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 3 сарын хугацаатайгаар өөрийн ажилладаг Хөдөө аж ахуйн техникийн шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн үйл ажиллагааны санхүүжилтийг хангах зориулалтаар, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 63,000,000 төгрөгийн зээлийг авсан.
Хариуцагч нь уг зээлийг авахдаа өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2д байрны 88 тоотод байрлах 40 м.кв гурван өрөө орон сууцыг барьцаалан улсын бүртгэлд холбогдох гэрээг бүртгүүлсэн.
Зээл авснаас хойш Б.Дашдэмбэрэл нь 2015 оны 5 дугаар сарын 27-нд 2,919,0000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүд 14,595,000 төгрөг, зээлийн төлбөрт 1,486,000 төгрөг, нийт 19 сая төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Б.Дашдэмбэрэлээс шаардахад манай компани төсөл хэрэгжүүлж байгаа уг төслийн санхүүжилт орж ирэхээр төлбөрийг нэг дор хийнэ гэсэн боловч өдийг хүртэл хийгээгүй байна.
Иймд Б.Дашдэмбэрэлээс үндсэн зээл 61,514,000 төгрөг, зээлийн хүүд 31,064,570 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,212,914 төгрөг, нийт 98,791,484 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Хариуцагч Б.Дашдэмбэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Ингүүмэл инвест ББСБ-аас 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 63 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээл авах болсон шалтгаан нь тус ББСБ-ын захирлыг таних гэх Ж.Ира, М.Чинзориг нар нь эхнээсээ ХААТШУҮН-ийн төсөлд шалгарсан 1,678,000,000 төгрөгийн зээл авч өгнө, бид Монгол банкны дэд захирлын найзууд, хурдан хугацаанд байраа тавиад зээл ав, хүү нь хамаагүй, нэр сарын дотор багтана гэж намайг төөрөлдүүлэн мэхэлж, банк бус санхүүгийн байгууллагатай нийлж залилсан.
Иймд миний өмчлөх эрхэнд хууль мэдэхгүй байдлыг далимдуулан залилсан тул Ж.Ира, М.Чинзориг нарыг гуравдагч этгээдээр татан төлүүлэхийг хүсч байна.
Намайг хүсээгүй байхад хуйвалдан хүчээр өр төлбөрт оруулсан тул ББСБ-д төлсөн 19 сая төгрөгийг үндсэн зээл 63 сая төгрөгөөс хасч, үлдэх төлбөрийг Ж.Ира, М.Чинзориг нараас гаргуулах хүсэлтэй байна.
ББСБ нь нийлж надад гэм хор учруулсан учир буруутай этгээдээс хүү, алданги, үлдэгдлээ шаардах эрхтэй. Эдгээрийг нотлох баримтыг шүүх хуралдаанд гаргах болно гэжээ.
Хариуцагч Б.Дашдэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Бид хариуцагчтай яриад доорх эвлэрлийн гэрээг байгуулж байх тул баталж өгнө үү гэв.
Талууд эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас Ингүүмэл инвест ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэрбиш, нөгөө талаас хариуцагч Б.Дашдэмбэрэл бид дараах үндэслэлээр эвлэрлийн гэрээ байгуулав.
Хариуцагч нэхэмжлэлийн үнийн дүн 98,794,484 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг зээлийг 6 сарын дотор төлөх үүрэг хүлээж нэхэмжлэгч тал уг зөвшөөрлийг хүлээн авч, 6 сарын дотор шүүхийн шийдвэр биелүүлэх албанд хандахгүй байх үүргийг хүлээж эвлэрлэв. Төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс гаргуулна гэж тохиролцлоо гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ингүүмэл инвест ББСБ ХХК нь Б.Дашдэмбэрэлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 98,791,484 төгрөг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр талууд зээлийн гэрээ төлөх хугацааны хувьд эвлэрэн хэлэлцээд хариуцагч Б.Дашдэмбэрэл нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 98,794,484 /ерэн найман сая долоон зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг 6 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал 6 сарын дотор шүүхийн шийдвэр биелүүлэх албанд хандахгүй байх үүрэг хүлээж, зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулж байна.
Шүүх, зохигчдын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээг Иргэний хуульд нийцсэн бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651,207 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дашдэмбэрэлээс 651,907 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн, зээлийн эдийн засагч-менежер Д.Тэрбишд шүүхэд төлөөлж, эвлэрэх эрх олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлага хангасан байх тул түүнийг нэхэмжлэгчтэй эвлэрлийн гэрээ байгуулах эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-5 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ингүүмэл инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Дашдэмбэрэлд холбогдох иргэний хэргийн хариуцагч Б.Дашдэмбэрэл нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 98,794,484 ерэн найман сая долоон зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун наян дөрвөн/ төгрөгийг 6 сарын дотор төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал 6 сарын дотор шүүхийн шийдвэр биелүүлэх албанд хандахгүй байх үүрэг хүлээж, зээлийг төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 651,907 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дашдэмбэрэлээс 651,907 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ингүүмэл инвест ББСБ ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||
| |